Энэ хичээлийн жилд Налайх дүүрэгт шинээр 2 цэцэрлэг, нэг цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орж байгаатай холбогдуулан дүүргийн ИТХ, ЗДТГ, Боловсролын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Статистикийн хэлтэс болон хороодын ажлын албанаас “Нэг албан хаагч-нэг тоглоом” аяныг өрнүүлсэн. Аяны хүрээнд цугларсан тоглоомыг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал нар цэцэрлэгийн удирдлага, багш нарт гардуулан өглөө. Шинээр ашиглалтад …
Нийгэм
September, 2020
-
7 September
“МУИС-ийн Захирлын нэрэмжит шагнал”-ыг МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн профессор М.Эрдэнэ хүртлээ
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ирүүлсэн зөвлөмжийг баримталж Монгол Улсын Их Сургууль 2020-2021 оны хичээлийн шинэ жилээ цахим мэндчилгээгээр нээж байгаа билээ. МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлт дээр Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн бүтээлээс хамгийн өндөр импакт фактортой сэтгүүлд хэвлүүлсэн чансаа өндөр эрдэм шинжилгээний бүтээлийг шалгаруулан “МУИС-ийн Захирлын нэрэмжит шагнал” …
-
7 September
ОБЕГ: Хяналт шалгалтаар 841 зөрчил, дутагдлыг илрүүлэв
Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд шингэрүүлсэн шатдаг хийн станц, агуулах, автомашин хийгээр цэнэглэх станцуудад гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгууллаа. Хяналт шалгалтад нийт 146 барилга байгууламжийг хамруулан, гал түймэр гарч болзошгүй 841 зөрчил дутагдлыг илрүүлж, хяналт шалгалт хийх явцад 216 зөрчлийг арилгуулсан. Бусад зөрчлүүдийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 105, …
-
7 September
Гол, мөрний усны түвшин 25-45 см даван хүчтэй үерлэж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн 9 дүгээр сарын 4-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрөөс 5-10 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 45-165 см даван үерийн түвшинд дөхөн үерлэж байна. Мөн Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Ерөө, зүүн хажуугийн Хэрлэн, Улз, Увс нуурын савын Хархираа, Чигж, Алтай нуруунаас усжих Ховд зэрэг голууд …
-
7 September
Дэлхийн сайд нарын виртуал хуралд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл илтгэл тавилаа
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл 9 сарын 3-нд Олон улсын сайд нарын түвшний цахим хуралд онлайнаар оролцлоо. Хуралд БНХАУ, Япон, Австрали тэргүүтэй 73 орны төрийн шийдвэр гаргах түвшний төлөөлөгчид оролцсон юм. Уг хурал анх удаа олон улсын түвшинд явагдаж байгаа гэдгээрээ онцлогтой. Дэлхийн олон орны сайдууд тэр дундаа Байгаль орчны салбарын сайдууд чуулж дэлхийн байгаль орчинд аюулын харанга дэлдээд байгаа уур амьсгалын …
-
7 September
1,072 хувьцаа эзэмшигч хүүхдүүд ногдол ашгаа хэрхэн авах вэ?
2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс өмнө төрсөн хүүхдүүд ЭТТ компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байдаг. “Хүүхдийн ногдол ашгийг авахдаа регистрийн дугаар, хүүхдийн мөнгө авдаг дансыг …… дугаарт илгээж, бүртгүүлнэ” гэх худал мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарж байгааг албаныхан анхаарууллаа. Энэ талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа “Насанд хүрээгүй хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийг хүүхдийн мөнгө авдаг дансаар нь олгож байгаа. Иргэд Ebarimt системд …
-
7 September
Хувьцааны дансаа бүртгүүлээгүй иргэд Ebarimt-ын дансаа холбож, ногдол ашгаа авах боломжтой
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд өнгөрсөн долоо хоногт шилжүүлж эхэлсэн билээ. “Эрдэнэс-Тавантолгой” компани 1072 хувьцааны нэгж хувьцааны мөнгийг 90 төгрөг байхаар тооцсон бөгөөд татварын хуулийн дагуу 10 хувийн татвар авч, иргэдийн гар дээр очих нэгж хувьцаа нь 81 төгрөг болно гэдгийг мэдээлж байв. 1072 хувьцаатай иргэн ногдол ашиг болох 86832 төгрөг авах юм. Хэрэв та хувьцааны …
-
7 September
Эмгэнэл
ДАНЗАНГИЙН ЛХАСҮРЭН(1951-2020) Ховд аймгийн Дарви сумын уугуул Данзангийн Лхасүрэн 2020 оны есдүгээр сарын 4-ний өдөр 69 насандаа өвчний учир таалал төгсөв. Тэрбээр 1951 онд Хөвхөрийн гол гэдэг газар мэндэлж, 1969 онд Эдийн засагч мэргэжлээр сургууль төгсөөд цэргийн алба хааж, 1974 оноос ажил мэргэжлийн гараагаа эхэлсэн мэдлэг чадвар, нэр хүндтэй санхүүч байв. Д.Лхасүрэн нь 1974-1980 онд Улсын материал техник хангамжийн харъяа …
-
7 September
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2020 оны есдүгээр сарын 07. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн намрын тэргүүн хөх бичин сарын Билгийн тооллын 20. Сумъяа гараг. Гоё хүүхэн одтой, зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр. Барилдлага: ҮхэхШүтэн барилдлага: Нэр өнгөСуудал: Уул Өдрийн наран 6 цаг 19 минутад мандан, 19 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр тахиа,,могой жилтнээ аливаа …
-
7 September
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Малчид, иргэд, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. 2020 оны 09 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн …
-
5 September
Т.Мөнхсайхан: Энэ ондоо багтаагаад 3-5 эмнэлэгт гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээг үзүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ
Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах хүрээнд хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна.Өчигдрийн буюу есдүгээр сарын 04-ний уулзалтаар Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн Ерөнхий захирал, АУ-ны магистр, Клиникийн профессор Э.Галбадрах эмнэлгийн хөгжлийн хөтөлбөрөө танилцуулж, тулгамдаж буй асуудлуудаа холбогдох албаныхантай хэлэлцлээ. Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “ГССҮТ бол хамгийн их ачаалал авдаг эмнэлэг. Тус эмнэлэг ачааллаасаа хамаараад тоног төхөөрөмж, рентген аппаратны элэгдэл бусад эмнэлгээс хоёр дахин их байдаг. Хэрэв …
-
5 September
БОАЖЯ: Аялал жуулчлалын тэргүүлэгч орон Швейцараас туршлага судална
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Швейцарын хөгжлийн агентлагын дарга хатагтай Стефани Буриг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашид шинэ түвшинд өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа. Хоёр орны хамтын ажиллагаа 2002 оноос хүмүүнлэгийн ажлаар эхэлсэн бөгөөд өнөөдөр хил дамнасан усны асуудал, хөдөө аж ахуй, хог хаягдал, агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон салбарт хамтран ажиллаж байна. Швейцарын …
-
5 September
ХНХЯ: Авлигатай тэмцэх газартай авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн болон холбогдох албаны ажилтнуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар салбарын нөхцөл байдлын талаар танилцуулж, цаашид хамтран ажиллах, анхаарах асуудлын талаар харилцан санал солилцлоо. Энэ үеэр яам, агентлаг, байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ил тод, нээлттэй, шилэн болгохтой холбоотойгоор нийгмийн салбарын цахимжуулалтыг бүх талаар дэмжиж ажиллахаа …
-
5 September
БНХАУ манай улсад 100 мянган ширхэг амны хаалт хандивлалаа
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт коронавируст халдварын тархалттай тэмцэхэд үзүүлэх 3-р ээлжийн тусламжийг хүлээлгэн өгөв. Энэ удаагийн тусламжаар 100,000 ширхэг нарийн шүүлтүүртэй N95 амны хаалтыг Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө. Өмнө нь коронавируст халдвартай тэмцэхэд БНХАУ-аас манай улсын Засгийн газарт лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур, амны хаалт зэрэг тусламжийг мөн хүлээлгэн өгсөн билээ.
-
5 September
ХНХЯ: Конрад-Аденауэр-Сантай хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Конрад-Аденауэр-Сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Йохан Фурманныг хүлээн авч уулзлаа. Конрад-Аденауэр-Сан нь ХНХЯ-тай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих чиглэлээр хамтран ажилладаг бөгөөд цаашид хэрхэн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бэхжүүлэх талаар санал солилцлоо. Конрад-Аденауэр-Сан нь 1993 оноос эхлэн Монгол Улсад өөрийн Суурин төлөөлөгчөө томилон ажиллуулж буй ХБНГУ-ын улс төрийн сан юм. Тус сан нь нийгэм, эдийн засгийн хүрээнд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл