Нийгэм

April, 2019

  • 11 April

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 оны 04 дүгээр сарын 11-ний­ 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдиол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс …

  • 10 April

    “Babybio” бүтээгдэхүүн эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй байна

    Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн урд талд байрлах Ноён трейд төвийн нэг д давхарт байрлах Монос Улаанбаатар ХХК-ийн Монос ХӨСҮТ-18 эмийн сангийн салбарт шалгалт хийлээ. Шалгалтаар тус эмийн сангийн салбарт худалдаалж буй Франц улсад үйлдвэрлэсэн 90 гр савлагаатай 6+ сартай хүүхдэд зориулсан, АS2342, 12:12, 22-08-2019 хэрэглэж дуусах хугацаатай, 3288131540092 цувралын дугаартай Babybio нэрийн бүтээгдэхүүнийг лабораторийн …

  • 10 April

    Хууль бусаар гар утас эд зүйлийг худалдан борлуулдаг гурван ченжид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

    Өнөөдөр /2019.04.10/ Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвд цагдаагийн байгууллагаас энэ оны нэгдүгээр улирлын гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Э.Товуудорж ““Энэ оны нэгдүгээр улиралд нийслэлд 6666 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1309 хэргээр буюу 16.4 хувиар буурч …

  • 10 April

    Монголчуудын угсарсан “TBC-2MС” агаарын хөлгийн туршилтын нислэгийг хийжээ

    “TBC-2MС” агаарын хөлгийг Монгол орны нөхцөлд уялдуулан тоноглож, анхны загварын туршилтын нислэгийг хийжээ. Буянт-Ухаа дахь Чингис хаан ОУНБ-ын аэродромын бүсийн туршилтын нислэгийг ОХУ-ын Новосибирск хотын “СибНИА” /Сибирийн нисэхийн эрдэм шинжилгээний хүрээлэн/-ийн захирал, туршин нисгэгч В.Е.Барсук үйлдсэн байна. “TBC-2MС” агаарын хөлөгт АНУ-ын “Honeywell” компанийн ТПЕ-331-12 хөдөлгүүр, “Hartzell Propeller Inc” компанийн 5 алгатай сэнсийг суурилуулсанаар уг онгоцны хүндийн жин 500 килограммаар багасч, хурд …

  • 10 April

    Ерөнхий прокурор олны анхаарлыг татсан хэргүүдэд хяналт тавих ажлын хэсэг байгууллаа

    Улсын Ерөнхий Прокурорын 2019 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн тушаалаар ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийн прокурорууд төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокурор, Авлигатай тэмцэх газар, Тагнуул, Цагдаагийн байгууллагын албан хаагч холбогдсон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд байгаа ээдрээтэй, хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлж, олны анхааралд орсон эрүүгийн хэргүүдийг  хянах болжээ. Хэргүүдийг хянаснаар мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж, шуурхай шийдвэрлэхэд …

  • 10 April

    “Кембаб чонгүг” хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг түр зогсоожээ

      “Дүнбэгмайл” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Ким Баб Чонгүг” хоолны газрын салбарт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандартын чиглэлээр хяналт шалгалтыг хийжээ. Тэгвэл шалгалтаар хоолны дээж аваагүй, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний хадгалалтын горим зөрчсөн, хоол үйлдвэрлэлийн байрны ариутгал цэвэрлэгээ хангалтгүй, түүхий эд хүнсний бүтээгдэхүүнийг хүлээж авах, шалгах, ангилан ялгалт …

  • 10 April

    “Өглөөний сонин”-ы өнөөдрийн шинэ дугаарын тойм

    “Өглөөний сонин”-ы лхагва гаригийн шинэхэн дугаар уншигч таны гар дээр очиж байна. Манай сонины өнөөдрийн дугаарт “Капитал” банк болон банкны салбарт гарч буй хямралын тухай баримт түшсэн нийтлэл, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн боловсролын салбарт өрнүүлж буй ажлын тухай дэлгэрэнгүй ярилцлага, олны анхаарлын төвд ороод буй “Эрдэнэт” үйлдвэрийн трансформатор хэрхэн доголдсон тухай байр суурь, энэ онд хэрэгжүүлэх уул уурхайн том төслүүдээс юу …

  • 10 April

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын орлогч захирлуудыг томилжээ

