Нийгэм

February, 2019

  • 3 February

    Тэтгэврээ авахаар оочирлож зогссон ахмад настан нас баржээ

    Хан-Уул дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан банк”-ны салбар тооцооны төвөөр үйлчлүүлж байсан 70 орчим настай, ахмад настан амь насаа алджээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар талийгаач “Хаан банк-ны тооцооны төв дээр тэтгэврээ авахаар ирсэн бөгөөд урт дараалалд зогсож, теллер дээр ирсэн даруйдаа зүрх нь зогссон байна. Тухайн үед тус банкны зүгээс түргэн тусламж дуудсан боловч иргэн нас барсан байжээ. …

  • 2 February

    Чойжин ламын сүм музейг сэргээн засварлана

    Түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой “Өв эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ. Энэхүү хөтөлбөрийн эхний төсөл болох Чойжин ламын сүм музейн уран барилгын хадгалалт хамгаалалтын ажлыг БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газар, Чойжин ламын сүм музей, Монголын Урлагийн Зөвлөл зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн бусад байгууллагатай хамтран 2019 оноос эхлүүлэхээр болсон байна. Монголын Урлагийн Зөвлөл Чойжин ламын …

  • 2 February

    Оросын армийн Александровын нэрэмжит дуу, бүжгийн чуулга Монголд ирнэ

    Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг болох Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол Улсын Засгийн газар 2018 онд Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг 2019 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэр гаргасан. Энэ хүрээнд ойд бэлтгэх, зохион байгуулах хороо байгуулсан …

  • 2 February

    НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөр олгож дуусна

    Иргэдийн дансанд 2018 оны НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхлээд байна. Тодруулбал нэгдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн юм. Өнөөдөр 08:00 цагийн байдлаар 580507 иргэнд 84.5 тэрбум төгрөг шилжүүлжээ.  2018 оны НӨАТ-ын буцаан олголтод нийт 808 мянга гаруй иргэнд 120 орчим тэрбум төгрөгийг буцаан олгох юм. Монголбанк нэгдсэн журмаар арилжааны банкуудад байршсан иргэдийн дансанд урамшууллын мөнгийг …

  • 2 February

    Хот төлөвлөлт судалгааны институт байгуулах үүрэг өгөв

    Нийслэлийн ИТХ–ын тэргүүлэгчдийн хуралдаан хуралдаж “Зураг төслийн хүрээлэн” ОНӨҮГ–ыг өөрчлөн байгуулах саналыг хэлэлцэх тухай, Нэр бүхий газруудыг орон нутгийн хамгаалалтад авах тухай, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэж авах тухай болон Бусад асуудлыг хэлэлцэв. “Зураг төслийн хүрээлэн” ОНӨҮГ нь анх 1964 онд “Барилга засвар шугам сүлжээний зураг төсвийн групп” гэсэн нэрээр байгуулагдаж түүнээс хойш 50 гаруй жил аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагаа явуулж өнөөдрийг хүрсэн. Байгууллагын үндсэн …

  • 2 February

    Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан таалал төгсчээ

    Монгол Улсын Гавьяат жүжигчин, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Хорлоогийн Уртнасан таалал төгсч, Монголын сонгодог урлагт хүнд гарз тохиолоо. Нэрт дуучин Х.Уртнасан нь 1945 оны гуравдугаар сарын 03-нд Улаанбаатар хотод төржээ. 1959-1963 онд УДБЭТ-ын дэргэдэх гоцлол дуучны ангийг төгсч, 1970-1972 онд Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургуульд суралцсан. 1963 онд УДБЭТ-т зарлагч, 1964 онд дуучин, 1968-1970 онд …

  • 2 February

    Тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

    Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан билээ. Энэ дагуу  өнөөдөр буюу хоёрдугаар сарын 2 нд  тэгш /0, 2, 4, 6, 8/ тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно. Харин маргааш сондгой /1, 3, 5, 7, 9/ тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцох юм. …

  • 1 February

    Н.Нямхорлоо: Гэрээсээ гарахдаа цахилгаан хэрэгслээ унтрааж, ус халаалтаа тогтмол шалгах  хэрэгтэй 

    Сар шинийн баярын өдрүүдээр ард иргэд болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлж ямар нэгэн эрсдэлгүй сайхан шинэлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна. Хүйтний ам цаашилж, урин дулаан цаг айлчлан ирж, өвлийг өнтэй давсны баяр хэмээн Монголчууд бид үе уламжлан өргөн дэлгэр баярлан өнгөрүүлдэг энэ өдрүүдэд ард иргэдийг болзошгүй гамшиг ослын аюулаас сэрэмжлүүлэх үүднээс НОБГ-ын Тэргүүн дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоотой …

  • 1 February

    Ачааны машин галт тэрэгтэй мөргөлдөж, нэг хүн нас барчээ

    Дорноговь аймгийн Айраг сумын нутагт энэ сарын 01-ний шөнийн 01.00 цагт ачааны машин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарчээ. Тодруулбал, Дорноговь аймгийн нутаг дэвгэрт байрлах Айраг өртөөний төмөр замын 04 дүгээр километрийн гармаар ачааны 3651 дүгээр галт тэрэг том оврын ачааны “Volvo” маркын автомашинтай мөргөлдсөн байна. Автомашинд жолоочоос гадна гурван зорчигч явсан бөгөөд гал тэрэгний төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг урьд …

  • 1 February

    Хүүхдийн ордны багш С.Ганчимэгт талархал илэрхийллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган Ховд аймгийн Мянгад сумын уугуул, Баянгол дүүргийн IX хорооны иргэн Д.Батсуурийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байна. Шагналыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин гардуулж баяр хүргэв. Мөн Монголын Хүүхдийн ордны багш, Монгол Улсын гавьяат багш С.Ганчимэгт талархал илэрхийллээ. Багш С.Ганчимэг өнгөрсөн онд Улаанбаатар хотод болсон “Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ын …

  • 1 February

    НӨАТ: Өнөөдөр 09:00 цагийн байдлаар 227,021 иргэнд 37.4 тэрбум төгрөгийг шилжүүлжээ

    НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өчигдөр оройноос эхлэн иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн. Өнөөдөр /2019.02.01/ өглөөний 09:00 цагийн байдлаар 227,021 иргэнд 37.4 тэрбум төгрөгийг шилжүүлээд байна гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ. НӨАТ-ын буцаан олголтын мөнгө өнөөдөр орой гэхэд иргэдийн дансанд бүрэн орж дуусна гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн билээ. Еbarimt.mn-д өнгөрсөн жил бүртгүүлсэн 808 мянган иргэн нийт 121 тэрбум төгрөгийг буцаан олголт маягаар энэ онд …

  • 1 February

    Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилохыг дэмжлээ

    МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр (2019.02.01)  дахин хуралдаж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналаар дэмжсэн байна. Удирдах зөвлөлийн хуралд Монгол Ардын Намын дарга,  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг санал болгожээ. Ингээд Удирдах зөвлөлийн гишүүдийн саналаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилуулахаар дэмжлээ.    

  • 1 February

    И.К.Азизов: Монголын ард түмэнд эв эе, ололт амжилтыг авчрах болтугай

    ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД И.К.АЗИЗОВЫН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ Эрхэм хүндэт найз нөхөд өө! Та бүхэнд үндэсний баяр болох Цагаан Сарын чин сэтгэлийн мэнд дэвшүүлье! «Цагаан сар» нь хүннү болон эртний монгол өвөг дээдсийн үеэс тэмдэглэн ирсэн эртний уламжлалт баяр бөгөөд билгийн тооллын дагуу хаврын урин дулаан улирлын эхлэл, эх дэлхийн сэргэн мандалт, …

  • 1 February

    Г.Занданшатар: Богд хааныхаа 150 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлөх нь эх оронч үзэл, ухамсрыг сэргээхэд чухал ач холбогдолтой

    Монгол Улсын хаан VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож байна. Богд хааны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлиг буулгасныг холбогдох байгууллагуудад гардуулах ёслолын ажиллагаа Богд хааны ордон музейд боллоо. Зарлигийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар …

  • 1 February

    Газраа чөлөөлсөн 47 айл, өрх шинэ байрны түлхүүрээ гардан авлаа

    Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, БХИС орчмын А хэсэгчилсэн талбайд “Баганат өргөө” компаний барьсан 70 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, газраа чөлөөлсөн иргэд өнөөдөр шинэ байрныхаа түлхүүрийг гардан авлаа. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын орлогч дарга Б.Азжаргал, газраа чөлөөлөөд шинэ орон …