Нийгэм

January, 2020

  • 30 January

    Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав

    Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа суух, осолдох тохиолдол гарсаар байгаа юм. Гол, нуурын мөс цөмөрч автомашин живсэн, суусан тохиолдол он гарснаас хойш дөрөв бүртгэгджээ. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны гол мөрөн, нуурын мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон …

  • 30 January

    “Монгол малчин” үндэсний хөтөлбөр батлагдлаа

    Малчдын нөр их хөдөлмөрийн үр дүнд хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг хангаж, үндэсний үйлдвэрийн түүхий эдийг бэлтгэсээр иржээ. Гэвч малын тооны өсөлт, бэлчээрийн хомсдол, даац хэтрэлт, уур амьсгалын өөрчлөлт нь экологийн нөөцийн хязгаарлагдмал байдалд сөрөг нөлөөлөл, үүсгэж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх боломжийг хязгаарлаж эхэллээ. Мөн нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, шаардлагатай уялдуулж, мал …

  • 30 January

    Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа БНХАУ-д сайн дурын эмчээр ажиллана

    БНХАУ-ын Ухань хотод монгол эмч нарын сайн дурын баг очиж ажиллахаар болсон байна. Монгол эмч нарын сайн дурын баг ирэх хоёрдугаар сарын 2-ны өдөр шинэ төрлийн коронавирусийн голомт болох БНХАУ-ын Ухань хотыг зорих ажээ.  Эрүүл мэндийн дэд сайдаар асан, хүний их эмч Ж.Амарсанаа тэргүүтэй монгол эмч нар Ухань хотод очиж, коронавирусийн халдвартай тэмцэх ажилд гар бие оролцох юм. Энэ талаар …

  • 30 January

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, 31-нээс ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад хэсгээр багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар болон …

  • 28 January

    НМХГ: Үзвэр, үйлчилгээний 42 байгууллагын үйл ажиллагааг зогсоолоо

    Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 2 болон 3 дах шатлалын 17 эмнэлэг, гахай, шувуу, үхрийн фермийн аж ахуй эрхлэгч 303 байгууллага, нийтийн тээврийн газруудад эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдөх, ариутгал халдваргүйжүүлэлтээ сайжруулах зэрэг асуудлаар мэдэгдэл хүргүүллээ. Мөн өмчийн аливаа хэлбэрийг үл харгалзан 197 сургууль, 457 цэцэрлэг, их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн …

  • 28 January

    Хилээр нэвтэрч буй иргэдэд нэг бүрчлэн үзлэг шинжилгээ хийж, халдваргүйжүүлж байна

    БНХАУ-д ажиллаж, амьдарч, арилжаа, аялал жуулчлалын шугамаар яваа Монгол Улсын иргэдийн хүсэлтийн дагуу хилээр нэвтрүүлэх ажлыг зохион байгуулав. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот дахь Консулын газар болон холбогдох байгууллагууд иргэдийг галт тэрэг, автобусаар хилээр орж ирэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Хилээр нэвтрэх иргэдийг нэг бүрчлэн үзлэг шинжилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтэд хамруулж байна. Өнөөдөр/2020.01.28/ 400 гаруй иргэн хил нэвтэрчээ. http://credit-n.ru/offers-zaim/sms-finance-express-zaimy-na-kartu.html

  • 28 January

    Б.Жаргалсайхан: Н.Номтойбаярын гэм бурууг шүүх л тогтооно

    Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлснийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар яг одоо хаалттай хэлэлцэж байна. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхлэхээс өмнө Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр” Н.Номтойбаярыг гэм буруутай гэж хэн ч тодорхойлоогүй. Гэм буруутайг шүүх л тогтооно. Одоогийн нөхцөл байдлын хувьд яллах,  цагаатгах нотлох баримтууд л цуглагдаж …

  • 28 January

    “Мөнхийн тун” ХХК өдөрт 30-35 мянган амны хаалт үйлдвэрлэн худалдаанд гаргаж байна

    Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, Онцгой комиссын гишүүн, Шуурхай ажлын хэсгийн дарга Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төлөөллийн хамт Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбоо, зарим эм ханган нийлүүлэх байгууллагын дарга, захирал нартай уулзалт зохион байгууллаа. Энэ хүрээнд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай …

  • 28 January

    Монгол Улс Үхань хотоос иргэдээ шилжүүлэн авах хүсэлтээ БНХАУ-ын ЗГ-т хүргүүллээ

    Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу БНХАУ-д тархаад байгаа шинэ коронавирусын голомт болох Үхань хотод хөл хорионд орсон 32 монгол оюутныг эх оронд нь шилжүүлэн авах тухай албан ёсны хүсэлтийг Гадаад харилцааны яам Бээжин дэх Элчин сайдын яамаараа дамжуулан Хятадын Гадаад хэргийн яаманд ноот бичгээр хүргүүлээд байна. Үхань хотоос …

  • 28 January

    Баар, рестораны хуваарьт түр өөрчлөлт оруулах захирамж гаргалаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гаргалаа. Захирамжид “Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 27-ноос 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд Нийслэлийн нутаг дэвсгэрт дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох …

  • 28 January

    Зах, худалдааны төвүүдийг хаах шийдвэр гаргаагүй

    Энэ амралтын өдрүүдэд хуралдсан Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан болон Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцээд ирэх гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэл олон нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулахгүй байх, Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн …

  • 28 January

    “МИАТ” Ухань руу тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлээ хангажээ

    Гадаад харилцааны яам БНХАУ-ын Ухань хотод байгаа иргэдээ ойрын хугацаанд шилжүүлэн авахаар ажиллаж байгаа бөгөөд “МИАТ” ТӨХК Ухань хот руу тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлийг бүрэн хангажээ. Засгийн газрын нэгдүгээр сарын 26-ны өдрийн ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу БНХАУ-д тархаад байгаа шинэ коронавирусын голомт болох Ухань хотод хөл хорионд орсон 32 монгол оюутныг эх оронд нь шилжүүлэн авах тухай албан …

  • 28 January

    Эрүүл мэндийн яам Коронавирусийг оношлох боломжтой тоног төхөөрөмжийг хүлээн авлаа

    Япон улсаас захиалсан коронавирусийн халдварыг оношлох боломжтой тоног төхөөрөмжийг өчигдөр/2020.01.27/ Япон Улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс хүлээн авчээ. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар мэдээллээ. Тэрбээр “Шинэ коронавирусийн халдварыг өвөрмөцөөр оношлох боломжтой оношлуурийг Япон улсын Халдварт өвчин судлалын хүрээлэнгээс хүлээн авлаа. Шуурхай ажиллаж оношлуурийг хүлээн авснаар үгүйсгэх, баталж нотлох шаардлагатай халдварын сэжигтэй тохиолдлуудыг тогтоох …

  • 28 January

    Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна. 2020 оны 01 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, …

  • 27 January

    Хот хоорондын тээвэрлэлт хэвийн явагдаж байна

    Бүгд Найрамдах Хятад Ард Улсад коронавирусын тархалт ихсэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн  ээлжит бус хурлын шийдвэрээр дараах асуудлыг авч хэлэлцэж шийдвэрлэсэн.  Үүнд,  Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэл хаах шийдвэр гарсан.БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтын улс хоорондын зорчигчийн тогтмол болон тогтмол бус …