Нийгэм

July, 2021

  • 27 July

    Жүдо:Сайед Моллай шөвгийн дөрөвт үлдлээ

    Монголын бөх Сайед Моллай 81 кг-ын хагас шигшээд шалгарч, медалийн төлөө барилдахаар боллоо. Гүржийн Тато Григалашвилитэй хийсэн барилдаан түүний хувьд хүндхэн эхэлсэн. Гүрж залуу дархан үүрэх мэхээрээ вазари үнэлгээ авч давуу байдалтай болоод авав. Гэхдээ манай бөх сандарч тэвдсэнгүй тайван барилдсаар өмсөх мэхээр вазари авч, үнэлгээг тэнцүүлэв. Улмаар өрсөлдөгчөө үүрэх мэх хийхэд нь сөрж мордоод дахин вазари авч цэвэр ялалт …

  • 27 July

    Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн эмч нар ковидтой иргэнд тархины мэс заслыг амжилттай хийлээ

    Цар тахлын энэ үед Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн гавал, тархины гэмтлийн тасгийн эмч нар улаан бүсэд ковидын халдвараар оношлогдсон 51 настай үйлчлүүлэгчийн тархины эдийн доторх цусан хураа авах мэс заслыг цаг алдалгүй амжилттай хийжээ. Хүнд өвчтэй иргэнд мэс заслын тусламж үйлчилгээг тархины мэс заслын тасгийн их эмч, мэдрэлийн мэс засалч Э.Энхтүвшин, Ц.Эрдэнэ, ковидын тасагт ажиллаж байгаа 7 дугаар багийн …

  • 27 July

    Биткоин үнийн дээд амжилт тогтоов

    Даваа гарагийн арилжааны үеэр биткоины үнэ өсөж, 40,233 ам.доллар хүрчээ. Энэ тухай Coindesk портал мэдээллээ. Дашрамд дурдахад биткоины үнэ зургадугаар сарын 16-наас хойш анх удаа 40 мянган ам.доллараас давсан нь энэ. payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online быстрый займ на киви кошелек zaymi-bistro.ru займ онлайн круглосуточно на банковскую карту payday loans are …

  • 27 July

    Монголын багийн штаб:Монголын буудлагын спортын холбооноос олимпын наадамд явах багш дасгалжуулагч нараа сонгосон

    Олон нийтийн сүлжээгээр буудлагын спортын зарим тамирчид багш, дасгалжуулагчгүй олимпод оролцсон мэтээр ташаа мэдээлэл гарсанд доорх тодруулгыг хүргэж байна. “Токио-2020” Олимпын наадмыг зохион байгуулах хорооноос улс бүрийн нийт эрх авсан тамирчдын 50 хувьд дасгалжуулагчийн квот олгосон журам гаргасан. Манай улсаас буудлагын спортын төрлөөр 4 тамирчин олимпын наадамд оролцох эрх авсан тул дээрх журмын дагуу 2 дасгалжуулагч тамирчидтайгаа олимпод оролцох болсон. …

  • 27 July

    Тэмцээн уралдаан зохион байгуулах эсэхийг аймаг, нийслэлийн Онцгой комисс шийдвэрлэнэ

    УОК-ын 25 дугаар хуралдаанаар, Засгийн газрын 2021 оны долоодугаар сарын 20-ны хуралдааны 43 дугаар тэмдэглэл, Биеийн тамир спортын улсын хороо, спортын холбоодын саналыг хэлэлцэн, аймаг, нийслэлийн Онцгой комисст дараах чиглэлийг өгсөн. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд улсын хэмжээний тэмцээн, наадам, бэлтгэлийн үйл ажиллагаанаас бусад гадна талбайд зохион байгуулагдах зориулалт бүхий спортын төрөл, дотоодын тэмцээнийг оролцогчийн тоог хязгаарлаж, …

  • 26 July

    Жүдо:Ц.Цогтбаатар “Токио-2020” олимпын наадмаас ХҮРЭЛ медаль хүртлээ

    Жүдо бөхийн 73 кг-д зодоглосон ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар хүрэл медаль хүртэж, Монголын багийн хоёр дахь медалийг авчирлаа. Тэрбээр хүрлийн төлөөх барилдаан эхлээд удаагүй байхад Канадын Артур Маргелидоныг өчих мэхээр цэвэр ялж, олимпын хүрэл медаль хүртлээ. Таван жилийн өмнө Рио-2016 олимпод ялагдаад уйлж суусан Ц.Цогтбаатар хийморьтой барилдсаар ийнхүү медалийн тавцанд гишгэх эрхтэй болов. Монголын жүдочид олимпын наадмаас 10 дахь медалиа хүртэж, …

  • 26 July

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Японы ерөнхий сайд Ё.Сүгатай акита үүлдрийн нохой бэлэглэжээ

    Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон улсад хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсоор уулзав. Японы Ерөнхий сайд Ё.Сүга олимпын наадмыг зохион байгуулах түүхэн сорилттой үед Монгол улсын Ерөнхий сайд биечлэн хүрэлцэн ирсэнд болон хилийн чанад дахь албан ёсны анхны айлчлалаа Японоос эхлүүлсэнд талархаж, найрамдал нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болгон акита үүлдрийн нохой бэлэглэлээ. Гэхдээ энэ удаад коронавирусийн …

  • 26 July

    Л.Баттөр:Энэ сарын 16-ны өдөр нэг онгоцоор ирсэн 18 иргэнээс Дельта вирус илрээгүй

