Нийгэм

January, 2021

  • 2 January

    Дархан-Уул аймаг дахь Ковид-19 халдварын кластер голомтууд хумигдлаа

    Дархан-Уул аймагт бүртгэгдсэн Короновируст халдварын нийт 45 тохиолдол, үүнээс Дархан суманд 38, Хонгор суманд 5 иргэн халдварт өртсөн бөгөөд анхны тохиолдол 2020 оны 11 сарын 17-д Дархан суманд бүртгэгдсэн. Хонгор суманд 2020 оны 11 сарын 27-д халдвар бүртгэгдсэн бөгөөд үүнээс хойш 34 хоног дахин шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Тус аймагт халдвар бүртгэгдсэнтэй холбоотой Эрүүл мэндийн Сайдын тушаалаар тухайн голомтод тандалт судалгаа хийх, хавьтлыг илрүүлэх, …

  • 1 January

    Тэтгэврийн зээлгүй ахмадуудад сая төгрөг бэлнээр олгоно

    Өнгөрсөн жил УИХ-аар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хуулийг баталсан. Хуульд “Зээл аваагүй 194 мянган иргэнд Салхитын мөнгөний ордын орлогоос нэг сая төгрөгийн үнэт цаас олгох, 2021 оны тавдугаар сарын 1 гэхэд иргэд үнэт цаасаа мөнгөжүүлэх боломжтой болно” гэж тусгасан билээ. Энэ хүрээнд зээлгүй байсан ахмадууддаа энэ оны тавдугаар сардаа багтаан нэг сая төгрөгийг бэлэн мөнгөөр …

  • 1 January

    Коронавирусийн халдвараас сэргийлэх анхны вакциныг ДЭМБ бүртгэлээ

    Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр (Женевийн цагаар) коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх анхны вакциныг бүртгэлээ. Коронавируст халдвар тархаж эхэлснээс хойш дэлхийн улс орнууд урьдчилан сэргийлэх вакцин үйлдвэрлэхээр зорьж байгаа бөгөөд ийнхүү Pfizer/BioNTech вакциныг ДЭМБ-аас баталгаажуулж байна. Pfizer/BioNTech вакцин нь дэлхийн олон орны эмийн зохицуулалтын мэргэжилтнүүдийн хяналтан дор аюулгүй байдал, чанар, эрсдэл зэрэг олон шалгуураар …

December, 2020

  • 31 December

    Он солигдох мөчид Нийслэлийн дөрвөн цэгт ёслолын буудлага хийнэ

    Улаанбаатар хотын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан жил бүр НЗДТГ-аас уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнийг телевизийн бүтээл болгон бэлтгэсэн бөгөөд нийслэлчүүд та бүхэн Монголын үндэсний олон нийтийн телевизээр 22:00 цагаас хүлээн авч үзнэ үү.  Мөн он солигдох мөчид ҮБХИС, Дамбын гүүр, Баянхошуу, Зүрх уулын энгэр, Яармагийн морин тойруулгаас ёслолын буудлага хийхээр зохион …

  • 31 December

    Сэтгэлд хоногшсон шинэ жилийн дуунууд

    Шинэ жилийн баярыг дуу, хөгжим бүжиггүйгээр төсөөлөх аргагүй билээ. Хүн бүрийн сэтгэлд хоногшсон хуучны болоод орчин цагийн шинэ жилийн баярын шилдэг дуунуудыг  хүргэж байна.

  • 31 December

    Нийслэлийн харьяа төрийн албан хаагчдыг нэг өдрийн цалингаа “Хүүхдийн төлөө фонд”-д хандивлахыг Хотын дарга уриалав

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хүүхдийн төлөө фонд”-ыг сэргээн байгуулах тогтоол гаргасан. Энэ хүрээнд Хүүхдийн номын сан, хүүхдийн театр, хүүхэд, залуучуудын соёл, спортын цогцолборууд зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих байгууллагуудыг шинээр барихад зарцуулах санхүүжилтийн эх үүсвэрт нийслэлийн харьяа төрийн албан хаагчдыг нэг өдрийн цалингаа Хүүхдийн төлөө фондод хандивлахыг уриалж, өөрөө нэгдэж буйгаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар илэрхийллээ. …

  • 31 December

    Баянзүрх дүүргийн 85.219 иргэнийг “Ковид-19” халдварын шинжилгээнд хамрууллаа

    Улсын онцгой комиссоос Баянзүрх дүүргийн халдварын голомттой холбогдуулан гаргасан шийдвэрийн дагуу тус дүүргийн 70.000-80.000 иргэнийг коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх PCR-ийн шинжилгээнд хамруулж, тандалт хийх ажлыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас амжилттай зохион байгууллаа. Энэ хүрээнд Нийслэлийн онцгой комисс, Дүүргийн онцгой комисстой хамтран тус дүүрэгт шинжилгээ авах 19 цэгийг зохион байгуулж, мөн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудаас тандалт судалгаа хийх болон шуурхай хариу …

