Нийгэм

October, 2020

  • 12 October

    Цусны Хандивийг нэмэгдүүлэх чиглэлд Эрүүл Мэндийн Яам Фэйсбүүк компанитай хамтран ажиллаж байна

    COVID-19 цар тахлын улмаас цус цуглуулах үйл явцад тодорхойгүй байдал үүссэнээр дэлхийн өнцөг булан бүрт цус, цусан бүтээгдэхүүний нөөцийн хомстол үүсч, сая сая хүмүүсийн амь нас аврагдах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Хүмүүсийн мэдээлэл олж авах боломжийг нэмэгдүүлэх, цусаа хандивлах үйл явцыг хялбарчлах үүднээс Фэйсбүүк компани Эрүүл Мэндийн Яамтай хамтран Цусны Хандив цэсийг нэвтрүүллээ. Уг цэс нь цусны нөөцийг тасалдуулахгүйн тулд хүмүүсийг цусаа хандивлахад уриалж, тэднийг …

  • 12 October

    Төрийн албан хаагчид 10 мянга алхаж ажилдаа ирнэ

    Аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын газар, хороод, эрүүл мэндийн төвтэй хамтран улсын хэмжээнд Энэ сарын 21-нээс 31-нийг хүртэл “Идэвхтэй алхалтын аян” сэдвийн дор дэлхийн алхалтын өдрийг тэмдэглэхээр болжээ. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн Бямба гариг (2020.10.10)-т нийслэл, дүүргүүдийн БТСХ-ны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийн хурал болсон байна. Дээрх аяны хүрээнд төрийн албан хаагчид 10000 алхаж ажилдаа ирж очих, аж ахуйн нэгж …

  • 12 October

    Налайх дүүргийн 350 гаруй охид Эрхийнхээ өдөр чууллаа

    Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Налайх дүүргийн 350 гаруй өсвөр насны охид чууллаа. Тус чуулга уулзалтад МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл оролцож, чуулганд оролцсон охидод “Хамтдаа Хамгаалъя” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, охидтой чөлөөт ярилцлага өрнүүлсэн. Мөн тэрээр “Хүний эрхийн зөрчлүүдээс охид, эмэгтэйчүүдийн эрх хамгийн ихээр зөрчигдөж байна. Иймд охид ч гэсэн  зорилготой, оюун …

  • 12 October

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 269 иргэн эх орондоо ирнэ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 10:47 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:00 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 269 иргэн эх орондоо ирнэ. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл-68, жирэмсэн-асран хамгаалагчтай-6, өндөр настан-29, хөгжлийн бэрхшээлтэй-1, эрүүл мэндийн шалтгаантай-30, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-135 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ болон “Тоёоко Инн” зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 12 October

    Авто замын гурван байршилд буцаж эргэх хэсгийг хаажээ

    Богино зайд буцаж эргэх эргэлт олон байгаа нь нэг чигийн хөдөлгөөний эрчмийг сулруулж, түгжрэл үүсгэж байгаа судалгааг Тээврийн цагдаагийн албанаас гаргажээ. Иймд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар авто замын гурван байршилд буцаж эргэх хэсгийг хаасан байна. Хүннүгийн гудамж буюу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Ноme Plaza-ийн уулзвараас Дүнжингаравын уулзвар хүртэлх 1,5 км нэг чигийн хөдөлгөөнд зөвшөөрөлтэй, …

  • 12 October

    Х.Өнөржаргал: Баянмонгол хорооллоос зүүн тийш эргэхийг хориглож, нэг чигийн хөдөлгөөнд саад учруулахгүй болсон

    Нийслэлийн автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд шаардлагатай байршлуудад нэмэлт орц гарц хийж,  нэг чигийн хөдөлгөөний хэвийн байдлыг хангахын тулд хороолол дундах буцаж эргэх хөдөлгөөнийг хаах зэрэг арга хэмжээг албаныхан авч ажиллаж байна. Хүннүгийн гудамж буюу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Ноme Plaza-ийн уулзвараас Дүнжингаравын уулзвар хүртэлх 1,5 км нэг чигийн хөдөлгөөнд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нийт 11 эргэж буцах эргэлт байдаг байна. …

  • 12 October

    Г.Занданшатар “Хорт хавдраас иргэдээ хамгаалж буй Архангайн жишиг бусад аймгуудад үлгэр жишээ болно”

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Архангай аймгийн төв Эрдэнэбулган суманд ажиллалаа. Тэрбээр дагалдан яваа хүмүүсийн хамт шинээр баригдсан Ерөнхий боловсролын 2-р сургууль, цэвэрлэх байгууламж, шинээр баригдаж байгаа Хавдрын эрт илрүүлгийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Архангай аймгийн ууган сургуулиудын нэг 2-р сургууль энэ жил 960 хүүхдийн шинэ байртай болжээ. Ердөө нэг жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулж өгсөнд багш, сурагчид баяртай …

  • 12 October

    ОХУ-д “COVID-19”-ийн халдварын тохиолдол хоногт 13.6 мянгаар нэмэгдэж, 1.2 сая давав

    Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн халдварын 37.7 сая, эндсэн нэг сая 81 мянган тохиолдол бүртгэгдээд байна. Харин эдгэрсэн хүний тоо 28.3 сая давжээ. ОХУ-д “COVID-19”-ийн халдварын тохиолдол сүүлийн гурван өдөр дараалан огцом нэмэгдэж, өвчилсөн хүмүүсийн тоо 1.2 сая давлаа. Москва хотод  зургаадугаар сард хязгаарлалтуудаа сулруулсан юм. Европоос Чехэд нөхцөл байдал ихээхэн хүнд байна. Урлаг, соёлын арга хэмжээг хориглож зарим сургуулиудыг түр хаасан тус улс хязгаарлалтаа …

  • 12 October

    У. Хүрэлсүх: Засгийн газар чадварлаг багш бэлтгэхэд анхаарна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зохион байгуулж байгаа боловсролын салбарынхны сургалт-семинарт оролцлоо. Тэрээр энэ үеэр “монгол хүний зан чанар, хүмүүжил, үндэсний түүх, хэл, соёл, зан заншил, эх оронч сэтгэлгээ, өв уламжлалаа дээдэлсэн “Монгол хүн”-ийг бэлтгэхэд бодлого, ажлаа чиглүүлнэ. Багшийн хөгжил, нийгмийн асуудлыг дэмжихийн тулд “Чадварлаг багш” арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэв. Засгийн газар …

  • 12 October

    Х.Баттулга: Сэтгүүлч хүн зөвд нь зөөлөн, бурууд нь шүүмжлэлтэй хандаж, нийгмийг урагшлуулах ташуур болж ажиллана гэдэгт итгэж байна

    Сэтгүүл зүйн салбарын шилдэг бүтээлийн эзнийг шалгаруулах “Балдорж” сангийн нэрэмжит 12 дахь удаагийн ёслолын ажиллагаа /2020.10.09/ боллоо. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга оролцож үг хэллээ. Дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас энэ жил “Балдорж” шагналтныг тодруулахгүйгээр цар тахлаас үүдэн нийгэм, эдийн засаг, бизнес, гэр бүл, хувь хүний амьдралд гарсан өөрчлөлтүүд, тулгарч буй асуудлуудыг сурвалжлах төслийг шалгаруулж, тэтгэлэг олгохоор …

  • 12 October

    Тусгай үүргийн онгоцоор 259 иргэн эх орондоо ирлээ

    УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу Япон улсаас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц энэ сарын 10-ны өдөр 20:45 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл 53, жирэмсэн 14, өндөр настан, асран хамгаалагчтай 3, эрүүл мэндийн шалтгаантай 9, оюутан 20, ар гэрийн гачигдалтай-38,  визний асуудал, санхүүгийн хүндрэлтэй-26, дипломат ажилтан-51, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 44 буюу нийт …

  • 12 October

    Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна. 2020 оны 10 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун …

  • 10 October

    УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэн Конрад-Аденауэр сантай хамтарч ажиллахаар боллоо

    Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа нар /2020.10.06/ Конрад-Аденауэр сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Йоханн Фурманнтай уулзлаа.     Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойш ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд Конрад-Аденауэр сантай хамтарч ажиллаж ирсэн уламжлалыг тэмдэглээд ардчилсан шинэ Үндсэн хуулийг боловсруулах, хэлэлцэх …

  • 10 October

    Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг мэс засал, гэмтлийн тасагтай боллоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянзүрх  нэгдсэн эмнэлэгт Мэс засал, гэмтлийн тасаг шинээр нээгдлээ. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, нэгдсэн эмнэлгийн дарга Б.Даш-Яндаг болон албаны бусад хүмүүс оролцлоо.Нэгдсэн …

  • 10 October

    СХЭМТөв-ийг олон улсын жишигт нийцсэн Лавлагаа шатлалын эмнэлэг болгоно

    Эрүүл мэндийн яамнаас “Байгууллагын хөгжлийн төлөвлөлт” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. Сонгино хайрхан эрүүл мэндийн төвийн дарга АУ-ны магистр, Клиникийн профессор Ж.Болортуяа тус эмнэлгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, 2020-2024 оны хөгжлийн хөтөлбөрөө танилцууллаа. СХД-ийн Эрүүл мэндийн төв нь 330000 гаруй хүн амд эмнэлгийн чиг үүргийн дагуу лавлагаа шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Тус эмнэлгийн дарга Ж.Болортуяа эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг эрхэмлэн, нотолгоонд суурилсан анагаах ухааны дэвшилтэт …