Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд нийслэлийн автозам, нийтийн тээврийн үйлчилгээний талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулав. Цаашид: – Автозамын салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг жил бүр улсын төсөвт үе шаттай тусгах – 22 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж, нийтийн тээврийн үйлчилгээнд цахилгаан болон байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслээр шинэчлэлт хийх – Парк …
Нийгэм
August, 2020
-
5 August
Ч.Хүрэлбаатар: Хүүхдийн 100 мянган төгрөгийг он дуустал олгоно
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрөөс олгож буй халамж, дэмжлэгийг 2020 он дуустал үргэлжлүүлэх чиглэл өглөө. Тодруулбал, хүүхдийн 100 мянга болон бусад хөнгөлөлтүүдийг 2020 оныг дуустал үргэлжлүүлэхээр болсон байна. Энэ талаар Сангийн сайд Ч. Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Сангийн сайд Ч. Хүрэлбаатар “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх талаар …
-
5 August
Д.Чинзориг: Дарь-Эхийн авто замын эхний хэсгийг наймдугаар сарын 11-ний өдөр нээнэ
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил хангах хүрээнд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн чиглэлээр хийгдэж байгаа ажлуудтай холбоотойгоор зарим томоохон авто зам, туслах замыг хааж хөдөлгөөн зохион байгуулалт хийх болсон талаар өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, Тээврийн Цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Н.Шинэбаатар, Авто замын хөгжлийн газрын Зам засвар, ашиглалтын хяналтын хэлтсийн мэргэжилтэн …
-
5 August
Ж.Батбаясгалан: Нийтийн биеийн тамирт идэвхтэй нэгдэхийг нийслэлчүүддээ уриалж байна
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Ковид-19” халдварт цар тахлын үед иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийтийг хамарсан арга хэмжээг шат дараалалттайгаар зохион байгуулан ажиллаж байгаа. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон холбогдох албаныхан өнөөдөр өглөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдсан “Миний Улаанбаатар” бүжгийн челленжийг дэмжиж оролцлоо. Тэрбээр энэ …
-
5 August
Ж.Батбаясгалан: Зардлуудаа яаж хэмнэж болох вэ гэдэгт бүгд анхаарч ажиллах хэрэгтэй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан холбогдох албаны хүмүүстэй хуралдаж, нийслэлийн 2020 оны төсвийн орлого, зарлага болон хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын талаар мэдээлэл сонсож, төсвийн зарцуулалттай холбоотой асуудлаар холбогдох албаныханд зарим үүрэг чиглэл өгөв. НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү нийслэлийн энэ оны төсвийн орлого, зарлагын талаар товч мэдээлэл хийж, орлого тасалдаж буй шалтгаан …
-
5 August
Иргэдэд зориулсан талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажил 90 хувьтай байна
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Блю Скай зочид буудлын зүүн талд байрлах талбайн тохижилтын ажлын явцыг шалгалаа. Сурталчилгааны самбар байршуулах байдлаар ашигладаг байсан Ахмадын холбооны байрны уг газрыг нийслэлийн Засаг даргын шийдвэрээр цуцалж, өнгөрсөн зургадугаар сараас тохижилтын ажлыг хийж эхэлсэн. Нийт 1250 метр.кв талбайд ногоон байгууламж бүхий тохижилтын ажлыг хийж байгаа юм. Ажлын явц 90 хувьтай байна. Нийслэлийн Засаг …
-
5 August
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.08.05/ Төрийн ордонд 08:00 цагт эхэллээ. Энэ удаагийн хуралдаанаар 2020 оны төсвийн тодотгол, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Улаанбаатар хотын нийтийн тээврийн талаар зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
-
5 August
АНУ-аас 260 иргэн эх орондоо ирнэ
Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 13:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус нислэгээр нийт 260 иргэн эх орондоо ирэх юм. Энэхүү нислэг нь тус улс руу үйлдэж байгаа хоёрдахь удаагийн тусгай үүргийн нислэг гэдгээрээ онцлог. Өмнө нь буюу 06 дугаар сарын 24-нд анхны нислэгээрээ 256 иргэнээ эх орондоо авчирсан гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
-
4 August
Ахмадын хороо ГХ-ны дэд сайдыг дэмжиж, зөвлөж ажиллахаа илэрхийлэв
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин тус яамны дэргэдэх Ахмадын хорооны удирдлага, төлөөллийг 8-р сарын 4-ны өдөр хүлээн авч уулзав. ГХЯ-ны ахмад дипломатчид дэд сайдад эрч хүчтэй, урам зоригтой ажиллахыг ерөөж, ажлын амжилт хүслээ. Мөн тэд залуу дэд сайдыг дэмжиж, ажилд нь тус нэмэр болохуйц зөвлөгөө өгч байхаа илэрхийлжээ. Дэд сайд Б.Мөнхжин ахмадуудынхаа туршлагаас суралцан бүтээлчээр хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.
-
4 August
Т.Батболд:Сонгуулийн хугацаанд “Фэйсбүүк” компанитай хамтран хууль зөрчсөн 403 контентыг хязгаарласан
Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ны Интернэтэд суурилсан үйлчилгээ, технологийн хэлтсийн дарга Т.Батболдтой УИХ-ын сонгуулийн үеэр цахим орчинд хэрхэн хяналт тавьж ажилласан талаар ярилцлаа. -УИХ-ын сонгуулийн хугацаанд танай байгууллага цахим орчин дахь сурталчилгаанд хяналт тавьсан. Ингэхдээ “Фэйсбүүк” компанитай анх удаа хамтран ажиллалаа. Ямар нэг хүндрэл, бэрхшээлтэй тулгарав уу? – УИХ-ын ээлжит сонгуулийн хугацаанд ХХЗХ нь цахим орчинд хуулийн дагуу …
-
4 August
ЗӨСҮТ долдугаар сард 26 удаа голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ
Монгол Улсын Засгийн газраас гадаадад гацсан иргэдээ татан авах үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд Улсын Онцгой Комиссын шийдвэрээр долдугаар сард тусгай үүргийн 14, захиалгат 5 нислэг үйлдэгдэж нийт 3,834 иргэнийг татан авсан. Тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчдын эд зүйлс, ачаа, тээш, тээврийн хэрэгсэл болон тусгаарлан ажиглах байранд халдваргүйжүүлэлт хийн халдвар хамгааллын дагуу тусгаарлан сорьц авч, COVID-19 халдварын …
-
4 August
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын аварга П.Бүрэнтөгсөд баяр хүргэв
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын аварга П.Бүрэнтөгсийг хүлээн авч уулзан баяр хүргэж амжилт хүсэв. Увс аймгийн Давст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх, улсын арслан П.Бүрэнтөгс Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар ес даван түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн юм. Улсын аварга …
-
4 August
Хүчтэй борооны улмаас эвдэрсэн Булган-Мөрөн чиглэлийн замыг засварлаж дуусжээ
Хүчтэй орсон бороо, үерийн улмаас эвдрэл үүссэн замуудыг засварлаж байгаа билээ. Өнөөдөр Булган-Мөрөн чиглэлийн эвдэрсэн замыг мөн засварлаж дууссан байна. Тодруулбал, зургадугаар сарын 21-ний өдөр хүчтэй орсон аадар борооны улмаас Булган-Мөрөн чиглэлийн А0902 дугаартай хатуу хучилттай авто замын 291-293 дахь километрт нь эвдрэл үүссэн /зорчих хэсэгт лаг шавар, шороо, чулуу тогтож, далан хөвөө эвдэрсэн/. Уг авто замыг хариуцагч “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК …
-
4 August
“Жаст”-ын Ш.Батхүү нарт холбогдох шүүх хурал маргааш болно
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долоодугаар сарын 24-ны өдөр хэлэлцэж, нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг 2020 оны наймдугаар сарын 05-ны өдрийн 10:00 цагт товлосон билээ. “Жаст групп”-ын захирал ажилтай Ш.Батхүү нар нь хуурамч бичиг …
-
4 August
Монгол-Солонгосын хамтарсан “ХАБ” байгуулахаар боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлтэй хамтран БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам, түүний харьяа Солонгосын гарааны бизнес эрхлэгчдийн хөгжлийн хүрээлэнтэй Шинэ Яармаг дэд төвийн В блокд 1000 мкв бүхий талбайд өндөр технологи, инновацийн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, шинжлэх ухаан, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн Монгол, Солонгосын хамтарсан “ХАБ” байгуулах чиглэлээр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл