Нийгэм

March, 2019

  • 16 March

    ”Хурд” нэгдсэн арга хэмжээ сар үргэлжилнэ

    Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн аваар ослоос урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулдаг. Тус хэлтсээс замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт шалгалт хийж байна. Тодруулбал Дүнжингаравын замд явуулын оношилгоог ажиллуулан утаа ихтэй тээврийн хэрэгслүүдийг шалган, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж байгаа аж. Тус арга хэмжээний хүрээнд Хонхор, Дүнжингарав, Гачуурт, Улиастайн замд …

  • 16 March

    Нийслэлийн найман дүүрэгт галзуу өвчний тохиолдол бүртгэгджээ

    Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс хаврын улиралд галзуу өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг сануулж, зэрлэг амьтан агнахгүй байхыг анхаарууллаа. Галзуу өвчний сэжигтэй зэрлэг, мал амьтанд уруулж, ноцуулан, шүлсдүүлсэн хүмүүсийн 30.8 хувь нь чононд уруулсан бол эзэнтэй нохойд 20.5, үнэгэнд 17.9, эзэнгүй нохойд 17.9, мануулд 7.7, тэмээнд 2.6 хувь нь уруулсан тохиолдол бүртгэгдсэн байна. Он гарснаас хойш тус төвд 21 аймгийн …

  • 16 March

    Налайх дүүрэгт монгол цэргийн өдөрт зориулсан ёслолын жагсаал боллоо

    Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойг угтан Налайх цэргийн хотхоны үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хүндэтгэлийн арга хэмжээ, ёслолын жагсаал Налайх  дүүргийн төв талбайд боллоо. Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын бие бүрэлдэхүүн бүрэн жагсаж, дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Ч.Раднаабазарт Налайх цэргийн хотхоны ахлаач, Зэвсэгт хүчний 014 …

  • 16 March

    Реппер Don Dior-т нэг жилийн тэнсэн харгалзах ял оноожээ

    Don Dior хэмээх уран бүтээлийн нэрээр алдаршсан дуучин Д.Мөнхтулга хар тамхины хэргээр шалгагдаж, шүүхээс ял авсан байна. Тэрбээр 2018 оны есдүгээр сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт гудамж”-нд явж байхдаа хар тамхи хэрэглэж байгаад цагдаад баригджээ. Тэрбээр шүүхийн танхимд энэ талаар ярихдаа “Миний  уран бүтээлийг дэмжиж сонсдог хоёр залуу завтай бол хамт тамхилаач” гэхээр нь би мэндлээд, гар барьсан. Тэр …

  • 15 March

    Дээрэм хийдэг этгээдүүдийг илрүүлжээ

    Нийслэлийн хэмжээнд 2019 оны эхний 2 сарын байдлаар дээрэмдэх төрлийн 231 хэрэг бүртгэгсэн бөгөөд дээрх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран арга хэмжээ зохион байгуулжээ. Тодруулбал, энэ сарын 13-14-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн …

  • 15 March

    “Улаанбаатар барилга -2019”олон улсын үзэсгэлэн болж байна

     Монголын барилгын салбарын хамгийн том “Улаанбаатар барилга 2019” олон улсын цуврал үзэсгэлэн 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулагчаар “Мишээл Экспо” компани, дэмжигчээр Барилга, Хот Байгуулалтын Яам, “Барилгын хөгжлийн төв”,  үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр Дэрэн Наран, Aquatherm, Mines up, Remax компаниуд ажиллаж байна. Цуврал арга хэмжээний хүрээнд  “Барилгын материал, шинэ техник технологийн үзэсгэлэн 3-р сарын 15-аас 18-ний …

  • 15 March

    Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг ирэх дөрөвдүгээр сараас 12 дугаар сар хүртэл хаана

    Нийслэл болон орон нутагт хийгдэж буй авто замын шинэчлэлийн талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Автозамын бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга н.Доржханд болон бусад албаныхан мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, “2019 онд таван аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилтын хүрээнд нийтдээ 123 төсөл арга хэмжээнийн 2559.7 …

  • 15 March

    Богд хааны ордон музейн хашаан дотор зөвшөөрөлгүй байрлуулсан байрыг буулгаж газрыг чөлөөлжээ

    Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлд газрын зөрчил арилгах үйл ажиллагааг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн газар ашиглалтыг сайжруулах зорилгоор “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулж байна. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 15-р хороо, Богд хааны ордон музейн эзэмшил хашаан дотор зохих зөвшөөрөлгүй байрлуулсан 1 давхар түр барилгыг буулгаж, газрыг чөлөөлөн тохижилт хийх нөхцлийг бүрдүүллээ.

  • 15 March

    ЦЕГ: Талийгаач Л.Бямбаагийн ар гэрийнхэнд хорих ангийн камерын хяналтын бичлэгийг үзүүлсэн

    ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвд Мөрдөн байцаах албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба 2018 онд гэмт хэргийн шинжтэй 23 мянга гаруй гомдол, мэдээллийг хүлээн авч шалгажээ.Харин 2019 оны эхний хоёр сарын байдлаар тус алба гэмт хэргийн шинжтэй дөрвөн мянга гаруй гомдол, мэдээллийг хүлээн авч шалгажээ. Үүнээс 93 хувийг нь шийдвэрлээд байгаа аж. Мэдээллийн үеэр үеэр олны анхааралд …

  • 15 March

    Х.Баттулга: Цэргийн алба хааснаар хүн хатуужиж, сахилга батжин хүмүүждэг

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулганд болсон Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын хуралд хүрэлцэн очиж, мэндчилгээ дэвшүүлэв. 1939, 1945 оны дайны үеийн байлдааны тугуудыг хүндэтгэн залснаар баярын хурал эхэлж, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн …

  • 15 March

    Дэд бүтцийн төв иргэдэд тухтай орчинд амьдрах боломжийг олгож байна 

    Иргэдийн хүсэлт, санаачилгад тулгуурлан өмчлөлийн газар, амины орон сууцанд нь инженерийн болон нийгмийн дэд бүтэц хүргэх замаар гэр хороололд эрүүл, аюулгүй тохилог орчин бий болгохоор нийслэлийн удирдлага “Дэд бүтцийн төв” төсөл хэрэгжүүлж буй билээ. Чингэлтэй дүүргийн VII хорооны 11, 12, 13, 14, 15 дугаар гудамжинд хэрэгжүүлж буй эхний загвар төсөлтэй өнөөдөр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, БХБ–ын дэд сайд Б.Мөнхбаатар, нийслэлийн ИТХ–ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга …

  • 15 March

    Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн зөвлөхөөс чөлөөлөгдөх өргөдлөө өглөө

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг зөвлөхийн ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр /2019.03.15/ өглөө. Тэрбээр өргөдөлдөө”Миний бие Норовын Алтанхуяг нь нэг жил найман сарын хугацаанд зөвлөхийн ажлыг хийж тантай хамтран ажиллалаа.Эдгээр ажлуудад цаг зав гарган зүтгэх шаардлагатай боллоо. Миний бие шударга ёсны төлөө тэмцсээр ирсэн, цаашид ч Ардчиллаа аврах, хүний эрхийг хамгаалах, эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх, нам …

  • 15 March

    Найман хорих ангид шалгалт хийжээ

    Нийслэлийн прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс хяналтын харьяа 8 хорих ангид “Гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлж буй байдал”-ыг 2018 он, 2019 оны эхний 2 сарын байдлаар шалгажээ. 2018 онд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 58,475,637,531 төгрөгийн гэм хорын хохирол төлбөрөөс 482,514,033 төгрөгийн төлбөрийг хоригдлуудын цалин хөлс, ар гэр болон бусад орлогоос барагдуулснаас 421 …

  • 15 March

    Ирэх долоо хоногийн пүрэв гарагт гамшгийн дохио дуугарна

    Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон шийдвэрлэсэн. Харин Засгийн газрын 2011 оны 339-р тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д зааснаар жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийн 16.00 цагт улс орон даяар гамшгийн аюулын …

  • 15 March

    Д.Эрдэнэбилэг: Хатуу цагийн шалгуурыг давсан бүхэн БААТРУУД

    Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг анх удаа хэвлэлд ярилцлага өгчээ. Сэтгүүлч Б.Ганчимэгийн түүнтэй хийсэн ярилцлага “Өдрийн сонин”-ы өнөөдрийн буюу 2019 оны гуравдугаар сарын 15-ны Баасан гарагийн дугаарт хэвлэгдсэнийг бид тус сонины ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН зөвшөөрөлтэйгөөр уншигчдадаа хүргэж байна. -Миний хувьд онцгой уулзалт тохиож байна. Учир нь та ярилцахыг ихэд хүсч байсан зочин төдийгүй, олон нийтийн таньж мэдрэхийг хүсч байгаа, тайлбар …