Нийгэм

December, 2018

  • 28 December

    Аврагчдаас анхны гавьяат төрлөө

    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын тэргүүн ахлагч Ж.Баяртогтох “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнууллаа. Шагналыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд гардуулан өгсөн юм.   Тэргүүн ахлагч Ж.Баяртогтох нь Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан  тав дах гавьяат  ажилтан буюу …

  • 28 December

    Хотын удирдлага агаарын бохирдлыг бууруулах шахмал түлшний үйлдвэртэй танилцлаа

    Монгол Улсын Засгийн газраас  62 дугаар тоот тогтоол гаргаж, 2019 оны тавдугаар сараас Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахийг хориглосон. Олон жил Улаанбаатар хотын агаарыг бохирдуулж  ирсэн гол хүчин зүйлийн нэг болох түүхий нүүрсний утаа учраас тус шийдвэрийг буруутгах аргагүй. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрсөн сард Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын явцыг түргэтгэх, бүтээгдэхүүний чанарт анхаарал хандуулахыг …

  • 28 December

    Гэр хорооллын газраа чөлөөлсөн 180 өрх айл орон сууцанд орлоо

    Нийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба тэргүүтэй албаны хүмүүс өчигдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороолол орчимд “Пример инвестмент”  ХХК-ийн барьсан 60 айлын орон сууц, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороололд барьсан “Зургаан талт” компанийн ашиглалтад оруулсан 120 айлын …

  • 28 December

    Монгол Улсын Ардын жүжигчин Г.Хайдав таалал төгсжээ

    Монгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Гонгорын Хайдав таалал төгсөж, Монголын урлагт нөхөж баршгүй гарз учирлаа. Г.Хайдав нь 1925 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт төрсөн бөгөөд 1933 онд Их хүрээнд иржээ. Тэрбээр ажлын гараагаа тухайн үеийн хэвлэлийн үйлдвэрт үсэг өрөгчөөр эхлүүлэн ажиллаж байхдаа сайн дурын уран сайханч болж, 1947 онд анх зохиогдсон дуучдын уралдаанд түрүүлснээр урлагийн замд хөл тавьж байсан түүхтэй. Монголын шинэ үеийн дууны урлагийн …

  • 28 December

    Бүргэдчин охин Н.Айшолпан “Алтан гадас” одон хүртлээ

      Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2018.12.27/ төрийн дээд цол, тэмдэг “Алтан гадас” одонгоор Бүргэдчин охин Н.Айшолпаныг шагналаа. Израйлийн гэрэл зурагчин Ашер Свиденский 2014 онд Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ 13 настай Н.Айшолпан охиныг бүргэдээр ан хийж буй тухай гэрэл зургийн сурвалжилгыг “BBC” агентлагийн цахим хуудаснаа нийтэлсэн байдаг. Ингэснээр “The Eagle Huntress” хэмээх Н.Айшолпаны …

  • 28 December

    Б.Бааст: Ард түмэндээ хэрэгтэй юм хийхийн тулд авьяас билгээ дайчлах болно

      Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2018.12.28/ олон эрхмийг Төрийн дээд одон, медалиар шагналаа.Шагнал гардуулах ёслол морин цагт Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бөхийн Баастад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олголоо. Хөдөлмөрийн баатар Б.Баастыг цолоо гардаж авсных нь дараа сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр“100 насныхаа босгон дээр төр түмний хишиг …

  • 28 December

    ​ Дархан Уул аймагт Гэрлэх ёслолын өргөөний засвар хийгдэж байна

    Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан томоохон ажлын нэг нь гэрлэх ёслолын өргөө юм. Тиймээс энэ ажлыг эрчимжүүлэх хүрээнд Улсын болон аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан хотын соёл амралтын хүрээлэнгийн дэргэд байрлах Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт Гэрлэх ёслолын өргөөг байгуулахаар болжээ. Монгол ёс заншил хэв шинжийг агуулсан гэрлэх ёслолын өргөөг байгуулах ажил дотоод засал …

  • 28 December

    Дипломат албаны ажилтнууд тангараг өргөв

    Гадаад харилцааны яамны ажилтнууд холбогдох хуулийн дагуу Монгол Улсын дипломат албаны ажилтны, төрийн захиргааны албан хаагчийн тангараг тус тус өргөлөө. Тангараг өргөх ёслолын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ, та бүхэн ийнхүү төрдөө тангараг өргөж, дипломат болон төрийн албан хаагч боллоо.Маш том хариуцлага дээр гарын үсэг зурж, эх орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнолын төлөө ажиллах үүрэг хүлээлээ гээд тангараг өргөсөн …

  • 28 December

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар өглөө оройдоо жиндүү хүйтэн байна. 2018 оны 12 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлшиж, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс секундэд 3-8 метр, бусад хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр. …

  • 27 December

    Ч.Ганжавхлан: Архины үйлдвэр, асрамжийн газар хоёр адилхан төлбөр төлж байна

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг энэ сарын 12-ны өдөр улс орон даяар 2019 оныг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарлах уриалгыг гаргасан билээ. Тэрбээр өчигдөр (2018.12.26) УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн агентлаг зэрэг холбогдох төрийн байгууллагуудын …

  • 27 December

    Өрх, дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд резидэнт эмч нэмэлтээр ажиллаж эхэллээ

    Нийслэлийн Эрүүл мэндийн газар, АШУҮИС-ийн хооронд байгуулсан санамж бичгийн дагуу тус сургуулийн захирлын тушаал гарч хүүхдийн нарийн мэргэжлийн резидент эмч нар, төгсөх дамжааны оюутнууд нийслэлийн дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллахаар боллоо.Нийслэлийн 134 өрхийн эрүүл мэндийн төвд АШУҮИС-ийн 6-р дамжааны 392 оюутан 2018 оны арванхоёрдугаар сарын 24-нөөс 2019 оны гуравдугаар сарын 01-нийг хүртэл, төвийн зургаан дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн …

  • 27 December

    Э.Уужимсэтгэл: Аавынхаа зөвлөснөөр гагнуурчин мэргэжлийг сонгосон

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол-Солонгосын хамтарсан политехникийн коллежийн оюутан, 18 настай гагнуурчин Эрдэнийн Уужимсэтгэлд “Шилдэг залуу ажилчин” шагналыг олголоо. Э.Уужимсэтгэл шагнал гардаж авсныхаа дараа”Намайг урамшуулж дэмжиж байгаа бүх хүмүүст маш их баярлалаа. Цаашдаа улам хичээх болно. Мэргэжил эзэмшээд цаашдаа ирээдүйгээ бүтээх залуучуудыг хөтлөх болно. Аавынхаа зөвлөснөөр гагнуурчин мэргэжлийг сонгосон. Ер нь эрэгтэй, эмэгтэй гэсэн мэргэжил байхгүй. Хүн өөрөө хичээж …

  • 27 December

    Төрийн ордонд МАНАН халууцаж, гадаа талбайд ард түмэн жиндэж байна

    МАНАН бүлэглэл, “60 тэрбум”-ын гишүүд Төрийн ордонд эрх мэдлээ хамгаалж, олны тархи угаасан мэдээллээр халуу шатан сууна. Өндөр дээд сэнтий, зөөлөн дулаан суудлаа хамгаалахын төлөө хуралдаж, идэр есийн хүйтэнд жагсаж байгаа бээрсэн түмнээ цонхоор тохуурхан зогсоно. Гэтэл хөхөө өвлийн идэр хүйтэнд хөдсөн дээлтэй монголчууд шударга ёсыг тогтоохын төлөө эрүүл мэнд амьдрал ахуйгаа үл хайрхан жагсаж байна. Ард иргэд Монголын төрд …

  • 27 December

    Булган аймагт иргэн “Б” амь насаа алдсан хэрэг улс төрийн шалтгаангүй, ахуйн хүрээнд үйлдэгджээ

    Булган аймагт АН-ын гишүүнийг МАН–ын гишүүд гэрт нь очиж амь насыг нь бүрэлгэсэн гэх ноцтой мэдээллийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нарийн бичгийн дарга О.Магнай нар өчигдөр хэвлэлийнхэнд хандан өгсөн.  Тэгвэл энэ хэргийг Цагдаагийн Ерөнхий газраас улс төрийн шалтгаангүй, ахуйн хүрээнд үйлдэгдсэн гэдгийг мэдээллээ. Хэргийг тодруулбал 2018 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багт оршин иргэн “Б” түүний эхнэр …

  • 27 December

    Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Талст худалдааны төвтэй хамтран 10000 маск тараах аянг эхлүүллээ

    Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Талст худалдааны төвтэй хамтран өчигдөр /2018.12.26/10000 маск тараах аянг эхлүүллээ. 10,000 маскийг утааны голомтод амьдарч буй Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан зэрэг дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүд, замын цагдаа, ТҮК-ийн ажилтнуудад тараахаар болсон байна. 10,000 маскийг Талст худалдааны төвөөр үйлчлүүлсэн иргэдийн жил гаруйн хугацаанд хандивласан таван сая төгрөгөөр авчээ. Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 170-р цэцэрлэг, Баянгол дүүргийн 54-р …