Нийгэм

November, 2018

  • 6 November

    “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө

    Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 97 жилийн ой, Монгол, Оросын 59 дэх удаагийн найрамдлын сарын хаалтын ажиллагааны хүрээнд Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө. Цэцэг өргөх хүндэтгэлийн үйл ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны ажилтнууд, цэргийн сургуулийн сонсогчдын төлөөлөл оролцов. Элчин сайд Б.Дэлгэрмаа “Найрамдлын сарын хүрээнд хоёр орны уламжлалт найрамдалт харилцааг …

  • 6 November

    Монголын Хуульчдын холбоо Хуульчдын Ази, Номхон далайн бүсийн холбооны гишүүн боллоо

    Монголын Хуульчдын холбоо нь Хуульчдын Ази, Номхон далайн бүсийн холбоо /LAWASIA/- нд гишүүнээр элсэх асуудлыг 2016 оноос хойш судалж, энэ оны эхэнд гишүүнээр элсэх өргөдлөө өгөөд байсан билээ. Хуульчдын Ази, Номхон далайн бүсийн холбоо нь өргөдлийг судлан 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Камбожи улсын Сием Реап хотод зохион байгуулагдсан Зөвлөлийн ээлжит хурлаараа хэлэлцэж, Монголын Хуульчдын холбоог тэргүүлэх гишүүнээр …

  • 6 November

    Зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал маргааш болно

    Баянзүрх дүүргийн XXI хороонд байрлах “Очир” төвийн зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал маргааш буюу энэ сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор тов гарчээ. Сануулахад гэмт этгээдүүдийг шүүх хурал өнгөрөгч зургадугаар сард Баянзүрх дүүргийн шүүхэд болсон. Шүүхээс уг хэргийг мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гарсан юм. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …

  • 6 November

    “Монголын сахалтай залуус” хорт хавдартай хүүхдүүдэд тусална

    Дэлхий нийтээр арваннэгдүгээр сарыг “No Shave November” буюу сарын турш сахалаа хусалгүй арьсаа амраадаг сар болгон 15 жил болж байна. Түүнчлэн тухайн сард сахал хусах бүтээгдэхүүнд зарцуулдаг мөнгөө хорт хавдрын эсрэг санд хандивладаг уламжлалтай. Тэгвэл “Монголын сахалтай залуус” төрийн бус байгууллага уг уриалгад нэгджээ. Тодруулбал, “No Shave November”-ийг тохиолдуулан “Монголын сахалтай залуус” нэгдэн орлогоо хүүхдийн хорт хавдрын эсрэг санд хандивлахаар …

  • 6 November

    Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 2-7 хэм хүйтэн, говийн бүс …

  • 5 November

    Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дүүргийн эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

    Томуу, томуу төст өвчний улиралчлал эхэлж байгаатай холбогдуулан дүүргийн эмнэлгүүдэд авч хэрэгжүүлж буй ажилтай танилцахаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл зэрэг албаны хүмүүс өнөөдөр дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт ажиллалаа. Одоогийн байдлаар нийслэлийн харьяа эмнэлгүүдийн орны ачааллаас үзэхэд нийт 2239 …

  • 5 November

    “Мөнх тэнгэрийн бичиг-2018” үзэсгэлэн нээлтээ хийлээ

      Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Уран зургийн галерейд нээлтээ хийлээ. 2011 оноос уламжлал болгон 7 дахь жилдээ зохиож буй үзэсгэлэн энэ жил насанд хүрэгчдийн болон сурагчдын бүтээлийн олон улсын үзэсгэлэн хэлбэрээр гарч байгаа юм. Монголын Уран зургийн галерейд …

  • 5 November

    Улаанбаатар хотыг гэрэлтүүлэх “Гэрэлтэй хот” аян хэрэгжиж эхэллээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын дэвшүүлж буй  “Нэг хот-Нэг стандарт” зорилтын хүрээнд “Гэрэлтэй хот” аяныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү аяны хүрээнд Улаанбаатар хотын гудамж, зам талбай дахь  гэрэлтүүлгийг гурав дахин нэмэгдүүлэх зорилго тавьж, гэрэл унтраах, асаах цагийн хуваарийг улирлын нөхцөлд тохируулан өөрчлөх юм. “Гэрэлтэй хот” аяны хүрээнд хийгдэх ажлын талаар Нийслэлийн Засаг даргын …

  • 5 November

    11 сарын 8-нд хилийн боомтууд амарна

    11 сарын 8-ны өдөр буюу Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тохионо. Бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан. “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд энэ өдрүүдэд …

  • 5 November

    Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хуваах асуудлыг НИТХ дэмжиж УИХ-д уламжлахаар болов

    НИТХ дахь “Аз жаргалтай хот” хорооны дарга Р.Дагва, Байгаль орчин ногоон хөгжлийн хорооны дарга Л.Нарантуяа, Төсөв санхүү, эдийн засгийн хороон дарга Ц.Сандаг-Очир, Хууль эрх зүйн хорооны дарга Ж.Батсайхан, Нийгмийн бодлогын хороон дарга Д.Мөнхжаргал нар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 …

  • 5 November

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орохгүй, шөнөдөө хүйтэн байна. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар …

  • 3 November

    Загас, нугасны мах зэрэг түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг хууль бусаар оруулж иржээ

    БНХАУ-аас загас, нугасны мах зэрэг түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг хууль бусаар оруулж ирсэн байсныг Мэргэжлийн хяналтын байцаагчид илрүүллээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн X, XIV хороонд энэ сарын 1-ны өдөр Замын-Үүдээс зөвшөөрөлгүй хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж ирсэн иргэдийн үйл ажиллагаанд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид шалгалт хийжээ. Шалгалтаар зориулалтын бус тээврийн хэрэгслээр хүнсний бус бараа бүтээгдэхүүнтэй цуг гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгын зөрчилтэй, …

  • 3 November

    “Цахим орчинг зөв болгоё” аян эхэллээ

    Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газартай хамтран ухуулга, нөлөөллийн “Цахим орчинг зөв болгоё” аяныг 11 дүгээр сарын 01-ээс эхлүүлж байна. Аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон талын ажлыг зохион байгуулахаас гадна цахим орчинд эерэг мэдээний давалгааг өрнүүлж, зөв хэрэглээний ойлголтуудыг өгөх, цахим орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн …

  • 3 November

    “Сохо мебель”-ийн захирлын хэргийг Мөрдөн байцаах газар луу татжээ

    Өнгөрсөн 2017 оны зургадугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр “Нарны хороолол” хотхоны 22 давхрын салхивчаар 22 настай охин Ж унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэрэгт тавилгын их дэлгүүр болох “Сохо Мебель” компанийн ерөнхий захирал Б.Жадамбааг холбоотой хэмээн хэвлэлээр мэдээлж байв. Учир нь талийгаач түүний туслахаар ажиллаад удаагүй байсан бөгөөд өмнө нь захиралдаа зодууллаа …

  • 3 November

    “Дэлхийн мисс-2018” тэмцээний оролцогч Э.Энхриймаа номын нээлтээ хийлээ

    БНХАУ-ын Санья хотод ирэх сард болох “Дэлхийн мисс-2018” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох Э.Энхриймаа “Хатан ухаант ээжүүдийн сургааль”номын нээлтээ өчигдөр /2018.11.02 Азхур номын их дэлгүүрт хийлээ. Дэлхийн гоо сайхны дэвжээнд “Сайн ээж сайхан дэлхий” уриатай хүчээ сорихоор зэхэж буй тэрбээр монгол эхчүүдийн алтан сургааль, нандин захиасыг цуглуулан цуврал ном бүтээхээр санаачилсан бөгөөд энэхүү номд 100 ээжийн хэлсэн үг, захиас багтжээ. Мисс Э.Энхриймаа “Дэлхийн гоо үзэсгэлэнгийн талбарт хүчээ сорихдоо би “Ээж бүр үр хүүхдээ …