Нийгэм

November, 2018

  • 8 November

    Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдааныг нээж үг хэлэв

    Эзэн богд Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар, цолтой өндөр чансаатай хүчит 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цогцолборт эхэллээ. Хүчит бөхийн барилдааныг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан үг хэлэв. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: Монголчуудаа, Дэлхий даяарт тархан суурьшсан монгол туургатнууд аа Монгол бидний бахархал, дээд тэнгэрээс заяат Эзэн …

  • 8 November

    Авьяаслаг охин Ц.Мичидмаа сайн үйлсийн аян зохион байгууллаа

    Монголын кино урлагийн “Оскар” гэгддэг “Академи авардс”-аас шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн авьяаслаг охин Ц.Мичидмаа өчигдөр /2018.11.07/ сайн үйлсийн аян зохион байгуулж хүүхэд багачуудыг баярлууллаа. Тодруулбал Чингэлтэй дүүргийн 13-р хороонд байрлах 17-р сургуулийн зорилтот бүлгийн 20 сурагчдыг сонгож баярлуулсан юм. Ц.Мичидмаа охины санаачлагыг түүний нагац эгч Д.Ганцэцэг дэмжиж сайн үйлсийн аян зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлсэн байна. Тэрбээр тус сургуулийн …

  • 7 November

    УБЕГ-ын сайтаас 10 төрлийн лавлагааг цахимаар авдаг боллоо

    Улсын бүртгэлийн багц хууль шинэчлэгдэн  арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн билээ. Тус хууль хэрэгжсэнээр Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас иргэн, хуулийн этгээд өөрт холбогдох мэдээлэл, лавлагааг интернэт сүлжээ ашиглан хаанаас ч авах боломж бүрдэж буй юм. Өөрөөр хэлбэл, иргэн та burtgel.mn сайтаар орж дараах 10 төрлийн лавлагаанаас өөрт хэрэгтэйг гэрээсээ, байгаа газраасаа авах боломжтой болсон юм. Үүнд:​ Цахим үнэмлэхийн лавлагаа …

  • 7 November

    “Цалингаас өөр орлогогүй” гишүүний тансаглал

    Бизнес хийж, татвар төлж, хүн цалинжуулж, үйл тамаа идэж байхаар улс төрд ороод хөрөнгөжөөд явах боломжтойг зарим хүний амьдралын замнал харуулдаг. Ер нь залуус улс төр рүү хошуурч, даргын цүнх ч болтугай барья гэж зүтгээд байгаагийн цаад шалтгаан энэ л дээ.  Манай улс төрчдийн цалин бол шалихгүй. Дундаж компанийн менежерийн л цалин. Гэвч энэ цалингаар тансаглаж чадаад байгаа нь сонирхолтой. …

  • 7 November

    CCTV-ийн монгол хэлний сайтыг үнэлэв

    БНХАУ-аас зохион байгуулсан “Бүс ба зам” олон улсын хэвлэл мэдээллийн форумд оролцож байгаа Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр өнөөдөр /2018.11.07/ Хятадын төв телевиз /CCTV/-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Х.Мандахбаяр дарга тус телевизийн Монгол хэлний салбарын кирилл сайтын хамт олонд МСНЭ-ийн өргөмжлөл гардуулж ажлын амжилт хүсэн ерөөсөн юм. Тэрбээр хэлэхдээ, “Дэлхийн хамгийн том хэвлэл мэдээллийн байгууллагын нэг болох Хятадын …

  • 7 November

    Ц.Хулан: Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтэд дүгнэлт хийж үзэхэд тун хангалтгүй

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны тавдугаар сарын 3-ны өдөр “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлиг гаргасан билээ. Дээрх зарлиг гарснаас хойш багагүй хугацаа өнгөрч байгаа тул Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрийг угтан зарлиг гарснаас хойш үүрэг, чиглэл авсан салбарын яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагууд ямар ажил хийж, хэрэгжүүлж байгаа талаарх …

  • 7 November

    Ц.Бат-Энх: Би ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл аваагүй, 4.5 тэрбумын тендер ч аваагүй

    МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг ЖДҮ-ийг дэмжих сангаас 950 сая төгрөгийн зээл авсан хэмээх мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл энэ мэдээллийн талаар эх сурвалжаас тодрууллаа. Ц.Бат-Энх:Илтэд гүжирдсэн мэдээллийг уншсан. Бид ЖДҮ-ийг дэмжих сангаас мөнгө зээлээгүй. Мөн тэрхүү худалд мэдээнд нэр дурдагдсан “Мөнгөн Дайван” болон “Монгол дайван” ХХК-д хамааралгүй” гэдгийг хэлж баримтуудыг дөнгөж сая авлаа хэмээн үзүүлсэн юм. Тодруулбал, 4.5 тэрбум …

