Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн докторын сургалтын 2020 оны төгсөгчид ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв 113 дугаар ангид 10 ширхэг мини хөргөгч, Хөвсгөл аймаг дахь Гүний усны сургалтын төвд 10 ширхэг телевизийн антенныг хандивлалаа. Хандивыг өнөөдөр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригт Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн докторант, хурандаа Д.Жаргалмөнх гардуулан өгсөн юм. Энэ үеэр Онцгой байдлын албаны …
Нийгэм
May, 2020
-
18 May
Төрийн үйлчилгээг цахимаар авах олон боломжууд нээгдлээ
Иргэн та үйлчилгээ авах гэж төрийн байгууллагууд руу заавал биечлэн очихоос илүү мэдээллийн технологийн дэвшилтэт системүүдийг ашиглан цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээг цахимаар олон хувилбараар авах боломжтой болжээ. Тухайлбал, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хэрхэн авах талаарх зөвлөмж, мэдээллийг “Хотын дарга сонсож байна 1800-1200” лавлагаа, мэдээлийн утсаар ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд авч болохоос гадна дээрх тусгай …
-
18 May
“Ноён зууч” 1900-1950 иргэдэд ташаа мэдээлэл өгч байна гэлээ
Брокер, дилер, андеррайтерийн үйлчилгээ үзүүлдэг “Бумбат Алтай ҮЦК” ХХК 1991 онд байгуулагдсан, үйлчилгээгээрээ тэргүүлэгч “ТОП 5” компанийн нэг юм. Тус компанид данс нээлгэхдээ харилцагчид өөрийн биеэр очиж бүртгүүлж болохоос гадна бүх төрлөөр онлайнаар данс нээлгэж, арилжаанд оролцох боломжтой. Гэвч дөрөвдүгээр сараас хойш мэдээллийн “Ноён зууч” 1900-1950 лавлах нь холбогдсон харилцагчдад “Бумбат Алтай ҮЦК” ХХК-ийг ажиллахгүй, үйл ажиллагаагаа зогсоосон гэх мэдээллийг …
-
18 May
ХӨСҮТ: Дөрвөн хүнээс коронавирус илэрлээ
ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “Өнөөдөр ХӨСҮТ-өөс гурван хүн эдгэрч гарлаа. Дараагийн хяналт руу шилжиж байгаа иргэд 19, 20 настай хоёр оюутан, 53 настай нэг иргэн юм. Эдгээр иргэд 34, 30, 45 хоног эмчлэгдсэн.Гурван лабораторид 87 хүний шинжилгээ хийлээ. ХӨСҮТ-ийн лабораторид 43 хүнд давтан …
-
18 May
Д.Нарангэрэл: Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Дорнод, Увс, Хэнтий аймгийн иргэд бэлэн байдлаа ханган, сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулъя
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл тойм мэдээллийг өгөв. Тэрбээр “Коронавирусийн халдварын тохиолдол дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, нийт 4.8 сая гаруй хүн өвчилснөөс 316 мянган хүн нас барлаа. Түүнчлэн 1.8 сая хүн эдгэрч, 2.6 сая хүн одоогоор эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт дэлхийн хэмжээнд 95 мянган хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн нас барсан. …
-
18 May
Тусгай үүргийн онгоц БНЭУ-ыг зорилоо
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсаас иргэдээ татан авах Улаанбаатар-Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас 09:15 цагт хөөрлөө. Тус онгоцоор 170 гаруй иргэн эх орондоо ирнэ. Онгоц маргааш буюу 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 07.30 цагт Улаанбаатар хотод газардах хуваарьтай гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. http://credit-n.ru/blog-single-tg.html http://credit-n.ru/offers-zaim/zaym-na-kartu_migcredit.html
-
18 May
НӨАТ: Дөрвөн хүн таван сая төгрөг хожлоо
НӨАТ -ын энэ удаагийн тохиролд 2020 оны дөрөвдүгээр сарын 1-30-ний хооронд худалдан авалтаар олгогдсон 45 сая баримтаас бүртгэгдсэн 28 сая баримтыг хамруулжээ. Өнөөдрийн тохирлын дугаар: 04339857 30 мянган төгрөгийн азтан 25,530 100 мянган төгрөгийн азтан 2,520 Нэг сая төгрөгийн азтан 235 Гурван сая төгрөгийн азтан 15 Таван сая төгрөгийн азтан дөрөв шалгарсан бол 30 сая төгрөгийн азтан шалгарсангүй. Супер шагналын …
-
17 May
Нийслэлийн долоо хоногийн тойм