  • 31 December

    Онцгой байдлын сургууль 2020 оны “Тэргүүний сургууль” боллоо

    ДХИС-ийн Онцгой байдлын сургууль нь 2020 оны “Тэргүүний сургууль” боллоо. Тус сургууль нь 2020 онд сурах орчин нөхцлийг сайжруулах, сургалтын материллаг баазыг нэмэгдүүлэх хүрээнд олон бүтээлч ажлуудыг өрнүүлэн ажилласан байна. Сургалтын материаллаг баазыг нэмэгдүүлэв  Сонсогч, суралцагчдын сурах орчин нөхцлийг сайжруулах, сургалтын материаллаг баазыг нэмэгдүүлэх зорилгоор “Спорт цогцолбор, төв номын сан”-г шинээр ашиглалтад оруулж, Онцгой байдлын ерөнхий газраас шийдвэрлэсэн 680 сая …

  • 31 December

    “Баян айраг эксплорэйшн” ХХК-ийн цианид ашиглах дүгнэлтийг түдгэлзүүллээ

    Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөл цахимаар хуралдлаа. Хурлаар Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа эрхэлдэг “Баян айраг эксплорэйшн” ХХК-ийн уурхайд натрийн цианид алдсан осол болон түүнд холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Манай улсын уул уурхайн салбарт натрийн цианид ашиглах тусгай зөвшөөрлийн дагуу таван аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдгийн нэг нь “Баян …

  • 31 December

    Ц.Ганхүү: Үзэгчид төдийгүй урлаг соёлын алдартнууд ч гэсэн “Баярын мишээл” нэвтрүүлгийг тэсэн ядан хүлээдэг

    Монгол айл бүрийн шинэ жилийн баярыг МҮОНТ-ийн “Баярын мишээл”  хөтөлбөргүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэгвэл өнөөдөр 22:00 цагт МҮОНРТ-ийн “Үндэсний телевиз”, “Монголын мэдээ”, “MNB Спорт” сувгаар болон “Mongolian National Broadcaster” фэйсбүүк хуудсаар үзэгчдэд хүрэх “Улаанбаатарын мөнгөн шөнө – Баярын мишээл-2021” шинэ жилийн баярын хөтөлбөрийн Ерөнхий найруулагч Цогоогийн Ганхүүтэй ярилцлаа. -Энэ жилийн “Баярын мишээл” хөтөлбөр урьд жилүүдийнхээс ямар онцлогтой болох вэ? -МҮОНТ-ийн үе үеийн уран бүтээлчид …

  • 31 December

    Хармагтайн ордын 53,1 тонн алтыг Улсын нөөцөд бүртгэлээ

    “Геологийн судалгааны төв” ТӨҮГ, Төрийн өмчит “Эрдэнэс сильвер ресурс” ХХК-ийн геологчдын хамтарсан баг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Хармагтайн” бүлэг ордын “Овоот хяр” хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн “Хойд бүргэдэй” хүдрийн биетэд 53,1 тн алтны нөөц буйг тогтоосон байна. Нарийвчилсан хайгуулын хээрийн ажлыг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусгаж, тогтоогдсон алтны нөөцийг Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн Улсын нөөцөд бүртгүүлээд …

  • 30 December

    Нийслэлийн энэрэл эмнэлгээс хоёр ажилтандаа таван ханатай өргөө цагаан гэр өглөө

    Коронавируст “Ковид-19” цар тахлын үед иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг чанар хүртээмжтэй хүргэхийн төлөө тасралтгүй ажиллаж байгаа эмч, ажилчдынхаа дархлааг дэмжих, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Нийслэлийн Энэрэл эмнэлгээс томоохон ажлуудыг өрнүүлж байна. Энэ хүрээнд нийт ажилчдын нийгмийн асуудлын судалгааг нарийвчлан хийж, ажлын үзүүлэлт, харилцаа хандлагаар хамт олноо манлайлан ажиллаж буй хоёр ажилтандаа өнөөдөр давхар туургатай, таван ханатай өргөө цагаан гэрийг гардуулан …

  • 30 December

    Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийн анхааралд

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлаж байна. Иймд тусгаарлах байр, хоолны зардлын мөнгөө 21 хоногоор төлсөн иргэд өргөдөл, шилжүүлгийн баримтын хуулбар, бичиг баримтын хамт авчирч, зөрүү мөнгөө авна уу. Бичиг баримтыг obeg.sankhuu@gmail.com хаягаар явуулах боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • 30 December

    Б.Ууганбаяр: Бага насны хүүхдээ гэрт нь үлдээгээд тусгаарлалтад орсон хүмүүсийн гэрт нь очиж, анхаарал тавьсан

    ХӨСҮТ, ЭМЯ, УОК-ын Шуурхай штаб хамтран коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 34 тусгаарлах байранд 1753 иргэн байна. Нийслэлийн хэмжээнд 27 тусгаарлан ажиглах байр ажиллаж байна. Үүнд 1655 иргэн байна. Орон нутагт долоон тусгаарлах байранд 89 иргэн байна. Сүүлийн 24 цагийн …

  • 30 December

    Ажлаа хийж яваад коронавирусийн халдвар авсан эмнэлгийн ажилтнуудад дөрвөн сая төгрөг олгохоор боллоо

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 30 орчим асуудал хэлэлцэж байгаагаас эхний шийдвэрүүд гарсан аж. Тухайлбал, ажлаа хийж яваад коронавирусийн халдвар авсан эмнэлгийн ажилтнуудад дөрвөн сая төгрөг олгохоор болсон байна. Энэ мөнгөн тусламжийг цаашид ч нэмэхийг Засгийн газрын тэргүүн үүрэг болгожээ.