Нийгэм

November, 2018

  • 3 November

    Монгол бахархлын өдөр Монголын Үндэсний музей ажиллана

    Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, Монгол бахархлын өдөр өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу энэ сарын 08-нд тохиож буй. Эл өдөр Монголын Үндэсний музей 09.00-16.30 цаг хүртэл ажиллана. Засгийн газраас энэ жил пүрэв, баасан гарагт дараалан бүх нийтээр амрах шийдвэрийг гаргасан билээ. Энэ өдөр тус музей иргэддээ түүх, дурсгалын үзмэрүүдээ сонирхуулах юм. Үнийн хувьд том хүн 8000, оюутан …

  • 3 November

    Монгол бахархлын өдрөөр “Чингис хаан одон” олгохгүй

    Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн буюу Монгол бахархлын өдөр тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний …

  • 3 November

    АН-ын индэрийн үеийнхэн буюу 1980 оныхны үсрэлт

    Зоригтой, золбоотой улстөрчдийн эрин үе ардын болоод ардчилсан хувьсгалын эхэн үед үлдэж, өнөөдөр ердөө л цог шиг мөлийж, гөлчийсэн улстөрчдийн эрин үе эхэлсэн гэж үзвэл энэ нь яах аргагүй уйтгар гунигтай дүрслэл болж хувирна. Учир нь, цаг үе нийгмийн шаардлагаа дагаад эрх чөлөөний хатуу ширүүн тэмцлийн зам сонгох нь хийсвэр сөргөлдөөн мэт санагдахын дээр эрх чөлөөг эрхэмлэх үзлийг эрдэм боловсрол, …

  • 3 November

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна. 2018 оны 11 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, …

  • 2 November

    “Уран жолоодлого-Ур чадвар” тэмцээний аваргууд тодорлоо 

    “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатарын санаачлагаар нэгтгэлийн 492 жолооч нарыг оролцуулсан “Уран жолоодлого-Ур чадвар”-ын тэмцээн зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа. Тэмцээн нь нийтийн тээврийн жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм, хууль эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, сурган чадавхижуулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх үндсэн зорилготой. Тэмцээнд оролцож буй жолооч нараас хууль эрх зүй, замын хөдөлгөөний дүрэм, нийтийн тээврийн стандарт, техникийн онолын …

  • 2 November

    Яармагийн гүүрийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ

    Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, авто замын сүлжээг өргөтгөх зорилгоор нийслэлийн удирдлага зам, гүүрийн бүтээн байгуулалт олныг өрнүүлж буй. Тэдгээрийн нэг болох Яармагт шинэ гүүр барьж, хуучныг нь засварлах төслийн бүтээн байгуулалт дуусаж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Эл бүтээн байгуулалтыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлсэн юм. Төслийн хүрээнд барьсан шинэ гүүр 20.5 метрийн өргөн, 250 метрийн урттай …

  • 2 November

    АТГ-аас ХХААХҮЯ-ны дөрвөн албан хаагчийг саатуулжээ

    Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас Улсын их хурлын гишүүд,  зарим сайдын хамаарал бүхий этгээдүүд зээл авсан асуудал олон нийтэд ил болоод байгаа билээ. Уг асуудалтай холбооттойгоор ЖДҮХС-гийн үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлагаар хангах үүрэгтэй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд Б.Батзориг хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн. Тэгвэл өчигдөр /2018.11.01/ АТГ-аас ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг, ХХААХҮ-ийн Төрийн нарийн бичгийн …

  • 2 November

    68 настай иргэнийг бүлэглэн дээрэмджээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р хороо 70-р байрны баруун талд явж байсан 68 настай иргэнийг үл таних гурван хүн өчигдөр /2018.11.01/ 20.30 цагт  дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, 68 настай эрэгтэй  Б-г явж байхад нь эрэгтэй 42-43 насны гурван этгээд бүлэглэн LG гар утас, бэлэн мөнгийг дээрэмдсэн байна. Тус мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж илрүүлэн, гэмт этгээдүүдийг саатуулан шалгаж эхэлжээ.

  • 2 November

    Барилга дээрээс үсрэх гэж байсан 14 настай охиныг аварчээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд өндрөөс хүүхэд амиа хорлох гээд байна гэсэн дуудлага өчигдөр /2018.11.01/ оройн 19.20 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу аврах ангийн алба хаагчид 19.34 цагт очиход Баянгол дүүргийн харьяат  14 настай эмэгтэй Н нь 15 давхар барилгын дээвэр дээрээс үсрэх гэж байсныг Аврах бүлгийн дарга, ахлах дэслэгч Д.Шижирболд, эмч, дэслэгч Э.Эрдэнэзуу нар охинтой ярилцаж, сэтгэл санааг …

  • 2 November

    Цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 2-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд нутгийн зүүн хагаст цас, 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цас орж, цасан шуурга шуурна.    Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг …

  • 2 November

    Дуучин Б.Амархүү, Б.Гандаваа нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

    Дуучин Б.Амархүү нарт холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2018.11.01/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Хурлаар дараагийн шүүх хурлын товыг гаргаж, 2018 оны арваннэгдүгээр сарын 12-нд хэлэлцэх шийдвэрийг гаргалаа. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр …

  • 2 November

    А.Лувсан: Харүмафүжи биднээс уучлал гуйгаагүй ч нэхэмжлэлээ татаж авсан

    Таканоива А.Баасандорж, аварга Харүмафүжи нарын маргааны улмаас А.Баасандорж Харүмафүжи Д.Бямбадоржоос 24130000 иен нэхэмжлээд байсан билээ. Тэгвэл Таканоива А.Баасандорж  өмгөөлөгчийн хөлс, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардал, зиндаа буурч цалин багассаны хөлс зэргийг нэхэмжилсэн хүсэлтээ энэ долоо хоногт шүүхээс эргүүлэн татсан билээ. А.Баасандоржийн өмгөөлөгч нь өргөдлөө татаж авсан шалтгаанаа Монголд байгаа ар гэрийнхэнд нь дарамт учирч байгаатай холбон тайлбарласан төдийгүй цаашид маргаанаа эцэслэж барилдаандаа анхаарал хандуулахыг чухалчилж байгаа гэж тайлбарласан юм. Түүний …

  • 2 November

    Улаанбаатарт өдөртөө цас орно

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. 2018 оны 11 дүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд …

  • 1 November

    Хүүхдийн ордны баруун уулзвараар Энхтайваны гүүр рүү эргэдэг боллоо

    Өнөөдрөөс эхлэн Хүүхдийн ордны баруун уулзвараар зүүн гар тийш буюу Энхтайваны гүүр рүү эргэх боломжтой боллоо. Уг уулзварт замын тэмдэглэгээ хийж, гэрлэн дохио суурилуулжээ. Ингэснээр Төв шуудангийн уулзвар, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөний авто замуудын ачааллыг бууруулах юм. Хотын замын түгжрэлийг бууруулах зорилгоор хотын төв орчмын замын хөдөлгөөнд өөрчлөлтүүд оруулж байгаа. Тухайлбал 1 дүгээр сургуулийн уулзвараас хойш Цэцэг төв …

  • 1 November

    Дуучин Б. Амархүү нарыг шүүх хурал болно

    Дуучин Б.Амархүү хүн зодож танхайрсан хэргээр  нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байсан. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, харьяа дүүргийн анхан шатны шүүхэд хавтаст хэргийг шилжүүлжээ. Шүүхээс өнөөдөр 15.00 цагт Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нарт холбогдох  хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийхээр товлосон байна.