Нийгэм

June, 2020

  • 9 June

    Б.Лхагвасүрэн:Төв банк эдийн засгийн тогтвортой байдлыг зорин бодлогын бүх арга хэрэгслээ ашиглана

    Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй макро эдийн засгийн гадаад болон дотоод орчин, эдийн засгийн цаашдын төлөв болон Төв банкнаас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар ярилцлаа. – Төв банкны гол зорилго үнийн тогтвортой байдлын талаар ярилцлагаа эхэлцгээе. Эдийн засаг агшиж, өрхийн бодит орлого буурч байсан 2016 онд дефляци үүсч, хямрал гүнзгийрсний илрэл болж байсан. Ковид-19-ийн хүндрэлээр инфляц зорилтот 8%-аас буурч 4% …

  • 9 June

    Сингапурын бизнес эрхлэгч нар оношилгооны түргэвчилсэн тест, амны хаалт хандивлав

    Шинэ төрлийн коронавирусын халдварт өвчний тархалт дэлхий дахинаа хурдацтайгаар өсөн нэмэгдэж буй өнөө үед энэхүү халдварт өвчнийг түргэн шуурхай, найдвартай аргаар оношлох нь улс бүрийн хувьд чухал асуудал юм. Иймд тус Элчин сайдын яамнаас Монгол Улсад урт хугацаанд бизнес эрхэлж буй Сингапурын бизнес эрхлэгч нарт хандаж, цар тахлын хүндрэлтэй энэ цаг үед Монгол Улсад дутмаг буй оношилгооны төхөөрөмж худалдаж авахад …

  • 9 June

    С.Амарсайхан: Хот бодлогын асуудлаас гадна жижиг гэж хаясан хамгийн том хүндрэлээ цэгцэлж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан иргэдээс удаа дараа ирүүлсэн гомдол саналын дагуу есдүгээр сарын 07-ны өдөр Хан-уул дүүргийн 11-р хороо Зайсангийн Peace Village, General town хотхонуудад иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах сөрөг нөлөө үзүүлэхүйц аюултай нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан тухайн орчны газар дээр нь албаны хүмүүсийн хамтаар очиж ажиллан, иргэд, оршин суугчдын санал гомдлыг сонсож, тулгамдсан асуудлыг газар …

  • 9 June

    ГХЯ: 2018-2020 онд 29 мянган дипломат паспорт хүчингүй болголоо

    Гадаад харилцааны яам дипломат, албан гадаад паспортын хууль бус эргэлт, ашиглалтыг таслан зогсоох зорилгоор 2018-2020 онд нийт 29495 паспортыг хүчингүй болгожээ. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар дипломат, албан гадаад паспорт эзэмшигчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хадгалалт, хяналтыг чангатгах зорилгоор “Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг шинэчлэн баталсан. Шинэчилсэн журмаар дипломат, албан …

  • 8 June

    Австрали, Филиппин улсаас 262 иргэн эх орондоо ирлээ

    Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали, Филиппин Улсаас 262 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгууллаа.  Эдгээр иргэдийн 79 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 15 нь жирэмсэн болон асран хамгаалагчтай, 47 нь өндөр настан болон асран хамгаалагчтай, 2 нь хөгжлийн бэрхшээлтэй, 26 нь эрүүл мэндийн шалтгаантай, 64 нь визний хугацаа, санхүүгийн хүндрэлтэй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай. …

  • 8 June

    АНУ-ын Засгийн газраас КОВИД-19 халдвараас сэргийлэх хувийн хамгаалах хэрэгсэл хандивлав

    АНУ-ын Засгийн газраас КОВИД-19 халдвараас сэргийлэх эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан хувийн хамгаалах хэрэгсэл хандивлаж байгааг АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Майкл Клечески өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө. Уг арга хэмжээнд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл болон ЭМЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцов.Хувийн хамгаалах хэрэгслийг хүлээн авах үеэрээ Монгол …

  • 8 June

    Нийслэлийн төсөвт хорин тэрбум төгрөг төвлөрүүллээ

    Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар нь нийслэлийн өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, барилга байгууламжийг үнэлэх, түрээслэх, дахин үнэлгээ хийх, болон нийслэлийн харьяа байгууллагын өмч ашиглалтад хяналт тавих, зохицуулалт хийдэг. Өмчийг хамгаалахын зэрэгцээ менежмент хийх, орлого төвлөрүүлэх, хувьчлан борлуулах үүрэг хүлээдэг. Энэхүү чиг үүргийнхээ хүрээнд байр талбайн түрээсийн болон акталсан хөрөнгийн дуудлага худалдааны орлогоор нийслэлийн төсвийг бүрдүүлдэг байна. Нийслэлд жил бүр хэдэн …

  • 8 June

    О.Чинзориг: Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа цахимжсанаар “Covid 19” цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед ч шуурхай ажиллах боломжийг олгож байна

    -БАГШААС ЭХЛҮҮЛЭЭД ХОТЫН ДАРГА ХҮРТЛЭЭ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ БОЛОЛЦООТОЙ НИЙСЛЭЛИЙН ДОТООД УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМТЭЙ БОЛЖЭЭ- Дэлхий дахиныг хамарсан “Covid-19” вирусийн цар тахал бидний дадаж сурсан амьдралын хэв маяг, дэлхий даяарх олон сая хүний төлөвлөгөөг гэнэт өөрчлөөд даруй хагас жил болж байна. Улс орнуудад цар тахлын хүрээ өдрөөс өдөрт нэмэгдэж, үүнээс үүдсэн хорио цээрийн арга хэмжээ үргэлжилсээр байгаа өнөө үед сөрөг зүйл …

  • 8 June

    Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 17 хүн гэмтжээ

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 17 хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ. Гэмтсэн хүмүүсийн дотор дөрвөн хүүхэд байна.  Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:  Явган зорчигч мөргөх хэлбэрээр-8Мөргөлдөх хэлбэрээр-5Онхолдох хэлбэрээр-1Унадаг дугуйтай мөргөлдөх хэлбэрээр-2 Ноцтой зам тээврийн осол:  2020.06.06-ны өглөөний 07:40 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Дүнжингаравын замд КТМ мотоцикл онхолдож, жолооч 40 настай, эрэгтэй Э-гийн амь …

  • 8 June

    Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнг зориулалтын дагуу тохижуулахаар шийдвэрлэжээ

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнг зориулалтын дагуу тохижуулахаар шийдвэрлэж, цэцэрлэгт хүрээлэнгийн газарт эрх олгогдсон Интернэшнл тур ХХК Амирлан тур ХХК-уудын газар ашиглах эрхийг хүчингүй болгож 2020 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдрийн А/260 тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хариуцуулан ажиллуулж байна. Хамгаалалтын захиргаанаас тус цэцэрлэгт хүрээлэнг хөл хорионы хугацаа дуусахад нээж, олон нийтэд …

  • 8 June

    Тусгай үүргийн онгоц Сидней хотоос орон нутгийн цагаар 07:40 цагт хөөрлөө

    Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали болон Филиппин Улсаас монгол иргэдээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц Сидней хотоос орон нутгийн цагаар 2020 оны 6 дугаар сарын 8-ны 07:40 цагт хөөрлөө. Уг нислэг замдаа Филиппин Улсын Сэбү хотод түр зогсон сумлах хугацаандаа тэнд гацаад буй 29 иргэнийг авах бөгөөд ийнхүү нийт 262 иргэнийг эх оронд …

  • 7 June

    Д.Нямхүү: 217 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр“Зургадугаар сарын 6-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 217 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Тодруулбал: -Ажиглах байранд байсан 185 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүнд тавдугаар сарын 19-нд Энэтхэгээс ирсэн хүмүүс голчлон хамрагдсан. -ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 …

  • 6 June

    Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн анхааралд

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 6 дугаар сарын 08-нд Седней-Улаанбаатар, 6 дугаар сарын 10-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг хийгдэх тул эх орондоо ирэх иргэд дараах шаардлагыг хангахыг анхаарна уу. Үүнд: Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг …

  • 5 June

    Энэ сард үйлдэх 7 тусгай нислэгийн хуваарь тодорхой болжээ

    УОК-ын шийдвэрээр энэ зургаадугаар сард 7-8 тусгай нислэгээр 2000 орчим иргэнээ гадны улс, орнуудаас татан авахаар төлөвлөж байна. Үүнээс тодорхой болсон 7 нислэгийн хуваарийг хүргэж байна.   6 сарын 06-нд Австрали,6 сарын 10-нд Казакстан,6 сарын 11-нд Токио,6 сарын 12-нд Энэхтхэг,6 сарын 17-нд Сөүл (транзит),6 сарын 18-нд Сөүл6 сарын 19-нд Франкфурт хот руу тус тус нислэг үйлдэнэ.  http://credit-n.ru/kredity-online-blog-single.html http://credit-n.ru/offers-zaim/joymoney-srochnye-online-zaymi.html http://credit-n.ru/offers-zaim/lime-zaim-zaymi-online.html

  • 5 June

    Бурхан багшийн их дүйчин өдөрт зориулсан хөтөлбөр

    Бурхан багшийн их дүйчэн өдөр өнөөдөр(2020.06.05) тохиож байна. Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар энэ өдрийг амралтын өдөр болгосон. Тиймээс энэ өдөр төрсөн бүх хүүхдэд Монголын сүсэгтний холбооноос бэлэг гардуулах аж. Энэ өдөр Монголын сүсэгтний холбооноос дараах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.  1. ХУРАЛ НОМЫН ХӨТӨЛБӨР 05:30-07:00 Нэг өдрийн сожон санваар хүртээнэ/МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүнх амба лам Д.Чойжамц …