Нийгэм

March, 2019

  • 19 March

    Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 16/08 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ удаагийн зөвлөгөө өгөх өдөрлөг 2019 оны 03 дугаар сарын 20-ны …

  • 19 March

    Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймагт цас орж, шуурч эхэлжээ

    Цаг уурын байгууллагаас өнөөдөр Өвөрхангай, Баянхонгорын хойд, Архангайн зүүн хэсгээр цасан шуурга шуурна. Мөн нутгийн төв хэсгээр, 20-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна. Өнөөдөр 11:40 цагийн байдлаар: Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймагт цас орж, шуурч эхэлсэн байна. Сүхбаатар, Өмнөговь аймагт тэнгэр бүрхэг, хүйтэн салхитай. Өвөрхангай аймгийн Хархорин, Бат-Өлзий суманд …

  • 19 March

    Усанд живж байсан хүүхдийг аварсан З.Баянзулыг “Шударга журам” медалиар шагналаа

    Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамны Соёлын бодлогын газрын ахлах мэргэжилтэн З.Баянзулыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагналаа. Тэрээр 2015 оны долдугаар сард Увс аймгийн Улаангом суманд Увс нуурын эрэг дээр амарч байхдаа усанд живж байсан хоёр охины амь насыг аварчээ. Тухайн үед дугуйны дотуур хаймар дээр хөвөн тоглож байсан хоёр охин салхинд туугдан нуурын гүнзгий хэсэгт очуутаа …

  • 19 March

    Дөрвөн настай хүүг орондоо шээсэн гэх шалтгаанаар хэвтэрт ортол зоджээ

    Баянгол дүүрэгт энэ сарын 11-нд дөрвөн настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол зодсон хэрэг гарчээ. Хүү одоогоор ГССҮТ-т хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь сайнгүй байгаа аж. Тодруулбал, хойд эцэг болох Т эхийг нь хөдөө явсан хойгуур орондоо шээлээ гэх шалтгаанаар модон хусуураар хүүгийн нүүр биеийг хөх эрээн болтол зоджээ. Гуравдугаар сарын 13-нд ээж нь хөдөөнөөс ирснээр уг хэрэг …

  • 19 March

    С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсэгт ажилласан хоёр хүнийг хорьжээ 

    Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг дахин шалгах ажлын хэсгийг байгуулагдсан.Тэгвэл уг  хэргийн ажлын хэсэгт ажиллаж байсан Н, Б гэх хоёр хүнийг Чингэлтэй дүүргийн шүүхээс 14 хоног хорих захирамж гаргасан байна. Тодруулбал, АТГ, ЦЕГ, ТЕГ-аас хамтарч шийдвэрлэгдсэн хэргийг шалгах явцдаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг эрүүдэн шүүж, ял хүлээлгэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн аж. С.Зориг агсны аминд хүрсэн хэргээр Ц.Амгаланбаатар, …

  • 19 March

    Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

    Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсноос болж осолдох тохиолдол гарсаар байна. Он гарсаар улсын хэмжээнд гол, нуурын мөс цөмөрч автомашин унасан, суусан гэсэн 12 удаагийн тохиолдол бүртгэгджээ. Тухайлбал, энэ сарын 17-нд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны иргэн О /20 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-ын жолоодож явсан “Старикс” загварын суудлын автомашин Хөвсгөл нууранд цөмөрсөн тухай дуудлага аймгийн Онцгой …

  • 19 March

    “Өглөөний сонин”-ы хоёрдугаар улирлын захиалга явагдаж эхэллээ

    “Өглөөний сонин”-ы хоёрдугаар улирлын захиалга улс орон даяар явагдаж эхэллээ. “Хараат бус мэргэжлийн сэтгүүл зүй”-н төлөө “Өглөөний сонин”  Монголын сэтгүүл зүйн салбарт өндөр үүдээ өргөж, өрхөө татсан цагаас хойш 13 жилийн турш, 1580 үүрийн шаргал гэгээг уншигч тантай угтаж байгаадаа таатай байна.  Өнгөрөгч хугацаанд өөрийн өнгө төрх, нийтлэлийн бодлогоо хадгалахын зэрэгцээ мэргэшсэн сэтгүүлчдийн ур чадвар, мэдлэг боловсролоор далайлгаж бүтээсэн даацтай …

