Нийгэм

December, 2020

  • 22 December

    Такси үйлчилгээний 10 аж ахуй нэгжийн 503 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарна

    “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт”-т хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтыг хавсралтаар баталсан. Үүнд нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ багтаж буй. Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газартай гэрээ байгуулан ажиллаж байгаа такси үйлчилгээний 10 аж ахуй нэгж бий. Эдгээрийн 503 тээврийн хэрэгсэл такси үйлчилгээнд ажиллах юм. Тэдгээр тээврийн хэрэгсэлд өглөө бүр такси үйлчилгээ эрхлэгч аж ахуй …

  • 22 December

    QR авах хүсэлтийг Замын хөдөлгөөн зохицуулалтын баг хүлээн авна

    Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжихтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын А/1320 тоот захирамж гарсан.  Уг захирамжид хавсралтаар баталсан 15 үйл ажиллагааны чиглэл бүхий байгууллагууд ажиллах  бөгөөд тэдгээр аж ахуйн нэгж өмнө нь  авсан QR код бүхий зөвшөөрлөөрөө нийслэлийн замын хөдөлгөөнд  оролцоно.  Харин өмнө нь  хязгаарлалтад  багтаж байсан …

  • 22 December

    УИХ-ын гишүүн С.Одонтуяа өрх толгойлсон ээжүүдэд хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүллээ

    УИХ-ын гишүүн, УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа өнөөдөр /2020.12.22 / Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн байгууллагатай хамтран Баянгол дүүргийн өрх толгойлсон ээжүүдэд хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүллээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Өнөөдөр Дэзэрэт Олон Улсын Энэрэлийн Байгууллагатай хамтран Баянгол дүүргийнхээ өрх толгойлсон ээжүүд болон, өндөр настнуудад хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүллээ. КОВИД-19 цар тахлын улмаас бий болж буй нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөнд өрх толгойлсон …

  • 22 December

    Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар А/1320 тоот захирамж гаргалаа

    Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжихтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын А/1320 тоот захирамж гарлаа.   Захирамжийн агуулга нь бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд авч хэрэгжүүлэх  арга хэмжээ, иргэдийн зорчих хөдөлгөөн, Улаанбаатар хот руу орж гарах товчоодын ажиллах журам,  нийтийн тээврийн үйлчилгээний ажиллах  горим, хүнсний худалдааны үйл ажиллагаа явуулах …

  • 22 December

    Тусгаарлан ажиглах байрны халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх, сахилга баттай байхыг хатуу сануулав

    УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б. Ууганбаяр коронавируст халдвар (Ковид-19)-ын сэжигтэй тохиолдол болон батлагдсан тохиолдлын голомтын хавьтагсадыг тусгаарлан ажиглах байрны эзэдтэй уулзалт хийв. Уулзалтад тусгаарлан ажиглах байрны эзэд болон Шуурхай штабт ажиллаж буй ОБEГ, ЦEГ, МХEГ, ХӨСҮТ-ийн холбогдох албан тушаалтан нийт. хүн оролцов. Уулзалтад оролцогсдод тусгаарлан ажиглах байрны халдвар хамгааллын дэглэм, сахилга бат алдагдах, мөн иргэдийн гомдол, шүүмжлэл тасрахгүй байгааг …

  • 22 December

    Б.Ууганбаяр: Тусгаарлалтад байгаа иргэдээс тээврийн зардлыг нь гаргуулж байгаа

    ХӨСҮТ, ЭМЯ, УОК-ын Шуурхай штаб хамтран коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр “Нийслэлийн хэмжээнд 17 тусгаарлан ажиглах байранд 1564, орон нутагт 16 байранд 153 иргэн, улсын хэмжээнд нийт 1717 хүн тусгаарлалтад байна. ЭМЯ, мэргэжлийн байгууллага хамтраад тусгаарлан ажиглах байранд ажиллах резидент эмч, онцгой байдлын байгууллагын …

  • 22 December

    ХӨСҮТ: Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос 13 хүнд коронавирус илэрлээ

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Арванхоёрдугаар сарын 21-нд улсын хэмжээнд 12,357 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнд коронавирус илэрлээ.Шинээр илэрсэн 13 тохиолдол Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрсэн.Тодруулбал, эмнэлгийн ажилтан 2, сахиур 2, хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн 4, гэр бүлийн хавьтлын таван хүнээс илэрсэн. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, …

  • 22 December

    Д.Баян-Өндөр: УХТЭ, УГТЭ-т урологийн тасаг нээгдсэнээр сар хүрэхгүй хугацаанд УНТЭ-т үзүүлэх иргэдийн ачаалал хоёр дахин буурсан

    Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлого хэрэгжиж буй. Тэгвэл энэ хүрээнд  УХТЭ, УГТЭ-т урологийн тасаг нээгдэн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ачааллыг хуваалцаж байгаа аж. Энэ талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологи-Андрологийн төвийн дарга, Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Анагаах Ухааны доктор, профессор Д.Баян-Өндөртэй ярилцлаа. Эрүүл мэндийн салбарын шинэчлэл хийгдэж, тогтолцоо нь бодлогын хувьд өөрчлөгдөж байгаа …

  • 22 December

    70 өрхийн хүнсний багцыг Улсын Онцгой комисст гардуулж өглөө

    ӨМӨЗО-ны багшийн их сургуулийн харьяат дунд сургуулийн 97 оны төгсөгчдийн холбоо, “Сайн сэтгэлийн хэлхээ” ТББ болон “Уламжлалт Монгол бөх 9-р холбоо”-оос 4 340 000 төгрөгийн хүнсний багцын тусламжийг хүлээлгэн өглөө. Дээрх байгууллагууд хамтран Өвөрмонголынхоо иргэдийн дунд “Сэтгэлийн дэм” сайн үйлсийн аяныг өрнүүлэн, 70 өрхийн хүнсний багцыг Улсын Онцгой комисст гардуулж байгаа гэдгээ онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • 22 December

    Хязгаарлалтад ороогүй байгууллагын ажилчид автомашины QR код авах заавар

    Засгийн газрын шийдвэрээр маргаашнаас буюу 23-аас эхлэн 14 хоногийн хугацаанд нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ.   Ингэснээр чиг үүргийг нь хязгаарлаагүй 15 байгууллагаас бусад нь хөдөлгөөнд оролцохгүй. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд QR зөвшөөрөлтэй автомашин замын хөдөлгөөнд оролцоно.  Өмнө нь код авсан бол smartcar.mn сайт руу орж, хэвлэж авах юм. Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 15 салбар: Эрчим хүч, дулаан …

  • 22 December

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 12 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун …

  • 21 December

    МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар Н.Дэмбэрэлийг томилжээ

         Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн хурал болж, шинэ Ерөнхий захирлыг томилжээ. Хуралдаанаар Н.Амарбаяр, С.Баярмөнх нар нэрээ татсан байна.  Улмаар Үндэсний зөвлөлийн 14 гишүүн хуралдаж оролцож, 11 нь Н.Дэмбэрэлийг дэмжсэнээр дөнгөж сая түүнийг Ерөнхий захирлаар томилсон байна.  Н.Дэмбэрэл нь хүүхдийн эмч, эдийн засагч мэргэжилтэй. 2006-2008 онд Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2012 оноос МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон …

  • 21 December

    БЗД-ийн ачаалал өндөр чиглэлүүдэд нэмэлт автобус явуулна

    Нийслэлийн Баянзүрх дүүрэгт коронавируст халдвар нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад Нийслэлийн онцгой комиссоос өгчээ. Үүнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрч үйлчилгээнд ажилладаг автобуснуудын ариутгал халдваргүйтгэлийг сайтар хийх, тэдгээрт ажиллаж буй жолооч нарын халдвар хамгаалалтын дэглэм мөрдүүлэх, эдгээр үйлчилгээ үзүүлж буй жолооч нарыг ажилчдын тусгай автобусаар тээвэрлэх үүрэг өгчээ. Баянзүрх дүүргийн нутаг …

  • 21 December

    УОК: Зөвшөөрөгдөөгүй салбарын иргэд хувийн машинаар явахыг хориглоно

    12-р сарын 23-наас 2021 оны 1-р сарын 6-ныг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээр иргэдийг хувийн автомашинаар зорчихыг мөн хориглож байна. Тиймээс иргэд Засгийн газраас гаргасан гэртээ байх шийдвэрийг хэрэгжүүлэхийг уриалж байна. Улаанбаатар хотод 411 мянган өрх байдгаас 205280 өрх автомашинтай. 12-р сарын 23-наас эхлэн үйл ажиллагааг нь зөвшөөрсөн салбарын өмнөх QR зөвшөөрөлтэй автомашинуудын зорчих эрх сэргэнэ. Ингэснээр нийслэлд 40-50 мянган тээврийн хэрэгсэл …

  • 21 December

    Ж.Сандагсүрэн: Согтууруулах ундаа худалдахыг хориглох эсэх шийдвэрийг өнөөдөр гаргана

    Өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед 17-гоос доош градустай согтууруулах ундаа худалдахыг зөвшөөрөөд байсан. Нийслэлийн хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээр архи, согтууруулах ундааг худалдан борлуулах шийдвэрийг хориглох уу? гэсэн сэтгүүлчийн асуултад Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн хариулт өглөө.  Тэрбээр, Өмнө нь Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед согтууруулах ундаа худалдахыг хориглож байсан. Согтууруулах ундаа худалдах нь татвартай холбоотой …