    ХӨСҮТ-ийн захирал Дельта вирустэй холбоотой цаг үеийн асуудлаар тайлбар мэдээлэл өглөө. Тэрбээр“Долдугаар сарын эхний үеийн нислэгээр ирсэн иргэдээс авсан PCR шинжилгээгээр 22 хүний хариу эерэг гарсан. Гэхдээ энэ хүмүүсээс Дельта хувилбар илрээгүй. Илэрсэн гэдэг нь ташаа мэдээлэл. Иргэдэд үнэн зөв мэдээлэл түгээхийг хүсэж байна. Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр нэг онгоцоор ирсэн 18 иргэнээс Дельта вирус илрээгүй. Албан ёсны мэдээгээр …

  • 26 July

    Дотоодын спортын тэмцээнийг зохион байгуулах эсэхийг аймаг, нийслэлийн Онцгой комисс шийдвэрлэнэ

    УОК-ын 25 дугаар хуралдаанаар /2021.07.23/ Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны хуралдааны 43 дугаар тэмдэглэл, Биеийн тамир спортын улсын хороо, спортын холбоодын саналыг хэлэлцэн, аймаг, нийслэлийн Онцгой комисст дараах чиглэлийг өгсөн. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд улсын хэмжээний тэмцээн, наадам, бэлтгэлийн үйл ажиллагаанаас бусад гадна талбайд зохион байгуулагдах зориулалт бүхий спортын төрөл, дотоодын тэмцээнийг оролцогчийн …

  • 26 July

    БНХАУ-ын Батлан Хамгаалахын сайд Вэй Фөнхө өнөөдөр МОНГОЛ улсад албан ёсны айлчлал хийж байна

    БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө Монгол Улсад хийх албан ёсны айлчлалаа Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Агаарын цэргийн хүчний тусгай үүргийн онгоцоор “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 10:00 цагт хүрэлцэн ирснээр эхлүүлж байна. Айлчлалын үеэр БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхө Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарт бараалхаж, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай …

  • 26 July

    Говь-Алтай аймагт үерийн улмаас таван хүн амиа алджээ

    Говь-Алтай аймагт усархаг бороо орж, үер буусны улмаас таван хүн эндсэн харамсалтай явдал болжээ. Энэ талаар ОБЕГ-аас мэдээллээ.  Тодруулбал, Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн “Ногоо булгийн гол” гэдэг газарт долдугаар сарын 24-ний өдрийн 15:10 цагаас 15:40 цагийн орчим орсон усархаг бороо орсны улмаас уруйн үер бууж, гурван том хүн, нэг хүүхэд, хоёр гэр, нэг автомашин үерийн усанд урссан тухай дуудлагыг мөн өдрийн …

  • 26 July

    Вирусийн эсрэг эмийн бүртгэл,чанар, нөөц хангамжид хяналт тавих ажлын хэсгийг байгууллаа

    Шадар сайдын тушаалаар коронавирусын эсрэг эмийн бүртгэл, нөөц хангамж, чанар, үнийн тогтвортой байдалд хяналт тавьж, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Вирусийн эсрэг эмийн нэр төрөл, хангамжийг нэмэгдүүлэх чиглэлийг Шадар сайдын зүгээс холбогдох албаныханд өгсөн. Энэ хүрээнд вирусийн эсрэг эмийн бүртгэл, чанарт Ажлын хэсэг хяналт тавихын зэрэгцээ эрүүл мэндийн байгууллагуудад байгаа нөөц хангамжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах юм. Цаашид вирусийн эсрэг …

  • 26 July

    М.Уранцэцэг: Цар тахлын энэ хүнд үед, ард түмнийхээ итгэлийг алдахгүйг хичээн барилдаж, олимпын медалиар сэтгэлийн бэлэг барьж чадсан маань тамирчин болсны утга учир юм даа

    “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн  Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэгтэй уулзаж, товч ярилцлаа. – Монголын баг тамирчдын медалийн салхийг олимпын эхний өдөр хагалж, олон жил өөрийн хүлээсэн олимпийн медалийг хүртсэнд Монголын ард түмэн ихэд баярлаж, баярын мэнд дамжуулж өгөөч гэснийг юуны өмнө уламжлая. – Баярлалаа. Намайг олон жилийн тууштай дэмжиж, …

  • 26 July

    Баруун 4 замын хөдөлгөөнийг хугацаанаас нь өмнө нээлээ

    Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэхээр томоохон уулзваруудад засварын ажил хийж байна. Энэ хүрээнд НЗДТГ, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас Баруун 4 замын засварын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон.  Засварын ажил долоодугаар сарын 15-нд эхэлж, авто замын захын 396 урт метр L хашлага, эгнээ тусгаарлах 300 метр урт хашлагыг сольж, инженерийн шугам сүлжээний 42 худгийн тагийг хучилтын түвшинд хүртэл …

  • 24 July

    Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Гавьяат тамирчин М.Уранцэцэгт баяр хүргэлээ

    “Бүдокан” ордонд эхэлсэн “Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд өрсөлдсөн манай тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртэж, Монголын баг тамирчдын медалийн салхийг хагаллаа. Энэ барилдааны дараа түүнтэй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх утсаар ярьж, “Алтын дайтай хүрэл медаль хүртсэнд халуун баяр хүргэе” гэжээ. Ташрамд дуулгахад, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа “Олимпын наадамд бэлтгэх …