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны тавдугаар сарын 11-нээс тавдугаар сарын 18-ний өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна. Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэлх дугуйн зам ирэх сард ашиглалтад орно Улаанбаатар хотын хэмжээнд төлөвлөсөн …
-
17 May
Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана
НӨАТ-ын урамшууллын 2020 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр /2020.05.17/ “Боловсрол суваг” телевизээр 19.10 цагт орон даяар шууд явагдана. Энэ удаагийн супер шагналын эзэн 40 сая төгрөг хожих юм. “Үндэсний дата төв” УТҮГ-ын цахилгаан хангамжийн системийн төлөвлөгөөт их засварын ажил өчигдөр 19.00 цагт хийгдэхээр болсон тул иргэдийг НӨАТ-ын дөрөвдүгээр сарын 01-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа …
-
16 May
Т.Бат-Өлзий: Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төслийг хэрэгжүүлнэ
ХЗДХЯ-ны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзийтэй тус яаманд хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн үр дүн, ач холбогдлын талаар ярилцлаа. -ХЗДХЯ-нд олон жил ажиллаж байгаа, туршлагатай хүмүүсийн нэг гэдгийг салбарынхан тань ярьдаг. Хэчнээн жил энд ажиллаж байна вэ? -Миний бие 1998 оноос хойш 22 дахь жилдээ ХЗДХЯ-нд ажиллаж байна. 2016 оноос хойш Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын даргаар …
-
16 May
Агаарын бохирдлыг 80 хувиар бууруулна
Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах хүрээнд гэр хорооллын инженерийн дэд бүтцийг сайжруулах, шинэ дэд төвүүд байгуулах ажлыг үе шаттай зохион байгуулж буй. Тодруулбал, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийг гурван үе шаттай хэрэгжүүлж байгаа юм. Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал төслүүдийн ажлын явцын талаар Нийслэлийн ИТХ-ын XXXIII хуралдаанд танилцуулсан юм. “Сэлбэ” дэд …
-
16 May
“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн цуцлагдлаа
Монгол Улсад гүйлтийн спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2014 оноос эхлэн “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг жил бүрийн 05 дугаар сарын 3 дахь долоо хоногийн бямба гарагт зохион байгуулдаг уламжлал тогтсон. “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд хамрагдах гүйгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд гүйлт сонирхогч олон мянган …
-
15 May
Ц.Элбэгдоржид хилийн хориг тавилаа
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр /2020.05.15/ Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ц.Элбэгдоржийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах, эрүүгийн хэргийн яллагдагч нар болох нэр бүхий 14 хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал ирүүлсэнийг хүлээн авч хяналаа. Улмаар яллагдагч Ц.Элбэгдоржид нэр бүхий 13 яллагдагч нартай уулзахыг хориглох, …
-
15 May
Коронавирусийн халдвартай өвчтөнийг тээвэрлэх зориулалтын машинтай боллоо
БНХАУ-ЫН ӨМӨЗО-ны улаан загалмайн байгууллагаас хандивласан сөрөг даралтат түргэн тусламжийн машиныг Улаанбаатар хотын захиргаанд гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Монголын улаан загалмайн нийгэмлэгийн төв байранд боллоо. Сөрөг даралтат түргэн тусламжийн машиныг коронавируст халдварын ид дэгдэлтийн үед Ухань хотод халдварт өвчтнийг эмнэлэг рүү тээвэрлэхэд хэрэглэж эхэлжээ. IVECO брэндийн сөрөг даралтат яаралтай тусламжийн машин нь энгийн түргэн тусламжийн машинаас өөр бөгөөд халдвартай …
-
15 May
Сэрэмжлүүлэг: Хүчтэй салхи, шуурга болохыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 15-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар 16,17-ны өдрүүдэд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж салхи секундэд 18-20 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 24-26 метр хүрч ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна. Цаг агаарын нөхцөл байдал муудаж байгаатай холбогдуулан Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг, Дундговь, Өмнөговь, Дорноговь …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл