Нийгэм

December, 2019

  • 4 December

    Тэргэнцэртэй хүнд зориулсан бага оврын автобус тоноглон бэлэглэлээ

    Жил бүрийн 12 дугаар сарын 3-нд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” тохиодог. “ХҮРТЭЭМЖТЭЙ ИРЭЭДҮЙ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж буй энэ өдөр Зам, тээврийн хөгжлийн яам тэргэнцэртэй хүнд зориулан тусгайлан тоноглосон бага оврын автобусыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хүлээлгэн өглөө. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэд дарга Д.Ганболд“Монголд анх удаа Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг Хятадын засгийн …

  • 4 December

    Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтарч ажиллахаар боллоо

    Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дарга Э.Галбадрах нар мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах хүрээнд хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлы 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2017 онд Хан-Уул, Баянгол, Чингэлтэй дүүргийн эмнэлэгт Мэс засал, …

  • 4 December

    Д.Сүхбаатарын талбайд мөсөн хотхон байгуулах уралдаан зарлагдлаа

    Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын  14-ны өдрийн А/1210 тоот Захирамжийн дагуу Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан Д.Сүхбаатарын талбайд “Бидний хот” сэдэвт мөсөн хотхон байгуулах уралдаан зарлалаа. Уралдаанд Монгол Улсын иргэншилтэй иргэдээс бүрдсэн мэргэжлийн уран бүтээлчдийн багууд болон Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, Элчин сайдын яамдууд төсөл боловсруулан оролцох боломжтой. Сонгон шалгаруулалтад оролцогч нь өөрийн …

  • 4 December

    Нийслэлийн ЕБ-ын 55 дугаар сургууль “Нээлттэй хаалга”-ны өдөр зохион байгууллаа

    Жил бүрийн 12 дугаар сарын 3 -ны хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургууль ХБИ-ний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, тусгай хэрэгцээт боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, сургуулийн үйл ажиллагааг эцэг эх, олон нийтэд сурталчлах “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зургаа дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ өдөр тус сургуулийн 505 сурагчдын …

  • 4 December

    Зөвшөөрөлгүй автомашины худалдаа эрхэлсэн иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ

    Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Мэргэжлийн хяналтын газар, Олон улсын худалдаа логистикийн төв хамтран зөвшөөрөлгүй автомашин худалдаа эрхэлж байгаа асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал хийв. Мэдээллийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзориг, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Түвшинбаяр, “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ийн захирал К.Олимпиад нар хүргэлээ. …

  • 4 December

    “Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгад ИНЕГ-ын хамт олон нэгдэж, шинжилгээнд хамрагдлаа

    Цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, далд хэрэглэгч нарыг илрүүлэх, хууль бус хэрэглээг хязгаарлах зорилгоор иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад хандан “Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгыг гарган ажиллаж байна. Тэгвэл Монголын Иргэний нисэхийн ерөнхий газрын хамт олон энэхүү уриалгад нэгдэж,  байгууллага, хамт олноороо ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас …

  • 4 December

    Ж.Батзандан: Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцсан

    Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны гишүүд өнөөдөр /2019.12.04/ Улсын ерөнхий прокурорт хандаж Олон улсын парламентын холбооны шийдвэрийг хүргүүлэв. Мөн энэ үеэр Б.Содномдаржаа Т.Чимгээ нарыг энэ сард багтаан суллахгүй бол бүх нийтийн жагсаал цуглаан, улс төрийн тэмцэл зохион байгуулахаа …

  • 4 December

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн, явган шуургатай байна. 2019 оны 12 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, …

  • 3 December

    Улс төр, бизнесийн хамсаатнууд Чингис хаан банкыг ашиглаж улсын мөнгийг шамшигдуулсан

    “Чингис хаан” банкныхан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нөлөөлж, сэтгүүлчдийг дарамталсан гэх асуудлаар Монголын сайтын холбооны УЗГишүүн, “Ц.Балдорж” шагналт, TVMongolia.mn сайтын сэтгүүлч Б.Оюун-Эрдэнээс тодруулга мэдээлэл авлаа.

  • 3 December

    MNBC “Homemedia” шинэ салбаруудаа нээлээ

    Эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ “MNBC”-ийн зүгээс үйлчилгээгээ улам ойртуулах зорилгоор шинэ салбаруудаа нээлээ. Бид эдгээр салбарыг нээснээр нийслэлийн хойд бүсийн болон зүүн захын үйлчлүүлэгчид хотын их түгжрэл рүү орж, цаг заваа үрэлгүйгээр манай үйлчилгээг авах бүрэн боломжтой болж байгаа юм.Манай хойд бүсийн шинэ салбар Чингэлтэй дүүргийн Долоон буудалд “Эмон” төвд байрлаж байгаа бол нөгөө шинэ салбар нь Баянзүрх дүүрэгт Монелын …

  • 3 December

    “Хүртээмжтэй ирээдүй” өдөрлөгийн үеэр ур чадварын тэмцээний шилдгүүдэд шагнал гардууллаа

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон зарласан билээ. 2019 онд энэ өдрийг “Хүртээмжтэй ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан төсөл хөтөлбөрт хамрагдсан зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэдний хийсэн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, ур чадварыг нь …

  • 3 December

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан амин дэм, хэрэгцээт эм бэлдмэлийг гардуулан өглөө

    НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарласан билээ. Энэхүү өдрийг тохиолдуулан нийслэлийн Эрүүл мэндийн газраас Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “ЭМ”  холбоотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан олон төрлийн амин дэм, эм бэлдмэл, гарын авлага, тэргэнцэр зэргийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо”-нд гардуулан өглөө. Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн …

  • 3 December

    “О” ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ

    Гадаадын иргэн, харьяатын газраас “Цахим засаг” үндэсний хөтөлбөр болон байгууллагынхаа “Цахим иммигрейшн” зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх зорилгоор өнгөрөгч тавдугаар сараас эхлэн жуулчин “J”, бизнес “B”, албан хэрэг “А”, суралцах “S” ангиллын визийн зөвшөөрөл, нэг болон олон удаагийн бизнес орох, гарах визийн зөвшөөрөл олгох зургаан төрлийн үйлчилгээг цахимжуулаад байгаа юм. Өнөөдрөөс эхлэн төрийн бус байгууллага, …

  • 3 December

    Н.Цэрэнбат: Сайжруулсан зуухыг ногоон зээлээр авах боломж бүрдлээ

    БОАЖЯ,  ОББҮХ-ноос  иргэдийг гэр байшингаа дулаалах, дэвшилтэт технологи ашиглан халаалтын асуудлаа шийдэх, ариун цэврийн байгууламжаа сайжруулахад зориулж жилийн 9 хувийн хүүтэй Ногоон зээлийг ХААН, ХАС, Төрийн банкаар олгох санхүүжилтийн эх үүсвэрийг шийдсэн. ОББҮХ-ноос хийсэн амьдрах орчны судалгаагаар гэр хорооллын 220 мянган өрхийн 20 хүрэхгүй хувь нь стандартын зуух хэрэглэж байгаа тооцоо гарсан. Тиймээс БОАЖЯ, ОББҮХ-ноос зуухаа сайжруулж, стандарын зуух хэрэглэх …

  • 3 December

    НМХГ: “Хандгай” нэрийн архи худалдан авахгүй байхыг анхаарууллаа

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд байрлалтай “Үүрд мөнхжин бадрана” ХХК-ийн “Эх жаргалан” худалдааны төвд “Мөнхжин-Од” ХХК-ийн Хандгай нэрийн архийг хураан авч, холбогдох арга хэмжээг авсан байна. Уг архийг үйлдвэрлэдэг “Мөнхжин-Од” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 130 дугаар тогтоолоор хүчингүй болгож, цуцалсан болно. Иймд худалдаа үйлчилгээ …