Нийгэм

August, 2019

  • 9 August

    “Аравт”-д Монгол Улсын баг тэргүүлжээ

    “Цэргийнхэн дайн тулааны талбарт бус харин тэмцээн уралдааны талбарт авхаалж самбаа, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвараа сорьж өрсөлдөх ёстой” гэсэн энх тайванч үзэл санаан дор олон улс орнуудыг эгнээндээ нэгтгэсэн “Олон улсын цэргийн наадам” манай улс оролцогч орноос зохион байгуулагч улс болон нэгдэж, “Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдааныг Монгол Улсын Зэвсэгт хүчин амжилттай зохион байгууллаа. “Аравт” анхдугаар уралдаанд …

  • 8 August

    ​“Халхын гол ялалтын 80 жил” тусгай үзэсгэлэнг ирэх даваа гарагт нээнэ

    Засгийн газрын 210 дугаар тогтоолоор “…Ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, Оросын Холбооны Улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилгоор” Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлнэ. Уг түүхт ойд зориулан Монголын Үндэсний музей, ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах улсын Үндэсний музейтэй хамтран “Халхын гол, Ялалтын 80 жил” тусгай үзэсгэлэнг олон нийтэд …

  • 8 August

    “Жайка”-гаас амаржих газруудад тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

    Дэлхийн улс орнууд Эх, хүүхэд эмэгтэйчүүдийн болон иргэдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь Эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах асуудал нь нэн тэргүүний зорилт болж байна. Япон улсын Жайка төсөл нь 2019 оны 5 сараас 2021 оны 6 дугаар сарыг дуустал ЭХЭМҮТ, Нийслэлийн 3 амаржих газарт хэрэгжих бөгөөд өнөөдөр 24 ширхэг ургийн хяналтын монитор,  …

  • 8 August

    Б.Жаргал: Соёлын өвийн газраас нүхэнд юу байгааг шалгана

    Төрийн ордны зүүн талд газар цөмөрч, нүх үүссэн байгаа учраас Тагнуулын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газраас холбогдох хүмүүс ажиллаж, хамгаалалтад аваад байгаа Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. НМХГ-ын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Жаргал “Өчигдөр 17:00 цагийн орчимд энэ зогсоолд автомашин зогсоход газар нь цөмөрч, тухайн машины урд талын дугуй нүх рүү орчихлоо …

  • 8 August

    Завьт эргүүлийнхэн 27 иргэний амь насыг авран хамгаалжээ

    Гол усны осол, уер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэх, голын усанд осолдохоос урьдчилан сэргийлэн зорилгоор  НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран  “Завьт эргүүл” арга хэмжээг зургадугаар сарын 10-аас хойш зохион байгуулан ажиллаж байна. Туул гол дагуу эргүүл хийх хугацаандаа  өнөөдрийг хүртэл /2019.08.0.8/ нийт  27 иргэний  амь насыг авран хамгаалж, усанд суусан зургаан …

  • 8 August

    Дөрвөн настай хүүхэд цонхоор унах гэж байсныг аварчээ

    Бага насны хүүхдээ гэрт нь орхин явснаас цонхоороо унах гэж байсныг онцгойгийн алба хаагчид аварсан байна. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн дугаар байрны 3 давхрын цонхны тавцан дээрээс бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлага өчигдөр 11:50 цагт сумын онцгой байдлын хэлтэст иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, …

  • 8 August

    Өнөөдөр “Аавуудын өдөр” тохиож байна

    Өнөөдөр аавуудын баярын өдөр тохиож байна. Монгол улс 14 жилийн өмнө буюу 2005 оны наймдугаар сарын 8-ны өдөр “Аавуудын өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн ба аавуудын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг дэлхийн 18 дахь орон юм. Дэлхий дахины улс орнуудад тэмдэглэн өнгөрүүлдэг энэхүү баярыг 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Додд хэмээх охин аавдаа зориулан бий болгосон. Энэ өдрийг манай улс 2005 оноос албан ёсны …

  • 8 August

    Б.Хурц нарын шүүгчээс татгалзах хүсэлтийг хүлээж авахаас татгалзжээ

    Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэсэн ажлын журам зөрчсөн хэргээр Б.Хурц нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. Тэдэнд холбогдох шүүх хурал долдугаар сарын 23-нд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхэд болсон ч шүүгдэгч О.Бямбажавын итгэмжлэлээр өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан юм. Уг хүсэлтийн дагуу шүүх хурлыг энэ …

  • 8 August

    Өнөөдөр таван дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. Баянзүрх 11:00-17:00 цагт БЗД 10, 28-р хороо Мягмар АОС, Хужирбулан орчмоор 10:30-17:00 цагт БЗД 8, 12, 13, 22-р хороо МИК лаборатори /10 кВ/, Жанжины 26, Төмөр замын 1, Чулуун овооны 1-8, Чулуутын 1-8, Улаанхуарангийн 7/А, Б, Дүүрэгийн 6-9-р гудамжууд, Алтан тэвш …

  • 8 August

    Фэйсбүүкээр залилан хийдэг бүлэг залуусыг баривчилжээ

    Олон нийтийн сүлжээгээр бусдыг залилсан хэрэг сүүлийн үед нэмэгдэх болсон. Тэгвэл долдугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Ш нь фэйсбүүкээр мөнгөө залилуулсан гэж цагдаагийн байгууллагад ханджээ. Үүний дагуу тус дүүргийн цагдаагийн газар шалгалт явуулж, 19-20 орчим насны Ш,Б,Д,Ш,Б нарын таван залуу бүлэглэн удаа дараа уг төрлийн гэмт хэргийг үйлдсэнийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба …

  • 7 August

    “Автомашины улсын дугаар зарна” гэсэн зард хууртахгүй байхыг анхаарууллаа

    Авто тээврийн үндэсний төвөөс өнгөрсөн сарын сүүлээр автомашины УАА улсын дугаарын шинэ серийг задалж иргэдэд олгох ажлыг эхлүүлсэн билээ. Шинэ сери задарсантай холбоотойгоор дугаар олгох ажлыг хөнгөвчилж, иргэдэд нээлттэй байдлаар цахимаар олгож буй билээ. Цахим сүлжээнд “Автомашины азын дугаар ченжүүдийн гарт орж, өндөр үнээр худалдаалагдаж байна. Саяхан задарсан шинэ серийн азын дугаарууд 25-28 саяд хүрч байна” гэсэн мэдээлэл тарж буй …

  • 7 August

    “Байгалийн түүхийн музей”-н барилгыг буулгах даалгавар өглөө

    Засгийн газрын  өнөөдрийн  хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг хүргэж байна. Эх орон, ирээдүй хойч үедээ уламжлалт сэтгэлгээ, дархлаа уламжлуулан үлдээх зорилгоор “Хязгааргүй дуулал” төрийн бус байгууллагын “Уран бүтээлчид-Улсын хилээр” арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэв. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх газрын болон дэд бүтцийн асуудлыг цогцоор нь …

  • 7 August

    Гал сөнөөгч Э.Үнэнбатын эмчилгээний зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана

    Өнгөрсөн дөрөвдүгээр сард Булган аймгийн Ингэт сумын нутагт гарсан ой хээрийн түймрийг унтрааж байгаад гүн түлэгдэж, хөдөлмөрийн чадвараа алдсан Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч Э.Үнэнбатын эмчилгээний зардалд зориулан 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ. Засгийн газрын өнөөдрийн (2019.08.07) хуралдаанаас  100 сая төгрөг олгох шийдвэр гаргасан байна. Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч …

  • 7 August

    Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан И.Эрдэнэшагайн гэр бүлд орон сууцны дэмжлэг үзүүлэхээр боллоо

    Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагайн эхнэр, хүүхдэд орон сууцны дэмжлэг үзүүлэхээр болжээ. Засгийн газрын өнөөдрийн (2019.08.07) хуралдаанаас талийгаачийн гэр бүлд 100 сая төгрөг олгох шийдвэр гаргасан байна. Талийгаач 2019 оны долдугаар сарын 02-ны өдөр Ховд голд живж байсан иргэнийг аврах гэж байгаад амиа алдсан юм.  

  • 7 August

    Үерт автсан айлуудын ойр орчмын усыг зайлуулжээ

    Нийслэл хотод 08 дугаар сарын 06-ны өдөр  үргэлжлэн орсон борооны улмаас Налайх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт  үер бууж, үерийн улмаас айлууд усанд автсан гэсэн таван удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллалаа. Тухайлбал, Нийслэлийн Налайх дүүргийн нэгдүгээр  хороо “Уурхайчид”-ын 25, 26, 27 дугаар гудамж усанд автсан тухай дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах …