Нийгэм

June, 2019

  • 18 June

    Төгсбаатар: ELMONGOL платформ нь таныг хятадын зах зээлтэй холбох гүүр болно

    Хоёр том гүрний дунд оршиж байгаа Монголчууд бид ОХУ, БНХАУ хоёртой бизнес, наймаа арилжаагаа өргөжүүлж амьдарсаар олон жил өнгөрч байна. БНХАУ-ын хилийн боомтоор нэвтрэх хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэх болсон үзүүлэлт бий. Монголчууд бид хэдэн зууны тэртээ тасран цагын мууд автан салж одсон Өвөрмонголчуудынхаа талаар тааруухан бодолтой нь үнэн билээ. Гэвч Монгол гэх нэгэн нэрийн дор үсэрсэн цус, тасарсан мах …

  • 18 June

    Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

    Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө үүлшинэ, шөнөдөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна. Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, маргааш өдөр төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орж, салхи борооны өмнө ширүүснэ. 2019 оны 06 дугаар сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг …

  • 17 June

    Цахилгааны утас шалбарч гэмтсэн бол мэргэжлийн байгууллагаар яаралтай засуулж, аюулгүй болгоорой

    Нийслэлд орж буй хүчтэй салхитай, ширүүн бороо нь үер усны аюул үүсгэж байгаа тул та өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг сайтар хангана уу. Болзошгүй аюулаас сэрэмжлүүлэх үүднээс дараах зөвлөгөөг хүргэе. Таны ойр орчимд цахилгааны хазайсан тулгуур шон, хэт унжсан шугамын утас байгаа бол ойртож болохгүй. Өөрийн тань болон ойр байдаг айлын цахилгааны оруулгын утас шалбарсан, гэмтсэн бол мэргэжлийн байгууллагаар …

  • 17 June

    Соёл урлагийн удирдлагууд шинэлэг хандлагад суралцаж байна

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам “Соёл урлагийн байгууллагын тогтвортой хөгжил-удирдахуйн шинэлэг хандлага” гурав  дахь удаагийн сургалтыг өнөөдөр /2019.06.17/ Монгол Улсын Их сургуулийн номын санд эхлүүллээ. Сургалтад 21 аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол, соёл, урлагийн газрын соёлын мэргэжилтэн, аймгийн театр, номын сан, музейн захирал 100 гаруй хүн хамрагдаж байна. Сургалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр нээлээ. …

  • 17 June

    Үер усны гамшгаас сэргийлэхийг анхааруулж байна

    Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 20, 22-нд зарим газраар, 21-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орохын зэрэгцээ хүчтэй салхи шуурга дэгдэх төлөвтэй байгаа тул ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. -Усархаг ширүүн борооны улмаас цөөнгүй зам, гүүр эвдрээд байгаа тул аян замд гарахдаа сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагаас …

  • 17 June

    Эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

    Ойрын өдрүүдэд  төв болон говийн аймгуудын зарим нутгаар үеэр болсонтой холбогдуулан Эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Эрүүл мэндийн Сайдын өгсөн үүргийн дагуу үерийн голомтод мэргэжлийн эмч нарын баг ажиллаж, гамшигт өртөгсдөд эрүүл мэндийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээг  шуурхай үзүүлж байна. Тухайлбал Төв аймгийн Баянхангай сумын эмнэлэгт аймгийн төвийн мэргэжлийн эмч нар ажиллаж,  25 настай жирэмсэн эмэгтэйг …

  • 17 June

    Үер усны гамшгаас сэргийлэхийг анхааруулж байна

    Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 20, 22-нд зарим газраар, 21-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орохын зэрэгцээ хүчтэй салхи шуурга дэгдэх төлөвтэй байгаа тул ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. -Усархаг ширүүн борооны улмаас цөөнгүй зам, гүүр эвдрээд байгаа тул аян замд гарахдаа сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагаас …

  • 17 June

    Б.Баатархүү: Т.Энхсайханы нөхрийг дарамталж, ажлаас нь халах гэсэн зүйл байхгүй

    ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү өнөөдөр /2019.06.17/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Сүүлийн үед цагдаагийн алба хаагч, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой ташаа мэдээллүүд гарч байна. Энэ сарын 11-14-ний өдрүүдэд Ардчилсан намаас Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт жагсаал цуглаан зохион байгуулах хүсэлтээ хүргүүлсэн. Дүүргийн засаг даргын тамгын газраас ирүүлсэн хүсэлттэй нь танилцаад жагсаал цуглаан хийх …

  • 17 June

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын зарим газраар усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 оны 06 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар …

  • 15 June

    Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай анхааруулга гаргажээ

    Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн нэг бөгөөд Засгийн газрын 2011 оны 303 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөрт хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгайлан авч үзсэн төдийгүй ийм төрлийн хөдөлмөр эрхлүүлсний улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд нь хохирсон бол гэм буруутай этгээдээс нөхөн төлбөр …

  • 15 June

    Үер, усны аюулаас сэргийлэхийг анхааруулж байна

          Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 2019 оны 06 дугаар сарын хоёрдугаар арав хоногийн эхний хагасд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Бороо орох үеүдэд салхи зарим газраар 12-14м/с, зарим үед 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй байна. Иймд: Урин дулаан аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай …

  • 15 June

    “Хааны Эрэлд-2019” энхийг дэмжих үйл ажиллагаа эхэллээ

    “Хааны Эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааг Монгол Улсын Зэвсэгт хүчин 17 дахь удаагаа АНУ-ын цэргийн командлалын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга” хөтөлбөртэй хамтран энэ сард зохион байгуулна. Энэхүү арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа Тавантолгой дахь Зэвсэгт хүчний нэгдсэн төвд өнөөдөр /2019.06.15/  11:00 цагт эхэллээ. Сургуулилалтын зорилго нь энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багийг зохион байгуулж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны …

  • 15 June

    72,880 шил шар айргийг устгалд оруулжээ

    Улаанбаатар хот дахь гүний гаалийн бүсэд ажиллаж буй мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын байнгын хяналт шалгалтаар он гарсаар 63 зөрчил илрүүлж, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудын холбогдох заалтын дагуу 44 аж ахуйн нэгж, 19 иргэнд шийтгэлийн арга хэмжээ авч барагдуулжээ. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлүүдээс дурдвал: Материал импекс дэх гүний гаалийн хяналтын бүсээр “Некст женерэйшн хеалт” ХХК-ийн импортолсон “Аменорм” …

  • 15 June

    Улсын дээд шүүх хар тамхины 4 хэргийг хэлэлцжээ

    Улсын дээд шүүхэд  хар тамхины 4 хэргийг өчигдөр хэлэлцжээ. Энэхүү хэргүүдэд 19-28 насны залуус холбогдсон бөгөөд тэд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хар тамхи мансууруулах бодис хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, ашиг олох зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн юм. Тухайлбал: – 28 настай Д нь 2,6 грамм өвсийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, 3 хоног биедээ буюу халаасандаа …

  • 14 June

    “Алсыг харъя –Органикийг сонгоё” сарын ажлын үр дүнг танилцууллаа

    Хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх, органик хүнс үйлдвэрлэх  эрх зүйн орчин бүрдсэн боловч малчид, тариаланчид, үйлдвэрлэл эрхлэгч, хэрэглэгчдийн органик хүнсний талаарх мэдлэг, мэдээлэл хомс, ойлголт муу байгаагаас хууль, журмын хэрэгжилт удаашралтай, баталгаажилт хийгээгүй бүтээгдэхүүний шошгод органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, “органик”, “байгалийн гаралтай”,  “байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдлийг хэрэглэж, хэрэглэгчдийг төөрөгдүүлэн, хуурамч хаяг, шошготой бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал их байгаа …