Нийгэм

June, 2020

  • 22 June

    ШИНЭ эвслийн удирдлагуудыг байлцуулан санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагааг дахин шалгав

    Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалтад ашиглах сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг шалган турших ажлыг 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 12:00 цагаас орон даяар шалгах ажил хийгдлээ. Энэ ажлын үеэр шалгалтын явцад зарим нэг хэсэг дээр хариуцсан ажилтны хариуцлага алдсанаас болж санал тоолох төхөөрөмж үр дүнг алдаатай тооцоолж байна гэсэн гомдлыг сонгуульд …

  • 22 June

    НӨАТ: Нэг сая төгрөгийн 277 азтан тодорлоо

    НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол явагдлаа.Энэ удаагийн тохиролд 2020 оны тавдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалтаар олгогдсон баримтуудаас хамруулжээ. Өнөөдрийн тохирлын дугаар: 10005320 30 мянган төгрөгийн азтан 28,527 100 мянган төгрөгийн азтан2,859 Нэг сая төгрөгийн азтан 277 Гурван сая төгрөгийн азтан 25 Таван сая төгрөгийн  азтан 5 шалгарсан бол 30 сая төгрөгийн азтан шалгарсангүй. Супер шагналын тохирлын дугаар 48430530 бөгөөд энэ …

  • 22 June

    Б.Хурц нарын есөн хүнийг шүүх хурал хойшиллоо

    ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц болон Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.06.22/ Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч хойшиллоо. Учир нь, оролцогчдын зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн тэдний хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.  Шүүгдэгч Б.Хурц нарыг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны …

  • 22 June

    Чойр, Говьсүмбэр, Дорноговь, Замын-Үүд чиглэлд төмөр замын гарам эвдэрсэн тул зорчигчдыг автобусаар тээвэрлэж байна

    Хүчтэй аадар бороо орсны улмаас автозам, замын байгууламжууд үерт автаж эвдэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор УБ-Мандалговь, УБ-Өндөрхаан, УБ-Чойр чиглэлийн автозамын байгууламжийг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 15:00 цаг хүртэл хүртэл түр хааж, автотээврийн хөдөлгөөнийг зогсоогоод байна. Дээрх чиглэлүүдэд зорчиж байсан 82 зорчигчдыг суурин газарт аюулгүй, тав тухтай байршуулах ажлыг …

  • 22 June

    Явган зорчигч руу санаатайгаар ус цацвал 100.000 төгрөгөөр торгоно

    Ойрын өдрүүдэд бороотой байх цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ. Энэ өдрүүдэд жолооч та явган зорчигч руу зориудаар ус цацвал хуулийн хариуцлага хүлээхийг анхааруулъя.  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.–т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасан байдаг тул жолооч нь бороотой үед замын зорчих хэсэгт тогтсон устай хэсгээр аль болох хурдаа хасаж, зорчих хэсгийн хажуугийн явган хүний …

  • 22 June

    Улаанбаатар-Мандалговь, Өндөрхаан,Чойр чиглэлийн авто замуудыг түр хаалаа

    Хүчтэй аадар борооны улмаас автозам, зам байгууламжууд үерт эвдэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх  зорилгоор Улаанбаатар-Мандалговь, Улаанбаатар-Өндөрхаан, Улаанбаатар-Чойр чиглэлийн авто зам, замын байгууламжийг  06 дугаар сарын 22-ны өдрийн 00:00 цагаас мөн өдрийн 15:00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. http://credit-n.ru/calc.html http://credit-n.ru/offers-zaim/webbankir-online-zaim-na-kartu.html

  • 22 June

    Улаанбаатарт өдөртөө 23 хэмийн дулаан байна

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 06 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр  бороо …

  • 21 June

    Мэдэгдэл: Веб сайт болон цахим орчны үйлчилгээ эрхлэгчдэд

    Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцогч нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн сурталчилгааг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39.1-д зааснаар санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас /2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 23:59:59/ өмнө зогсоох үүргээ хэрэгжүүлж, сонгуулийн сурталчилгааны талаарх аливаа мэдээлэл нийтлэхгүй байх, сурталчилгааны хугацаанд нийтэлсэн нам, …

  • 21 June

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цэргийн дээд цол олголоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Цэргийн дээд цол олгох тухай зарлиг гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний Хяналт, шалгалт үнэлгээний газрын дарга Бригадын генерал Пүрэвийн Доржсүрэнд Хошууч генерал, Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн захирал, хурандаа Пүрэвсүрэнгийн Жаргаланд Бригадын генерал цол тус тус олголоо. Зарлигийг танилцуулж, цол олгох ёслол Дорноговь аймгийн Зүүнбаян сумын нутагт болж, бүтээн байгуулалтын …

  • 21 June

    Үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг гол болон тогтоол усанд осолдохоос урьдчилан сэргийлж, авран хамгаалах зорилгоор 7 маршрутаар завьт болон, хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн  Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр, Хан-Уул дүүргийн Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, …

  • 21 June

    ЭМГЭНЭЛ

    ГАНБАЯРЫН БАТХҮҮ (1985-2020) Монголын сэтгүүлзүйн салбарт өөрийн мэргэжлийн ур чадварыг тодоор харуулсан чадварлаг сэтгүүлч Ганбаярын Батхүү нь 2020 оны зургаадугаар сарын 20-нд ажил, үүргээ гүйцэтгэж яваад авто ослоор амиа алдаж, нөхөж баршгүй гарз тохиолоо. Батхүү нь1985 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод Ганбаярын ууган хүү болон мэндэлсэн. 1992 онд Улаанбаатар хотын 10 жилийн 4 дүгээр сургуульд элсэн орж, 2002 …

  • 20 June

    Усан оргилуурын моторт 20орчим алчуур чихэж гацаажээ

    Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур ашиглалтад орж, иргэдэд үйлчилж эхлэхэд бэлэн болоод байгаа билээ. Гэвч өчигдөр буюу зургаадугаар сарын 19–ний өдөр уг усан оргилуурыг тойроод олон тооны ус зөөврийн машин зогсож, ус юүлж байгаа дүр зураг сошиалаар тарж, иргэдийн шүүмжлэлд ихэд өртсөн билээ.   Энэ талаар Хотын дарга С.Амарсайхан цахим хуудсандаа “20 …

  • 19 June

    АХБ-аас 26.4 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл авна

    Засгийн газрын ээлжит бус хурал 2020 оны 6 дугаар сарын 19-ний Баасан гаригт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. АХБ-аас 26.4 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл авна Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгож, Ерөнхий сайдын захирамж гаргав. КОВИД19-ын …

  • 19 June

    МБШТ Гандантэгчэнлин хийд :“Хадаг бүү Байгальд хая, Байгалиа хогоор Бүү хорло ”

    ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль эн тэргүүнд” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тэгвэл энэхүү аянд  МБШТ Гандантэгчэнлин хийд  нэгдэж буйгаа илэрхийллээ.   МБШТ Гандантэгчэнлин хийд :Хамаг амьтны тусын тулд байгаль дэлхийтэйгээ зүй зохистой харилцаж, хадаг, шил, улсын мөнгөн тэмдэгт зэргийг байгальд үлдээхээ …

  • 19 June

    Налайх дүүргийн 4,4 км авто замын хоёрдугаар хэсгийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нээхээр төлөвлөөд байна

    Нийслэлийн төсөв, Замын сангийн хөрөнгөөр Нийслэлийн Налайх дүүрэгт хийгдэж буй  “Налайх-Чойрын чиглэлийн авто замын уулзвараас Төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэлх 4.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил” эрчимтэй үргэлжилж байна. Ажлын хүрээнд трасст өртсөн инженерийн шугам сүлжээ, авто замын газар шорооны ажил бүрэн дуусч, эхний хэсгийн 2,3 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2020 оны 06 дугаар …