Нийгэм

January, 2021

  • 11 January

    Авто тээврийн товчоод дээр сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй

    2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 3184 иргэн нэвтэрчээ. Тодруулбал,  албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1047 тээврийн хэрэгслээр 1790 зорчигч хот руу нэвтэрч, 792 тээврийн хэрэгслээр 1394 зорчигч хотоос гарсан байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх …

  • 11 January

    Тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно

    УЛСЫН БҮРТГЭГЧ ЗӨВЛӨЖ БАЙНА.ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ А.ЕРКЕГҮЛ Иргэд маань Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд заасан тогтоосон хугацааг мэдэхгүйгээс болж, зөрчил гарган торгуулах байдал их гарч байна. Иймд хуулийн хугацаанд улсын бүртгэлд бүртгүүлж байхыг иргэддээ зөвлөе.Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйл. Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих. 1. Тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр …

  • 11 January

    Д.Лянхуа: Стрессийг даван туулахад дасгал хөдөлгөөн хийх, төлөвлөгөө зохиох зэрэг энгийн аргууд илүү үр дүнтэй

    СЭМҮТ-ийн энэ удаагийн зөвлөгөө мэдээллийн цагаар “Гэмтлийн дараах стрессийн эмгэгийн тухай” тус төвийн зөвлөх эмч Д.Лянхуа зөвлөгөө, мэдээлэл өглөө. Гай гамшигт аюулыг нүдээрээ харж биеэрээ туулж, сэтгэлээрээ мэдэрсэн хүн хэдэн 7 хоног,  сар,  жилийн турш  айдастай,  түгшүүртэй, үзэн ядалттай, сэтгэлийн дарамтаар хариу урвал өгөхийг гэмтлийн дараах стрессийн эмгэг гэнэ. Дэлхий нийтийг хамарсан цар тахал болох Ковид-19 өвчин түүнтэй холбоотой  цаг үеийн нөхцөл байдал нь …

  • 11 January

    Сэтгэцэд нөлөөлөх канабис төрлийн ургамал хэрэглэж байсан эмэгтэйчүүдийг саатууллаа

      Энэ сарын 2-нд Багануур дүүрэгт сэтгэцэд нөлөөлөх канабис төрлийн ургамал хэрэглэж байсан 16-23 насны 6 залуусыг цагдаагийн байгууллагаас саатуулсан. Тэдний хоёр нь эмэгтэй байсан ажээ.  Тус дүүрэгт дахин хэрэг гарсан байна. Тодруулбал, тус дүүргийн нэгдүгээр хорооны …. дугаар байрны … тоотод хориглосон сэтгэцэд нөлөөт бодис хадгалж, хэрэглэж байна гэсэн мэдээлэл оршин суугчдын зүгээс иржээ. Мэдээллийн дагуу шалгахад тус тоотод оршин …

  • 11 January

    Эрчим хүчний хэрэглээний 98 хувийг дотоодоос хангаж эхэллээ

    Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 93 сая ам.доллараар “ДЦС-IV” төрийн өмчит хувьцаат компанийн дөрвөн турбингенераторыг өргөтгөж Төвийн бүсийн эрчим хүчний системд холболоо. Ингэснээр манай улс эрчим хүчний хэрэглээнийхээ 98 хувийг дотоодоос хангах боломж бүрдэж байна. 89 МВт-аар өргөтгөсөн нь 10 аймгийн төвийг эрчим хүчээр, 18 мянган айл өрхийн 150 гаруй орон сууцыг дулаанаар хангах хэмжээний хүчин чадалтай …

  • 11 January

    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Улаанбаатар хотоос гарах, хот руу орох хөдөлгөөнд тавигдах шаардлага

    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Улаанбаатар хотоос гарах,  хот руу орох хөдөлгөөнийг  Монгол Улсын Шадар сайдын тушаалаар баталсан  “Хот хоорондын зорчигч хөдөлгөөнийг зохион байгуулах тухай” түр журам, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/06 дугаар  захирамжийн хүрээнд Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын хөдөлгөөнийг дараах байдлаар зохицуулна.  Үүнд: 1.Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөн Улаанбаатар хотоос аймаг, орон нутагт доорх зөвшөөрөгдсөн …

  • 11 January

    ШӨХТГ-аас НӨАТ-ын сугалаанд шалгалт хийнэ

    Мэдээлэлд ойр байдлаа ашиглан НӨАТ-ын сугалаанд удаа дараа хожиж байна гэх мэдээлэлд ШӨХТГ-аас шалгалт хийхээр болжээ.  Тухайлбал, IT ажилтан гэр бүлээрээ 30 удаа өндөр дүнтэй сугалаанд азтан болсон гэх мэдээлэл гараад буй. Шалгалтыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран хийх юм.

  • 11 January

    Хүүхдээ ноотоор дуулж сурахад нь туслаарай

    Цахим орчинд хүүхдүүдийн мэдлэг авахуйц шинэлэг контент болох ЦАХИМ АЯЛАЛ буюу интерактив хичээлүүдийг бэлтгэн econtent.edu.mn сайтад байршуулаад байгаа билээ.   Энэ удаад бид та бүхэнд 2-р ангийн “Ноотоор дуулцгаая” хөгжмийн интерактив жишиг хичээлийг санал болгож байна. Энэхүү хичээлийг зөвхөн 2-р ангийн сурагчид ч биш 1, 3, 4, 5-р ангийн ч хүүхдүүд хийх боломжтой юм.  Хүүхдэд нoот бүрийг энгийн, ойлгомжтой байдлаар тайлбарлаж, ноотны шугамны хаана байрлах …

  • 11 January

    Т.Мөнхсайхан: Голомтуудаа хяналтандаа авсан учраас цаашид эрсдлийн үнэлгээн дээр тулгуурлан хөл хорио тогтоох эсэхээ шийднэ

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дотооддоо Ковид-19 гарснаас хойш хоёр сарын хугацаанд гарсан голомтуудыг хэрхэн хяналтандаа авсан, цаашид таван үзүүлэлтийг тогтмол харгалзан эрсдэлийн үнэлгээ хийж байх болон ард иргэдээ вакцинжуулах талаар мэдээлэл хийлээ. Тэрээр “Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 11-нд бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэл буурч, хөл хорионы дэглэм суларч байгаатай холбогдуулан нийт ард иргэддээ өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид анхаарах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар товч танилцуулъя.  Монгол …

  • 11 January

    Б.Алтансувд: Би сонсголгүй гэдэг нь мөрөөдлөө үгүйсгэх шалтгаан бишийг ойлгосон

    “Авьяаслаг Монголчууд” шоуны тайзнаа хөгжмийн хэмнэлд гайхалтай уран бүжгийн үзүүлбэрийг үзүүлж дөрвөн шүүгчээс тэнцлээ гэсэн хариу аван инээмсэглэн зогссон сурагч охин Б.Алтансувдыг бид эчнээ танина. Cургуулиа төгсөөд Соёл Урлагийн Их сургуульд бүжигчин мэргэжлээр суралцахыг хүссэн ч сонсголгүй гэсэн шалтгаанаар өөрийн багын мөрөөдлөө биелүүлж чадалгүй, сонирхлоо дагаж хувцас дизайны мэргэжлээр суралцжээ. Гэсэн ч тэрбээр урлагийн хүн болох мөрөөдлөө орхиогүй бөгөөд саяхан …

  • 11 January

    Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын нийт ажилчдын 30 хүртэл хувийг ажлын байранд ажиллуулна

    Нийслэл хотод 2021 оны нэгдүгээр сарын 11-нээс Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар А/06 тоот захирамж гаргажээ. Захирамжид өнөөдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлэх байгууллагууд коронавирусийн халдвараас сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахад тавих шаардлага, хэрэгжилтийг хянах, удирдлагаар хангах, эрсдэлийг бууруулах ажлыг тогтмол зохион байгуулах, …

  • 11 January

    Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчилнэ

    Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж буйтай холбогдуулан өнөөдөр (2021.01.11)-өөс хөдөлгөөнд оролцож байгаа автомашинууд QR код ашиглахгүй бөгөөд өмнөх шигээ дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, ажлын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилж, амралтын өдөр үйлчлэхгүй байх шийдвэр хэвээрээ юм. – Нэг, зургаагаар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Даваа гаригт; – Хоёр, долоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Мягмар …

  • 10 January

    Ц.Оюунгэрэл: Ковидтой үеийн ажлын горим

    Одоо бид ковидтой зэрэгцэж ажиллаж амьдрах боллоо. Ковидгүй үед бүх бизнесийг хааж, хүмүүсийг ядууруулж туйлдуулсан болохоор ковид тархаж буй ид өвлийн хүйтэнд гэр гэртээ нам суух нөөц хэнд ч үлдсэнгүй. Хоолгүй болохын хэрээр ажлын байраа нээх дарамт улам ихсэж буйг Засгийн Газар сая л олж харав бололтой. Бас тархалтыг хумьж барих бүх оролдлогууд нь талаар болов. Үүнд очер үүсгэх, автобусанд …

  • 10 January

    Хөгжиж буй орнуудын вакцинжуулалтад зориулж нэг тэрбум ам.доллар цуглуулжээ

    Форд, Фиат Крайслер, Тоёота зэрэг автомашины компани 8-ны өдөр мэдэгдэхдээ: чипний хомсдолоос болж, автомашины үйлдвэрлэлээ бууруулах болно гэжээ. Гадаадын мэдээнд тэмдэглэснээр, бүх дэлхийн автомашины үйлдвэрлэл урьдчилан төсөөлснөөс илүү хурдтай сэргэсний улмаас, одоогоор автомашин болон электрон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид чип дутагдах хүндрэл бэрхшээлтэй тулгараад байна. Түүнчлэн шинэ коронавирусийн халдварын нөлөөлөлөөр, бүх дэлхийн хэмжээнд гэрээсээ ажиллах хүмүүсийн тоо нэмэгдэж, хувийн компютерийн хэрэгцээ нэмэгдснээр, …