Нийгэм

May, 2019

  • 30 May

    “Монгол хүү-2019” хүүхдийн баяр Хүй долоон худаг-т болно

    “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас санаачлан “Монгол хүү” Үндэсний хүүхдийн баярыг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийн хувьд “Монгол хүү” хүүхдийн баярыг “Гийнгоо” анхдугаар наадам нэрийн дор “Хонгорын хурд” МСУХ-той хамтран Монгол туургатны хурдан морь унаач хүүхдүүдийг алдаршуулах зорилготойгоор Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүй долоон худаг”-т 2019 оны 06 дугаар сарын 01-ны өдөр зохион байгуулах …

  • 30 May

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Нийслэлийн соёл, урлагийн газар, Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 18-наас зургадугаар сарын 2-ны хооронд зохион байгуулж байна. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж буй тус үйл ажиллагаануудын албан ёсны арга хэмжээ буюу Д.Сүхбаатарын талбайн хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа зургадугаар …

  • 30 May

    Хатаасан жимс, самар шинжилгээ баталгаажилтад хамрагдаагүй зэрэг зөрчлүүд илэрчээ

    НМХГ-аас “Олон улсын болон улсын шинж чанартай, цаг үеийн ба нийтийг хамарсан баяр ёслолыг зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг БГД-ийн Барс, Бизнес худалдааны төв, зам дагуу ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн нийлүүлж, худалдаалж байгаа агуулах зоорь, дэлгүүрүүдэд  өчигдөр хийжээ. Шалгалтаар худалдаа эрхлэгчид нь дотоодод тариалсан жимс, нарийн ногоо нь гарал үүслийн гэрчилгээгүй, импортын зарим ногоо …

  • 30 May

    БНСУ-д зорчихдоо дараах зүйлсийг анхаарна уу

    Гадаад Харилцааны Яамны Консулын газрын БНСУ-д зорчих иргэдэд өгөх мэдээлэл, зөвлөмж шинэчлэгдсэн байна. НЭГ. БНСУ-ЫН ХИЛЭЭР НЭВТРЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛС: БНСУ-ын хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр Хил, гаалийн албаны байцаагч нар тус улсад нэвтрэх зөвшөөрлийг олгодог. Хилээр нэвтрэх хуудсанд уригч талын мэдээлэл болон байрлах хаягаа үнэн зөв бөглөн, буцах онгоцны тасалбар, зочид буудлын захиалгын баталгааг биедээ авч явахаас гадна аяллын зорилгоо …

  • 30 May

    Сурагчдад Халх голын байлдааны үнэ цэнийг ойлгуулах тойрон аялал зохион байгуулж байна

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Дуурсах он жилүүд” ТББ хамтран Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг угтаж, Улаанбаатар дахь түүх дурсгалын газруудыг түшиглэн Халхын голын байлдааны талаарх өсвөр үеийнхний түүхийн мэдлэгийг нэмэгдүүлэх, Монгол, Зөвлөлтийн дайчдын баатарлаг гавьяаг мөнхжүүлэх, сурагчдын эх орноо хайрлах хүмүүжил төлөвшлийг нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр “Халхын гол тандаа баярлалаа” тойрон аяллыг …

  • 30 May

    “Найзын яриа” өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулна

    Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх чиг үүргийн хүрээнд “Найзын яриа” сэдэвт өдөрлөгийг Авлигатай тэмцэх газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөж байна. Авлигатай тэмцэх газраас олон улсын аргачлалын дагуу “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-г 21 аймаг, 9 дүүргийн 12-18 насны 10 мянга орчим хүүхдийг хамруулж, асуумжийн аргаар онлайнаар зохион байгуулдаг. Судалгааны дүнгээр монгол хүүхдүүдийн …

  • 30 May

    Бугын эвэр, дэрэвгэр жиргэрүүг хилээр гаргах гэж байсан этгээдүүдэд хоёр жилийн хорих ял оноожээ

    Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Б, Э нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын сүүлээр хянан хэлэлцжээ. Анхан шатны шүүх иргэн Э, Б нарыг “2017 …

  • 30 May

    Сайн дурын багш нар бэлтгэгдлээ

    Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн менежментийг сайжруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, өрхийн төвшинд болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор “Аюулгүй ирээдүй айл өрхөөс…” уриан дор “Эрсдэлгүй …

  • 30 May

    “Монгол цэрэг энхийн төлөө” цогцолборын шав тавьжээ

    “Энхийг сахиулагчдын олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Монгол цэрэг энхийн төлөө” цогцолборын шав тавилаа. Өчигдөр болсон хөшөө цогцолборын шав тавих ёслолд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын дарга хошууч генерал А.Ганбат, ЗХЖШ-ын ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал Д.Ганзориг болон энхийг сахиулагчид, ЗХЖШ-ын албаны төлөөлөгчид оролцов. Монгол Улс энэхүү өдрийг 2005 оноос тэмдэглэж ирсэн бөгөөд албан ёсоор Монгол Улсын Засгийн …

  • 30 May

    Хөлбөмбөгчин хүүгийн дурсгалыг хүндэтгэж талбайг шинэчилжээ

    Азийн хөлбөмбөгийн холбооны дэмжлэгтэйгээр нийслэлийн Баянзүрх дүүргийн 79-р сургуулийн талбайд хөлбөмбөгийн талбайг засварлаж, шинээр ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Уг шинэ талбайн нээлт өнөөдөр /2019.05.30/ 10:00 цагаас болох бөгөөд Монголын хөлбөмбөгийн холбоо болон сургуулийн хамт олон оролцох юм. Хөлбөмбөгийн шинэ талбайн нээлтийн арга хэмжээний үеэр хүүхдийн хөлбөмбөгийн “Грассруутсс” баярын арга хэмжээ болно. Азийн хөлбөмбөгийн холбооноос тусгайлан 79 сургуулийг онцлон дэмжсэний учир …

  • 30 May

    Төв цэвэрлэх байгууламжид амиа алдсан дөрвөн ажилтны ар гэрийнхэнд хоёр өрөө байр өглөө

    Ус сувгийн удирдах газрын харьяа Төв Цэвэрлэх байгууламжид өнгөрсөн сарын 17-нд үйлдвэрлэлийн осол гарч дөрвөн ажилтан харамсалтайгаар амиа алдсан. Нийслэлчүүдийн хувьд “шүдний өвчин” болсон хамгийн эмзэг голомтод ажиллаж байгаад амиа алдсан ажилтнуудын ар гэрийнхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан орон сууцны асуудал шийдэж өгнө гэдгээ амласан билээ. Тэгвэл өнөөдөр нийслэлийн удирдлагууд дөрвөн ажилтны ар гэрийнхэнд тус бүр …

  • 30 May

    Улаанбаатарт 18-20 хэм дулаан байна

    Өнөө, маргаашдаа Алтай, Хангайн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. 2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН 30-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Алтайн өвөр бэлээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр …

  • 29 May

    “Хүүхэд бидний аюулгүй орчин” хэлэлцүүлэг боллоо

    Хүүхдийн оролцох эрхийг хангах, хүүхэд өөрийн эрх ашигт нөлөөлж байгаа аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явцад сайн дурын үндсэн дээр оролцох бололцоог бий болгохын тулд жил бүрийн тавдугаар сарын сүүлийн долоо хоногийн лхагва гаригийг Нийслэлийн “Хүүхдээ сонсох” өдөр болгон тэмдэглэж байх шийдвэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч гаргасан байдаг. Хүүхдийн  үзэл бодлоо илэрхийлэх, дуу хоолойгоо нэгтгэх, мэдээлэл авах, …

  • 29 May

    “Найрамдал” цогцолбор орчимд олгосон газрын асуудлыг цэгцэлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улсын төсөвт үйлдвэрийн газар болгохоор шийдвэрлэв. Ингэснээр үйл ажиллагаа нь жигдэрч, төсөв, санхүүгийн хүндрэлгүй ажиллах бөгөөд олсон орлогоо улсын төсөвт бүрэн төвлөрүүлэх юм. НИТХ 2009 онд тогтоол гарган цогцолборын тусгай хэрэгцээнд байсан 5220 га газрын 1220 га-г нь …

  • 29 May

    Улсын хэмжээнд нэг сая хүүхэд хүүхдийн мөнгө авна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар  салбар дундын ажлын төлөвлөгөөг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөр батлуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сайд С.Чинзоригт даалгав. Мөн хүүхдийн хөгжлийг дэмжих, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг сайжруулахад анхаарч, салбар бүртээ дэд ажлын төлөвлөгөө батлан хэрэгжүүлэхийг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав. Жилийн ажлын хүрээнд …