Нийгэм

April, 2021

  • 30 April

    Баянзүрх дүүргийн иргэдийн хүсэн хүлээсэн Улсын эмнэлэг баригдаж эхэлнэ

    Нийслэлийн Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Баянзүрх дүүрэгт 300 ортой нэгдсэн эмнэлэг байгуулахад бодлогын дэмжлэг хүссэн албан хүсэлтээ илэрхийллээ. Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай Баянзүрх дүүргийн хувьд дэд бүтэц, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж хангалттай бус хэвээр байна. Тиймээс ч тус дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд Баянзүрх дүүрэгт зайлшгүй барих шаардлагатай нэгдсэн эмнэлгийг Азийн Хөгжлийн Банкны …

  • 29 April

    Энхтайваны гүүрийг хаахтай холбогдуулан автобусны 13 чиглэлд өөрчлөлт орлоо

    Энхтайваны гүүрний авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 20:00 цагаас тавдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл хааж хэв гажилтын заадас засварын ажил хийх болсонтой холбогдуулан нийтийн тээврийн 13 чиглэлд өөрчлөлт орлоо. Тодруулбал, дээрх хугацаанд Энхтайваны гүүрээр зорчдог 13 чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслийг Олимпийн гүүр, Гэндэнгийн гудамжаар /эсрэг урсгал/ зорчуулахаар хөдөлгөөн зохион байгуулалтыг хийлээ. Уг төлөвлөлт нь автобусны буудлыг орхигдуулж, чирэгдэл үүсгэхгүйгээр төлөвлөсөн …

  • 29 April

    Л.Баттөр:Вакцины хоёрдугаар тунд хамрагдсан 80, нэгдүгээр тунгаа хийлгэсэн 6000 гаруй хүн халдвар авсан

    ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр иргэд вакциндаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайн барих хэрэгтэй гэдгийг зөвлөлөө. Тэрбээр“Иргэд вакциндаа хамрагдсан ч халдвар хамгааллаа сайн барих ёстой хэмээн ДЭМБ-аас байнга анхааруулж байна. Өнөөдрийн байдлаар вакцины хоёрдугаар тунгаа хийлгэсэн 80 гаруй хүн халдвар авсан нь бүртгэгдсэн, мөн нэгдүгээр тунд хамрагдсан 6000 гаруй иргэн халдвар аваад байна. Тиймээс вакцин хийлгэлээ гэж тайвшрах боломжгүй. Хэдийгээр …

  • 29 April

    Б.Ууганбаяр:1015 хүнд (covid-19) халдвар илэрч, таван иргэн нас барлаа

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.29/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 11,145 хүнд шинжилгээ хийхэд 1015 хүнд коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 34 623 болсон байна. Шинээр илэрсэн тохиолдлуудын 1013 нь дотоодын халдвар байгаа бол эрүүл мэндийн нэг ажилтан, зөөвөрлөгдөн орж ирсэн …

  • 29 April

    Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 157 иргэн эх орондоо ирнэ

    Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр Франкфуртээс хөөрч, маргааш өглөөний 06:00 цагт  “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 157 иргэн ирэх бөгөөд иргэдийг “Парк”, “Новотел”, “Тайж”, “Мөнх хустай”, “Кемпински”, “Туушин” зочид буудалд тусгаарлана. Гадаадаас ирсэн иргэд 7 хоног тусгаарлан ажиглах байранд 7 хоног гэртээ тусгаарлагдана. Мөн вакцины 1,2 тун буюу бүрэн тундаа хамрагдаад 14 хоног болсон …

  • 29 April

    Ерөнхийлөгч Х.Баттулга сар бүр хүүхдэд олгож буй 100,000 төгрөгийг хугацаа заахгүйгээр үргэлжлүүлэн олгох зарлигийн төслийг Засгийн газарт хүргүүлэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хүүхэд бүрд олгож буй 100 мянган төгрөгийн тэтгэмжийг хугацаа заахгүйгээр үргэлжлүүлэн олгох тухай зарлигийн төсөл боловсруулж, Монгол Улсын Засгийн газарт хүргүүллээ. ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙН ТӨСӨЛ: “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн …

  • 29 April

    Дархлаа тогтсон иргэдэд хил нээлттэй

    Засгийн газар, Улсын онцгой комисс (УОК)-оос олон улсын хилээ тавдугаар сарын 1-нээс нээхээр төлөвлөж буй. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Тавдугаар сарын 1-нд хилээ нээнэ. Гэхдээ зөвхөн хос тун вакцинд хамрагдсан иргэдийг оруулах байдлаар ажлын хэсэг гаран ажиллаж байна” хэмээн хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг танилцуулахдаа (2021.04.08) хэлсэн билээ. Одоогоор агаарын хилээ нээх талаар эцсийн шийдвэр гараагүй талаар УОК-оос мэдээлэв. Тус комиссын хэвлэлийн …

