Нийгэм

January, 2021

  • 19 January

    Имарт “Хөх шошго” хөтөлбөр эхлүүллээ

    Дэлхий нийтийг хамраад байгаа Ковид 19 цар тахал нь зөвхөн эрүүл мэндийн салбарт бус эдийн засаг, бизнест нөлөөлж улс орнууд эдийн засгаа хэрхэн хамгаалах, аль болох хохирол багатайгаар хүндрэлийг даван туулах чиглэлээр анхаарлаа хандуулж байгаа билээ. Манай улсад ч гэсэн мөн адил дотоодын бизнес эрхлэгчдийн хувьд энэ цаг үе нь хүндхэн сорилтыг бий болгоод байна. Харин энэ хүнд цаг үеийг …

  • 19 January

    Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг зургадугаар сарын 9-нд товлохыг дэмжлээ

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.01.19) цахим хуралдаанаар  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаар Байгын хорооны дарга Л.Энх-Амгалан танилцуулсны дараа хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.  …

  • 19 January

    Т.Мөнхсайхан:ЭХЭМҮТ зориулалтын агааржуулалтын систем, хяналтын зарчим, горимд нийцсэн иж бүрэн ариутгалын тасагтай болж байна

    Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн Банкны хамтын ажиллагааны хүрээнд “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр (ЭМСХХ)-5” төслийн хүрээнд өнөөдөр (2020.01.19) ЭХЭМҮТ-д шинээр ариутгалын тасгийн барилгын их засварыг хийж, иж бүрэн тоног төхөөрөмжөөр ханган ийнхүү хүлээлгэн өглөө. Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, АХБ-ны суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран, АХБ-ны төслийн зохицуулагч А.Мөнхтайван, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр болон эмч, ажилтнууд оролцлоо. “Эмнэлэг …

  • 19 January

    УНТЭ ХӨСҮТ-тэй ижил түвшний PCR шинжилгээний лабораторитай боллоо

    Улсын нэгдүгээр төв эмнэлэгт PCR шинжилгээ хийх молекул биологийн лаборатори шинээр байгуулж, ашиглалтад орууллаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран нар лабораторийн үйл ажиллагааны нөхцөл, хүчин чадалтай танилцан, эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчдад талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэв. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, “Дэлхий нийтээрээ “КОВИД19”-ийн халдварт цар тахалтай нүүр …

  • 19 January

    БНЭУ-аас ойрын хугацаанд вакцин нийлүүлнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-д үйлдвэрлэж байгаа “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинаас авах хүсэлтэй байгаагаа тус улсын Ерөнхий сайд Нарендра Модид илгээсэн албан захидалдаа илэрхийлсэн байна. БНЭУ-аас Монгол Улсад суух Элчин сайд М.П.Сингх Ерөнхий сайдад бараалхаж Ерөнхий сайд Нарендра Модигийн хариу захидлыг танилцууллаа. Ерөнхий сайд Нарендра Моди цар тахлын эсрэг вакцин нийлүүлэхээр шийдвэрлэснээ захидалдаа тэмдэглэсэн байна.  Талууд вакцин нийлүүлэх …

  • 19 January

    Цагаан сарын өдрүүдэд ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООНО

    Монгол Улсын шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар Цагаан сарын баяраар хатуу хөл хориог тодорхой хугацаанд тогтоох талаар мэдээллээ.  Тэрээр “Бүх нийтийн бэлэн байдлыг зэргийг өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжүүлэх, хэсэгчлэн хязгаарлалт тогтоох, үйлчилгээний байгууллагуудыг нээж хаах нь зөвхөн УОК-ын шийдээд байдаг зүйл биш. Мэргэжлийн хүмүүсийн саналыг сонсож, дараах таван гол шалгуурыг харгалзан шийдвэрээ гаргадаг. шинээр бүртгэгдсэн голомтын тоошинэ тохиолдлын тоохалдварлуулах түвшин10 …

  • 19 January

    Д.ХАНДМАА: Бактерийн эсрэг судас үүсгэлтийг дэмжиж, нөхөн төлжилтийг түргэсгэх тарилга гаргахыг зорьсон

    онгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг шилдэг залуу эрдэмтэн, инженер, ажилчинд олгосон. Шилдэг залуу эрдэмтэн шагналыг хүртсэн “Монос” ХХК-ийн Эм судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний зөвлөх, доктор Дашнямын Хандмаагийн Ergelt.mn сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.  -БНСУ-ЫН ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРААС ЭД, ЭСИЙН ЭМЧИЛГЭЭНД НЭВТРҮҮЛЭХ ПАТЕНТ АВСАН- -Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг залуу эрдэмтэн”  шагнал хүртсэнд баяр хүргэе. Та баярын сэтгэгдлээ …

  • 19 January

    С.Нямзагд: Оюутнуудын 80 хувь нь цахим сургалтад сэтгэл хангалуун байгаа

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуулийн төлөөлөлтэй цахим болон зайн сургалт, чанар, үр дүн, сургалтын төлбөрийн асуудлаар уулзлаа. Яамнаас зохион байгуулж байгаа теле, цахим, зайн, холимог сургалтын талаар болон оюутны сургалтын төлбөрийн зээл, тусламжтай холбоотой авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг уулзалтын эхэнд товч танилцуулан, сургуулиудын энэ талаар хийж байгаа ажлын мэдээлэл сонслоо. “Этүгэн” …