  • 19 March

    Нийслэлд “Цахим бодлогын зөвлөл” ажиллана

    Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, нийслэлийн төр захиргааны байгууллагаас “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй, түргэн шуурхай, ил тод, нээлттэй хүргэх, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, төрийн байгууллагын шийдвэр гарах түвшний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэн саналыг авч, төрийн үйлчилгээг удирдах, хянах, үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангаж иргэдийн санал хүсэлтийг …

  • 19 March

    “Бодь” цамхаг, НЗДТГ-ын хооронд гарсан галыг бүрэн унтраажээ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр болон Бодь цамхаг хоорондын зайнд байрлах хэсэг газарт өчигдөр 17:30 цаг орчимд  гал гарсан байна. Тус хоёр барилгын хоорондын зайд Бодь цамхагийн агааржуулалтын системийн цахилгаан төхөөрөмж болон НЗДТГ-ын актлагдсан модон эдлэлүүд түр хураалттай байжээ. Гал гарч, ахуйн эд зүйлс шатсаны улмаас НЗДТГ-ын байрны А корпусын 1-2 давхарын тухайн хэсэг рүү харж байрласан оффисын өрөөний …

  • 19 March

    Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн

    Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Өвөрхангайн нутаг, Баянхонгорын хойд, Архангайн зүүн хэсгээр цасан шуурга шуурна. Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 20-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүйтэрхийг анхааруулж байна. 2019 оны 03 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. …

  • 18 March

    Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

    Өнөө шөнө баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр буюу Завханы нутаг, Говь-Алтайн хойд хэсгээр, маргааш өдөр Өвөрхангайн нутаг, Баянхонгорын хойд, Архангайн зүүн, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Маргааш нутгийн төв хэсгээр, 20-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүйтрэх тул иргэд, тээвэрчид та бүхэн техникийн бүрэн бүтэн …

  • 18 March

    “Эко алтан заамар”-т ажилласан аврагчдыг шагналаа

    Төв аймгийн Заамар сумын нутаг “Эко алтан заамар” компанийн уурхайн ослын голомтод ажилласан алба хаагчдад өнөөдөр /2019.03.18/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнууллаа. “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор: ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаярыг шагнасан юм. Тэрбээр, “Эко Алтан Заамар” ХХК-ийн уурхайн тайлбад ажиллах ажлын хэсгийг ахалж ажилласан.  “Шударга журам медаль”-аар:  НОБГ-ын Аврах анги-105-ын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах …

  • 18 March

    Цаг агаарын МИАТ-ийн зарим нислэг хойшлогджээ

    Улаанбаатар хотын цаг агаарын улмаас өнөөдрийн буюу гуравдугаар сарын 18-ны өдрийн Хонг Конг-Улаанбаатар, Сөүл-Улаанбаатар, Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгүүдийг хойшлуулж маргааш өглөө доорх хуваарийн дагуу тухайн орон нутгийн цагаар нисэхээр болсон талаар МИАТ компаниас мэдээллээ. Хонг Конг – Улаанбаатар Нислэгийн дугаар: ОМ2972 Хөөрөх цаг: 09:00 Буух цаг: 13:40 Сөүл – Улаанбаатар Нислэгийн дугаар: ОМ302А Хөөрөх цаг: 12:20 Буух цаг: 15:05 Токио – …

  • 18 March

    Онцгой байдлын алба хаагчид цол нэмлээ

    Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 42 дугаар зарлигаар Онцгой байдлын байгууллагад олон жил идэвх, зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласан болон Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” компанийн уурхайн ослын голомтод ажилласан алба хаагчдад төрийн дээд одон, …

  • 18 March

    Н.Энхболд:Албан хаагчдынхаа нийгмийн баталгааг сайжруулах ажлуудыг хийж гүйцэтгэх болно

    “Монгол цэрэг”-ийн өдөрт зориулж УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, сонсогч нартаа, даян дэлхийд энхийг сахиулж яваа цэнхэр дуулгатнууддаа, дайнд оролцож, дарийн утаа үнэртсэн хүндэт буурлууд, ахмад дайчдадаа болон Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн Та бүхэнд “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн …