Нийгэм

November, 2018

  • 15 November

    М.Энхболд “Хаан” ширээгээ хамгаалан үлдэхийн тулд АТГ-ыг ашиглах уу?

    Сүүлийн өдрүүдэд Улс төрийн нөхцөл байдал, эрх баригч намын дотоод маргаан ширүүн өрнөж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы индэр дээрээс ёс зүй, хариуцлага алдсан МАН-ын гишүүдэд хариуцлага тооцох тухайгаа ч албан ёсоор мэдэгдсэн. У.Хүрэлсүх ч хэлсэн ёсоороо намын даргын хувьд МАН-ын гишүүдэд дотроосоо хариуцлага тооцож Хотын дарга Су.Батболд, УИХ-ын дарга М.Энхболд нарыг ажлаа өгөн огцрохыг шаардсан бол МАН-ын бүлгийн …

  • 15 November

    МАН-д У.Хүрэлсүх лидер үү,Д.Хаянхирваа лидер үү?

    Өнгөрсөн жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН засгаа,намын даргатайгаа солиод жил орчмын хугацаа өнгөрч байна. Нэгэнт Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан, 60 тэрбумын хэрэгт холбогдсон юм чинь М.Энхболдыг намын даргаасаа төдийгүй УИХ-ын даргаас ч буух ёстой гэсэн олон нийтийн шахалт шаардлага байсан ч намын дарга У.Хүрэлсүх нь хагарлыг нэмж, галыг өрдөөгөөд яахав хэмээн болгоомжлон, тэдэнтэй учраа олох гэж нэг жил ёстой л гүрийсэн …

  • 15 November

    Улаанбаатарт өдөртөө 7-9 хэм хүйтэн байна

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад …

  • 14 November

    Олон нийтийн цагдаа нар он дуустал үүрэг гүйцэтгэнэ

    Өнгөрсөн наймдугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд Бага тойруу орчмын замын хөдөлгөөний ачаалал 26.2 хувиар буурч, Энхтайваны өргөн чөлөөний авто замын I эгнээгээр зорчиж буй автобусны хурд нэмэгджээ. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2018 оны долдугаар сарын 25-ны өдөр хуралдаж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулан, аюулгүй байдлыг хангах зорилгоор 124 дүгээр тогтоолоор баталсан билээ. Энэ хүрээнд өнгөрсөн аравдугаар сарын 24-ний өдрийг хүртэл олон нийтийн …

  • 14 November

    Баянхошуу дэд төвийг түшиглэсэн 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

    Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэхээр нийслэлийн удирдлага Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг эхлүүлсэн билээ. Улаанбаатарыг олон төвт хот болгох зорилгоор дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг эл хөтөлбөрийн хүрээнд хийж буй. Есөн жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжүүлэх …

  • 14 November

    Машинаасаа бие засах гэж буугаад сураггүй болсон иргэн “Урьхан” зоогийн газраас олджээ

    Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн нутаг Хустайн даваанд энэ сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлд “Приус 11” загварын суудлын автомашинд  зорчиж явсан  47 настай эрэгтэй А бие засах гэж буугаад сураггүй алга болсон байдаг. Түүнийг алга болсон талаарх дуудлага тухайн өдрийн 22.33 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Ингээд гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн долоон алба хаагч, …

  • 14 November

    Хар тамхитай тэмцэх газрынхан “мөс” хэрэглэж байсан этгээдийг баривчилжээ

    Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид эрэн сурвалжлагдаж байсан Цэрэнчимэдийн Баяраа гэгчийг арваннэгдүгээр сарын 7-ны өдөр баривчилжээ. Уг этгээд нь бусадтай бүлэглэн 2017 оны долоодугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд мансууруулах, сэтгэцэд нөлөөт “мөс” гэх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэрэг үйлдэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн …

  • 14 November

    Улсын дээд шүүх хоёр намыг бүртгэхээс татгалзав

    Улсын дээд шүүх “Ард түмний олонхын засаглал нам”, “Монгол Шинэчлэлт” намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзлаа. Шүүх бүрэлдэхүүн өчигдөр /2018.11.13/ энэ асуудлыг хэлэлцээд улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн байна. Хүсэлт гаргагч намууд нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой. Тус намуудын баримт нь хуульд заасан шаардлагад нийцээгүй аж.

