Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн Мэргэшсэн жолоочийн тасаг энэ сарын 8-наас ирэх сарын 8-нд 3673 иргэнийг мэргэшсэн жолоочийн шалгалтад хамруулахаар болжээ. COVID-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Мэргэшсэн жолоочийн шалгалтыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Харин өнгөрсөн сарын 5-наас сургалтын төвүүдийг шат дараатай нээх шийдвэр гарснаар Мэргэшсэн жолоочийн тасаг танхимын шалгалтыг тавдугаар сарын 11-нээс “COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх тухай” зөвлөмжийг баримтлан эхлүүлсэн …
Нийгэм
June, 2020
-
3 June
Улаанбаатар хотод анх удаа “Хөтөч тайлбарлагчийн ёс зүйн дүрэм”-ийг мөрдөж эхэллээ
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоо өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Санамж бичигт нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар, Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр, Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбооны гүйцэтгэх захирал Б.Мөнхбат нар гарын үсэг зурлаа. Нийслэл Улаанбаатар хотод аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын хөгжилд төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын харилцааг идэвхжүүлэх …
-
3 June
“Номын баяр”-ыг цахим болон уламжлалт хосолсон хэлбэрээр зохион байгуулна
Жил бүрийн хавар, намар Сүхбаатарын талбайд зохиогддог “Номын баяр” өнгөрсөн тавдугаар сард болох байсан ч хөл хорионы улмаас хойшлогдсон. Тэгвэл зохион байгуулагчдын зүгээс номын баярын үйл ажиллагааг “Гэртээ хүссэнээрээ уншъя” уриатайгаар цахим болон уламжлалт хосолсон хэлбэрээр явуулахаар болжээ. Уламжлалт номын баяр буюу зохиолч уншигчдын уулзах, зохиол бүтээлээ сурталчлах, борлуулах үйл ажиллагаа зургаадугаар сарын 5,6,7 нд “Мишээл экспо” ОУҮХТөв-д болно. Оролцож …
-
3 June
БНЭУ-аас ирсэн монгол иргэд Энэтхэгийн ард түмэнд хандив өргөв
Дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн коронавируст цар тахлын үеэр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас эх орондоо буцах хүсэлт гаргасан иргэдийг 2 удаагийн нислэг үйлдэн татан авах шийдвэрлэсэн. Үүний дагуу эхний нислэгийг 5 дугаар сарын 19-ний өдөр үйлдэж, Энэтхэг Улсад эмчилгээ, хагалгаа, сургалт зэрэг шалтгаанаар түр хугацаанд зорчиж байгаад 2 сарын хугацаанд хатуу хөл хорионд ороод байсан 158 иргэнийг татан авсан …
-
3 June
Хуучны эд зүйлсийг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ
Хуучны эд зүйлийг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж явсныг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Тодруулбал, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид Өлзийт дэх шалган нэвтрүүлэх цэгээр 2020 оны зургадугаар сарын 2-ны 20:30 цагийн орчимд иргэн Э нь Бигхорн маркийн тээврийн хэрэгслээр Дундговь аймгийн Гурван сум гэх газраас данх, жижиг цөгц, цэцгэн …
-
3 June
Д.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурлыг энэ сарын 16-нд нээлттэй хийхээр товлолоо
Яллагдагч Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 08:30 цагт эхэллээ. Шүүх хуралдаанаар нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг тогтоолоо. Тодруулбал, шүүх хуралдааныг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулахаар шийдвэрлэлээ. Д.Эрдэнэбат нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг …
-
3 June
COVID-19: Бараа, бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээнд өгөх зөвлөгөө
Ачаа тээврийн байгууллагад: • Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх• Ажлын байрыг өдөрт 2 удаа тогтмол цэвэрлэх• Хана, шал зэрэг хатуу гадаргууг 1л усанд 0,25мл белизна хийж халдваргүйжүүлэх• Агаар сэлгэлт хийх• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах• Ачаа, тээшийг зайтай байрлуулах• Агуулахын ажилчид тусгай хувцас өмсөх, дараа нь халдваргүйжүүлэх• Агуулахын ачаа, барааг халдваргүйжүүлэх• Нэг дор олуулаа сууж хооллохгүй байх Хүргэлтийн …
-
3 June
АТГ-аас 606 нэр дэвшигчийн ХОМ-ийг цахим сүлжээнд байршуулав
АТГ-аас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг өөрийн цахим системдээ байршууллаа . Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд анх удаа бүртгүүлсэн. Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан нийт 606 нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд хуульд …
-
3 June
“10,000 программист” бэлтгэх төслийн сургалт эхэллээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас хэрэгжүүлж буй “10,000 программист” бэлтгэх төслийн сургалт өнөөдрөөс эхэлж байна. Тус төсөл нь мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах зорилготой төсөл юм. Сургалтыг “Эмпасофт” академи явуулж байгаа бөгөөд та бүхэн дараагийн ээлжийн сургалтад хамрагдахыг …
-
3 June
Налайх-Яармаг чиглэлийн 16 км дугуйн замын ажил эхэллээ
Авто замыг хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөнд багтсан дугуйн замыг шинээр тавих ажлын хүрээнд Яармаг-Зайсан-Маршалын гүүр гэсэн чиглэлд 52 км урттай дугуйн замыг найман байршилд байгуулах ажил үргэлжилж байна. Налайх-Яармаг чиглэлийн 16 км дугуйн замын барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаж, газар дээр нь хэмжилт хийх ажил эхэллээ. Хэмжилт хийх ажлыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, нийслэлийн Зураг төслийн хүрээлэн …
-
2 June
“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд дэлхийн хотуудын дарга нар харилцан туршлага солилцож байна
Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахалтай эсрэг хамтдаа тэмцэх, эв нэгдэл, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хотууд харилцан туршлага судлах зорилгоор Сөүл хотын Захиргаанаас энэ сарын 01-05-ны өдрүүдэд “Хотууд “Ковид -19”ийн эсрэг хамтдаа тэмцье олон улсын чуулга, уулзалт 2020” арга хэмжээг цахимаар зохион байгуулж байна. Өнөөдөр цахимаар нээлтээ хийсэн энэхүү олон улсын чуулга уулзалтад дэлхийн 40 гаруй хотын дарга, орлогч …
-
2 June
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан зургадугаар сарын 10-нд болно
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2020 оны зургаадугаар сарын 10-ны өдөр болохоор товлогджээ. Тус хуралдаанаар, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэнэ. Ийнхүү маргааныг нэр бүхий иргэнээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн мэдээллийн дагуу үүсгэв гэж Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. …
-
2 June
Д.Нарангэрэл: Дэлгүүрийн худалдагч нар амны хаалтаа тогтмол зүүхгүй байгаа тухай шүүмжлэл ирсэн байна
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээрээ Covid19-ийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Өчигдөр COVID-19-тэй холбоотойгоор хүүхэд, өсвөр насныханд тохиолдож буй олон эрхтний хам шинж өвчний талаар мэдээлжээ. Уг хам шинжээр Европ, Америк тивийн орнуудад 300 гаруй хүүхэд өвчилж, 4 хүүхэд нас барсан байна. Үүний зэрэгцээ Бүгд найрамдах Конго улсад эбола вирусийн халдварын дэгдэлт гарч, есөн хүн өвчилснөөс дөрөв нь нас баржээ. Тус улсад …
-
2 June
ОХУ-ын өмчлөлөөс Монгол Улсын өмчлөлд шилжүүлээд буй орон сууцны 529 айл, өрх байраа үнэгүй хувьчилж авна
ОХУ-ын өмчлөлөөс Монгол Улсын өмчлөлд шилжүүлэн аваад байсан Улаанбаатар хотын БГД-ийн хоёрдугаар хороолол дахь 17-р байр, БЗД-ийн 15 дугаар хороолол дахь 1,7,11,12,13 дугаар байр, Дархан-Уул аймгийн Дархан сумын 22 дугаар хороолол дахь 3, 4 дүгээр байрыг оршин суугчдад нь үнэ төлбөргүй хувьчилж өгөхөөр шийдвэрлэж Засгийн газрын тогтоол баталлаа. Эдгээрт “Ээрмэл” ХХК, “Талх чихэр” ХХК, ГЕГ, МУИС-ийн ажилтан албан хаагч нар …
-
2 June
Зургадугаар сарын 3-6-ны өдрүүдэд ихэнх нутгаар бороо орно
-Зургаадугаар сарын 1-2-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ- Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл