Нийгэм

August, 2020

  • 21 August

    Т.Мөнхсайхан: Манай улсын эрчимт эмчилгээний чадамж нэг шат ахилаа

    Шинэ Коронавирусын халдварт өвчний  үед бэлэн байдлыг хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хүрээнд эмчилгээний үед зайлшгүй хэрэгтэй уушги, зүрх орлуулагч ECMO /Extracorporeal membrane oxygenation/ аппаратыг Эрүүл Мэндийн Яамны  захиалгаар  УОК-ын санхүүжилтээр  Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт өнөөдөр хүлээлгэн өглөө. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Дэлхий даяар тархаад буй Коронавирусын халдварыг дотооддоо алдахгүйн төлөө Эрүүл мэндийн яам өндөржүүлсэн бэлэн байдлыг ханган ажиллаж байна. …

  • 21 August

    МАН-ыг орон нутгийн сонгуульд оролцохыг албан ёсоор бүртгэлээ

    Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль улс орон даяар зохион байгуулагдахаар товлогдсон.  Монгол Улсын аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуулинд заасны дагуу улс төрийн нам эвсэл НИТХ-ын  2020 оны нийслэл дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлж буй. Энэ дагуу нийслэлийн Сонгуулийн хороо хуралдаж, нам эвсэлээс ирсэн баримт бичгүүдийг  нягталж, сонгуульд оролцох намуудыг  бүртгэхээр тогтоол гаргасан юм. МАН-ыг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн …

  • 21 August

    “Солиот эх” киноны Бороо хүү “Waiting for the Barbarians”кинонд тогложээ

    Монгол жүжигчдийн  Холливудын ододтой хамтран тоглосон “Зэрлэгүүдийг хүлээхүй- /Waiting for the Barbarians/” киноны Монгол улс дахь албан ёсны нээлт өчигдөр/2020.08.20 / “Prime Cineplex”  кино театр боллоо. “Зэрлэгүүдийг хүлээхүй- /Waiting for the Barbarians/” киноны гол дүрд Жонни Депп, Роберт Паттинсон, Марк Райлэнс, болон монгол жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг нар  тогложээ. Харин киноны туслах дүрд Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Д. Гүрсэд,  сурагч Г.Дөлгөөн-Эрдэнэ нар  тоглосон байна. Сонирхуулахад сурагч …

  • 21 August

    Хан-Уул дүүрэг “Залуучуудын элч”-ээ тодрууллаа

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн 8 дугаар сарын 12-ны өдрийг “Олон улсын залуучуудын өдөр” болгон тэмдэглэхээр тунхагласан. Монгол Улсын хувьд энэхүү уриалгыг дэмжиж Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь хэсэгт “Залуучуудын өдөр”-ийг 08 дугаар сарын 25-нд тэмдэглэхээр заасан байдаг. Мөн засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас жил бүрийн …

  • 21 August

    А.Амбасэлмаа: Өчигдөр 709 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө. Тэрбээр “Наймдугаар сарын 20-ны өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 709 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд, Наймдугаар сарын 1-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 99 хүний шинжилгээ, Наймдугаар сарын 5-нд Сиэтл-Улаанбаатарын онгоцоор …

  • 21 August

    “Зайсан тойруу” замыг есдүгээр сарын 6-н хүртэл хаах тул нийтийн тээвэрт өөрчлөлт орно

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11, 15-р хороо, “Зайсан тойруу”-ийн авто зам дагуу дулааны шугамын ажил хийгдэж байна.  Үүнтэй холбогдуулан 2020 оны наймдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн есдүгээр сарын 06-ны өдрийг дуустал хугацаанд тухайн авто замыг хаахаар төлөвлөжээ. Иймд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигч иргэд та бүхэн авто зам хаах хугацаанд доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөхийг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас зөвлөлөө.  Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, …

  • 21 August

    Хонгконгоос 149, Истанбулаас 268 иргэн эх орондоо ирлээ

    Улсын Онцгой комиссын  шийдвэрээр наймдугаар сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 17 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр болоод байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд найман удаагийн нислэг үйлдээд байна. Тэгвэл өчигдөр /2020.08.20/ Истанбул болон Хонконг руу тусгай үүргийн онгоцууд ниссэн юм. Хонконг-Улаанбаатар чиглэлийн ОМ-297/298 дугаартай тусгай үүргийн онгоцны хувьд өчигдөр орой 23:15 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор …

  • 21 August

    “Ачлал” их дэлгүүрийн хойно байрлах нийтийн эзэмшлийн талбайд олгосон газрын зөвшөөрлийг цуцална гэж мэдэгдлээ

    Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал болон нийслэлийн холбогдох мэргэжилтнүүд өчигдөр Баянгол дүүргийн 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт ажиллалаа. Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 4, 14, 16 дугаар байрны дунд буюу Ачлал их дэлгүүрийн хойд талд байрлах нийтийн эзэмшлийн талбайг хувийн компани авсан асуудлыг иргэд, оршин суугчид шүүмжилж, …

  • 20 August

    Хонконг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 23:15 цагт газардана

    Улсын Онцгой комиссын  шийдвэрээр наймдугаар сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 14 удаагийн тусгай үүргийн нислэг төлөвлөгдсөн. Өнгөрсөн хугацаанд найман удаагийн нислэг үйлдээд байна. Тэгвэл өнөөдөр /2020.08.20/ Истанбул болон Хонконг руу тусгай үүргийн онгоцууд ниссэн юм. Хонконг-Улаанбаатар чиглэлийн ОМ-297/298 дугаартай тусгай үүргийн онгоц өнөө орой 23:15 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардана. Тус онгоцоор Хонгконг, Тайвань болон Зүүн …

  • 20 August

    Ч.Мөнхжаргал: Хариуцлагыг эрхэм болгох сэтгэлтэй залуус энэ албанд ажилладаг

    “Аврагчийн хөрөг” булангийн энэ удаагийн дугаарт НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн салааны захирагчаар ажиллаж байсан бэлтгэл дэслэгч Ч.Мөнхжаргалыг урилаа. Тэрээр Онцгой байдлын байгууллагад 24 жил үүрэг гүйцэтгэсэн, гүйлтийн спортын мастер цолтой тамирчин юм. –Албандаа 24 жил үүрэг гүйцэтгээд гавьяандаа гарлаа. Анхны ажлын гараагаа хаанаас эхэлж байв?-Миний хувьд 1997-1998 онд Хилийн цэргийн 0131 …

  • 20 August

    Нүүрс тээврийн жолооч нарт хүндэтгэлгүй хандсан тохиолдол гаргахгүй байхыг хүсэв

    Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрсний тээвэр хийж буй жолооч нар Ганцмод боомтод хоноглох үеэр нь хятадын талын хэв журам сахиулах ажилтнууд жолооч нарт хүндэтгэлгүй хандсан тохиолдол 8 дугаар сарын 18-ны орой гарсантай холбогдуулан Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйтай утсаар ярилцав. Хоёр талаас тохиролцсон “Ногоон гарц”-ын түр журмын дагуу тээвэр хийж буй …

  • 20 August

    Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

    Хан-уул дүүрэг 11, 15-р хороо, “Зайсан тойруу”-ийн авто зам дагуу дулааны шугамын ажил хийгдэж байгаатай холбогдуулан 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг дуусталх хугацаанд тухайн авто замыг хаана. Иймд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигч иргэд та бүхэн авто зам хаах хугацаанд доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын …

  • 20 August

    “Натур”-ын замыг Нарны замтай холбоно

    Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон холбогдох албаныхан түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний эрчмийг сулруулах зорилгоор орон сууцны дундах орц гарцыг нэмэгдүүлэх, явган хүний зам талбайг хааж нийтийн эзэмшил талбайг дур мэдэн ашигласан байршлуудад өнөөдөр ажиллаж, холбогдох шийдвэрийг гаргалаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Энканто” хотхоны урд талбайд дугуйн болон явган хүний зам талбайд автомашины зогсоолыг дур мэдэн сунгасан …

  • 20 August

    О.Энхзаяа: ХӨСҮТ-д 17 хүн хэвтэн эмчлүүлж байна

    Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Монгол Улсын хувьд “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол 298 байна. 281 иргэн эдгэрч, …

  • 20 August

    Эмээлтийн товчоогоор 9 тарвага нэвтрүүлэх гэсэн зөрчлийг илрүүлжээ

    Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд НОБГ, НЭМГ, Агаарын бохирдолтой тэмцэх газар, НМХГ хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Өнгөрсөн өдрүүдэд авто тээврийн хоёр шалган нэвтрүүлэх товчоо, гурван хяналтын цэгүүдэд мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаагийн алба хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж байна. Товчоодоор 2670 тээврийн хэрэгслээр 7196 зорчигч гарсан байна. 3200 тээврийн хэрэгслээр 6708 …