Нийгэм

March, 2019

  • 13 March

    Налайх дүүрэгт хог хаягдлыг ангилан ялгах анхан шатны мэдлэг олгох сургалт боллоо

    Налайх дүүргийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу “Хоггүй Налайх” аяныг 03 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулна. Тус аяны хүрээнд Хог хаягдлын тухай шинэчилсэн хуулийг сурталчилах, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, хог хаягдлыг ялгах анхан шатны мэдлэг олгох зорилготой сургалтыг өнөөдөр дүүргийн ЗДТГ-аас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран байгууллагын удирдлагуудын дунд зохион байгууллаа. …

  • 13 March

    Нийтийн тээврийг бүрэн камержуулна

    Иргэдийн аюулгүй тайван зорчих эрхийг хангах, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралтыг бууруулах, нийтийн тээврийн хяналтын камерыг бүрэн ажиллагаанд оруулах зэрэг асуудлаар “Нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өнөөдөр /2019.03.13/ зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд …

  • 13 March

    Менингококкт халдварын дөрвөн тохиолдол бүртгэгджээ

    Нийслэлийн хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар халдварт өвчний 24.056 тохиолдол бүртгэгдэж, 10.000 хүн амд 164.4 байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2752 тохиолдол буюу 11.4 хувиар, 10.000 хүн амд 32.3-аар буурсан үзүүлэлттэй байгаа ч амьсгалын замын цочмог халдварт өвчний тохиолдол өндөр хэвээр байна. 2019 он гарсаар менингококкт халдварын дөрвөн тохиолдол бүртгэгдсэн ба хүүхдийн эндэгдэл нэг бүртгэгдлээ. Мөн дэлхийн хэмжээнд …

  • 13 March

    Монгол Цэргийн музейг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний 98 жилийн ой Монгол цэргийн өдрийг тохиолдуулан 2019 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Монгол Цэргийн музейг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тухай зарлиг гаргав. Зарлигт “Зэвсэгт хүчний түүхэн хөгжил, Монгол цэргийн эр зориг, цог жавхаа, дайчин уламжлалыг сурталчлан таниулах, эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө амь бие үл хайрлан зүтгэсэн, бахархан дуурсагдсан үе үеийн …

  • 13 March

    Л.Сосорбарам:Гамшгаас хамгаалах менежментийн хичээлийг 40 жил заасан

    Монгол Улсын арслан, гавьяат багш Л.Сосорбарам сар шинийн баярын босгон дээр Монгол Улсын Ардын багш хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн юм. Тэгвэл өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, даргын зөвлөлийн гишүүд Ардын багш Л.Сосорбарам гуайг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр Монголын иргэний хамгаалалтын багш нарын нэг бөгөөд Хөдөө аж ахуйн их сургуульд 1963 оноос хойш 50 гаруй …

  • 13 March

    “UB comedy” клубийн залуус хоёр хуваагджээ

    Монголд “Стэнд Ап” төрлийг дэлгэрүүлж, залууст инээд бэлэглэж байгаа “UB comedy” клубийн залуус хоёр хуваагджээ. “UB comedy” клубийн залуус хоёр хуваагдсан талаар клубын үүсгэн байгуулагч Б.Батбилэг мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Сүүлийн үед танай клуб салчихсан эсвэл хуваагдчихсан юм уу гэж олон хүн асууж байна. Манай клубын гишүүд нэг хамтлаг биш. Стэнд ап комеди хийдэг бие даасан уран бүтээлчид. Тиймээс хамтлаг тарж байгаа мэтээр …

  • 13 March

    Монгол Улсад орчин үеийн хэт хөнгөн агаарын хөлөг угсрах санал иржээ

    2018 оны аравдугаар сард Словени Улсын Пипистрел компаниас Монгол Улсын Иргэний Нисэхийн Ерөнхий Газарт Монгол Улсад орчин үеийн хэт хөнгөн агаарын хөлөг угсрах саналыг ирүүлж байжээ. Монгол Улсад Пипистрел агаарын хөлгийг угсрах, гадаад орнуудад экспортлох, сэлбэг хэрэгслийг нийлүүлэх талаар тус компаниас ирүүлсэн саналын хүрээнд манай улсын ИНЕГ болон МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын төлөөллүүд өнгөрсөн сард  Пипистрел агаарын хөлгийн үйлдвэрлэл, үйл …

  • 13 March

    Япон, Монголын аврагчид харилцан туршлага солилцож байна

    Япон улсын Tokио хотын Гал унтраах байгууллагын сургагч багш нар НОБГ-т ажиллаж, Гал түймэр унтраах, аврах ангиудын аврагч, гал сөнөөгчдөд сургалт зохион байгуулж, харилцан туршлага солилцож байна. Сургалтад нийслэлийн анги, байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангиудын 60 гаруй аврагч, гал сөнөөгч нар оролцож байгаа юм. Сургалтын хүрээнд гал унтраах болон аврах ажиллагааны чиглэлээр техникийн дадлага олгох сургалтууд явагдаж байна гэж Онцгой …

  • 13 March

    “Эко алтан заамар” компанийн удирдлагуудыг шалгаж эхэлжээ

      Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” компанийн удирдлагуудыг Төв аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Дөрвөн иргэний алтан амийг авч одсон аймшигт осол  урьдчилсан байдлаар компанийн буруутай үйл ажиллагаатай холбоотой гэж гарсан. Үүнтэй холбоотойгоор уурхайн ажиллагааг түр зогсоогоод байгаа билээ.  

  • 13 March

    Гуравдугаар сарын 15-наас Шенгений визийн материалыг Германы виз мэдүүлгийн төвөөр дамжуулж авна

    Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яам 2019 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Герман, Бельги, Дани, Финланд, Грек, Латви, Люксембург, Мальта, Нидерланд, Австри, Португал, Швед, Словени болон Испани улсад зорчих Шенгений богино хугацааны буюу 90 хүртэл хоногийн визийн мэдүүлгийг виз мэдүүлгийн төвөөр дамжуулан авдаг болно. Харин дээрх орнуудад албан ажлаар болон 90-ээс дээш хоногоор зорчих иргэдийн визийн мэдүүлгийн …

  • 13 March

    Автомашины бүрэн бүтэн байдалд хяналт тавих шалгалт явагдаж байна

    Тээврийн цагдаагийн албанаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Автотээврийн үндэсний төвтэй хамтран гуравдугаар сарын 4-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл “Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд тавих хяналт шалгалт”-ыг эхлүүлжээ. Хамтарсан хяналт шалгалтыг замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байдал, утаанаас ялгарах хорт бодисын хэмжээ зөвшөөрөгдөх түвшинд байгаа, үйдвэрлэгчээс тогтоосон даац хэтрүүлсэн эсэх, үйлдвэрийн хийцийг өөрчлөн …

  • 13 March

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна. 2019 оны 03 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд …

  • 12 March

    Монголын зэсээс Ерөнхий сайдад хүсэлт хүргүүлжээ

    “Монголиан коппер корпорейшн” ХХК-иас  Засгийн газарт өчигдөр /2019.03.12/  хүсэлт хүргүүлжээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудлыг  хууль тогтоомжид нийцүүлэн дотооддоо шийдвэрлэж, хэлцлийн ширээний ард суух хүсэлтээ уламжилсан юм. Тус хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.  

  • 12 March

    Ц.Элбэгдорж: Цензургүй ярианд цаг сунгаад сууя, би гүйгээд очно

    Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орох хүсэлтэй байгаа твиттер хуудаснаа жиргэжээ. Тэрбээр“Цензургүйд оролгүй хоёр жил болж. Уг нь жил бүрийн хавар уулзаж байя гэж тохиролцсон юм. Миний тухай ярина. Намайг оруулахгүй. Шударга биш болчих гээд байх шиг. Мөнхбаясгалан шууд, цензургүй, өчигдрийнх шиг цаг сунгаад нэг сууя. Удирдлагатайгаа ярилцаад хэлээрэй. Би гүйгээд очно” гэжээ. Өчигдрийн /2019.03.11/ …

  • 12 March

    Д.Батзориг: Түрээсийн зориулалтаар 1562 айлын орон сууц баригдаж байна

    Улаанбаатар болоод орон нутагт баригдаж буй түрээсийн орон сууцны барилга угсралтын явцын талаар Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Батзоригтой ярилцлаа.  -Одоогийн байдлаар Түрээсийн орон сууцны барилга Улаанбаатар хотоос гадна орон нутагт баригдаж буй. Аль аймагт хичнээн айлын орон сууц баригдаж байгаа вэ? -Засгийн газрын 2018 оны “Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийг …