Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Уул уурхай Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нараас өгсөн үүрэг чиглэлийн дагуу УУХҮЯ, ЗТХЯ, “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХХК, “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн удирдлагууд өчигдөр /2020.08.28/ тэмцэл хийж буй тээвэрчидтэй уулзаж, тодорхой шийдвэрүүд гаргаснаар жолооч нар тэмцлээ зогсоон, хаасан замаа чөлөөллөө. Ингэснээр “Ногоон гарц” түр журмаар эрчимтэй явж байгаа нүүрсний экспорт тасалдах эрсдэлгүй болов. Нүүрс тээврийн жолооч …
Нийгэм
August, 2020
-
28 August
СЕХ-ны дарга, нарийн бичгийн даргыг томилохыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.08.28/ хуралдаан 17 цаг 40 минутад ирц бүрдсэнээр эхэлж, Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн даргыг томилох тухай асуудал хэлэлцэхийг танилцуулав. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Пүрвээгийн Дэлгэрнаранг Сонгуулийн ерөнхий хорооны даргаар, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Даваанямын Даваа-Очирыг Сонгуулийн …
-
28 August
Бэлчээрийн даацын маргааныг газрын тухай багц хуулиар шийдвэрлэх нь зүйтэй гэв
Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн Өвөрхангай аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Зөвлөгөөнөөр газар зохион байгуулалт, хаягжуулалт, барилга угсралт, зураг төсөл, төсөв, үнэ бүрдэл болон сумын даамал зэрэг тулгамдаж байгаа асуудлаар БХБЯ, ГЗБГЗЗГ, БХТөв, аймаг орон нутгийн удирдлага холбогдох албан хаагчид, зөвлөгөөнд оролцогчдын дунд санал солилцож, нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд 21 аймгийн салбарын удирдах ажилтнууд оролцож …
-
28 August
Тогтвортой хөгжлийн эрүүл мэндийн зорилго, зорилтуудад хүрэхэд НҮБ-тай идэвхтэй хамтран ажиллана
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч ноён Тапан Мишраг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Тапан Мишра Сайд Т.Мөнхсайханд Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд баяр хүргэж ажлын амжилт хүсэв. Тэрбээр НҮБ-ын Суурин зохицуулагчийн алба болон НҮБ-ын Монгол Улс дахь төрөлжсөн агентлагуудаар дамжуулан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг бүхий л чиглэлээр дэмжин ажиллахаа илэрхийлэв. Ялангуяа Тогтвортой хөгжлийн эрүүл мэндийн зорилго, зорилтуудаа …
-
28 August
Байгальд хортой нөлөө үзүүлж байгаа үйлдвэрүүдийг хотоос гаргах ажилд Дэлхийн банктай хамтарна
Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар БАОЖЯ болон Дэлхийн банкны өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд болон цаашид хэрэгжүүлэх шаардлагатай байгаа хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Суурин төлөөлөгч Андрей Михнев МУ-ын Засгийн газрын түвшинд болон БОАЖ-ын салбарт тулгамдаж байгаа асуудлууд, тэдгээрт Дэлхийн банкны зүгээс хэрхэн туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах …
-
28 August
Хоёрдугаар ээлжийн ламхай хүүхдүүд гэрийн тусгаарлалтад шилжлээ
Бүгд Найрамдах Энэтхэг улсад суралцдаг ламхай хүүхдүүд “Ковид-19” цар тахлаас болж нутагтаа ирж чадахгүй хөл хорионд ороод байсан. Эдгээр хүүхдүүдийн эхний ээлж болох 172 хүүхдийг Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн 06 дугаар сард авчирсан бол энэ сарын 6-ны өдөр 2-р ээлжийн 50 ламхай хүүхдүүд эх орондоо ирсэн. Ламхай хүүхдүүд Монголын Үндэсний Их сургуулийн тусгаарлах байранд 21 хоногийн хугацаанд тусгаарлагдаж өнөөдөр гэртээ харилаа.Гэр …
-
28 August
Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ нь эдийн засагт өндөр ач холбогдолтой
Монголбанкны ОНБМТ-ийн захиралтай мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээг хэвшүүлэхэд Монголбанкнаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар ярилцлаа. Монголбанкнаас “Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аяныг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ аяны хүрээнд ямар үйл ажиллагааг идэвхтэй өрнүүлж байна вэ? Юуны өмнө хэлэхэд, Монголбанк бол үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг хэвлүүлэх, гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах онцгой эрхтэй төдийгүй төгрөгийн нөөц аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Энэ онцгой …
-
28 August
Явуулын эмнэлэг маргааш зорилтот бүлгийн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ
Бусдад үйлчилдэг сайхан сэтгэлт хүмүүсийн нэгдэл болох Улаанбаатар Централ Ротари клубынхэн маргааш Чингэлтэй дүүргийн алслагдсан хорооны зорилтот бүлгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх гэж байна. Чингэлтэй дүүргийн амьжиргааны түвшин доогуур иргэд бусад дүүргүүдтэй харьцуулахад өндөр байдаг тул ийнхүү тус дүүргийн зорилтот бүлгийн 40 гаруй хүнд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэхээс гадна эрүүл мэндийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгуулах юм байна. Энэхүү үйл …
-
28 August
Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах салбар дундын ажлын хэсэг хуралдаж байна
НҮБ-ын Хүүхдийн Сангаас Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ITU) болон Цахим орчинд Хүүхдийг Хамгаалах Санаачилгатай хамтран Цахим Орчинд Хүүхдийг Хамгаалах тухай салбарын удирдамжийг 2014 онд шинэчлэн гаргасан. Уг удирдамжид тусгасан цахим орчинд хүүхдийг хамгаалах, бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийг устгах зорилготой “Бид Хамгаална” (WeProtect) загварыг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газар амлалт авч, цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлж …
-
28 August
Улирлын томуу, томуу төст өвчний бэлэн байдлыг хангаж байна
Цар тахлын үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, ачааллыг хуваарилах болон улирлын томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, дэгдэлтийн үеийн бэлэн байдлыг хангах чиглэлээр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан улсын болон дүүргийн эмнэлгүүдийн удирдлагуудтай өнөөдөр хуралдлаа. Ирэх аравдугаар сараас улирлын томуу, томуу төст өвчний дэгдэлт эхлэхтэй холбогдуулан бэлтгэл ажлын хүрээнд хоёрдугаар шатлалын буюу дүүргийн эмнэлгүүдийн орны хүрэлцээг нэмэгдүүлж, шаардлагатай тохиолдолд нэмэлт …
-
28 August
Хороондоо хуримлах боломжтой боллоо
Гэр бүл болно гэдэг маш том хариуцлагатай зүйл гэдэгт хүн бүр санал нийлдэг. Тэр тусмаа гэрлэлт нь хүний амьдралын хамгийн нандин мөч, насан туршийн дурсамж болон үлддэг. Залуу хосуудын нандин мөч нь хуулийн өмнө албан ёсны гэр бүл болж батламжаа авах үе байдаг. Тэгвэл өнөөдөр залуу хосууд хороондоо гэр бүл болон батлуулж батламжаа авахдаа хуримлах боломжтой болж байна. Нийслэлийн иргэдийн …
-
28 August
ЦЕГ: “Хариуцлагатай алба хаагч ” аяны хүрээнд “Юнител” ХХК-тай хамтран ажиллана
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын хандлага, сэтгэлгээнд эерэг байдлыг төлөвшүүлж, нөлөөлөх замаар гэмт хэрэг, зөрчил, сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Өнгө нэмцгээе-2020” нөлөөллийн аяныг зохион байгуулж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд “Хариуцлагатай алба хаагч” аяныг хамтран хэрэгжүүлэх, дэмжих чиглэлээр Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба, “Юнител” ХХК “Санамж бичиг”-г байгуулах үйл ажиллагааг /2020-08-25/ -ны өдөр Цагдаагийн …
-
28 August
Мах, хуурай сүүний квот хуваарилах эрхийг МҮХАҮТ-д шилжүүлнэ
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар бизнес эрхлэгчидтэй санал солилцох уулзалт, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд боллоо. Бизнес эрхлэгчдийн зүгээс төрийн үйлчилгээг нээлттэй, ил тод шилэн болгоход цаашид анхаарч ажиллахыг хүсч байлаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн үйлчилгээг цахимжуулах, шат дамжлагыг багасгах чиглэлд олон заалт тусгагдсан. Манай салбарт гэхэд махны квотын асуудал багагүй шүүмжлэл дагуулдаг. Тиймээс …
-
28 August
Үндсэн хуулийн цэц ирэх долоо хоногт хуралдана
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр болно. Хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зарим бүлэг, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэнэ. Маргааныг нэр бүхий иргэний Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээллийн дагуу үүсгэв гэж Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв
-
28 August
Есдүгээр сарын цаг агаарын төлөв
Цаг уурын байгууллагаас есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна. Баруун аймгуудын нутгаар. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна.Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр зарим үед 14 – 16 м/с хүртэл ширүүснэ. Төвийн аймгуудын нутгаар Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл