Нийгэм

June, 2019

  • 3 June

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүсэн, говь, талын нутгаар халж, ихэнх нутгаар салхи шуургатай байна. 2019 оны 06 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад …

  • 1 June

    Монгол хүү АНУ-ын алдартай инээдмийн шоуны жүжигчин болжээ

    Америкийн алдарт “Nickelodeon” телевизийн инээдмийн шоунд Монгол хүү тэнцэж, албан ёсны жүжигчнээр ажиллахаар болжээ. Тус телевизийн уран бүтээлчид 1994-2005 онд “Saturday Night Live”-аараа 10 улирал тасралтгүй үзүүлж ирсэн “All that” инээдмийн шоугаа эргэн сэргээж байгаагаа зарласан байна. Дэлхийн алдартай уг шоунд жүжигчнээр шалгуулахаар 12-15 насны 20 мянган хүүхэд өрсөлдсөнөөс АНУ-ын Чикаго хотод амьдардаг С.Чингүүн гэдэг Монгол хүү тэнцэж, “All That” …

  • 1 June

    Жүжигчин Ж.Алтаншагайгийн гэргий “Одонтой ээж” боллоо

    “Фантастик” продакшны жүжигчин, МУСТА Ж.Алтаншагайгийн гэр бүлд өнөөдөр давхар баяр тохиож байна. Учир нь дөрвөн охин төрүүлж өгсөн түүний гэргий Хулан нь “Алдарт эхийн II одон” энгэртээ гялалзууллаа.   Жүжигчин залуу одоогоос хоёр жилийн өмнө NTV телевизийн “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлэгт оролцох үеэрээ анх аав болж байсан үеийн сэтгэгдлээ ийнхүү ярьж байлаа. Тэрбээр “Эрэгтэй хүний авдаг анхны мэдрэмжүүд дундаас хамгийн гоё …

  • 1 June

    “Би нар” гэр бүлийн уран сайхны кино орон даяар үнэ төлбөргүй гарна

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилгаар бүтээсэн “БИ НАР” бүрэн хэмжээний гэр бүлийн уран сайхны киног “Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Юнивишн, Скаймедиа, Ддэш тв болон өргөн сувгийн кабелийн телевизүүдээр дамжуулан орон даяар үнэ төлбөргүй хүүхэд багачуудад бэлэг болгон хүргэхээр болжээ. Энэхүү киноны найруулагчаар Ж.Сэнгэдорж ажилласан бөгөөд 1990 оноос хойш Монголын нийгэмд болж …

  • 1 June

    Нөөцийн махыг “Миний дэлгүүр”, Оргил, Сансар сүлжээ дэлгүүрүүдээр зарж эхэллээ

    Мах сүүний анхдугаар аян”, Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаар хуралдааны тэмдэглэлийн дагуу нийслэлийн иргэдийн махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Жаргалант мах маркет ХХК, Эрүүл монгол мах эко ХХК нөөцийн махыг бэлтгэн, 2-4 кг-аар жижиглэн савлаж, хэрэглэгчдэд нийлүүлж эхэллээ. Бэлтгэсэн махыг Миний дэлгүүр ХХК -ийн “Миний дэлгүүр” сүлжээ, Моннидэр ХХК-ийн “Оргил” сүлжээ, Алтан жолоо трейд ХХК-ийн …

  • 1 June

    Тээврийн хэрэгслийнхээ ойрын гэрлийг асааж хөдөлгөөнд оролцохыг уриалж байна

    “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг өнөөдөр тохиож байна.Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан бяцхан үрсээ хүндэтгэж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд тээврийн хэрэгслийнхээ ойрын гэрлийг асааж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.

  • 1 June

    Өнөөдөр сайн дурын 100 залуу багачуудын аюулгүй байдалд анхаарна

    Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу хүүхдийн баярын халуун мэндийг бүх сайн дурын ажилтнуудынхаа нэрийн өмнөөс нийт хүүхэд багачууддаа өргөн дэвшүүлье. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 100 сайн дурын залуучуудын хамтаар 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Монголын Хүүхдийн ордонд баярлахаар ирсэн …

  • 1 June

    Төв замын хөдөлгөөнийг 18.00 цагт нээнэ

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу өнөөдөр /2019.06.01/ Улаанбаатар хотын төв хэсгийн авто замын хөдөлгөөнийг зарим хэсгийг түр хязгаарлах  Нийслэлийн Засаг даргын захирамж өчигдөр гарсан.  Захирамжид дурдсанаар Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах болсонтой холбогдуулж, Д.Сүхбаатарын талбай, Цэцэг төвийн уулзвар, Боловсролын их сургууль, Цаг уурын уулзвар, Амарын гудамж, Туушингийн баруун уулзвар, Олимпийн гудамж, Гадаад хэргийн яамны …

  • 1 June

    Хүүхдүүд төөрөхөөс сэргийлж бугуйвч зүүлгэнэ

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр  11.00-17.00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Жилийн жилд хүүхдийн баяраар дунджаар 50-60 хүүхэд төөрдөг бөгөөд  энэ нь эцэг, эхчүүдийн хүүхдэдээ тавих хараа хяналт сул байгааг харуулж байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн жилийн хүүхдийн баяраар Сүхбаатарын талбай зэрэг олон хүн цугласан газруудад …

  • 1 June

    “Гоо даль” массажны газрын үйл ажиллагааг зогсоожээ

    Нийслэлийн Баянгол дүүргийн аравдугаар хороололд орон сууцны зоорины давхарт байрлан үйл ажиллагаа явуулж байсан “Гоо даль” бие угаалга, массажны газарт Мэргэжлийн хяналтын байгууллагаас тавдугаар сарын 27-ны өдөр шалгалт хийсэн байна. Шалгалтаар тус газрын барилга байгууламж нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдаагүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, …

  • 1 June

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна. 2019 оны 06 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, …

May, 2019

  • 31 May

    Шүүх, прокурор, УИХ-ын дэргэдэх байгууллагын 3,400 албан тушаалтны ХОМ-ийг зарлалаа

    Авлигын эсрэг хуульд заасны дагуу нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тэдний мэдүүлгийн хураангуйг олон нийтэд нээлттэй байршуулах зохицуулалттай. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд Шүүх, Прокурор, УИХ-ын дэргэдэх байгууллагын нийт 3,400 мэдүүлэг гаргагчдын мэдүүлгийг өнөөдөр байршууллаа. Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах үүрэг бүхий нийт 40,000 орчим албан тушаалтны 2017, …

  • 31 May

    Энержи Ресурс компани зүрхний эмгэгтэй хүүхдүүдийн эмчилгээнд 920 сая төгрөг хандивлалаа

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зүрхний төрөлхийн өвчнөөр шаналж буй олон бяцхан үрс болон тэдний эцэг эхийг  бодитоор баярлуулах сайхан үйл явдал тохиолоо.  Энержи Ресурс компани Монголын Улаан загалмайн Нийгэмлэгтэй хамтран зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд амьрал бэлэглэх “Бяцхан зүрх” төслийг хэрэгжүүлэхээр болсноо олон нийтэд дуулгалаа. Төслийн хүрээнд эмчилгээний зардлаа өөрсдөө шийдэх боломжгүй 40 гаруй хүүхдийн эмчилгээний  зардлыг иж …

  • 31 May

    Х.Хатанбаатар хавдартай хүүхдүүдийн эмчилгээнд 30 сая төгрөг хандивлалаа

    Дуучин A Cool буюу Б.Анхбаяр “Итгэл хайранд” хорт хавдартай хүүхдүүдэд туслах үндэсний аяныг санаачлан эхлүүлээд байгаа билээ. Түүнийг өвчиндөө шаналж буй бяцхан охинд туслахыг уриалж, лайв хийсний дараа “Монголын оюун ухааны академи”-ийн захирал, ой тогтоолтын мастер Х.Хатанбаатар 30 сая төгрөгийн хандивлалаа. Х.Хатанбаатар Фэйсбүүктээ “Энэ бичлэгийг хэдхэн цагийн өмнө үзсэн би хямарч, сүүлийн хэдэн сарын турш хөөцөлдөж байсан ажлаа орхихоор шийдэж, энэ …

  • 31 May

    Хүүхдийн баярыг АВТОМАШИНГҮЙ тэмдэглэх шийдвэр гарлаа

    Маргааш буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг автомашингүй өдөр болгох шийдвэр дөнгөж сая гарчээ. Хэдэн өдрийн өмнө Тээврийн цагдаагийн албаныхан Зургадугаар сарын 1-ний баярыг автомашингүй өдөр болгон тэмдэглэж, нийтийн тээврээр үйлчлүүлэх, эсвэл дугуй унах зэргээр жинхэнэ утгаар нь гэр бүлийн баяр болгож өнгөрүүлэхийг уриалсан юм. Тэгвэл уг саналыг Цагдаагийн ерөнхий газраас дэмжиж дээрх шийдвэрийг гаргасан байна.