    ТӨБЗГ-аас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага, зохион байгуулалтын бүтцийг баталсны дагуу орлогч захирлуудыг томиллоо. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал нь дөрвөн орлогчтой байна. Нэгдүгээр  орлогчоор Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчоор Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчоор Д.Дэлгэрбаяр, Хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор П.Энхбат нарыг томилж, шинэ захирлууд ажлаа хүлээн авчээ. Ерөнхий захирлын I орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх баяжуулалтын техникч, баяжуулалтын инженер, олон …

  • 9 April

    Капитал банк татан буугдсантай холбоотой асуулт, хариулт

    ХОРИН САЯ ХҮРТЭЛ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ БҮРЭН ДААТГАГДСАН Банк татан буугдсан тохиолдолд яах вэ? Банк татан буугдаж, даатгалын тохиолдол бий болоход Хадгаламжийн даатгалын корпораци нөхөн төлбөр олгох банкийг сонгон шалгаруулсан. Сонгосон банкаар дамжуулан татан буугдсан банкин дахь хадгаламжийн даатгалд даатгагдсан харилцах, хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгогдоно. Нөхөн төлбөр олгох хугацаа 3 жил байна. Даатгалын тохиолдол гэж юу вэ? Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын …

  • 9 April

    Такси үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад хяналт, шалгалт хийжээ

    Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас өнгөрсөн гуравдугаар сарын 29-ний өдөр баталсан “Такси болон дуудлагын такси үйлчилгээний гэрээтэй аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих шалгалтын удирдамж”-ийн хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Автотээврийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011, “Такси үйлчилгээ. Ерөнхий шаардлага” MNS 5122:2013 улсын …

  • 9 April

    Нийслэлийн ерөнхий прокурор чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

    2016 онд Улсын ерөнхий прокурорын тушаалаар Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокуророор томилогдож байсан Д.Баярмагнай өчигдөр /2019.04.08/ өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Түүнчлэн нийслэлийн прокурорын орлогч прокурор Ж.Сандагсүрэнг албан тушаалаас нь чөлөөлөх тухай яригдаж байгаа ба түүний оронд нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор Н.Амарсанааг томилохоор  ашиг сонирхлыг нь шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хүргүүлээд байгаа аж.

  • 9 April

    “Тод каннам” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлжээ

    Өөх соруулах мэс ажилбар хийхдээ хариуцлагагүй алдаа гаргаж хүний амь насанд хүрсэн хувийн эмнэлэг болох “Тод каннам” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас түдгэлзүүлж шийдвэрлэжээ. Тодруулбал, Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох Нийслэлийн комиссын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн албан бичигт дурдсан дүгнэлтийг …

  • 9 April

    Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

    Улаанбаатар хотноо энэ сарын 24-26-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдана. Уг сургууль болохтой холбогдуулж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг өнөөдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 26-ны 09.00 цаг хүртэлх хугацаанд “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал”-ын зэрэгт шилжүүлэх захирамжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан гаргалаа. Захирамжийн хүрээнд нутгийн захиргааны байгууллагууд ажлын тусгай горимоор ажиллаж бэлтгэл бэлэн …

  • 9 April

    Г.Батхүү, Х.Тэмүүжин, Б.Дэлгэрмаа нар Ардчилсан намын дэд дарга болжээ

    Ардчилсан хувьсгалын 30, Ардчилсан нам байгуулагдсаны 29 жилийн ойн хүрээнд Үндэсний бодлогын хорооны VI хуралдааныг энэ сарын 7-нд Төрийн ордонд зохион байгууллаа. Хуралдааны үеэр Дотоод сонгуулийн хорооны тогтоолыг танилцуулж, ҮБХ-нд сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг баталсан юм. Мөн Х.Тэмүүжин, Г.Батхүү, Б.Дэлгэрмаа нарыг  Ардчилсан намын Дэд даргаар сонгов. Улмаар Ардчилсан нам Р.Амаржаргал, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж, Г.Батхүү, Х.Тэмүүжин, Элчин сайд асан Б.Дэлгэрмаа нарын зургаан …

  • 9 April

    Өнөөдөр гурван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 4  сарын 9-ний Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 7, 8-р хороо Нуурын 8, Баянхошууны 8, 10, 11, 13-р гудамжууд, ЦЭЭГ ХХК, Дүүргийн ЗДТГ, Бүрд халуун ус, Дэлхийн зөн ОУБ, Усан сан, Монгол керамик ХХК болон эдгээрийн ойр орчмоор ХАН-УУЛ ДҮҮРЭГ / ТӨВ АЙМАГ …