Нийгэм

March, 2019

  • 6 March

    Ё.Баатарбилэг: Дөрвөн салбарын  засварын  төсөвт гурван  тэрбум төгрөг тавигдсан

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг гуравдугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 2,3 дугаар хорооны сургууль цэцэрлэгийн багш нартай уулзалт хийлээ. Ерөнхий боловсролын 102 дугаар сургуульд болсон уулзалтад тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, дүүргийн Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Засаг даргын орлогч Т.Батцогт, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ш.Дашдэмбэрэл болон бусад албаны хүмүүс оролцлоо.    Багш нар болон сургууль, …

  • 6 March

    “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоож байна

    Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргасан тухай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр танилцуулсан. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа доголдохгүй, шаардлагатай шалгалт хийж, хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор онцгой дэглэм тогтооно” гэснээр Эрдэнэт хотод очсон. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ  тус үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж мэдээллээ солилцож байна. Дараа нь үйлдвэрийн байр руу очиж, Засгийн газрын шийдвэрийг албан ёсоор …

  • 6 March

    Ө.Энхтүвшин: Аврагчид хүнд нөхцөлд ажиллаж байна

    Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нар Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайд буюу ослын голомтод ажиллаад иржээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Шадар сайд Ө.Энхтүвшин ослын талаар танилцуулга хийсэн Мөн хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 2019 оны 02 дугаар сарын …

  • 6 March

    Осолдсон гурав дахь иргэний цогцсыг гаргалаа

    Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан иргэдийн цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.  Аврагчид 03 дугаар сарын 01-ний өдөр таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, 19:04 цагт нэг иргэний цогцсыг, 03 дугаар сарын 03-ны өдрийн 13:32 цагт дахин нэг иргэний цогцсыг гаргасан бол өнөөдөр 12:55 цагт гуравдахь иргэний цогцсыг …

  • 6 March

    Менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна

    Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын “Менингококкт халдвараас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/13 дугаар тушаалын дагуу нийслэлийн хэмжээнд менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг идэвхижүүлэн, бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа билээ. Тус ажлын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 142 Өрхийн эрүүл мэндийн төвд 611 эмч, 499 сувилагч, 59  мэргэжилтэн, 120 Ерөнхий боловсролын сургуулийн эмч, 226 цэцэрлэгийн эмч, …

  • 6 March

    Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

    Цаг агаар дулаарч өндөр уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний  цас хайлах,  гэр хорооллын зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус булаг гарч, халиа дошин үүсэх, айл өрх, гудамж талбай усанд автах, шар усны үер үүсэх эрсдэл өндөртэй байна.  Иймд өндөр уулын ам, гол усны ойр суурьшиж байгаа айл өрхүүд, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын цасаа зайлуулах, үерийн …

  • 6 March

    Цэнхэр үст Э.Цэрэн худал мэдээлэл тараасан уу

    “Mongolian next top model” нэвтрүүлгийн шилдэг оролцогч Ч.Чамин-Эрдэнэ 2018 оны аравдугаар сарын 24-ны өдөр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Талийгаач Хан-Уул дүүргийн KH апартмент хотхоноос унасан байдалтайгаар амиа алдсан юм. Тэгвэл Цэнхэр үст Э.Цэрэн болон талийгаач Ч.Чамин-Эрдэнийн нагац ах Ч.Гэрэлхүү нар цахим хуудсанд  “Загвар өмсөгч, талийгаач Ч.Чамин-Эрдэнийн сүүлийн гэрчийг устгалаа. Г.Улсболд гэх энэ залуу нь өнгөрсөн хоёрдугаар сарын 25-ны өдөр угаалгын өрөөнөөсөө нас барсан …

  • 6 March

    Нурангид дарагдсан хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

    Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан дөрвөн иргэний хоёрынх нь цогцсыг гаргаж, хоёр иргэнийг цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нар өчигдөр ослын голомтод ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэр ослын голомтод ажиллаж байгаа шуурхай бүлгийн өргөтгөсөн хурлыг хийж, …

  • 6 March

    Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг хорих 461 дүгээр анги руу авч явжээ

    Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхон болон “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг  гуравдугаар сарын 6-ны 00:10 цагт Эрүүгийн цагдаагийн албаны байрнаас Урьдчилан хорих 461-р анги руу авч явжээ. Эрүүгийн цагдаагийн албанаас  тэднийг цагдан хорих шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр Нийслэлийн Прокурорын газарт хүсэлт хүргүүлсэн юм. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд заасны дагуу НПГ–ын хяналтын прокурор уг хүсэлтийг хүлээж аваад, шүүхэд хүргүүлдэг. Гэвч …

  • 5 March

    Монгол-Сингапурын хамтарсан экспорт болон хөрөнгө оруулалтын форумд тавтай морил

    Сингапурын инкубаторын цуврал Бизнес хөтөлбөрийн нэг хэсэг болох Азийн Бизнес Инженерийн албан ёсны төлөөлөгч, ложистикийн хамтрагч, Эрина солюшнз ХХК-ний зохион байгуулж буй МОНГОЛ-СИНГАПУР ХАМТАРСАН ЭКСПОРТ БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМ 2019 оны 03 сарын 7-9 ны хооронд анх удаа Улаанбаатар хотноо зохиогдох гэж байна. Энэхүү форумд дэлхийн зах зээлийн хамгийн хөдөлгөөнт бүс болох Сингапурт өөрийн бизнесээ эхлэхийг зорьж байгаа, бараа бүтээгдэхүүнээ …

  • 5 March

    Ц.Элбэгдорж: “Эрдэнэт” үйлдвэр Монголын өмч

    “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотойгоор Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг өнөөдөр /2019.03.05/ баривчилсан. Энэ үйл явдалтай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж твиттер хуудаснаа байр сууриа илэрхийллээ.   Хувийн хэвшил бол Монголын 70%.Тэнд ажиллаж байгаа хүмүүс ч Монголын ард түмэн.Нээлттэй сонсгол хийж аль аль талыг нь сонсох л хэрэгтэй.2жилийн …

  • 5 March

    Д.Эрдэнэбилэг, О.Орхон нараас мэдүүлэг авч дууслаа

      Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон нар байцаалт өгч дуусч, цагдаагийн газрыг орхин явлаа. Одоо  “Монголын зэс корпораци”-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар байцаалт өгч байна.  

  • 5 March

    Ц.Пүрэвтүвшин байцаалтаа өгч дуусаад гарч явлаа

    “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудалтай холбогдуулан Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон болон “Монголын зэс корпораци”-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг баривчилан Эрүүгийн цагдаагийн газар аваачин, байцаалт авч байгаа. Дөнгөж сая, “Монголын зэс корпораци”-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин мэдүүлгээ өгч дуусаад Эрүүгийн цагдаагийн газраас авч гарлаа. Тэрбээр ямар нэгэн мэдээлэл өгсөнгүй. Харин Д.Эрдэнэбилэг, О.Орхон нараас байцаалт авах ажиллагаа үргэлжилж байна.

  • 5 March

    Монголын ШҮҮХ, ПРОКУРОР яаж ажлаа хийхийг одоо харцгаая

    “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас худалдан авах үйл ажиллагааг МАНАН бүлэглэл гардан зохион байгуулж, Монголын баялгийг бүлэглэлдээ авах гэсэн нотлох баримтууд нь олон нийтэд ил болсоор байна. Үндсэндээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Сангийн яам, Хөгжлийн банк,Эрдэнэт үйлдвэр, Монголбанкинд мөнгө байсаар байтал төрийг худалдан авах эрхээс нь татгалзуулж, МАНАН бүлэглэл өөрсдөдөө давуу эрх олгосон гэдэг нь баримтуудаар нотлогдож байгаа юм. Өчигдөр ЗГХЭГ–ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс “Монголиан коппер корпорейшн” …

  • 5 March

    Ц.Пүрэвтүвшин: Намайг өнөөдөр үүрээр энд хүчээр авч ирлээ

    “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингээс хуулийнхан тайлбар авч байна. Ц.Пүрэвтүвшин байцаалтын үеэр гарч ирж агаар амьсгалсан. Энэ үеэр түүнээс  байцаалтай холбоотой асуудлаар тодруулга  авах гэсэн боловч өгөхөөс татгалзсан юм. Тэрбээр “Мөрдөн байцаагчийн зөвшөөрөлгүй яриа өгөх боломжгүй. Намайг өнөөдөр үүрээр энд хүчээр авч ирлээ. Өчигдрийн нэвтрүүлэгтэй холбоотойгоор байцаалт авч байна гэж ойлгож байна” гэлээ.