Нийгэм

March, 2019

  • 11 March

    Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ

    Эрүүл мэндийн даатгалаа хувиараа төлдөг хүмүүс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувийг эрүүл мэндийн даатгалд төлдөг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 320 мянган төгрөг болгож шинэчлэгдсэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын хураамж  сарын 3200, жилийн 38400 төгрөг болж өөрчлөгдсөн юм.  Өнгөрсөн жил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг, эрүүл мэндийн даатгалын жилийн хураамж 28800 төгрөг байсан байна. Ажил хийдэг иргэд …

  • 11 March

    БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийн цахим бүртгэл эхэллээ

    БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл өнөөдөр эхэлж байна. Тодруулбал, өнөөдөр 09.00 цагаас цахимаар бүртгэж, маргааш 18.00 цагт хаагдах юм. Цахимаар бүртгүүлж, дугаар авсан иргэд энэ сарын 13, 14, 15-ны өдрүүдэд харьяа дүүрэгтээ очиж бүртгүүлэх юм байна. Харин 21 аймагт уламжлалт аргаар буюу бүртгэл хийх газраа өөрийн биеэр очиж бүртгүүлнэ. Бүрдүүлэх материал: -Гадаад паспорт эсвэл …

  • 11 March

    НӨАТ-ын урамшууллын тохирол энэ сарын 17-нд болно

    НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол  гуравдугаар сарын 17-нд “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2019 оны хоёрдугаар сарын 1-нээс 28-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа системд бүртгүүлсэн байх шаардлагатай. Ингэснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал 60 сая төгрөг байна. Тохирлын үеэр азтан болсон хүмүүс хонжвороо …

  • 11 March

    Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна. 2019 оны 03 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын …

  • 9 March

    Арван бөндгөрийн аз жаргалтай үргэлжлэл

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан “Их хотын бүсгүйчүүд” хүндэтгэлийн арга хэмжээнд нийслэлийн 2019 онд шилдэг эмэгтэйгээр тодорсон Ө.Өрнөхбилэгийнд буюу Д.Батдаваагийн гэр бүлд зочилж бэлтгэсэн сурвалжлагыг хүргэж байна. “Үерхэж байхдаа Д.Батдаваагийн алганы доод хэсгийг шахаж тоолно. Яахын аргагүй 10 бөндгөр гарч ирээд байна, арван хүүхэдтэй болох юм байна даа гээд л хоёулаа инээлддэг байлаа. Хоёр насны зөрүүтэй найман сайхан …

  • 9 March

    Д.Түмэнжаргал: Хүний боловсролыг харилцаа, биеэ авч яваа байдал нь илэрхийлдэг

    Нийслэлийн Хот тохижилтын газрын Тохижилт үйлчилгээний албанд 13 дугаар бригадын зам талбайн үйлчлэгч Дэчингийн Түмэнжаргалтай уулзлаа. Гурван хүүтэй дархан бэр тэрээр ажлынхаа хажуугаар магистр суралцаж, хамт ажилладаг нөхрөө мэргэжилтэй болгохоор арыг нь дааж байна. Өглөө 04.00 цагт босч ажилдаа гарч нийслэлчүүдийг цэвэрхэн амьдруулахын төлөө зүтгэж бүрэнхийд гэртээ ирдэг энгийн даруу амьдралтай шар хантаазтануудын нэг юм. -Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах …

  • 9 March

    Гэрлэх ёслолын ордонд “Алдарт эх”-ийн одонтой ээжүүдийн хурим болж байна

    Гэрлэх ёслолын ордон “Одонтой ээжүүд” цахим нэгдэл хамтран алдарт эхийн 1,2-р одонтой найман ээжийн/гэр бүлийн хуримын ёслолыг өнөөдөр зохион байгуулж байна. Алдарт ээжүүд бүгд 35 насны залуу бүсгүйчүүд бөгөөд 6-7 хүүхдийн ээжүүд аж. Гэрлэх ёслолын ордон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эдгээр хосын хуримыг өөрсдийн зүгээс үнэ төлбөргүй зохион байгуулж байна. Мөн “Одонтой ээжүүд” цахим группээс бусад байгууллагын дэмжлэгтэйгээр есөн хосын хуримын …

  • 9 March

    НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй иргэдийн анхааралд

    Өнгөрсөн оны НӨАТ-ын буцаан олголтоо “Голомт”, “Хас” банкаар урьдчилж авсан 64 мянга 266 иргэний үлдсэн урамшууллыг энэ сарын 31-нд багтаан данс руу нь шилжүүлнэ гэдгийг Татварын ерөнхий газраас мэдэгдсэн. Гэхдээ товлосон хугацаа байхгүй тул энэ оны нэгдүгээр улиралд багтаан олгох аж. “Голомт” банкнаас НӨАТ-ын буцаан олголт өгөхөөс өмнө буцаан олголтдоо тэнцэх хэмжээний мөнгийг тус банкны “social pay” аппликейшнийг ашиглан хүүгүй …

  • 9 March

    Гол, мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

    Он гарсаар Онцгой байдлын байгууллагад долоон удаагийн мөс цөмөрсөн дуудлага бүртгэгдсэн. Түүнчлэн энэ сарын 01-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн тогтвортой мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Цаашид мөсний зузаарлын эрчим буурч мөс хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, …

  • 9 March

    Дөрөв дэх иргэний цогцсыг гаргалаа

      Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “ЭКО АЛТАН ЗААМАР” компанийн ил уурхайд осол гарч, дөрвөн хүн нурангид дарагдсан. Олон өдрийн турш эрэн хайх ажиллагаа явуулсаны эцэст гурван хүний цогцсыг гаргасан ч нэг иргэний цогцсыг олоогүй өдрийг хүрсэн юм. Тодруулбал, аврагчид гуравдугаар сарын 01-ний өдөр таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, 19:04 цагт нэг иргэний цогцсыг, гуравдугаар сарын …

  • 8 March

    Хотын дарга нэрнийхээ учрыг тайлбарлав

    Өнгөрөгч лхагва гарагт Соёлын төв өргөөнд “Их хотын бүсгүйчүүд 2019” хүндэтгэлийн арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 3 дах удаагаа зохион байгуулав. Тус арга хэмжээнд Нийслэлийн ЗДТГ болон түүний харьяа агентлагууд төдийгүй  дүүрэг, хороонд ажиллаж байгаа 1000 гаруй эмэгтэйчүүд оролцов. Энэ үеэр эрхэлсэн ажил үйлсдээ амжилт гарган бусдыгаа манлайлан ажилласан шилдэг 9 эмэгтэйг тодруулж өргөмжлөл гардуулсан. Нийслэлийн Засаг дарга …

  • 8 March

    Алдарт эхийн I, II зэргийн одонтой 216,679 эмэгтэй бүртгэлтэй байна

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж эхэлснээс хойш 118 жил өнгөрч байгаа бөгөөд Монгол Улс 64 дэх жилдээ энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Алдарт эхийн I, II зэргийн одонтой 216,679 эмэгтэй бүртгэлтэй байна.Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж дөрвөн хүүхэд төрүүлсэн эх II, зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй бол I …

  • 8 March

    Томоохон зах, худалдааны төв, арилжааны банкуудын ажиллах цагийн хуваарь

     Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог. Энэ  өдрийг манай улсын хувьд  бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж амралтын өдөр болгодог. Хэдийн амралтын өдөр гэсэн томоохон зах худалдааны төвүүд ажиллана. Худалдааны төвүүд -“Алтжин бөмбөгөр”-ийн шөний зах 10:00-24:00 цаг хүртэл ажиллана. -“Бөмбөгөр” худалдааны төв 10:00-19:00 хүртэл ажиллана. -“Да хүрээ” зах гуравдугаар сарын 8-нд амарч, 9-нөөс цагийн хуваарийн дагуу …

  • 8 March

    Х.Баттулга: Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг олноор оролцуулах ёстой

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордны Их танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг Алдарт эхийн одонт ээжүүдийн чуулган боллоо. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж эхэлснээс хойш 118 жил өнгөрч байгаа бөгөөд Монгол Улс 64 дэх жилдээ энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Алдарт эхийн I, II зэргийн одонтой 216,679 …

  • 8 March

    Жүжигчин А. Ганчимэг “Соёлын элч” болжээ 

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж, Монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” үндэсний чуулганыг өчигдөр /2019.03.07Төрийн ордонд зохион байгууллаа. Энэ үеэр Монголын эмэгтэйчүүдийн холбооноос есөн залууд”Соёлыг түгээгч”- батламж гардуулжээ. “Соёлыг түгээгч” есөн залуугийн нэгээр МУСТА А.Ганчимэг  тодорчээ. Монголын шинэ үеийн шилдэг залуусаас бүрдсэн есөн манлайлагч залуус ерөнхий боловсролын сурагчдад соёлыг түгээж эхлэх юм. байна.