Нийгэм

August, 2020

  • 20 August

    Нүүрс тээврийн жолооч нарт хүндэтгэлгүй хандсан тохиолдол гаргахгүй байхыг хүсэв

    Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрсний тээвэр хийж буй жолооч нар Ганцмод боомтод хоноглох үеэр нь хятадын талын хэв журам сахиулах ажилтнууд жолооч нарт хүндэтгэлгүй хандсан тохиолдол 8 дугаар сарын 18-ны орой гарсантай холбогдуулан Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйтай утсаар ярилцав. Хоёр талаас тохиролцсон “Ногоон гарц”-ын түр журмын дагуу тээвэр хийж буй …

  • 20 August

    Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

    Хан-уул дүүрэг 11, 15-р хороо, “Зайсан тойруу”-ийн авто зам дагуу дулааны шугамын ажил хийгдэж байгаатай холбогдуулан 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг дуусталх хугацаанд тухайн авто замыг хаана. Иймд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигч иргэд та бүхэн авто зам хаах хугацаанд доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын …

  • 20 August

    “Натур”-ын замыг Нарны замтай холбоно

    Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон холбогдох албаныхан түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний эрчмийг сулруулах зорилгоор орон сууцны дундах орц гарцыг нэмэгдүүлэх, явган хүний зам талбайг хааж нийтийн эзэмшил талбайг дур мэдэн ашигласан байршлуудад өнөөдөр ажиллаж, холбогдох шийдвэрийг гаргалаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Энканто” хотхоны урд талбайд дугуйн болон явган хүний зам талбайд автомашины зогсоолыг дур мэдэн сунгасан …

  • 20 August

    О.Энхзаяа: ХӨСҮТ-д 17 хүн хэвтэн эмчлүүлж байна

    Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Монгол Улсын хувьд “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол 298 байна. 281 иргэн эдгэрч, …

  • 20 August

    Эмээлтийн товчоогоор 9 тарвага нэвтрүүлэх гэсэн зөрчлийг илрүүлжээ

    Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд НОБГ, НЭМГ, Агаарын бохирдолтой тэмцэх газар, НМХГ хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Өнгөрсөн өдрүүдэд авто тээврийн хоёр шалган нэвтрүүлэх товчоо, гурван хяналтын цэгүүдэд мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаагийн алба хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж байна. Товчоодоор 2670 тээврийн хэрэгслээр 7196 зорчигч гарсан байна. 3200 тээврийн хэрэгслээр 6708 …

  • 20 August

    Иргэдийг сайжруулсан түлшээ нөөцөлж, өвөлжилтийн бэлтгэлээ хангахыг уриалж байна

    НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх хүрээнд нэг сарын аяныг эхлүүлсэн. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, дүүргүүд, хороо, хэсгийн ахлагч, орон тооны бус албан хаагч нийт 6000 …

  • 20 August

    Л.Нинжжамц: Батлан хамгаалах яамтай нягт уялдаа, холбоотой ажилладаг

    Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэхэд чиглэсэн үндэсний контент бүтээх зорилгоор  Монгол Улсын Батлан хамгаалах яам, Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.  Энэхүү санамж бичгийг Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирал Л.Нинжжамц нар байгуулж баталгаажуулсан юм. Санамж бичгийн хүрээнд Батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан …

  • 20 August

    “Замын-Үүд” боомтоор иргэдээ татан авах ажиллагаа үргэлжилж байна

    УОК-ын шийдвэрээр энэ сарын 18-20-ны өдрүүдэд БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Дорноговь аймгийн “Замын-Үүд” боомтоор зохион байгуулалтайгаар нэвтрүүлэхээр болсон. Тэгвэл наймдугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын нийт 107 иргэнийг “Замын-Үүд” боомтоор хил нэвтрүүлэх ажиллагааг зохион байгуулж, Дорноговь аймгийн  “Замын-Үүд” сумын “Хөвсгөл” зочид буудалд 34 иргэнийг, мөн Сайншанд сумд байрлах тусгаарлах байруудад 73 иргэнийг тусгаарласан байна. Харин өчигдөр 25 …

  • 20 August

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна

    Малч­ид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. 2020 оны 08 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 ц­аг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун …

  • 19 August

    Орон нутгийн сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэлээ

    Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль улс орон даяар зохион байгуулагдахаар товлогдсон.  Монгол Улсын аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуулинд заасны дагуу улс төрийн нам эвсэл НИТХ-ын  2020 оны нийслэл дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлж буй. Энэ дагуу нийслэлийн Сонгуулийн хороо хуралдаж, нам эвсэлээс ирсэн баримт бичгүүдийг  нягталж, сонгуульд оролцох намуудыг  бүртгэхээр тогтоол гаргажээ. НИТХ-ын 2020 оны сонгуульд бүртгэсэн …

  • 19 August

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанид ажиллав

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанид ажиллалаа. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явц болон компанийн талаар гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг товч мэдээлэл өгөв. Төсөл Үндсэн технологийн 12 байгууламж, Дагалдах байгууламж, Дэд бүтэц, Үйлдвэрийн хотхон зэргээс бүрдэж байна. Үйлдвэрийн бүтээн байгуулалт нь: Технологийн бус барилга, байгууламж, ус дамжуулах хоолой, …

  • 19 August

    Б.Цэрэн: Иргэн хүний үүргээ биелүүлж, хогоо ангилж хэвших нь зүйтэй

    Хан-Уул дүүргийн ИТХ, “Хоггүй Монгол” ТББ-ын “Явуулын Дахивар Авах Станц” хамтран тус дүүрэгт энэ амралтын өдөр ажиллаж, хогоо ангилан ялгаж тушаасан иргэд урамшуулал олголоо.     Хогоо ангилан ялгаж сурах нь эдийн засагт нэмэртэй Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн “Хан-Уул дүүрэг “Эко дүүрэг” болох зорилтыг тавин ажиллаж байна. Энэ хүрээнд бид олон ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд үүний нэг нь өнөөдөр хэрэгжиж …

  • 19 August

    ОХУ-д сурдаг оюутнууд тус улсын засгийн газрын шийдвэр гарсан хойно Монгол Улсын хилээр гарахыг анхаараарай

    УОК-ын Шуурхай штабын ээлжит мэдээллийн үеэр гадаад улс орнуудад суралцдаг оюутнуудын хувьд хэдийгээр хичээл сургууль нь эхлэх мэдээллийг суралцдаг сургуулиасаа авсан ч тухайн улсын Засгийн газар гадаад улсын иргэнийг хилээрээ нэвтрүүлж байгаа эсэхийг сайтар нягталсны дараа Монгол Улсын хилээр нэвтрэхийг анхаарууллаа. Тодруулбал, “Алтанбулаг” шалган нэвтрүүлэх боомтыг түр нээх үеэр “Монголын нэг оюутан сургуулиас нь хүрэлцэн ирэхийг хүссэн бичгээ үзүүлэн Алтанбулагийн боомтоор буюу Монгол Улсын хилээр гарсан. Гэвч …

  • 19 August

    Б.МӨНХБААТАР: ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ХЭЛБЭРЭЭР ИРГЭДИЙГ ОРОН СУУЦЖУУЛАХ АЖИЛ ЦААШИД Ч ҮРГЭЛЖИЛНЭ

    Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 2020.08.18-ны 09:00 цагт эхэлсэн. Хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч  байгаа юм. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг орон сууцжуулах төсөлд инженерийн шугам сүлжээ, эрчим хүч, дэд бүтцийг хэрхэн шийдэж байгаа талаар тодрууллаа. Үүнд: Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар:  -Дэд …

  • 19 August

    Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь 7 хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийн зохион байгуулдаг. Манай улсад шинэ төрлийн коронавирус бүртгэгдсэнтэй холбоотойгоор нийслэлд олноор цуглахыг хориглосон байгаа тул иргэд та бүхэн 2020 оны 08 дугаар сарын 19-ний …