Нийгэм

March, 2019

  • 15 March

    Налайх дүүрэгт марш тактикийн тэмцээн боллоо

    Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойг угтан Налайх дүүрэгт цэргийн хотхоны үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд марш тактикийн тэмцээн боллоо. Тус тэмцээнийг дүүргийн Засаг даргын нэрэмжит болгон зохион байгуулсан бөгөөд марш тактик, тусгай бэлтгэлийн аварга тасаг, бүлэг шалгаруулсан юм. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн удирдлагууд болон анги байгууллагын …

  • 15 March

    С.Баянмөнх:Өмгөөллийн тухай хуулийг зайлшгүй батлах бодит хэрэгцээ шаардлага үүсээгүй

    Монголын Хуульчдын холбооны Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны тэргүүн, Өмгөөллийн “Легал про” ХХН-ийн гүйцэтгэх захирал Содсүрэнгийн Баянмөнхтэй УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөгдөөд байгаа Өмгөөллийн хуулийн төсөл болоод өмгөөлөгчийн мэргэжлийн онцлог, өмгөөлөгчөө хэрхэн сонгох зэрэг сэдвээр ярилцлаа. -Өмгөөллийн тухай хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Өмгөөлөгч хүний хувьд энэ хуулийн төслийн талаар ямар …

  • 15 March

    Гадаад паспорт, иргэний үнэмлэхийг өнөөдрөөс эхэлж онлайнаар захиална

    Улсын бүртгэлийн тухай багц хуулийн шинэчлэлийн хүрээнд гадаад паспорт, иргэний үнэмлэхээ онлайнаар захиалдаг үйлчилгээг энэ сарын 15-аас буюу өнөөдрөөс нэвтрүүллээ. Ингэснээр Монгол Улсын иргэн гадаадад байсан ч, бүртгэлийн сүлжээнд холбогдсон сум, хорооноос ч гадаад паспорт, иргэний үнэмлэхээ онлайнаар захиалах боломжтой болно. Мөн гадаад паспорт болон иргэний үнэмлэхийн дуусах хугацааг иргэнд зургаан сарын өмнө болон нэр сарын өмнө гэсэн дарааллаар хоёр …

  • 15 March

    Он гарсаар эхний хоёр сарын дотор хар тамхины хэрэгт 88 хүн холбогджээ

    ЦЕГ хар тамхины хэрэгтэй холбоотой мэдээллийг 2016 оноос мэдээллийн санд нэгтгэдэг болсон. Одоогоор энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон 1,500 орчим хүн уг санд бүртгэгдсэн гэх мэдээлэл бий. Үүнээс үзэхэд Монголд хар тамхины хэрэглээ аль хэдийн хавтгайрсан нь илт байнаТухайлбал,  2018 онд 199 хэрэгт 412 хүнийг холбогдуулан шалгасан. Үүнээс 337 эрэгтэй 75 эмэгтэй хүн байсан.  Мөн өнгөрөгч 2018 онд насанд хүрээгүй зургаан хүүхэд …

  • 15 March

    Энэ ням гаригт НӨАТ-ын урамшууллын тохирол болно

    НӨАТ-ын урамшууллын ээлжит тохирол гуравдугаар сарын 17-ны ням гаригт “Боловсрол” телевизээр шууд цацагдана. Иргэд 2019 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа гуравдугаар сарын 16-ны өдрийн 23.59 цагаас өмнө бүртгүүлэх ёстой юм. Цахим төлбөрийн баримт системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохиролын супер шагнал 60 сая төгрөг байх аж. …

  • 15 March

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орж, салхи шуургатай байна. 2019 оны 03 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, …

  • 14 March

    Мах боловсруулах үйлдвэрүүдээс 31 зөрчил илэрчээ

    НИТХ-ын тэргүүлэгчдийн 2018 оны 11-р сарын 14-ний өдрийн 171 дүгээр тогтоолоор нийслэлийн хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, хот орчмын мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, эрүүл ахуйн байдлын талаар судлах, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг байгуулсан байдаг. Энэхүү ажлын хэсгийн  Ахлагч, НИТХ-ын Тэргүүлэгч Н.Батсүмбэрэлийн баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалтыг Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд шалгалт хийжээ. …

  • 14 March

    “Төрийн батлан хамгаалах үйлчилгээний өдөрлөг” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

    Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, нийслэлийн иргэдэд төрийн батлах хамгаалах үйлчилгээг үзүүлж, батлан хамгаалахын хуулиуд, Цэргийн штабын үйл ажиллагааг сурталчлах зорилготой “Төрийн батлан хамгаалах үйлчилгээний өдөрлөг” үйл ажиллагаа боллоо. Энэхүү өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагааг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нээж …

  • 14 March

    Их хэмжээний тариаг хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

    Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газар энэ сарын 11-ний өдөр БНАСАУ-аас Монгол Улсын иргэн “Н”-ийн нэр дээр төмөр замаар илгээсэн хувийн ачаа бүхий тээшинд 3,200 ампул “Kumdang” гэх тариаг нууж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ. Энэ  үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу холбогдох ажиллагааг хийж байна. Эм, эмнэлгийн хэрэгслийг импортлоход эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны …

  • 14 March

    Г.Шагшжав: Түрээсийн орон сууц ашиглалтад орсны дараа иргэдийг бүртгэж эхэлнэ

    “Түрээсийн орон сууц” хөтөлбөр батлагдсанаас хойш буюу 2015 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд түрээсийн нийт 1,512 айлын орон сууц ашиглалтад ороод байна. Өнөө жилийн хувьд улсын хэмжээнд нийт 1,542 айлын орон сууц шинээр ашиглалтад орохоос 972 нь нийслэлд буюу  “Буянт- Ухаа 2” хороололд бөгөөд тун удахгүй ашиглалтад орох аж. Иймээс энэ асуудалтай холбогдуулж иргэд хэзээнээс бүртгүүлж эхлэх, ямар шалгуур эрэмбээр тэнцэх …

  • 14 March

    “FAMILY” кимчиний цехийн үйл ажиллагааг зогсоожээ

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас БГД-ийн I хорооны нутаг дэвсгэр, 47 дугаар байранд иргэн Д-ийн эрхлэн явуулдаг “FAMILY” кимчиний цехэд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар, тус газар нь мэргэжлийн хяналтын байгууллагын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгүүлээгүй хүнсний үйл ажиллагаа эрхэлж, нийтийн орон сууцанд хүнсний үйлдвэрлэл явуулж байсан зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ноогдуулж, үйл ажиллагааг нь зогсоожээ. …

  • 14 March

    Төрсөн эгчийгээ хөнөөсөн залууд бүх насаар нь хорих ял оноолоо

    Төрсөн эгчийгээ галдан шатаасан залууг бүх насаар нь хорих ял оноолыг өчигдөр /2019.03.13/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа. Тодруулбал, шүүгдэгч Д.Батхуяг, О.Энхбаяр нарыг бүлэглэн санаатайгаар хүний амь насыг онц хэрцгий аргаар бүрэлгэсэн нь мөрдөн шалгах явцад тогтоогдож, дээрх хэрэг шүүхэд шилжсэн юм. Шүүхээс Д.Батхуяг, О.Энхбаяр нарт бүх насаар нь хорих ял оноогоод байна.Хэргийг сануулахад талийгаач бүсгүйн төрсөн …

  • 14 March

    Дэлхийн хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол улсаа сурталчиллаа

    Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын нийслэл Берлин хотноо “ITB Berlin 2019” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 53 дахь удаагаа энэ сарын 6-10-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. “ITB Berlin” нь дэлхийн аялал жуулчлалын салбарын хамгийн том нэгдсэн арга хэмжээнд тооцогддог ба энэ жил 181 орны 10 мянга гаруй аялал жуулчлалын салбарын байгууллагууд бүтээгдэхүүн үйлчилгээгээ 26 үзэсгэлэнгийн танхимд 160 мянга гаруй хүнд танилцуулан …

  • 14 March

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг түдгэлзүүлэв

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны шүүхэд гомдол гаргахад анхан шатны шүүхээс оноосон ялаас илүү хүнд ял оноох, эрх зүйн байдлыг дордуулж болохоор зохицуулсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн өчигдрийн /2019.03.13/ дунд суудлын хуралдаанаас гаргалаа. Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан …

  • 14 March

    Дээд шүүхээс Р.Эрдэнэбүрэнг цагаатгажээ

    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу өчигдөр /2019.03.13/ хянан хэлэлцжээ.Тэднийг АТГ-аас хөрөнгө орлогоо тайлбарлаж чадаагүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос Р.Эрдэнэбүрэн, Ж.Гантөгс нарт 2015 оны Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан …