Нийгэм

October, 2020

  • 6 October

    Сэлбэ дэд төвийн харьяа бизнес инкубатор төв нээлтээ хийлээ

    Сэлбэ дэд төвийн харьяа бизнес инкубатор төв ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ. Тус төв ашиглалтад орсноор иргэд гэртээ ойрхон төрийн үйлчилгээг авахаас гадна, мэдээлэл холбооны технологийн ашиглан мэдээлэл авах, өрхийн болон бичил бизнесээ өргөжүүлэх, мэргэшүүлэх сургалтуудад хамрагдах, гарааны бизнес эрхлэх зэрэг  боломж бүрдэх аж.Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар төлөвлөж буй. “Гэр  хорооллыг …

  • 6 October

    Гал сөнөөгчид 3 cартай болон 12 настай хүүхдүүдийг галын аюулаас аварлаа

    Өчигдөр 23:10 цагт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Х-ын 3 өрөө орон сууцны 4х3 метрийн хэмжээтэй өрөөнд эд хогшил шатжээ. Тус гал түймрийн улмаас иргэн Х /48 настай, эрэгтэй/ угаартаж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч М.Жанчиваар ахлуулсан бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ. Гал түймрийн голомтоос иргэн Э /12 настай эрэгтэй/-г авран, мөн давхарын 233б тоотод иргэн …

  • 6 October

    Гавьяат жүжигчин Н. Мягмар таалал төгсжээ

    Гавьяат жүжигчин Н. Мягмар таалал төгсжээ Тайз дэлгэцийн урлагийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Гавьяат жүжигчин, Хүүхэд залуучуудын театрын ахмад уран бүтээлч, Соёл урлагийн их сургуулийн Хүндэт профессор, сурган хүмүүжүүлэгч, Надмидын Мягмар 2020 оны 10-р сарын 04-ний өдөр өвчний улмаас таалал төгсч, хүнд гарз тохиолоо. Тэрээр Монголын анхны дээд боловсролтой драмын жүжигчдийн нэг бөгөөд 1963 оноос Хүүхэд залуучуудын театрт жүжигчин,1987 оноос Соёлын …

  • 6 October

    “Фронт” С.Цэгмидэд ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон” гардуулна

    ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Монгол Улсын Гавьяат малчин, Цэргийн гавьяаны одонт, ахмад дайчин Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын иргэн “Фронт” С.Цэгмидэд ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон” гардуулна. “Фронт” хэмээн алдаршсан Сүрэнхорын Цэгмид гуай 1942 оны 12 дугаар сард 19-хөн настайдаа Зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж, Свердловск орчмын фронтын тэргүүн шугам дээр  очиж байсан юм. Монгол Улсаас илгээсэн …

  • 6 October

    COVID-19-өөр зургаан сарын дараа дахин халдварлах магадлалтай

    Оросын микробиологийн “Вектор” лабораторийн эрхлэгчээр ажиллаж байсан вирус судлаач эрдэмтэн Александр Чепурнов Ura.ru сайтын сэтгүүлчтэй ярилцах үеэрээ коронавирусийн халдвар аваад эдгэхэд үүссэн дархлаа зургаан сардаа хамгаална, үүний дараа дахин халдвар авах магадлалтай хэмээн хэлсэн байна. Түүний хэлснээр COVID-19 халдвар аваад эмчлүүлэн эдгэж, эсрэг биет үүссэн өвчтөний бие дээр эсрэг биет гурав дөрвөн сарын дараагаас аажмаар буурч зургаан сарын дараа гэхэд …

  • 6 October

    Улаанбаатарт 10 хэм дулаан байна

    Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулсаар цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр …

  • 5 October

    И.Баттөгс:Орон нутаг руу явуулж байгаа саналын хуудсанд хяналт тавьж байгаа

    Нийслэлийн Сонгуулийн хорооны өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Хангарди ордонд боллоо. Хуралдаанд дүүргийн сонгуулийн хорооны удирдлагууд болон нийслэлийн харьяа байгууллагын холбогдох албаны хүмүүс оролцож, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа болон цаашид зохион байгуулах ажлуудын талаар хэлэлцэв. СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа “Сонгуулийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдаад дуусч байна. Хамгийн чухал асуудал …

  • 5 October

    Ажил цалгардуулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг үүрэг болголоо

    Нийслэлиийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийв. Дараа нь нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон “Нийслэлийн хөрөнгө оруулалтаар барьсан таван агуулах, түрээсийн 35 агуулах, хангамжийн 30 бааз, Тавантолгой түлш компанийн 57 саравч, нийт 127 …

  • 5 October

    Б.Идэр-Од: Иргэн бүр байгалиа хамгаалах, нөхөн сэргээх алхмуудыг хийж чадвал бид ирээдүйд усны хомсдол, цөлжилт, дэлхийн дулаарал зэргээс хамгаалж чадна

    Монгол улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийн 145 орноос 22-т эрэмбэлэгддэг боловч усыг хуримтлуулах, нөөцлөн ашигладаггүйгээс усны нөөц хамгийн бага 20 орны тоонд багтдаг. Өнгөрсөн оны байдлаар манай орны 264 гол мөрөн, 704 булаг шанд, 286 нуур тойром, 12 рашаан ширгэжээ. Олон нийтэд бодит байдлыг мэдээлэх, усыг хайрлан хамгаалах, гамнаж сурах зөв дадал хэвшүүлэх зорилгоор БОАЖЯ, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба хамтран “Цэнхэр алт усаа хайрлая” нэгдсэн арга хэмжээг амжилттай …

  • 5 October

    У.Хүрэлсүх: Ирэх дөрвөн жилд 138 мянган ажлын байр шинээр бий болно

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Барилгын политехник коллеж болон яаманд ажиллан Засгийн газрын зорилт, энэ салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар товч танилцуулж, үүрэг, чиглэл өгөв.  Барилгын политехник коллежийн анхан шатны боловсрол олгох ангид 1583, техникчийн боловсрол олгох ангид 398, үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх насанд хүрэгчдийн ангид 157 суралцагч суралцаж байна. Оюутнууд хавар, намартаа цалин, урамшуулалтай дадлага хийдэг бөгөөд …

  • 5 October

    Иргэд тоолуурын заалтаа шалгуулахдаа дараах зүйлийг анхаараарай

    Сүүлийн үед усны төлбөр тооцоог улсын баталгаатай хэмжих хэрэгслийн заалтаар, үнэн зөв авч тооцохгүй байна, усны төлбөр өндөр гарч байна гэсэн иргэдийн гомдол нэлээд ирж байна. Гомдлын дагуу газар дээр нь очиж шалгахад ашиглалтын шаардлага хангахгүй чанаргүй тоолуур суурилагдсан, орон сууцны байгууллагаас тоолуурын заалтыг үнэн зөв авч бичилт хийгээгүй, ажилтнуудын хэмжил зүйн мэдлэг хангалтгүй, иргэд, аж ахуйн нэгжүүдийн дотоод хяналт …

  • 5 October

    Х.Баттулга: Эрхэлсэн ажил, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж бусдад үлгэр дуурайл болно гэдэг хүн гэгдэхийн утга учир билээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, эрүүл мэнд, хууль, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хүнс, худалдаа, барилга, дэд бүтэц, спорт, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордны Ёслол, Хүндэтгэлийн их танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гардуулан өгөв. МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ: …

  • 5 October

    Улаанбадрахын мал уранаас биш цус ойртолтоос гажигтай болсон

    Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Ураны үйлдвэр “Бадрах Энержи” компанийн орчимд шинжилгээ хийсэн ажлын баг өнөөдөр дүгнэлтээ танилцууллаа. Ажлын хэсгийг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга ахлан ажилласан ба хүн, малын эрүүл мэндийн судалгааны ажлыг сар гаруй хугацаанд хийсэн байна. Нийт 296 дээж авч улсын лабораториудад шинжилжээ. Шинжилгээний хариуны талаар ажлын баг “Тус бүсэд эрдэсжсэн уран их байдаг. Тиймээс ураны цацрагийн хэмжээ …

  • 5 October

    Бэлгийн хүчирхийлэлд өртсөн 9 настай охиныг нуучихсан учраас хамгаалалтад авч чадахгүй байна

    Өнгөрсөн наймдугаар сард Увс аймагт есөн настай охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэрэг гарчээ. Уг хэргийг тухайн охины хөрш айлын 50 гаруй насны этгээд үйлдсэн хэргээр Увс аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Гэвч хүчирхийлэлд өртсөн охиныг өнөөдрийг болтол хамгаалалтад авч, эрүүл мэндийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлээгүй байна. Учир нь цагдаагийн байгууллагаас “Хэргийг шалгаж байгаа. Хэрэг эцэслэн …

  • 5 October

    Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 19 настай эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрч, 314 дэх тохиолдол бүртгэгдлээ

    ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Аравдугаар сарын 2-4-ний хооронд дөрвөн лабораторид нийтдээ 1,823 хүнд шинжилгээ хийжээ. Ингэхэд 1,822 хүнд коронавируст халдвар илрээгүй. Харин аравдугаар сарын 4-ний Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 19  настай эмэгтэйгээс халдвар илэрлээ. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 314 боллоо. Үүнээс 307 нь эдгэрсэн. Бүх ажиглалт, тандалтаа …