Нийгэм

February, 2019

  • 11 February

    Эргүүлийн алба хаагчид хоёр хүний амь аварчээ

    Эргүүлийн алба хаагчид хоёр хүний амь аварчээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагдаагийн хэлтсийн алба хаагчид 2019 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн 19.00 цагийн орчимд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хоёр иргэний амь насыг хамгаалж ар гэрт нь хүлээлгэн өгчээ. Мөн Өвөрхангай аймгийн хэмжээнд “Архидалтгүй-Өвөрхангай” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж буй юм. Энэ хүрээнд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, гэмт хэргийн хохирогч …

  • 11 February

    Монголын бурхны шашны гурван зулын нэг VII Зая гэгээн таалал төгсжээ

    Монголын бурхны шашны гурван зулын нэг VII Зая гэгээн таалал төгсжээ. Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамцын бичсэн эмгэнэл болон “Гонзог” ерөөл буяны үйл ажиллагааны хөтөлбөрийг Гандантэгчэнлин хийдээс ирүүлснээр хүргэж байна. Адистидын дээдийг хайрлагч язгуур үндэсний лам Агуу шидийн хурыг буулгагч амирлангуй хилэнт ядам, Ад зэтгэр бүгдийг арилгагч дагинас номын сахиусанд Ариун гурван үүдний чин бишрэлээр сүсэглэн мөргөмүй. Умар зүгийн Монгол орны аврал …

  • 11 February

    Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу баатарлаг тууль хайллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга монгол түмний бахархалт өв соёл, үеэс үед уламжлагдан ирсэн аман билгийн эх ундарга болсон баатарлаг туульсаа дээдлэн, дэлгэрүүлэх зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 13 дугаар зарлиг гаргасан билээ. Зарлигт бичсэнчлэн “Жил бүрийн Цагаан сарын баярыг тохиолдуулан хаврын тэргүүн сарын шинийн гуравны өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан …

  • 11 February

    Шинийн долоонд айл хэсэхийг цээрлэнэ

    Сар шинийн золголт үргэлжилсээр байна. Эл өдрүүдэд ах дүү, хамаатан садан, найз нөхдөөрөө уулзан золгож учирдаг. Харин шинийн долоонд айл хэсч, гадагш зочлохыг цээрлэдэг билээ. Учир нь хар өдөр хэмээн үздэгтэй холбоотой. Тиймээс долоон бурхан одыг дээдэлж сүүн цацал өргөдөг байна. Мөн энэ өдрүүдэд хэвтэх, унтахыг цээрлэдэг төдийгүй, өвчтэй хэвтэрт байгаа хүнийг ч хувцаслаж орон дээр нь суулгадаг заншилтай. Энэ …

  • 11 February

    Нэрт найрагч Б.Лхагвасүрэнтэй салах ёс гүйцэтгэж байна

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсантай салах ёс гүйцэтгэж байна. Нэрт найрагчийг сүүлчийн замд үдэх ёслол Улсын драмын эрдмийн театрт салах ёс хийж, сүүлчийн замд нь үдэж байна. Түүний алтан шарилыг төрсөн нутаг болох Төв аймгийн Баян-Өнжүүл Баян-Өнжүүлд нь нутаглуулах ажээ. ЭМГЭНЭЛ БАВУУГИЙН ЛХАГВАСҮРЭН (1944-2019) Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, …

  • 11 February

    Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар жиндүү хүйтэн хэвээр байна. 2019 оны 02 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. …

  • 5 February

    Очирдарь шүтээнд мандал өргөлөө

    Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн шинийн нэгний өглөө/2019.02.05/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн нар Гандантэгчинлэн хийдэд морилж, Мэгжид Жанрайсэг бурханд мөргөн, төр, түмний заяа буяныг даатган Монголын төр, түмний эх шүтээн Очирдарь шүтээнд мандал өргөлөө. Мандал өргөх ёс …

  • 5 February

    Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн таалал төгсчээ

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын уран зохиолч, нэрт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн таалал төгсчээ Тэрээр 1944 онд Төв аймгийн Баян Өнжүүл суманд төрсөн. 1963 онд Улаанбаатарт Худалдааны техникум төгсч, 1973 онд Москвагийн Киноны дээд сургуульд суралцаж, Улсын хүүхэлдэйн театр, МЗЭ-ийн үлгэрийн танхимд ажиллаж байв. 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, соёл урлагийн салбарын олон арван …

  • 5 February

    Ерөнхийлөгч Х.Баттулга Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв

    XVII жарны “Урвуулагч” хэмээх Шарагчин гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө 09:00 цагт Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын төр өнө мөнхөд мандан бадарч, төр улс, түмэн олон амар төвшин аж төрөхийн бэлгэдэл болсон Төрийн Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ. Үүний дараа Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө гэрт Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар …

  • 4 February

    “Ээж хад” болон “Хийморийн овоо” орчмыг цэвэрлэжээ

    БОАЖЯ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, МБШ-ны төв Гандэгчэнлин хийдийн лам нар байгаль хамгаалагч нартай хамтран Уул, усаа бохирдуулахгүй “Цэвэрхэн шинэлчцгээе” аяныг зохион байгуулж байгаа билээ. Энэ  хүрээнд өнгөрсөн өдрүүдэд иргэдийн сүсэглэн залбирдаг Сэлэнгэ аймгийн  Шаамар суманд байх “Ээж мод”,  Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших  “Ээж хад” болон сар шинээр иргэд олноор гарч хийморь лундаа, ажил үйлсээ даатгадаг “Хийморийн овоо” …

  • 4 February

    Онцгой байдлын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллана

    Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан ОБЕГ-ын даргын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/23 дугаар тушаалаар Онцгой байдлын байгууллагын хэмжээнд  2019 оны хоёрдугаар сарын 05-ны өдрийн 09:00 цагаас хоёрдугаар сарын 11-ний өдрийн 09:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана. Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргаас ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн …

  • 4 February

    Сар шинийн баярын өдрүүдэд зам товчлох зорилгоор гол мөрний мөсөн дээгүүр явахгүй байхыг анхаарууллаа

    Он гарсаар Онцгой байдлын байгууллагад мөс цөмөрсөн гурван удаагийн дуудлага бүртгэгдээд байна. Түүнчлэн  цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын сүүлийн арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул  …

  • 4 February

    Гахай жилийн зүг, мөр гаргах зурхай

    Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич, зурхайч Л.Тэрбишийн гахай жилд гаргах зүг мөрийн зурхайг хүргэж байна. Энэ жилийн шинийн нэгэн харагчин тахиа өдөр, мягмар гаригт тохиож байна. Нар өглөө 08.12 минутад мандана. Энэ өглөө нар мандахаас өмнө босч, дээл хувцасаа янзалж, мөрөө гаргавал тэр жилдээ аз хийморьтой байдаг гэж монгол түмэн билэгддэг. Гэр бүлийн гишүүдээс 13-ны жил нь ороогүй багачуул заавал зүг …

  • 4 February

    Дугаарын хязгаарлалт 10-ныг дуустал үйлчлэхгүй

    Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл өнөөдөр буюу Битүүний өдөр 1, 6-аар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй. Харин маргаашнаас эхлэн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Тодруулбал, Шинийн 1-6-нд буюу хоёрдугаар сарын 5-10-ныг дуустал бүх тээврийн хэрэгсэл улсын дугаар харгалзахгүйгээр хөдөлгөөнд оролцоно. Сар шинийн баярын үеэр …

  • 4 February

    НИТХ-ын дарга С. Амарсайхан нийслэлчүүддээ сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан Нийслэлчүүддээ хандан Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ Айлчлан ирж буй XVII жарны “Урвуулагч” хэмээх Шороон Гахай жилийн Сар шинийн баярын мэндийг хүргэе. Монголчууд та бид эрт дээр үеэс азай буурлууддаа хүндэтгэл үзүүлж, ахан дүүстэйгээ уулзан золгож, ардын сайхан үгээ хэлэлцэж, аз жаргал, амжилт бүтээлийг бэлгэдэн ерөөдөг Сарын шинийн баяр тохиож байна. Нийслэлийн ИТХ–аас улиран одогч нохой жилд Улаанбаатар …