Нийгэм

October, 2020

  • 15 October

    Ажилтнууддаа чөлөө өгөөгүй албан байгууллагыг торгоно

    Орон  нутгийн сонгуулийн энэ өдөр бүх нийтээрээ амарч иргэд сум, дүүргийн ИТХ-ын сонгуульдаа саналаа өгөх ёстой байдаг. Сонгуулийн хуульд “Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй” гэж хуульчилсан бөгөөд хэрэв зөрчвөл нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6-8-гаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заажээ. Тиймээс санал авах өдөр …

  • 15 October

    Нийслэлийн сонгуулийн хороо 12:00 цагт мэдээлэл хийнэ

    Өнөөдөр өглөө улс орон даяар сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн 2020  оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагаа 07.00 цагт эхэлсэн. Сум дүүргийн иргэдийн төлөөлөгчийг сонгох сонгууль бол та бидний өдөр тутмын амьдралд тулгамддаг асуудлыг шийддэг, анхан шатны засаг захиргааны нэгжээ сонгох үйл явц учраас иргэн та сонгуульдаа идэвхитэй оролцоорой. Нийслэлийн сонгуулийн хорооноос сонгуулийн ирц, явцын талаарх мэдээллийг өдрийн  12:00, 15:00, 19:00 цагуудаас …

  • 15 October

    Шангрила молл худалдааны төвд юу болсон бэ?

    Шангрила молл худалдааны төв үйлчлүүлэгчдээ үймүүллээ. Тодруулбал, Өнгөрөх шөнө Шангрила молл худалдааны төвд гэнэт онцгой байдлын дохио дуугарган бүх үйлчлүүлэгчийг яаралтай орхин гарахыг хүсчээ. Явган иргэд шууд гарч байсан бол автомашинтай иргэдийн хувьд жинхэнэ үймээн үүсгэжээ. Төлбөр төлөх цэг дээр онцгой байдлын удирдамж ирээгүй гэх үндэслэл хэлж автомашины зогсоол төлбөрөө төлөхийг шаардлаа. Иргэд онцгой байдал үед шууд гаргаж болохгүй юу …

  • 15 October

    Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    Өнөөдөр аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал хураалт явагдаж байна. Энэ өдөр бүх нийтээр амарна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд сонгуулийн санал хураах өдрийг бүх нийтээр амрах өдөр хэмээн заасан байдаг.  Тиймээс энэ өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

  • 15 October

    Легницийн тулалдааны 780 жилийн ойг ирэх онд тэмдэглэнэ

    БНПУ-ын Легницке Поле гминад Монголыг сурталчлах хэсэг байгуулагдаж, түүний нээлт 2020 оны 10 дугаар сарын 8-нд болов. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж оролцов. Нээлтийн үйл ажиллагааны үеэр Легницийн тулалдааны 780 жилийн ойг 2021 оны 6 дугаар сарын эхээр тэмдэглэх тухай болон энэ үеэр хийхээр харилцан төлөвлөсөн арга хэмжээнүүдийн талаар Монгол Улсаас …

  • 15 October

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна. 2020 оны 10 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 1 хэм …

  • 14 October

    ОХУ-аас Монгол Улсын өмчлөлд шилжиж ирсэн 44 айлын орон сууцыг оршин суугчдад нь үнэ төлбөргүй хувьчлахыг зөвшөөрлөө

    Засгийн газрын өнөөдрийн/2020.10.14/ хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна. Буянт-Ухаа спортын ордонд 2020-2021 онд БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хийх их засварын Монголын талын хариуцах зардал, Булган аймгийн Хангал суман дахь “Спортын бэлтгэлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын хуримтлагдсан өрийг барагдуулахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Ерөнхий сайд өнгөрсөн сарын сүүлээр биеийн тамир, спортын салбарынхны ажилтай танилцах үеэрээ хөрөнгө мөнгөний асуудлыг …

  • 14 October

    ОУХМ Д.Болдбаатар 100 хонь хандивлав

     Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж   авто мото спортын ОУХМ Д.Болдбаатар  100 хонь Улсын Онцгой комисст хандивлалаа.     Тэрбээр Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг тогтмол дэмжиж, нийслэлийн хэмжээнд гарсан томоохон ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаанд иргэний үүргийнхээ дагуу идэвхтэй байнга оролцдог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • 14 October

    Шөнийн цахилгааны төлбөрийг ирэх сараас тэглэнэ

    Ирэх сарын 1-нээс нийслэл, орон нутгийн айл өрхүүдийн шөнийн цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлнө гэж Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлэв. Цахилгааны хөнгөлөлтөд нийслэлийн гэр хорооллын 117 мянга айл, орон нутгийн 72 мянган өрх тус тус хамрагдах аж. Энэ жил нийт 189 мянган өрхийг хамруулж, 4.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх юм байна. Цахилгааны хөнгөлөлт ирэх дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл оройн 21.00 …

  • 14 October

    Томуугийн түргэвчилсэн оношлуурыг дүүрэг, өрхийн эмнэлгүүдэд тараана

    ЭМЯ-ны Тохиолдлын удирдлагын тогтолцооны багаас төрөлжсөн болон дүүргийн эмнэлгүүдийн удирдлагуудтай томуугийн оношлогоонд түргэвчилсэн тест ашиглах боломж, хэрэглээний талаар ярилцлаа.Хуралдааны эхэнд ТУТ-ны менежер О.Чимэдсүрэн “Жил бүрийн томуу, томуу төст өвчний тархалтын ид идэвхжил, тархалтын үед эрүүл мэндийн байгууллагууд ачаалал өндөртэй ажилладаг. Тиймээс шуурхай хариу арга хэмжээ авч ажиллахад нэгдсэн нэг мэдээлэл, ойлголттой ажиллах нь чухал. Эрүүл мэндийн сайдын тушаалаар ЭХЭМҮТ-ийн мэргэжлийн баг есдүгээр сараас эхлэн дүүргийн нэгдсэн эмнэлгүүд болон эрүүл …

  • 14 October

    Т.Мөнхсайхан: БГДЭМТ-д хавдрын мэс засал хийхэд шаардагдах тоног, төхөөрөмжөөр нь хангана

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Өчигдөр  буюу аравдугаар сарын 13-ны уулзалтаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга, АНУ-ны Доктор, Дэд профессор З.Балдандугар 2020-2024 онд авч хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрөө танилцууллаа.  Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Ерөнхий мэс заслын тасаг 20 гаруй төрлийн …

  • 14 October

    Б.Баярдаваа: Бодлогын хүү найман хувь болсон нь сүүлийн 10 гаруй жил тохиогоогүй хамгийн бага түвшинд хүрээд байна

    Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа.  Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж эхэллээ. Төслийн танилцуулгад төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа нь анхаарах ёстой асуудал гэж дурдсан байна. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ? Ковид-19 цар тахлын үед Монгол гэлтгүй бусад улс орнуудад 2020 оны хувьд хүндрэлтэй байна. Нэгдүгээрт, төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн …

  • 14 October

    Д.Нямхүү: Токио-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 30 настай эрэгтэй, 20 настай эмэгтэйгээс коронавирус илэрлээ

    Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэж байна.Тэрбээр, Аравдугаар сарын 12, 13-нд 1352 хүнд шинжилгээ хийхэд 1350 хүнд коронавирусийн халдвар илрээгүй. Харин 10-р сарын 10-нд Токио-УБ-ын онгоцоор ирсэн 30 настай эрэгтэй, 20 настай эмэгтэйгээс коронавирус илэрлээ. Ингээд Токио-УБ-ын онгоцоор ирсэн 4 хүнээс вирус илэрлээ. 9-р сарын 9-нд оношлогдсон ОХУ-ын иргэн 53 настай жолооч эдгэрч, сувиллын тусгаарлалтад гарлаа. …

  • 14 October

    П.Дэлгэрнаран: Гар тооллогыг 50 хувьд явуулна

    Сонгуулийн ерөнхий хорооноос орон нутгийн сонгуультай холбоотой мэдээлэл хийж байна. СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлыг бүрэн хангалаа. 21400 төрийн албан хаагч бүх шатны сонгуулийн хороодод ажиллаж байна. Засгийн газраас баталсан цар тахлын хуультай холбоотой журмын дагуу сонгуулийг онцгой горимоор зохион байгуулна. Нийт 2148 хэсгийн хороонд санал тоолох төхөөрөмж, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисыг хүргүүлсэн. …

  • 14 October

    Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

    Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр 2020 оны аравдугаар сарын 15-ны пүрэв гаригт байна. Ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна. Нийслэлд хэрэгжиж буй автомашины дугаарын хязгаарлалт нь амралтын өдөр болон бүх нийтийн амралтын өдрүүдэд мөрдөгдөхгүй.  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд сонгуулийн санал хураах өдрийг бүх нийтээр амрах өдөр хэмээн заасан байдаг.   Тиймээс бүх …