Нийгэм

August, 2020

  • 13 August

    Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл маргааш эхэлнэ

    Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2020 оны аравдугаар сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах тов гарсан. Уг шалгалтыг зохион байгуулахаас 75 хоногийн өмнө товлосон өдрийг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийтэд мэдээллэх журамтай. Энэ дагуу  Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Б.Эрдэнэбадрах, Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны дарга Ш.Нарантуяа нар өнөөдөр  буюу 2020 оны наймдугаар сарын 13-ны өдөр сэтгүүлчдэд мэдээлэл …

  • 13 August

    ХӨСҮТ-ийн ковид-19 халдварын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөө 126-аар нэмэгдэнэ

    Дэлхий нийтийг цочроож байгаа КОВИД-19 халдварт өвчлөлийн 2 дахь давлагаа эхлэх магадлал өндөр байгаа энэ үед Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа холбогдох албаны хүмүүсийн хамт ХӨСҮТ-д ажиллалаа.  Энэхүү ажлын хүрээнд ХӨСҮТ-ийн барилгын засварын ажлыг хурдасгах, КОВИД-19 халдварын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах орны тоог нэмэгдүүлэх, шинээр нэмэгдэж буй тусгаарлах өрөө бүрт ариун цэврийн өрөө гаргах, агааржуулалтын системийг бүрэн ажиллуулах болон эмнэлгийн ажилтан, …

  • 13 August

    Т.Мөнхсайхан : Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чирэгдлийг бууруулах зорилгоор “Цаг авах дуудлагын нэгдсэн төв”-ийг ашиглалтад оруулна

    Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чирэгдлийг бууруулах зорилтын хүрээнд  “Цаг авах дуудлагын нэгдсэн төв”-ийг ирэх есдүгээр сарын 01-нд ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлууд хийгдэж байна.Эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн мэдээллийн төв, тусгай дугаарын утас ажиллуулах ажлыг зохион байгуулах үүргийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хоёр долоо хоногийн өмнө холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ хүрээнд бэлтгэл ажлын явцыг шалгаж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан холбогдох албаныхантай уулзлаа. Уулзалтын үеэр Эрүүл …

  • 13 August

    Онгоцонд төрсөн ихэр охидод Б.Энхцэлмэг, Б.Энхжигүүр хэмээх нэр хайрлажээ

    МИАТ ТӨХК-ийн Боинг 767-300 агаарын хөлөгт  өнгөрсөн долдугаар сарын 9-ний өдрийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ7162 аяллын нислэгийн үеэр хоёр ихэр охид мэндэлсэн нь МИАТ компанийн түүхэнд тодоор бичигдэх баярт үйл явдал болсон билээ. Ихэр охид маань Хар тэнгис, Сочи хотын орчим 10100м-ийн өндөрт 18:30 – 18:45 минутад төрсөн юм. Эх, хүүхдүүдийн бие сайн, өнөөдөр тусгаарлалтын хугацаа дуусаж ХӨСҮТ-ээс гарч байна. МИАТ ТӨХК агаарын хөлөгт мэндэлсэн ихэр охид болон ээжид нь компанийн нислэг …

  • 13 August

    “Ковид-19” өвчний эрсдэл буураагүй учир иргэд амны хаалтаа тогтмол зүүхийг уриалж байна

    НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НБОГ-ын Амьтан, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтан Ц.Цолмонбаатар, НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Батзориг, НЭМГ-ын Нийгмийн Эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.   НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн 14 хоногийн байдлаар гурван удаагийн зөрчлийн мэдээлэл НОБГ-т ирсэн. Тодруулбал, иргэн Д, …

  • 13 August

    А.Амбасэлмаа: Дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө. Тэрбээр“Наймдугаар сарын 12-ны өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 487 хүнд шинжилгээ хийхэд дөрвөн хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ. Наймдугаар сарын 11-ны өдөр Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн …

  • 13 August

    НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол Ням гарагт явагдана

    НӨАТ-ын урамшууллын 2020 оны 08 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 08-р  сарын 16-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.  Иргэн та 2020 оны 07 дугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан …

  • 13 August

    “Хүчирхэг охид-хүчирхэг улс” аппликэйшн үнэгүй татаж, хүүхэдтэйгээ ярилцаарай

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар  “Хөөрхөн зүрх” ТББ хамтран хүүхэд, өсвөр насны охид, хөвгүүд, залуу эмэгтэйчүүдийн бүх төрлийн бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэднийг хүчирхэгжүүлэх зорилгоор “ХҮЧИРХЭГ ОХИД-ХҮЧИРХЭГ УЛС” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн 10 аймагт 30 гаруй үе тэнгийн сургагч багш бэлтгэж, 15000 хүүхэд, залуу эмэгтэйчүүдэд бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх …

  • 13 August

    Цагаан хад орчмын зам усанд автаж, цөмрөх эрсдэл үүсжээ

    Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт хоёр хоногийн өмнөөс орсон борооны улмаас Цагаан хад суурьшлын бүс болон богино эргэлтийн шороон зам дагуу зарим хэсэг усанд автжээ. Усанд автсан хэсэгт цөмрөх эрсдэл үүсэж болзошгүй нөхцөл байдал үүссэнийг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа. 

  • 13 August

    Улаанбаатарт өдөртөө 23 хэмийн дулаан байна

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 08 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 …

  • 12 August

    “Нэг хот-нэг стандарт” баримт бичиг боловсруулагдлаа

    Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар нь “Нэг Хот Hэг Стандарт” зорилтот жилийн хүрээнд иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, зохион байгуулах, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх зорилгоор “Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын баримт бичиг” -ийг боловсруулж өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдүүлэн ажиллаж байна. Тус бичиг баримт нь …

  • 12 August

    Н.Тавинбэх: Томоохон хөрөнгө оруулалтуудыг технологийн хөгжлийн хурдтай уялдуулна

    Эрчим хүчний яамны удирдлагууд “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК-ийн үйл ажиллагаа болон өвөлжилтийн бэлтгэл хангах ажилтай  танилцлаа. Энэхүү уулзалтад эрчим хүчний сайд Н.Тавинбэх, сайдын зөвлөх П.Товуудорж, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Насантогтох болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. “Цахилгаан Дамжуулах Үндэсний сүлжээ” ТӨХК нь 14 эх үүсвэрээс цахилгаан эрчим хүч авч, 17 түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчид дамжуулдаг. …

  • 12 August

    Засаг дарга нарын эрх, үүргийн давхцлыг арилгана

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил болон ажлын хэсгийн гишүүд, холбогдох мэргэжилтнүүд оролцож, санал шүүмж хэллээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж тус …

  • 12 August

    ОУХМ Б. Болдбаатар МҮОХ-ны Алтан-Очир одон хүртлээ

    Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган ОУХМ, Ахмад тамирчин Б.Болдбаатарыг хүлээн авч уулзан, МҮОХ-ны Алтан-Очир одон гардууллаа. Өдгөө 54 настай ОУХМ, Ахмад тамирчин Б.Болдбаатар нь Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот хүртэл 1040км замыг 34 хоногийн хугацаанд амжилттай туулж, олон түмэн бахархсан билээ. МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган дурдахдаа “Цар тахлын үед тэсвэр тэвчээр гарган хол замыг …

  • 12 August

    “Мянганы суут хүн, Их эзэн-Чингис хаан” түүхийн аялал жуулчлалын хүрээлэн 2023 онд ашиглалтад орно

    Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл Түүхийн аялал жуулчлалын үндэсний хүрээлэнгийн гүйцэтгэгч компаний удирдлагууд болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, мэдээлэл солилцлоо. Уулзалтанд гүйцэтгэгч компаний төлөөлөгчид болон ажил хариуцсан албаны хүмүүс оролцож бүтээн байгуулалтын явцын талаарх мэдээллийг танилцууллаа. Уулзалтаар “Мянганы суут хүн, Их эзэн-Чингис хаан” түүхийн аялал жуулчлалын хүрээлэнгийн барилгын ажил болон холбогдох бусад асуудлын талаар хэлэлцлээ. Монгол улс “Алсын хараа-2050” …