Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Нийгмийн бодлогын байнгын хорооны ээлжит хуралдаанаар Коронавируст халдварын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд зорилтот бүлэг рүү чиглэсэн идэвхтэй тандалтыг өргөжүүлэх чиглэлд авч буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр “Улаанбаатар хотод PCR шинжилгээ хийж буй ХӨСҮТ болон ЗӨСҮТ-ийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, шинээр НЭМҮТ-д зорилтот бүлэгт тандалт хийх лабораторийг байгууллаа. Ингэснээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж …
Нийгэм
December, 2020
-
23 December
Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээлийг тогтвортой үргэлжлүүлэх хуулийн төсөл боловсруулж байна
Коронавируст халдвар КОВИД-19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих түр хорооны хуралдаан болж байна. Түр хорооны хуралдааны эхэнд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл өглөө. Тэрээр “Аравдугаар сарын 1-нээс найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг зургаан хувь болгосон. Арванхоёрдугаар сарын 18-ны байдлаар 394 өрх зургаан хувийн хүүтэй зээлэнд хамрагдсан байна. Орон сууцны ипотекийн зээлийг тогтвортой арга хэмжээ болгон хэрэгжүүлэхээр хуулийн төсөл бичээд явж байна. Мөн …
-
23 December
СЭМҮТ-ийн эмч нар БЗД-ийн 147, Амгалан цогцолбор сургуулиуд дээр PCR шинжилгээ авч эхэллээ
СЭМҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилтнуудаас бүрдсэн хоёр баг Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 147, Амгалан цогцолбор сургуулийн байранд PCR шинжилгээ авч эхэллээ. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавируст “Ковид-19” халдварын голомт үүссэнтэй холбогдуулан тус дүүрэгт 12 сарын 21-28-ны өдрүүдэд 70000 – 80000 иргэнийг /PCR/-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн.
-
23 December
Гадаадын 30 орноос 2 мянга гаруй иргэн яаралтай нутаг буцах хүсэлт ирүүлжээ
ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээллийн үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Халдвар гарсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар хилээ хаах шийдвэр гаргаснаас хойш гадаадад гацсан иргэдээ зохион байгуулалттайгаар татаж байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл нийт 27729 иргэнийг эх оронд нь авч ирээд байна. Тодруулбал, гадаадын 93 орноос тусгай үүргийн 111 нислэгээр 21 мянга гаруй иргэн, авто-замаар нийт 6637 иргэн эх орондоо …
-
23 December
Иргэдийн анхааралд
Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотыг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цагаас 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 06.00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоох болсонтой холбоотойгоор Гадаад харилцааны яамны Консулын газар иргэдэд хүргэх үйлчилгээг дараах хэлбэрээр үзүүлнэ. Үүнд: 1. Хилийн чанадад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газарт …
-
23 December
QR авах хүсэлтийг Замын хөдөлгөөн зохицуулалтын баг хүлээн авна
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжихтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын А/1320 тоот захирамж гарсан. Уг захирамжид хавсралтаар баталсан 15 үйл ажиллагааны чиглэл бүхий байгууллагууд ажиллах бөгөөд тэдгээр аж ахуйн нэгж өмнө нь авсан QR код бүхий зөвшөөрлөөрөө нийслэлийн замын хөдөлгөөнд оролцоно. Харин өмнө нь хязгаарлалтад …
-
23 December
Ж.Алдаржавхлан: Энэ цаг үед иргэн бүр дэглэмээ барих нь хамгийн чухал болоод байна
Цар тахлын эсрэг хариу арга хэмжээний хэрэгжилт дүүрэг, хороодын хэмжээнд хэрхэн явагдаж байгаа талаар Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлангаас тодрууллаа. -“COVID-19” цар тахлын эсрэг авах хариу арга хэмжээний хүрээнд Хан-Уул дүүрэг ямархуу зохион байгуулалттай ажиллаж байна. Өнөөдөр танай дүүрэгт нөхцөл байдал ямар байгаа талаар танилцуулна уу? – Арваннэгдүгээр сарын 11-нд Монгол Улсад дотоодын халдвар илэрч, улс даяараа бэлэн байдалд шилжсэн. …
-
23 December
ХӨСҮТ:Тусгаарлагдсан 55 хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ
ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Өчигдөр улсын хэмжээнд 4134 хүн шинжилгээ хийхэд 57 хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлын 55 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрсэн байна. Тодруулбал 43 нь эмнэлэгт эмчлүүлж байсан өвчтөн, ес нь сахиур, хоёр нь өвчтөний гэр бүлийн хүн, нэг нь эмнэлгийн …
-
23 December
ХӨСҮТ-ийн тасгуудад голомтын эцсийн халдваргүйтгэл хийх, дотоод орчны зохион байгуулалтыг сайжруулах ажлууд хийгдэж эхэлжээ
Манай улсад коронавируст халдварын (КОВИД-19) 1006 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Дотоодын халдварын батлагдсан тохиолдол 614, тэднээс 173 хүн эдгэрч, 441 хүн эмчлэгдэж байна. Үүнээс ХӨСҮТ-д 44, Цэргийн төв эмнэлэгт 184, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 20, Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II-т 205 хүн тус тус хэвтэн эмчлүүлж байна. ЭМЯ-аас олон улсын чиг хандлага, хэвтэн эмчлүүлэгчдийн биеийн байдал, эмнэлзүйн явц зэргийг харгалзан эмчилгээний удирдамжид өөрчлөлт …
-
23 December
“Эко барьцалдуулагч” болон “Ворлд плас аппликэйшн”-д Үндэсний инновацийн шагнал олголоо
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Үндэсний инновацийн шагнал олгох асуудлыг хэлэлцэн, “Баргил тех” ХХК-ийн “Эко барьцалдуулагч” бүтээлийг “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”-ээр, “Ворлд плас дижитал” ХХК-ийн “Ворлд плас аппликэйшн” бүтээлийг “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци”-аар шагнахаар шийдвэрлэсэн. Шагналыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн “Ворлд плас дижитал” ХХК-ийн захирал Х.Эрдэнэбаяр, “Баргил тех” ХХК-ийн захирал Б.Очир нарт гардуулан өглөө. Засгийн газрын 2018 оны 49 дүгээр тогтоолоор баталсан “Үндэсний инновацийн шагнал олгох журам”-ын дагуу Монгол Улсад …
-
23 December
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд PCR шинжилгээний лаборатори шинээр байгууллаа
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар КОВИД-19 халдварын цаг үеийн байдал, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийх үеэрээ нөхцөл байдлыг үнэлэн, болзошгүй эрсдэлийг тооцоолсны үндсэн дээр НЭМҮТ дээр PCR шинжилгээний лаборатори байгуулж, тус төвийг түшиглэн хүн амд суурилсан тандалтыг явуулахаар зохион байгуулж байгаа талаар мэдээлсэн. Энэ дагуу ЭМЯ-ны санхүүжилтээр богино хугацаанд НЭМҮТ-ийн Биотехнологи, инновацийн албаны Молекул биологийн …
-
23 December
Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжлээ
Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар тушаалаар коронавируст халдвартай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон төрийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг өнөөдрөөс буюу 12 дугаар сарын 23-ны 06:00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны 06:00 цаг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. …
-
23 December
Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2020 оны 12 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Монголын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, …
-
22 December
ХЭҮК: МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлд шаардлага хүргүүллээ
Хүний эрхийн Үндэсний Комисс 2020 оны 12 дугаар сарын 21-нд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд Шаардлага, Зөвлөмж явууллаа. Уг шаардлагыг уншигч танаа бүрэн эхээр нь толилуулж байна. Шаардлага Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд Комисст Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз (МҮОНРТ)-ийн ажилтнууд болон Үйлдвэрчний эвлэлийн хорооноос ирүүлсэн “…Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, Монгол Улсын Үндсэн хууль, хууль …
-
22 December
Нийтийн тээврийн үйлчилгээнд автотээврийн хяналтын улсын байцаагчид хяналт тавина
Нийслэлийн нутаг дэвсгэрт бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж буй хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээ тусгай горимоор, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлж бүрэн хүчин чадлаараа ажиллана. Улмаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас нийтийн тээврийн хэрэгсэлд иргэд хоорондын зай барилтад хяналт тавих, зорчигчид бэлэн мөнгөөр үйлчлүүлэхгүй байх нөхцөл бүрдүүлэхтэй холбоотой мөрдөж ажиллах журам гаргалаа. Уг журмын дагуу хотын баруун, зүүн, хойд, урд, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл