Нийгэм

March, 2021

  • 23 March

    Б.Дашлхүмбэ: Резидэнт эмч нар дөрвөн төрлийн үйл ажиллагаанд дайчлагдан ажиллаж байна

    Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын тушаалаар резидэнт эмч нарыг нэмэлтээр ажиллуулахаар болсон. Энэ талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хүний нөөцийн хөгжлийн албаны дарга Б.Дашлхүмбээс тодрууллаа. -Нийт хэчнээн резидэнт эмчийг нэмэлтээр ажиллуулж байна вэ? -Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийт 733 гаруй резидэнт эмчийг нэмэлтээр ажиллуулах хуваарилалт хийсэн. Өнөөдрийн байдлаар 325 резидэнт эмчийг үндсэн дөрвөн төрлийн ажилд …

  • 23 March

    Б.Одсүрэн: Улаанбаатар хотын авто замыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулаад дуусаж байна

    UBS телевизийн “Өглөөний мэнд Улаанбаатар” нэвтрүүлэгт Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн оролцож, “Хотын түгжрэл ба нийтийн тээвэр” сэдвийн хүрээнд ярилцлаа. -Коронавирусийн үед авто замын хөдөлгөөний ачаалал буурсан гэж бодож байна. Ер нь ямар байгаа вэ? -Ковидын үед олон байгууллага ажиллаагүй. Томоохон худалдааны төв цагийн зохицуулалтад орж, сургууль, цэцэрлэг зэрэг олон хүн зорчих хөдөлгөөн хийдэг газрууд үйл ажиллагаа …

  • 23 March

    Б.Одгэрэл: Халдварын ойрын хавьтал болсон иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлж эхэлсэн

    Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой комиссын Ажиллагааны багийн дарга Б.Одгэрэлээс тодрууллаа. -Халдварын тархалт эрс нэмэгдэж байгаа энэ үед ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? -Нийслэлд коронавируст халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж, хэдийн 4000 гаруйд хүрээд байна. Үүнтэй холбоотойгоор эмнэлгүүдийн орны ачаалал нэмэгдэж, зарим дүүргийн эмнэлэгт ор нэмэлтээр дэлгэн эмчилгээнд ашиглах байдлаар …

  • 23 March

    Налайх дүүрэгт зургаан хүнээс сovid-19 халдвар илэрлээ

    Налайх дүүрэгт өнгөрсөн 24 цагийн дотор шинээр зургаан тохиолдол нэмж бүртгэгдлээ. Мөн Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Ар Жанчивлан амралт рашаан сувиллын газарт таван тохиолдол батлагдсан байна. Налайх дүүрэгт шинээр батлагдсан тохиолдлуудыг хороогоор танилцуулбал: 2-р хороо- 3 7-р хороо- 1 8-р хороо- 2 байна. Шинээр батлагдсан эдгээр тохиолдлууд нь өмнөх батлагдсан хүмүүсийн ойрын хавьтал байна. Налайх дүүргийн Онцгой комисс, …

  • 23 March

    Монгол сурагчийн бүтээл Канагавагийн дэлхийн хүүхдийн урлагийн үзэсгэлэнд шалгарчээ

    Япон улсад зохион байгуулагдсан Канагавагийн Дэлхийн Хүүхдийн Урлагийн үзэсгэлэнгийн 2021 оны бүтээл шалгаруулах уралдааны шагналт байранд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3-р сургуулийн 10А ангийн сурагч Бямбасэнгийн Лочингийн зураг шагналт байранд шалгарсан байна. Тус үзэсгэлэнд манай улсаас есөн хүүхдийн бүтээлийг илгээсэн байна. 1981 оноос хойш хоёр жил тутам зохиогдож ирсэн уг үзэсгэлэнгийн энэ удаагийн шалгаруулалтад дэлхийн 56 орны нийт 8062 бүтээл …

  • 23 March

    Шүүгч, ажилтнууд АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа

    Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд нэр бүхий өмгөөлөгчөөс мөнгө авсан тухай мэдээлэл гарч, иргэд олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж байгаад харамсаж байна. Дээрх мэдээлэлд нэр дурдагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг, захиргааны ажилтан Э.Дарханцэцэг, Г.Зулаа нар тухайн өмгөөлөгчтэй ашиг сонирхлын …

  • 23 March

    Вакцин хийлгэсэн ч амны хаалт зүүж, хүн хоорондын зай барих хэрэгтэй

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Гуравдугаар сарын 22-нд тус дугаарт иргэдээс нийт 307 дуудлага ирлээ. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 15 иргэн хандсанаас дөрвөн иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 11 иргэнд оператор ажилтан …

  • 23 March

    “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” маргааш тохионо

    Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан бол пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай.  Үүний дагуу маргааш буюу  03 дугаар сарын 24-ны лхагва гарагт “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиож байна.  Энэ жилийн хувьд …

  • 23 March

    Ж.Ермек: Иргэд ханиад гэсэн онош өөртөө тогтоочихоод сүрьеэгээр өвчилснөө мэддэггүй

    Жил бүрийн 3 дугаар сарын 24-ний өдрийг дэлхийн Сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Цар тахлын үед сүрьеэ өвчний нөхцөл байдал дүүргийн эмнэлгүүдэд ямар байгаа талаар Сүхбаатар дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн сүрьеэгийн эмч Ж.Ермектэй ярилцлаа. -Манай улс халдварт өвчин, тэр дундаа сүрьеэ өвчнийг бууруулахад олон жил ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүрэгт сүрьеэ өвчний гаралт хэр зэрэг байна вэ? -Монгол Улсад сүрьеэгийн тандалтын тогтолцоо 1962 оноос …

  • 23 March

    Д.Бэхбаяр: Хуурайшилт, түймрийн эрсдэл аюултай түвшинд байгаа

    Жил бүр хавар, намрын улиралд хуурайшилт, салхи шуургатай үед гал түймэр ихэсдэг. Иргэд хэрхэн сэрэмжтэй байх талаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Бэхбаяраас тодрууллаа. -Жил бүрийн өдийд гал түймрийн дуудлага ихэсдэг. Өнгөрсөн онд нөхцөл байдал хэр байсан бэ? -Нийслэлийн хэмжээнд 2020 онд 1813 удаагийн гал түймэр гарснаас шар өвсний түймэр 13.5 хувь буюу 245 удаа гарч, нийслэл орчмын …

  • 23 March

    ​С.Амарсайхан: Хатуу хөл хорио тогтоохгүй, халдвартай газар хэсэгчилж тогтооно

    Цар тахал нэмэгдэж буйтай холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар болон вакцинжуулалтын явцын талаар Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг зөвлөлдөв. Энэ үeэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ковидын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон тулгарч буй хүндрэл бэрхшээлийг танилцуулаад , хатуу хөл хорио тогтоох саналтай байгаагаа дуулгалаа. ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр шинжилгээ оношилгооны менежментийг өөрчилж, шинэ арга …

  • 22 March

    Ж.Гүррагчаа: Би өнөөдөр 40 жилийн өмнөх шигээ сандарч байна

    Хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жил, Монгол хүн сансарт ниссэний болон Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойд зориулсан “Хүн- Эх дэлхий-Сансрын уудам” сэдэвт Орос-Монголын хамтарсан үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр ОШУСТ-д боллоо. Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигаар ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Монгол Улсын иргэн, БНМАУ, ЗХУ-ын баатар, хошууч …

  • 22 March

    Фото:“Сансар-40 жил” дурсгалын зоос

    Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр /2021.03.22/ Монгол Улсын баатар, Чингис хаан одонт, хошууч генерал Ж.Гүррагчаа, Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, академич С.Дэмбэрэл нарыг хүлээн авч уулзлаа. Монголбанкны Эрдэнэсийн сангаас уг ойг тохиолдуулан “Сансар-40 жил” дурсгалын зоосыг шинээр эрхлэн гаргасан бөгөөд уулзалтын үеэр Ж.Гүррагчаа баатарт уг дурсгалын зоосны дээжийг гардуулан өгөв. “Сансар-40 жил” зоос …

  • 22 March

    Д.Болд: Би сураггүй алга болоогүй

    Төрийн соёрхолт, дуучин Д.Болдыг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж буй мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Цагдаагийн ерөнхий газраас энэ талаар өнөөдөр /2021.03.22/ мэдээлэл хийж, эрэн сурвалжлах ажлыг зогсоосон гэв. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Б.Баатархүү мэдээлэхдээ “Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс иргэний журмаар нэхэмжлэлтэй, эрэн сурвалжлах ажлыг цагдаагийн байгууллагад даалгасан. Энэ нь журмынхаа дагуу шүүхээс тухайн хариуцагчийг оршин …

  • 22 March

    БНМАУ, ЗХУ-ын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчааг “Нийслэлийн Хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө

    Нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар хамтран Монгол хүн сансарт ниссэний түүхт 40 жилийн ойг тохиолдуулан залууст түүхийг таниулах, бахархуулах бүтээлч ажлууд санаачлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээндээ БНМАУ, ЗХУ-ын баатар, Хошууч генерал Ж.Гүррагчаа, БНМАУ, ЗХУ-ын хошой баатар В.А.Жанибеков нарыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол Улаанбаатар хотын Хүндэт иргэнээр дахин өргөмжиллөө. Мөн нислэгийн багийн гишүүн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч М.Ганзориг, …