  • 14 November

    Үүрэн холбооны антенныг буулгаж, шаардлага хангахгүй кабелыг хураажээ

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын орчны үнэлгээ, анхаарах асуудал, Тэргүүлэгчдийн 2018 онд баталсан “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 119 дүгээр тогтоолын хэрэгжилтийн байдал, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих, олон нийтийн цагдаагийн ажлын үр дүн, нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний …

  • 14 November

    C.Батболд: Бичлэг байгаа бол тавь, битгий худлаа сенсац хөөцөлд

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сундуйн Батболдтой ярилцлаа. -Та хотын даргын ажлыг Э.Бат-Үүлээс хүлээж авсан хүн. Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг, бас хотын, 40 мянгатын гэх мэт имижтэй. Тэр үеэс л та хоёрыг харьцуулж, зөрчилдүүлж эхэлсэн нь хэцүү байсан уу? -Их хотын ажил амаргүй. Алдаа, оноотой ч үе үеийн хотын удирдлагыг үгүйсгэх бодол надад төрдөггүй. Нэг, хоёр …

  • 14 November

    Нүүрс тээвэрлэж яваад түлэгдсэн жолооч нас баржээ

    Өмнөговь аймгийн Ханбогд суманд нүүрс тээвэрлэж явсан жолоочийн машин энэ сарын 9-ний өдөр шатаж, жолооч Д нь 97 хувь буюу дөрөвдүгээр зэрэглэлийн түлэгдэлттэйгээр ГССҮТ-д ухаангүй байдалтай хүргэгдэн ирж, эмчлүүлж байгаад  өчигдөр нас баржээ. Тодруулбал, жолооч Д нь арваннэгдүгээр сарын 8-ны 09:50 цагт “Эрдэнэс-Тавантолгой”-гийн уурхайгаас тендерээр нүүрс тээвэрлэдэг “Омог цагаан шонхор” компанийн автомашиныг жолоодон гарсан бөгөөд маргааш нь түүний жолоодож явсан …

  • 14 November

    НОБГ-ын хамт олон Ш.Нарангэрэлийн зургаан хүүхдэд хадгаламжийн дэвтэр нээж өгчээ

    Нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олон 3-9 насны 6 хүүхэдтэй өрх толгойлсон Ш.Нарангэрэлд туслах хандивын аянд нэгдэж, сэтгэлийн хандив өргөлөө.       Иргэн Ш.Нарангэрэлд туслах аяныг “Хамаг Монгол” групп, “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаалын групп”  санаачлан эхлүүлсэн бөгөөд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн ийнхүү НОБГ-ын алба хаагчид нэгдсэн юм.   Алба хаагчид иргэн Ш.Нарангэрэлийнд жилийн түлээ, нүүрсний хэрэглээ, хүнсний болоод ахуйн хэрэглээний …

  • 14 November

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын …

  • 13 November

    Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зүүн талын газрыг Цэцэрлэгт хүрээлэн болгох захирамж гарчээ

    Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зүүн талд байрлах 3,000 м2 газрын эрхийг хүчингүй болгожээ. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай Хотын даргын өчигдөр гаргасан захирамжид: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 3,000м.кв газар эзэмшиж байгаа “Эрэл” ХХК нь тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын …

  • 13 November

    Согтуурч мансуурч донтох эмгэгтэй хүмүүсийг нийгэмшүүлэх чиглэлээр сургалт явууллаа

    “Хууль зүйн судалгаа мэдээллийн төв” Төрийн бус байгууллагаас ХЗДХЯамны Багц 67. Согтуурч мансуурч донтох эмгэгтэй хүмүүсийг нийгэмшүүлэх чиглэлээр сургалт, үйл ажиллагаа зохион байгуулах /орон нутаг/ ажлын хүрээнд Төв аймгийн Баян суманд байрлах ШШГЕГ-ын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын эмчлүүлэгч хүмүүст 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сэтгэл санааны заслын чиглэлээр мэргэжлийн багш сургалт …