Нийгэм

May, 2021

  • 20 May

    Нийслэлийн зуслангийн ногоон бүсийн их цэвэрлэгээг ирэх Бямба гарагт зохион байгуулна

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар жил бүр зохион байгуулдаг бүх нийтийн их цэвэрлэгээ тавдугаар сарын 22-нд буюу энэ бямба гарагт “Зуслан, ногоон бүсийн цэвэрлэгээ” нэрийн дор болно.  Энэ хүрээнд хотын ногоон бүс, ой, голын эрэг дагуу цэвэрлэгээ хийхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Цэвэрлэгээтэй холбоотой Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл хийлээ.  Тус албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун …

  • 20 May

    Зах, худалдааны төвүүдийг нээхээр бэлтгэж байна

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд 24 цагийн турш мэдээлэл өгч, ажиллаж байна. Тус дугаарт өчигдөр буюу тавдугаар сарын 19-нд иргэдээс нийт 337 дуудлагад ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 21 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.30 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 41 иргэн хандсанаас 22 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 19 иргэнтэй оператор …

  • 20 May

    БЗД:Иргэн, ААН-үүдийг “Хаврын их цэвэрлэгээ”-нд нэгдэхийг уриалж байна

    Баянзүрх дүүргийн хэмжээнд энэ сарын 22,23-ны өдрүүдэд “Баянзүрх дүүрэг Хоггүй бол ГОЁ” уриа нь  доор Хаврын Их Цэвэрлэгээний ажил хийгдэнэ. Уг ажил нь иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрхийг хамгаалахад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, дүүргийн нутаг дэвсгэрт үүсч байгаа хог хаягдлыг арилгах, цэвэрлэгээний менежментийг сайжруулах зорилготой. Тиймээс Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллага, дүүргийн иргэдээ …

  • 20 May

    Хорт хавдрын тусламж үйлчилгээг 100 хувь ЭМД-ын сангаас төлдөг боллоо

    УИХ, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Эрүүл мэндийн багц хуулиудад олон нэмэлт өөрчлөлтүүд оруулсан. Үүний үр дүнд өндөр өртөгтэй хагалгааг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцаж, иргэдэд учирч байгаа санхүүгийн дарамтыг бууруулжээ гэсэн сайхан таатай мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан “Эрүүл мэндийн даатгалын шинэчлэл” уулзалт өнгөрсөн баасан гарагт ЭМДЕГ-т зохион байгуулагдсан билээ. Уулзалт тус газрын дарга Л.Бямбасүрэн, дэд дарга Г.Гийхнаран, Бодлого төлөвлөлтийн …

  • 20 May

    Г.Адъяа:Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг нэгдүгээр сарын 1-ээс эхлэн тооцож зогсоох санал тавьж байна

    Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны төлөөллүүд сайн дурын үндсэн дээр Сүхбаатарын талбай, Засгийн газрын ордны үүдэнд цуглаан зохион байгуулж, УИХ-ын гишүүдэд нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийн нэмэгдлийг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс тооцон цуцлахыг шаардаж дуу хоолойгоо илэрхийллээ. МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа:Нийгмийн даатгалын шимтгэлийг цалин хөлс нэмэгдээгүй байх үед татвар нэмэгдүүлээд байгаа нь төрийн бодлогын ажиллагаа буруу хандлагатай …

  • 20 May

    Дорноговь аймгийн эмч нар өвчтөний гэрт нь мэс засал хийж, амь насыг нь аварчээ

    Гэнэтийн осол гэмтлийн улмаас амь нас нь эрсдэлтэй нөхцөлд орсон иргэнд  Дорноговь Мандах сумын Эрүүл мэндийн төв анхны тусламжийг шуурхай үзүүлж, Дорноговь аймгийн  Нэгдсэн эмнэлгийн гэмтэл, эрчимт эмчилгээний баг хөдөө газарт мэс заслыг амжилттай хийж, эрдэнэт хүний амь насыг нь аварчээ.  Эрүүл мэндийн салбарын түүчээ болсон Х.Эрдэнэбулган, Б.Гантамир эмч нартай хагалгааны багийн хамт олонд талархлаа илэрхийлж, энхийн төлөөх их үйлсэд нь улам их амжилт хүсье.  манимен …

  • 20 May

    Н.Түвшинбаярыг суллаж, хилээр гарахыг нь хориглолоо

    Хан-Уул  дүүргийн Прокурорын газраас  өчигдөр /2021.05.19/ Н.Түвшинбаярт авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг  хязгаарлах   таслан  сэргийлэх   арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн  саналыг  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  өнөөдөр /2021.05.20/хянан хэлэлцлээ. Шүүхээс прокурорын санал,  яллагдагчийн  болон  хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг давхар харгалзан, мөн хэргийн нөхцөл байдалтай уялдуулан  Н.Түвшинбаярт авсан цагдан хорих арга хэмжээг …

  • 20 May

    4,000 орчим хүн 271 тэрбум төгрөгийн ипотекийн зээл аваад байна

    “Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан өчигдрийн /2021.05.19/ засгийн газрын  хуралдаанд танилцууллаа. Тус төлөвлөгөөнд тусгагдсан ипотекийн 6 хувийн зээл олголт 2021 оны 05 дугаар сарын 17-ны байдлаар 3,944 хүн хамрагдаж 271 тэрбум төгрөгийн ипотекийн зээл аваад байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.8 дахин их гэсэн үг …

  • 20 May

    Вьетнам иргэд 10 сая төгрөг хандивлалаа

      “Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа Вьетнам иргэдийн нийгэмлэг”-ээс коронавируст халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж хандив өргөлөө.   Нийт 100 гаруй Вьетнам иргэд ажиллаж, амьдардаг бөгөөд эдгээр иргэдийн сэтгэлийн хандив болгож 10,200,000  төгрөгийг УОК-т хүлээлгэн өгсөн юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. займ онлайн заявка zaymi-bistro.ru взять займ на банковскую карту payday loans are short-term loans for small …

  • 20 May

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “HEALTH FOR ALL” кино наадмаас монголын богино хэмжээний кино шагнал хүртлээ

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас хоёр дахь жилдээ зохион байгуулсан “HealthForAll” кино наадамд 120 улсын 1300 орчим богино хэмжээний кино бүтээл оролцсоноос “Эрүүл мэндийн яаралтай тусламж” төрөлд Монголын алслагдмал нутагт (Ковид-19)-ын халдвараас урьдчилан сэргийлэх, тусламж үзүүлж буйг харуулсан Г.Баттулгын “Far Away” кино тусгай шагнал хүртлээ. Энэхүү кино нь ДЭМБ-ын эрүүл мэндийн үйлчилгээг бүх нийтэд хүргэх бодлого, үйл ажиллагаанаас гадна (Ковид-19)-ын халдвартай тэмцэх хүчин чармайлт, холбогдох заавар, зөвлөмжийг бодитоор …

  • 20 May

    Орон нутаг руу явах 0-17 насны хүүхдээс PCR шинжилгээний хариу шаардахгүй

    Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаар тушаалаар “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг шинэчлэн баталлаа. Энэхүү журам нь 05 дугаар сарын 22-ноос хэрэгжих бөгөөд хот болон орон нутагт зорчигчоос дараах бичиг баримтыг шалган, халдвараас сэргийлэх дэглэмийг мөрдүүлж нэвтрүүлнэ.Үүнд: -Коронавируст халдварын /Ковид-19/-ын цаашид /коронавируст халдвар гэх/ эсрэг вакцинжуулалтын бүрэн тун авснаас …

  • 20 May

    З.Энхгэрэл: Баянгол дүүрэг ЭЕШ-ын давтлага, хичээлийг танхимаар зохион байгуулж эхэллээ

    Монгол Улсын Засгийн газрын “Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2021 оны 141, БШУ-ны сайдын 2021 оны “Давтлага зохион байгуулах заавар батлах тухай” А/171 дүгээр тушаал батлагдан гарсан. Энэ тушаалын дагуу 12 дугаар ангийн сурагчдын Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-д бэлтгэх давтлага хичээл энэ сарын 17-ны өдрөөс эхэлсэн юм. Баянгол дүүргийн хэмжээнд энэ чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа …

  • 20 May

    Баянгол дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

    Баянгол дүүргийн хэмжээнд гуравдугаар сарын 27-ноос тавдугаар сарын 19-ний өдрийн байдлаар нөөцийн махны жижиглэн худалдааг 5 бэлтгэн нийлүүлэгчээс 50 цэгээр худалдаалан борлуулж байна. Өнөөдрийн байдлаар үхэр 231 тонн, хонь 284 тонн, ямаа 21 тонн нийт 537 тонн махыг худалдаалан борлуулжээ. Үхрийн мах нэг кг нь 7700 төгрөгХонины мах нэг кг нь 6700 төгрөгЯмааны мах нэг кг нь 6200 төгрөг Дүүргийн …

  • 20 May

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 160 иргэн эх орондоо ирлээ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өчигдөр /2021.05.19/ 19:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан. Тус нислэгээр 160 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Новотел”, “Кемпински”, “Туушин”, “Альфа”, “Гайде” зочид буудал болон “Монголика”,  “Багахангай” амралтын газарт тусгаарлалаа. Дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон иргэд гэрээр 7 хоног тусгаарлагдах журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. онлайн кредит на карту круглосуточно zaymi-bistro.ru займы …

  • 20 May

    Туул голд осолдсон таван настай хүүгийн цогцсыг олжээ

    Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хоохойн ам гэдэг газар Туул голд 5 дугаар сарын 17-ны өдөр осолдсон хүүхдийн /5 настай/ цогцсыг нийслэлийн Аврах анги-105-ын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид өчигдөр /2021.05.19/ 18:48 цагт оллоо. Цогцсыг осолдсон газраас 13 км-ийн зайд Бөөгийн бууц гэдэг газарт голын усанд модонд тээглэсэн байдалтай байсныг гаргаж БЗД-ийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэж …