Онцгой байдлын албаны тулгын гурван чулууны нэг Иргэний хамгаалалтын байгууллагын суурийг тавьсан нийгэм, улс төрийн зүтгэлтэн, дипломатч, хурандаа генерал С.Равдангийн мэндэлсний 113 жилийн ой өнөөдөр тохиож байна. Хурандаа генерал С.Равдан нь БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1970 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн зарлигаар Улсын иргэний хамгаалалтын газрыг байгуулахад даргаар томилогдон 1972 оны тавдугаар сар хүртэл ажиллаж байжээ. Мөн тэрээр …
Нийгэм
May, 2020
-
21 May
УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэгчдийн баримт бичгийг хүлээн авах хуулийн хугацаа өнөөдөр дуусна
Сонгуулийн Ерөнхий Хороо 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах ажил үргэлжилж байна. Өнөөдөр Монголын Ногоон нам, Шинэ эвсэл нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг хүлээлгэн өглөө. Мөн нийт 92 бие даан нэрээ дэвшүүлэгчид баримт бичгээ хүлээлгэн өгөөд байгаа юм. Сонгуулийн ерөнхий хороонд эдгээр нэрээ дэвшүүлэгчийн баримт бичгийг нягтлан шалгах ажлыг хийж байна. Сонгуульд оролцохоор бүртгэгдсэн нам, эвслүүд …
-
21 May
Монгол наадам цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг дэмжив
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд Хүй долоон худаг дахь “Монгол наадам үндэсний спорт цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг дэмжих тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичигт Хүй долоо худаг дахь “Монгол наадам үндэсний …
-
21 May
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэнг өөрийнх нь хүсэлтээр чөлөөллөө
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х. Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр зарлиг гаргаж Х.Батсүрэнг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас нь чөлөөллөө. Х.Батсүрэнг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилох зарлигыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны тавдугаар сарын 9-нд гаргаж байжээ. http://credit-n.ru/offers-zaim/webbankir-online-zaim-na-kartu.html http://credit-n.ru/informacija.html
-
21 May
“Хамтдаа сэргийлье” цахим постерийн уралдааны шилдэг бүтээлийн эзэд тодорлоо
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас Монгол Улсад Коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан урлагаар дамжуулан ард иргэдийг уг халдвараас урьдчилан сэргийлэхэд авч буй арга хэмжээг илүү эрчимжүүлэхэд уриалах, аюулт өвчний эсрэг тэмцэж байгаа албан хаагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор уран бүтээлчид, дизайнеруудын дунд “Хамтдаа сэргийлье” цахим постерийн уралдааныг зарласан. Уралдаанд нийт 52 уран бүтээлч 100 гаруй бүтээл ирүүлснээс мэргэжлийн шүүгчдийн …
-
21 May
Агаарын замын хилийн боомтыг Чингис хаан нисэх буудалд шилжүүлнэ
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар, Агаарын замын боомтын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг батлав. Тогтоол ёсоор “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал дахь агаарын замын хилийн боомтыг энэ оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс “Чингис хаан” олон улсын нисэх буудалд шилжүүлж, хилийн хяналтын байгууллагууд хяналт, шалгалт явуулахад шаардагдах зардлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэхийг Сангийн сайд, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатарт …
-
21 May
Уралын нуруу дагуух, Баруун Сибирийн хотуудын иргэд, оюутнуудыг Хиагт-Алтанбулагийн боомтоор хэсэгчлэн хүлээн авахаар ажиллаж байна
Улсын Онцгой комиссын Шуурхай штаб гадаад буй иргэдээ эх орондоо татах ажиллагааг тасралтгүй зохион байгуулах талаар Даваа гаригт мэдээлсэн. Энэ дагуу ОХУ-аас ирэх өдрүүдэд оюутнуудаа татан авах гэж байна. Тодруулбал, ОХУ-ын Европ тивийн хэсэг дэх хотуудын иргэд, оюутнуудыг Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай захиалгат нислэгээр ирэх Даваа гаригт буюу 2020 оны тавдугаар сарын 25-ны өдөр, Уралын нуруу дагуух, Баруун Сибирийн хотуудын иргэд, …
-
20 May
“Тавантолгой түлш” ХХК ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа
Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-тай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ТОП-100 аж ахуйн нэгжид Тавантолгой түлш ХХК анх удаа шалгарлаа. Энэхүү шагнал нь Монгол улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан баялаг бүтээгч, аж ахуй нэгжүүдэд олгогдог юм. Тавантолгой түлш ХХК-ийн хувьд байгуулагдаад удаагүй ч хүн бүрийн өмнө тулгамдаад байсан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 45 …
-
20 May
Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг албадан буулгалаа
Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2020 оны 5 сарын 15-ны өдрийн 12 дугаар хурлаас стандартын шаардлага хангаагүй, иргэдийн амь нас, эд хөрөнгө аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа газар болон барилга угсралтын талбайн хашаануудад хяналт тавьж засаж сайжруулах үүрэг даалгавар өгөгдсөн. Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Хот байгуулалт хөгжлийн …
-
20 May
Эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдыг орон сууцжуулна
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 5 дугаар сарын 20-ны Лхагва гаригт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдыг орон сууцаар хангана Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцаар хангах тухай Засгийн газрын тогтоол баталлаа. Тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Коронавируст халдварын цар тахлын үед …
-
20 May
Чингэлтэй дүүргийн хэмжээнд газрын зөрчил маргааныг хянан шийдвэрлэж байна
Чингэлтэй дүүргийн хэмжээнд газрын зөрчил, маргаантай асуудлыг шийдвэрлэхээр дүүргийн Засаг дарга “Газрын зөрчил маргааныг хянах, шийдвэрлэх Байнгын зөвлөл”-ийг байгуулжээ. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Ш.Амартайван, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Т.Наранбат нар газрын зөрчил маргаантай асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг цахимаар хүргэлээ. Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын …
-
20 May
Бага насны хүүхдэд гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон этгээдэд бүх насаар нь хорих ял оногдуулжээ
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхдийг зодож, амь насыг нь хохироосон этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ. Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус Аймгийн прокурорын газраас 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхэд гэдгийг …
-
20 May
НТГ: Нийслэлийн шилдэг татвар төлөгч 20 аж ахуйн нэгж, долоон иргэнийг шалгарууллаа
Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон зохион байгуулдаг. Монголын татварын алба 21 дэх жилдээ “ЭРСДЭЛИЙН ЭСРЭГ ХАМТДАА” уриан дор “Татвар төлөгчдийн өдрүүд 2020”-ийг орон даяар цахим хэлбэрээр зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Татварын газраас Нийслэлийн шилдэг татвар төлөгч 20 аж ахуйн нэгж, Нийслэлийн шилдэг татвар төлөгч 7 иргэнийг шалгаруулав. Нийслэлийн шилдэг 20 татвар төлөгч аж …
-
20 May
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 27-нд болно
Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3 дахь заалт, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэгт тендерт оролцогч нь захиалагчийн шийдвэрт гомдол гаргаж, эрх бүхий байгууллагаас уг гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд тендерт оролцогчоос ирүүлсэн 20 сая төгрөг хүртэлх тендерийн баталгааг улсын орлого болгохоор …
-
20 May
Б.Хурц нарыг шүүх хурал хойшиллоо
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэлтсийн дарга, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл