Нийгэм

February, 2021

  • 24 February

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо

    Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хурлаар нийслэлийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг томилох тухай болон зарим компаниудын дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Эдгээр асуудлыг хэлэлцэхдээ нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид, НЗДТГ-ын холбогдох албан тушаалтнаас бүрдсэн ажлын хэсэг томилж, хууль тогтоомжид нийцүүлэн судалж шийдвэрлэхээр санал дүгнэлтээ урьдчилан боловсруулсан байна.  Улмаар “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр Ж.Оюунчимэг, С.Билгүүнзул, …

  • 24 February

    Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 254 иргэн эх орондоо ирнэ

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц хоёрдугаар сарын 25-ний 01:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус онгоцоор БНТУ-аас 191, Европ, Африкийн орнуудаас транзитаар 63, Иргэдэд туслах сан, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэгээр 42, нийтдээ 254 иргэн эх орондоо ирэх юм. Эдгээр иргэдийг учир шалтгаанаар ангилан үзвэл, жирэмсэн-12, бага насны хүүхэдтэй гэр …

  • 24 February

    Орон нутгийн сургууль, цэцэрлэг гуравдугаар сарын нэгний өдрөөс хичээллэнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.02.24/ боллоо. Хуралдаанаар аймаг, сум, тосгон, баг дахь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхэд харах төвийн хичээлийг  2021 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо. Танхимын сургалтыг зөвхөн хоцрогдол арилгах чиглэлээр хэсэгчилсэн байдлаар явуулна. Хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нь танхим, теле болон цахим сургалтын алинд нь  хамрагдахаа сонгох юм. Орон нутаг дахь их, дээд сургууль, …

  • 24 February

    Баянгол дүүрэг энэ сарын 26-ныг дуустал эмч, эмнэлгийн ажилтнуудаа вакцинжуулна

    Баянгол дүүргийн хэмжээнд тархвар судлалын заалтаар зорилтот бүлгийн нийт 29,775 иргэдийг Коронавируст /Ковид19/ халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Үүнээс эхний ээлжид 10,698 хүнийг хамруулахаар Баянгол дүүргийн Хүүхдийн салбар эмнэлэг, Ахмадын салбар эмнэлэгт хоёр цэг нээн ажиллуулж эхлээд байна. 2021 оны 02-р сарын 23-наас 26-ны өдрүүдэд БГД-ийн ЭМТ, ӨЭМТөвүүд, Наркологийн эмнэлэг, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн ажилчид зэрэг нийт 698 хүнийг вакцинжуулна. БГД-ийн Засаг даргын тамгын газар

  • 24 February

    Д.Нарангэрэл:Вакцины гол зорилго бол халдвараас сэргийлэх, тархалт, эндэгдлийг бууруулах зорилготой

    Эрүүл мэндийн яамны 11 цагийн ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл коронавирусийн вакцинжуулалтын талаар танилцууллаа. ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл“Коронавирусийн вакцины гол зорилго бол халдвараас сэргийлэх, Тархалтыг бууруулах, хүндрэл, эндэгдлийг бууруулах зорилготой. Гурван улсад коронавирусийн эсрэг вакцинжуулалт сайн хийгдэж байна. Израиль улс хүн амынхаа 70-80 хувь, АНУ 50-60, Их Британи улс дархлаажуулалт сайн хийж байна. Эдгээр улсуудад өвчлөлийн тоо буурч, …

  • 24 February

    Скайтелийн төлбөрөө онлайнаар төлөөд дата урамшуулал авч, гар утасны эзэн болох боломжтой

    СКАЙтел  онлайнаар төлбөрөө төлсөн хэрэглэгчдэдээ үргэлж онцгой бэлэг бэлддэг билээ. Хэрэглэгчиддээ дата бэлэглэж, сар бүр азтан тодруулж, хэрэглэгчидтэйгээ хамтдаа сайн үйлс бүтээдэг.  Энэ удаад СКАЙтелийн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та сар бүрийн 25-наас өмнө онлайнаар төлбөрөө төлөөд дата урамшуулал бэлгэнд аваарай. Таны төлөх төлбөрийн үнийн дүнгээс шалтгаалж урамшууллын дата өөр байна. Мөн сар бүр төлбөр төлсөн хэрэглэгчид дундаас SAMSUNG брэндийн …

  • 24 February

    Хөвсгөл нуурийн мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

    Хөвсгөл аймгийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч, Хөвсгөл нуурын мөсний зузаан нимгэрэн, зарим газарт хар, цагаан хил гарсан тул ард иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна. Ялангуяа иргэд ихээр зорчдог Ханхын замын чиглэлд буюу “Хадан хүй” орчимд хар, цагаан хил гарсан байна. Цагаан хил гэдэг нь мөс хагарч, хоорондоо мөргөлдөн овоорч, …

  • 24 February

    Нэг хаалга-Нэг шинжилгээ”-тэй холбоотой нэгдсэн тайланг өнөөдөр нийтэд мэдээлнэ

    Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг хуралдаж Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед авч хэрэгжүүлсэн “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний нэгдсэн тайланг хэлэлцэв. Нийт халдварын 122 тохиолдол, 33 далд голомт илрүүлсэн. Гэхдээ энэ нь голомтыг хумьж, тархалтыг бүрэн зогсоосон гэсэн үг биш. Иймээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийг дээд зэргээр сахиулах нь зүйтэй гэж үзлээ. Цаашид …

  • 24 February

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногт ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 2021 оны 02 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан …

  • 23 February

    Налайх дүүрэг АстраЗенека вакцин хүлээж авлаа

    Хоёрдугаар сарын 22-ны өглөө манай улс Энэтхэг улсын АстраЗенека компанид үйлдвэрлэгдсэн 150.000 тун вакциныг хүлээж авсан билээ. Тэгвэл өнөөдөр буюу хоёрдугаар сарын 23-ны өдөр Налайх дүүрэгт 2253 тун вакциныг Цагдаагийн хамгаалалтад дор авчирлаа. Вакцинжуулалтад нэн тэргүүнд Ковид цар тахалтай тулж ажилладаг, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын ажилтан, албан хаагчид, 8 хорооны зохион байгуулагч, нийгмийн ажилтан, …

  • 23 February

    “Нэг хаалга-нэг шинжилгээ” үр дүнд халдварын 33 голомтыг шинээр илрүүллээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч,  Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч, Шуурхай штабын дарга Р.Чингис, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Д.Бямбадорж нар нийслэл хот Бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил,  авсан арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.   Засаг дарга Д.Сумъяабазар “Энэ хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Юуны …

  • 23 February

    Өнөөдрөөс дүүрэг бүрд 2-3 шинжилгээний цэг ажиллана

    Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс дүүрэг бүрт 2-3 цэг байгуулж,  коронавирусийн шинжилгээ авч эхэллээ.  Зайлшгүй шаардлагатай (буяны ажил, эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөө орон нутагт явах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх гэх мэт) тохиолдолд холбогдох баримт бичиг, зөвшөөрлийг үндэслэн доорх цэгүүдээр үйлчлүүлэх боломжтой юм.  Шинжилгээнд хамрагдах иргэд eruul.gerege.mn сайтаас урьдчилан цаг авч, оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрийн ойролцоо цэгүүдэд үйлчлүүлнэ.  Гадаадын иргэн болон нэгдсэн …

  • 23 February

    Д.Сумъяабазар:Иргэд дүрэм, журмаа сайтар мөрдөж, халдвар хамгааллын дэглэмээ баримталж ажиллаарай

    Өнөөдрөөс эхлэн нийслэлд хөл хорио цуцлагдаж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа хэвийн эхлүүлээд байна. Ингэхдээ 13 төрлийн 59 үйл ажиллагааны чиглэлд түр журам гарган мөрдүүлж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32-ын тойргийн “Номин” худалдааны төвөөр орж, халдвар хамгааллын дэглэм хэрхэн  баримталж байгаатай танилцав.  Тус …

  • 23 February

    Батлан хамгаалах яам коронавирус эсэргүүцэх вакцин хүлээн авлаа

    Монгол Улсын Батлан хамгаалах яаманд БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас буцалтгүй тусламж хэлбэрээр хандивлаж буй коронавирус эсэргүүцэх вакцин хүлээн авах ёслолын ажиллагаа өнөөдөр БХЯ-нд боллоо. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, БНХАУ-ын талаас тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …

  • 23 February

    Сергей Диордица :Вакциныг хамгаалалтын бусад арга хэмжээтэй хослуулах нь нэн тустай байх болно

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэдээ уриалж “Ковид-19”-ийн эсрэг вакцин хийлгэснээр үе шаттай вакцинжуулалт албан ёсоор эхэллээ.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг вакцин хийлгэсний дараа  “КОВИД-19” цар тахлаас сэргийлэх дархлаажуулалтын аян эхэлсэн тухай Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан мэдээлэл хийлээ.   “КОВИД-19” цар тахлаас сэргийлэх вакцины эхний багцыг хүлээн авч, халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн салбарын …