  • 19 January

    QR бүртгэл хангалтгүй байгаа ААН-үүдэд шаардлага хүргүүлж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авна

    Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяраар ахлуулсан хяналтын баг өчигдөр Сүхбаатар дүүрэгт байрлах зарим худалдаа, үйлчилгээний төв, рестораны QR платформын хэрэглээнд ээлжилт шалгалт явууллаа. Шалгалтад Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаад байрлах “Миний сүлжээ”, тус дүүргийн 12 дугаар хороонд байрлах Сансар 32 салбар дэлгүүр болон Их тойрууд байрлах Chinese рестораныг хамруулсан юм. Хяналт шалгалтын явцад дээрх байгууллагууд QR …

  • 19 January

    Д.Цэнд-Аюуш:Мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад тогтмол хяналт тавьж байна

    / Өчигдрөөс эхлэн 2020.01.18/ үйл ажиллагаа нь эхэлж буй аж ахуй нэгж, байгууллагуудад тавих шаардлага болон дараагийн ээлжинд нээх үйлчилгээний байгууллагуудад өгөх зөвлөмжийн талаар НЗДТГ,  Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэдээлэл, Технологийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хамтарсан мэдээлэл өглөө.   Үйл ажиллагааг нь хязгаарласан 14 салбар, чиглэлийн үйлчилгээний байгууллагаас бусад нь Нийслэлийн онцгой комиссын баталсан нийтлэг түр заавар,  тусгай нөхцөл шаардлагыг баримтлан …

  • 19 January

    Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2021 оны 01 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, …

  • 18 January

    QR ашиглалт хангалтгүй байгаа байгууллагуудын зөрчлийг арилгуулсны дараа нээнэ

    Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяраар ахлуулсан хяналтын баг Сүхбаатар дүүрэгт байрлах зарим худалдаа, үйлчилгээний төв, рестораны QR платформын хэрэглээнд ээлжилт шалгалт явууллаа. Шалгалтад Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаад байрлах “Миний сүлжээ”, тус дүүргийн 12 дугаар хороонд байрлах Сансар 32 салбар дэлгүүр болон Их тойрууд байрлах Chinese рестораныг хамруулсан юм. Хяналт шалгалтын явцад дээрх байгууллагууд QR бүртгэлийг …

  • 18 January

    “Залуучуудын үнэн” сонин, “Залуу үе” сэтгүүл шинээр мэндэллээ

    Өнөөдөр нэгдүгээр сарын 18-Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн суурин дээр Монголын залуучуудын холбоо шинээр эмхлэгдэн байгуулагдсан өдөр. Монголын залуучуудын төв байгууллага МЗХ ирэх наймдугаар сард 100 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Харин МЗХ шинээр зохион байгуулагдсан энэ өдөр тус холбоо “Залуучуудын үнэн” сонин, “Залуу үе” сэтгүүлээ шинэчлэн гаргаж, уншигчдынхаа гарт өргөн барилаа. “Залуу үе” сэтгүүл анх “Манай үе” нэртэйгээр 1923 онд, “Залуучуудын үнэн” …

  • 18 January

    Орхон аймгийн сайтуудын холбооны тэргүүнээр сэтгүүлч Б.Цэвэгмид ажиллахаар боллоо

      Орхон аймагт болж буй үйл явдал, мэдээ мэдээллийг түргэн шуурхай олон сувгаар, хүртээмжтэй хүргэж байгаа салбаруудын нэг бол цахим мэдээллийн хэрэгсэл юм. Хэвлэл мэдээллийн чиг хандлагыг тодорхойлж, цахим сэтгүүл зүйн мэдээллийн хэрэгслийг ёс зүйтэйгээр редакцын түвшинд ажиллаж байгаа орон нутгийн веб сайтууд нэгдэн “Орхон сайтуудын холбоо” -г байгууллаа. Энэхүү холбоонд Etcity.mn, Etzone.mn, Erdenetlife.mn, Geregtv.mn, Etimes.mn, Erdenetinfo.mn, Erdenetnews.mn мэдээллийн сайтууд …

  • 18 January

    Я.Содбаатар: Ш.Раднаасэд гишүүн гэр бүлийн хамт ирээд, одоо тусгаарлалтад байгаа

    Тусгай үүргийн онгоцоор УИХ-ын гишүүд оочер дараалалгүй багтан ирж байна гэх олны шүүмжлэлд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар дараах тайлбарыг өглөө.УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд гэр бүлийн хүний хамт ирээд одоо тусгаарлалтад байгаа. Гэр бүлийн хүн нь сүүлийн жилүүдэд маш хүнд өвдөж байгаа юм билээ. Тэрээр “УИХ-ын гишүүн Д.Өнөрболор гишүүн ирсэн гэсэн нь ташаа мэдээлэл. Д.Өнөрболор хүүхэдтэйгээ хамт БНСУ руу …