  • 7 November

    Б.Чимидийн нэрэмжит шагналд нэр дэвших бүтээлийг хүлээн авч эхэлжээ

    Судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн,   судлаачдыг хөхүүлэн дэмжих зорилгоор Монгол Улсын Их Хурлаас төр, нийгмийн зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал олгох арга хэмжээг тав дахь …

  • 7 November

    Цагдаагийн нэр барьж луйвар хийжээ

    Цагдаагийн алба хаагчийн зургийг ашиглан цахимаар луйвар хийжээ. Тодруулбал, н.Болор-Эрдэнэ гэгч нь lexus Nymka, Erdene Bileg зэрэг хаяг хуурамчаар нээн цагдаагийн ажилтны гэрэл зургуудыг ашиглан “Жолооны эрх сэргээх, ангилал дарж өгнө” гэх зэргээр зар тавьж, чатаар болон утсаар харилцжээ. Улмаар 2017 оны  тавдугаар сарын 1-нээс хойш нийт 500 орчим иргэнээс 80 гаруй сая төгрөгийг залилсан болохыг илрүүлжээ. Уг этгээд нь …

  • 7 November

    Орон байрны хулгайчдад 9-11 жилийн хорих ял оноожээ

    Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр 104 хохирогчтой 114 сая төгрөгийн хохиролтой хулгайн хэргийг хэлэлцжээ. Тодруулбал,  хулгайн хэрэгт холбогдсон нийт 12 шүүгдэгчээс 11-д нь 1-9 жил хүртэл хорих ялаар шийтгэсэн бол нэг шүүгдэгчийг хоёр жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгэжээ. Дээрх этгээдүүд нь 2016 оноос хойш нийслэлийн бүх дүүргээр явж орон байрны хулгай …

  • 7 November

    ЖДҮХС-ийн орлогч даргыг баривчиллаа

    ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан асуудал олон нийтэд ил болоод байгаа. Уг асуудалтай холбогдуулан АТГ-аас өчигдөр “Чингис хаан” нисэх онгоцны буудалд гүйцэтгэх ажиллагаа явуулжээ. Тодруулбал, тус сангийн орлогч дарга Б, холбогдох албан тушаалтан Н нарыг онгоцноос буухад нь саатуулсан байна. Тэд Турк улсад албан ажилтай явсан бөгөөд ийнхүү газардахад нь баривчилсан байна.  АТГ-аас өмнө нь энэ хэрэгтэй холбогдуулан …

  • 7 November

    Онцгой байдлын алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ

    ОБЕГ-ын даргын тушаалаар Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчдыг 2018 оны аравдугаар сарын 26-ны өдрөөс хүйтний улирлын хувцсанд шилжүүлэхээр болсон. Хүйтний улирлын хувцсанд шилжүүлсэнтэй холбогдуулан  энэ сарын 5-ны өдөр ОБЕГ, ГСХ болон нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын алба хаагчдын хувцасны үзлэгийг зохион байгууллаа. Үзлэгээр алба хаагчдын …

  • 7 November

    Монголд анх удаа умайн хоргүй хавдрыг мэс заслын бус эмчилгээ хийлээ

    Нийслэлийн Амгалан амаржих газрын Эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх тасагт Radiofrequency myoma ablation эмчилгээг умайн хоргүй хавдрыг эмчлэх зорилгоор Монголд анх удаа 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хэвлийн дурангийн хяналтын дор амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэхүү ажилбарыг Амгалан амаржих газрын дарга Ц.Батболд, Эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх тасгийн эрхлэгч их эмч Л.Долгоржав, их эмч Н.Ганболд, унтуулгын их эмч Б.Болортайван нарын бүрэлдэхүүнтэй эмч нарын …

  • 7 November

    Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 2018 оны 11 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган …

  • 6 November

    Авто машинтай жагсаалд оролцож буй иргэд Ерөнхийлөгчтэй уулзав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүсэлт гаргасан иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хүлээн авч уулзлаа. Уулзалтад, авто тээврийн үйлчилгээ эрхлэгч иргэдээс гадна “автомашинтай жагсаал”-д оролцож буй иргэд, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас бага хэмжээний зээл хүссэн ч зээл нь олгогдоогүй зэрэг 100 гаруй иргэн оролцож, санал хүсэлтээ хэллээ. Тухайлбал, автомашинтай жагсаалд оролцож буй иргэд “2018 оны арваннэгдүгээр сарын …