  • 28 April

    Л.Оюун-Эрдэнэ:Халдвар хамгааллын дэглэмээ сахин дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтын цэгүүдэд ажиллав. Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Амгалан цогцолбор сургууль”-ийн дархлаажуулалтын цэг болон 84 дүгээр сургуулийн вакцинжуулалтын цэг дэх ажлын явцтай танилцлаа. Дархлаажуулалтын цэгүүдийн ачаалал харилцан адилгүй байна. Өнөөдрөөс эхлэн нийслэлд 18 ба түүнээс дээш насанд хүрэгчдийн насны хязгааргүйгээр нэгдүгээр тунд хамруулж байгаа юм. Тавдугаар сарын 8-10-ны хооронд нийслэлийн зорилтот 1.1 сая хүнийг …

  • 28 April

    Б.Ууганбаярт “Бригадын Генерал” цол хүртээх зарлиг гаргалаа

    Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гаргасан. Зарлигийн дагуу цэргийн дээд цол гардуулах ёслолын үйл ажиллагааг цар тахлын нөхцөл байдлын улмаас түр хойшлуулсан болно. Өнөөдөр тохиож буй Монгол Улсад генерал цол олгож эхэлсний …

  • 28 April

    МСНЭ-ээс цаг үеийн асуудлаар МЭДЭГДЭЛ гаргалаа

    Монгол Улсын Үндсэн хуулиар төрийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг хайх, хүлээн авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг иргэн бүрт олгосон. Гэтэл төр засгийн зүгээс цар тахлын үеийн түр хууль, дагалдах журам зэргийг гаргаж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхний мэргэжлийн үйл ажиллагаа явуулах орчин, нөхцөл, хараат бус чөлөөт хэвлэл оршин тогтнох бололцоог улам бүр хумьсаар байгаад харамсаж …

  • 28 April

    Монгол Улсад генерал цол бий болсны 77 жилийн ойн өдөр тохиож байна

    БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. Тухайн үеэс хойш буюу жил бүрийн энэ өдрийг  “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж ирсний 77 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Онцгой байдлын байгууллагаас хурандаа генерал С.Равдан, хошууч генерал Ч.Мижид, хошууч генерал Э.Цэрэндорж, хошууч генерал Д.Лхагвасүрэн, дэслэгч генерал Ч.Түмэндэмбэрэл, …

  • 28 April

    Нийслэлийн 18 ба түүнээс дээш насны бүх иргэнийг өнөөдрөөс дархлаажуулж эхэлнэ

    Засгийн газрын дөрөввдүгээр сарын 28-ны хуралдаанаар Коронавируст цар тахлын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар танилцуулав. 2021 оны дөрөввдүгээр сарын 27-ны 19.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 744,564 хүн (зорилтот бүлгийн 36 хувь) вакцины нэгдүгээр, 262,466 хүн хоёрдугаар тунд хамрагдаад байна. Нийслэлд 592,362 хүн нэгдүгээр тунд, 253,321 …

  • 28 April

    Вакцинжуулалт 18-аас дээш насныханд нээлттэй боллоо

    Улаанбаатар хотод коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтыг суурин 120 цэг, мөн явуулын автобусаар хийж буй. Өчигдрийн байдлаар давтан тун хийлгэх болон 45-аас дээш насны иргэдийг вакцинд хамруулж байсан бол өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-наас 18-аас дээш насны иргэдийг ВероЦелл вакцины эхний тунд хамруулахаар боллоо. Мөн давтан тун хийлгэх иргэд ч хуваарийн дагуу вакциндаа хамрагдана. АстраЗенека болон ВероЦелл вакцины II тун хийлгэх …

  • 27 April

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 155 иргэн эх орондоо ирнэ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 10:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:40 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 155 иргэн ирэх бөгөөд иргэдийг “Ибис”, “Новотел”, “Тэмүүжин”, “Ти Жи Эс”, “Монголика”, “White house” зочид буудалд тусгаарлана. Гадаадаас ирсэн иргэд 7 хоног тусгаарлан ажиглах байранд 7 хоног гэртээ тусгаарлагдана. Мөн вакцины 1,2 тун буюу бүрэн тундаа хамрагдаад 14 хоног …

  • 27 April

    0-18 насны 6161 хүүхэд “ковид-19” халдвараар өвчилжээ

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Коронавируст халдварын дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцинжуулалтын хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар мэдээллийг сонслоо. Байнгын хорооны дарга М.Оюунчимэг Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол …