Нийгэм

August, 2019

  • 7 August

    Ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье

    Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 3135 удаагийн ахуйн гал түймэр гарч, түймрийн улмаас 35 иргэн амь насаа алджээ. Үүний 21 нь том хүн, 14 нь хүүхэд байгаа юм. Иймд иргэн та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж: Яндангийн цонолт, халалтаас хамгаалах Пийшин, зуухны яндангийн хамгаалалтыг галд тэсвэртэй материалаар хийж яндангийнцонолт …

  • 7 August

    ЦЕГ: Цэргийн штабын даргын нас барсан шалтгааныг шалгаж байна

    Орхон аймгийн Цэргийн штабын дарга Б ажлын өрөөндөө буудуулж, нас барсан гэх мэдээлэлд цагдаагийн байгууллагаас тайлбар өглөө. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Мөнхшүр “Орхон аймгийн цагдаагийн жижүүрийн утсанд өчигдөр /2019.08.05/ 14:31 цагийн орчимд энэ тухай дуудлага бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалт явуулахад Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга Б ажлын байрандаа нас барсан нөхцөл байдал тогтоогдсон. …

  • 7 August

    Өнөөдөр дөрвөн дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 07-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏱ 10:30-17:00 цагт: БЗД 8-р хороо Офицерын 36, ХЦУГ-ын ажилчдын орон сууц /16 айл/, 70-р байрууд болон Улаанхуаран орчмоор ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ⏱ 10:30-20:00 цагт: ЧД 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын …

  • 7 August

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна

    Малчид, ард иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үргэлжилсэн бороо орох тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 оны 08 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, …

  • 6 August

    Монгол-Энэтхэгийн мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төв байгуулах ажил эхэллээ

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй “Монгол-Энэтхэгийн мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төв” төслийн II багцын гүйцэтгэгчээр шалгарсан Энэтхэг улсын “Lovely International Trust” компанийн төлөөллийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хүлээн авч уулзлаа. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар, Экзим банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Аутсорсингийн төвийн барилгыг барьж, хамгийн сүүлийн үеийн чанартай тоног төхөөрөмжөөр хангаж, тус төвд …

  • 6 August

    Ө.Ган-Өлзий:Залуучууд өөрсдөө хичээж чадвал дэлхийн жишигт хүрсэн цалин авах боломжууд нээлттэй байна

    Жил бүрийн наймдугаар дугаар сарын 12-ныг дэлхий дахинд залуучуудын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс 2014 оноос эхлэн наймдугаар сарын 25-ны өдрийг Монголын залуучуудын өдөр болгон тэмдэглэх болсон бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүн амын сан, Олон Улсын …

  • 6 August

    Бензинийг устай андуурч тогоонд хийснээс гал гарч гурван настай хүүхэд нас баржээ

    Архангай аймгийн Өгийнуур сумын төвөөс зүүн тийш 40 км-т орших Өгий нуур орчим Урд мэргэн шанаа гэдэг газар иргэн Б-гийн түрээслүүлдэг 4х5 метрийн хэмжээтэй байшин шатсан тухай мэдээлэл энэ сарын 4-нд 22:10 цагт Цагдаагийн ерөнхий газрын харьяа Мэдээлэл шуурхай удирдлагын төвд иржээ. Уг гал түймрийн шалтгаан нөхцөл нь урьдчилсан байдлаар түрээслэгч иргэд бензинийг устай андуурч зөөврийн хийн тулган дээрх саванд …

  • 6 August

    Д.Баярхүү:Монголчууд бид хичээж, хэрсүүжиж, гэгээрч байж л дэлхийн шинэ орчинд улс гэрээ авч явна

    – Дэлхий ертөнц хурдацтайгаар хөгжиж буй энэ үед геополитикийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байна вэ? -Даян дэлхий их өөрчлөлт, их хурдны үедээ байна. Технологи хурдацтай хөгжиж байна. Гадаад орчны хувьсал ч гэрлийн хурдаар явж байна. Дэлхийн шинэ дэг гэж юу байх, ямар байх нь тодорхойгүй, хэлж мэдэхгүй, тааж тааварлашгүй их ажил үйлстэй алхам тутам тулгарах болж байна. Глобал ба бүс …

  • 6 August

    Усанд боогдсон иргэдийг эсэн мэнд авран хамгаалжээ

    Улаанбаатар хотод өчигдрөөс /2019.08.05/ эхлэн усархаг бороо орсны улмаас Хан-Уул, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үер буулаа гэсэн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллан, 44 иргэний /29 том хүн, 15 нь хүүхэд/ аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Тухайлбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороодын нутаг дэвсгэрт аадар бороо орж үер буусны улмаас 12 байшин, 15 гэр, 2 автомашин усанд автаж, …

  • 6 August

    Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

    Ойрын өдрүүдэд бороо хур татрахгүй байгаагаас үүдэн Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нуруунаас усжих Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Алтай нурууны Буянт, Ховд, Увс нуурын савын Хархираа, Хангай нуруунаас усжих Орхон голын адаг болон Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн, Сүхбаатар сум орчимд үерийн түвшинг 10-60 см, Туул гол Лүн сум орчимд  үерийн аюултай түвшинг 15 сантиметр даван хүчтэй үерлэж байна. Иймд голын эрэг дагуу …

  • 6 August

    Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. Сүхбаатар 10:30-20:00 цагт СБД 3-р хороо Ивээлт номун СӨХ, Иргэн Өнөр, Бүрэнжаргал, Идэрцог, Хандсүрэн, Оюунцэцэг, СБД-ийн ЗДТГ, Гурван эвтэн ХХК, ОСНААУГ-ын ХҮТ-8, Монгол Оросын хамтарсан 3-р сургууль, 54, 160-р цэцэрлэгүүд, Мобиком ХХК болон эдгээрийн ойр орчмоор Чингэлтэй 10:30-17:00 цагт ЧД 4-р …

  • 5 August

    Малчид цаг агаарын мэдээллийг мессежээр хэрхэн авах вэ?

    Онцгой байдлын ерөнхий газраас “Мерси Кор Монгол“ олон улсын байгууллагатай хамтран “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд малчдад цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор гар утасны мессежний үйлчилгээг үүрэн телефоны компаниудтай хамтран нэвтрүүлж, тусгай системийг боловсруулаад байна. Тус  систем Монгол Улсны хэмжээнд нэвтэрч, 21 аймгийн 330 сумын 1,820 багийн 20 гаруй мянган …

  • 5 August

    “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” төслийн концепц, Загвар зураг төсөл боловсруулах уралдаан зарлалаа

    “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын А/787 дугаар захирамж гарлаа. Энэхүү уралдааныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор үндэсний хэв шинж, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий шилдэг санааг тодорхойлж цаашдын бүтээн байгуулалтын эхлэлийг тавих зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллагууд …

  • 5 August

    Хууль зөрчин нууцаар ажиллаж байсан уурхайд хоёр хүн амиа алджээ

    Баянхонгор аймгийн Галуут сум, Сүмбэр багийн нутагт байрлах “Империал гоулд майнинг” компанийн алтны уурхайд 2019 оны наймдугаар сарын 4-5-нд шилжих шөнө осол гарч, хоёр хүн амиа алджээ.  Хашлага нурсны улмаас насосны шүүр цэвэрлэж байсан хоёр ажилтан усанд унаж осолдсон байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус компанийн үйл ажиллагааг энэ оны гуравдугаар сард зогсоож, уурхайг хаасан байхад хууль зөрчин, хулгайгаар, шөнийн цагаар ажиллаж …

  • 5 August

    Наймдугаар сарын 15-ны дотор бүх сургууль, цэцэрлэгийн засвар, үйлчилгээний ажлыг дуусгахыг үүрэг болголоо

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Цацрал “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийв. Тэрбээр “Наймдугаар сарын 3-ны өдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний нөөц 155.600 тонн байна. Түлшийг Сонгинохайрхан дүүргийн 22, 28 дугаар хороо, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 12, 13 …