Нийгэм

July, 2021

  • 31 July

    Фото:АШУҮИС-ийн гадна талбайд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлд хийж байгаа ногоон байгууламжийн ажлын явцтай танилцлаа. Тухайлбал, АШУҮИС-ийн гадна 10 хүрэхгүй машин зогсдог, эвдэрч, хуучирсан талбай байсан газар Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байна. Улмаар 50 нарс, 25 гацуур, 216 гоёлын бут, сөөг, 1600 хайлаас буюу 70.5 метр урт ургамлан …

  • 31 July

    Шагдаржавын Бямбацогт таалал төгслөө

    ЭМГЭНЭЛ Шагдаржавын БЯМБАЦОГТ (1973-2021) Бидний дотнын анд нөхөр, хамтран зүтгэгч Шагдаржавын Бямбацогт 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлж, сэтгүүл зүйн салбар, үзэгч, сонсогч, хамтран зүтгэгч бидэнд хүнд гарз тохиолоо.Шагдаржавын Бямбацогт 1973 онд Хэнтий аймгийн Дархан суманд айлын хоёр дахь хүү болон мэндэлжээ. Тэрээр эцэг эхийн хайр халамжид өсөн торниж, улмаар Бор-Өндөр сумын 10 жилийн сургуулийг …

  • 30 July

    Замын-Үүдийн боомтын өргөтгөлийг хугацаанд нь ашиглалтад оруулахыг даалгав

    Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд манай орны стратегийн чухал ач холбогдол бүхий хилийн боомтууд болох  Замын-Үүд, Гашуунсухайт боомтын барилга байгууламж, дэд бүтцийг шинэчлэх бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж буй.  Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр  Дорноговь аймагт ажиллах үеэрээ Замын-Үүд хилийн боомтын барилга угсралтын явцыг шалгалаа. Төслийн хүрээнд нийт 33.7 га талбайд зорчигч, тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх 30, ачаа тээврийн хэрэгсэл шалган …

  • 30 July

    Шадар сайд С.Амарсайхан Замын-Үүд суманд ажиллаж байна

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс цаг үеийн асуудлаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж байна. Замын-Үүд хилийн боомтоор нэвтрэх ачаа эргэлтийг сайжруулах чиглэлээр Ерөнхий сайд болон Шадар сайдын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд тодорхой ажлууд хийж хэрэгжүүлсний үр дүнд ахиц дэвшил гарч эхэлжээ. Тухайлбал, долдугаар сарын 1-ний байдлаар Замын-Үүдийн чөлөөт бүсийн гадна, дотор талд 2600 гаруй тээврийн хэрэгслийн …

  • 30 July

    Б.Ууганбат:Хичээл эхлэхээс өмнө 12-17 насны хүүхдүүдийг вакцинд хамруулахыг уриалж байна

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд коронавирустэй холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.  1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хариулт өглөө. -Коронавирусийн халдвар авсан, ойрын хавьтал болсон иргэд хаана хандах вэ? -Шинжилгээний хариу эерэг гарсан, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон тохиолдолд харьяа дүүргийнхээ Тандалт, хариу арга хэмжээг зохицуулах штабтай дараах …

  • 30 July

    Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ш.Бямбацогт таалал төгсжээ

    Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Шагдаржавын Бямбацогт өвчний улмаас таалал төгсжээ. Тэрбээр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төржээ. Ерөнхий боловсролын сургуулиа дүүргэн,  Монголын үндэсний олон нийтийн радио телевизид туслах найруулагчийн туслахаар ажлын гараагаа эхэлж, МҮОНРТ-д нэвтрүүлэгчээр тогтвор суурьшилтай ажилласан юм. Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж 2017 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээж байв. Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамтран ажиллагсдад …

  • 29 July

    Монголын багийн элч төлөөлөгч Хакүхо М.Даваажаргал баг тамирчдаа дэмжиж байна

    “Токио-2020” олимпын Монголын багийн элч төлөөлөгч, сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал баг тамирчдаа дэмжиж байна. Эдгээр өдрүүдэд их аварга Хакүхо М.Даваажаргал тэмцээнүүд дээр хүрэлцэн очсон бөгөөд мөн Монголын багийн штабаар зочилж, арын албанд зүтгэж буй хүмүүстэй уулзан амжилт хүсэв. Их аварга долдугаар сарын Нагоя башёд нэг ч уналгүй түрүүлж, Олимпын багийнхандаа том бэлэг барьсан. Энэ нь түүний …

  • 29 July

    Нийслэлийн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, шилдэг старт-ап залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээ

    Шинэ технологи, инноваци бүхий шинэлэг санал, санаачлага гаргаж, аж ахуй эрхлэх төсөл боловсруулсан шилдэг “Старт-Ап залуу, залуучуудын багийг дараах байдлаар шалгаруулж, эргэн төлөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэг олгоно. Хамрах хүрээ:1. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан Монгол улсын иргэн, 15-34 насны ажилгүй, ажил хийхэд бэлэн, ажил идэвхтэй хайж байгаа залуучууд2. Их, Дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгсөөд …

  • 29 July

    “Амьдралын үнэ цэнэ – Эрүүл мэнд” ТББ-аас Хэнтий аймагт 60.000 амны хаалт хандивлалаа

    Хэнтийн аймгийн нутгийн зөвлөлд Хэнтийн аймгийн Бэрх тосгоны харьяат “Амьдралын үнэ цэнэ – Эрүүл мэнд” Төрийн бус байгууллагын тэргүүн, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн нүдний мэс заслын их эмч Л. Мөнх-Аварга нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймгийнхаа иргэдэд 12 сая төгрөгийн үнэ бүхий 60.000 мянган ширхэг амны хаалт хандивлалаа. Хандивын 60.000 ширхэг амны хаалтыг Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал, Соёлын дэд …

  • 29 July

    Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2021 оны 07 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай …

  • 28 July

    Дипломоо аваагүй 15 мянга орчим төгсөгчийн 16 тэрбум төгрөгийн зээл байна

    “Төрийн сангийн санхүүжилтээр 1993-2016 оны хооронд дотоодын их, дээд сургуулиудад “хөнгөлөлттэй зээл”-ээр суралцаж төгссөн төгсөгчид иргэний үүргээ биелүүлж дипломоо авна уу! Та зээлээ эргүүлэн төлж дараагийн суралцах дүү нартаа боломж олгоно уу!” хэмээн Боловсролын зээлийн сангийн албан ёсны фэйсбүүк хуудсанд нийтэлжээ. Дээрх асуудлын дагуу Боловсролын зээлийн сангаас тодруулахад “1993-2016 оны хооронд төрийн сангийн санхүүжилтээр суралцаж төгссөн ч дипломоо аваагүй 15 мянга орчим …

  • 28 July

    Гадаад улсад суралцаж буй оюутан таныг түүвэр судалгаанд оролцохыг урьж байна

    Монголбанк нь гадаадад суралцаж буй Монгол оюутнуудын сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг статистикт үнэн зөв тусгах зорилгоор энэхүү түүвэр судалгааг явуулж байна. Судалгаанд гадаад улсад суралцаж буй оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд Таны өгсөн мэдээлэл нь Монгол улсын гадаад секторын статистикт чухал эх сурвалж болох тул Таныг судалгаанд идэвхтэй оролцохыг хүсье. Таны мэдээллийг бид зөвхөн статистикийн зорилгоор ашиглах бөгөөд нууцлалыг Монгол Улсын …

  • 28 July

    Өмнөд Суданд Монголын цагдаагийн байгууллагын долоон алба хаагч үүрэг гүйцэтгэнэ

    Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхийн ажиллагааны газрын Цагдаагийн албанаас Африк тивийн Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь Энхийг дэмжих ажиллагаанд оролцох Монгол Улсын Цагдаагийн байгууллагын 7 алба хаагчийг үдэх ёслолын үйл ажиллагаа  /2021.07.26/ боллоо. Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир оролцож хэлсэн үгэндээ “Африк тивийн Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь энхийг дэмжих ажиллагаа /UNMISS/-нд …

  • 28 July

    Хүний гавьяат эмч П.Батчулуун Азийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны шагнал хүртлээ

    Азийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны 17 дугаар хурал Малайз улсын Куала Лумпур хотноо 2021 оны 07 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус хурлын үеэр тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд онцгой хувь нэмэр оруулсан олон улсын эмч нарт олгох Анхны хүндэт шагналаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга …

  • 28 July

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын ЭКСИМ банкны удирдлагуудтай уулзалт хийв

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гёмтэй уулзаж, Монгол, Солонгосын иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлд хүргэх талаар болон хоёр орны эдийн засгийн томоохон төслүүдийн талаар санал солилцсон билээ. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын ЭКСИМ банкны удирдлагуудтай уулзалт хийв.  Уулзалтын үеэр БНСУ-ын ЭКСИМ банкны Ерөнхийлөгч Бан Мүн Гю Монгол Улсын Засгийн газар иргэдээ 60 хувь бүрэн …