Нийгэм

December, 2018

  • 3 December

    Ихэнх нутгаар 9 мм хүртэл цас оржээ

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын хоёрны өдрүүдэд нийт нутгаар салхи 18-26 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар 0.0-9.0 мм тунадас ороод байна. Хүчтэй салхи, шуурч, цаг агаарын аюулт үзэгдэл болохтой холбогдуулан Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албаны өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллан, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгууллаа. …

  • 3 December

    Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацын газар, МУИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

    Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацын газар, Монгол Улсын Их Сургуультай нийслэлийн хэмжээнд үйлдвэрлэл, инновац, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал боловсруулах, инновацын бүтээгдэхүүн, өндөр технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төр, хувийн хэвшил болон үйлдвэрийн салбаруудын харилцан уялдаа, хамтын ажиллагааг хангах ажлын хүрээнд талууд хамтарсан судлаачдын баг ажиллуулах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр 2018 оны 12 дугаар сарын 01-ны өдөр санамж бичиг байгууллаа. …

  • 3 December

    “Хүүхдийн кабинет” уртасгасан цагаар ажиллаж байна

    Томуу, томуу төст өвчин ихсэж байгаатай холбогдуулан дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүд иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх үүднээс ажлын болон амралтын өдрүүдэд дээрх цагийн хуваарийн дагуу уртасгасан цагаар ажиллаж эхэлсэн бөгөөд томуу, томуу төст өвчний талаарх зөвлөгөө мэдээлэл болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар үзүүлэхээр зорьж байна. Түүнчлэн Эцэг, эхчүүд бага насны хүүхдээ ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрхэн асарч …

  • 3 December

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр уулархаг нутгаар ялимгүй цас орж, бүх нутгаар хүйтний эрч чангарч хүйтэн жавартай байна. 2018 оны 12 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, төв болон говийн аймгуудын зарим газраар ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч …

  • 1 December

    Ухаа худгийн уурхайн угаасан нүүрсээр сайжруулсан түлш үйлдвэрлэж байна

    Агаарын бохирдлыг бууруулахаар Засгийн газраас өнгөрсөн хоёрдугаар сард 62 дугаартай тогтоол гаргасан билээ. Тус тогтоолоор 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулан, худалдах, түлэхийг хориглосон. Энэ хүрээнд холбогдох албаныхан боловсруулан түлш нийлүүлэх ажлыг зохион байгуулж, түүхий нүүрсний үнээс өндөргүй ханшаар худалдах үүрэгтэй. Үүнтэй холбогдуулан нийслэлийн удирдлага сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг дэмжиж, гэр хорооллын айл өрхийн түүхий нүүрсний хэрэглээг оруулах …

  • 1 December

    Илүүдэл жин ба таргалалт 13 төрлийн хавдрын шалтгаан болдог

    Өнөөдөр идэж байгаа хоол тань таны сүүлчийн ч хоол байж магадгүй. Таргалалт, зөв хооллолт, хөдөлгөөний дутагдал, сэтгэл гутрал, дасгал хөдөлгөөн, чихрийн шижин, архи тамхины хэрэглээ эдгээрийг бичсээр, сурталчилсаар атал эдгээр нь нийтийн дунд нэг л дасал болчхож. Юу ч бичээд цочроо авахгүй гөлийчхөж. Угаасаа л байх ёстой таргалалт, архидалт, тамхидалт мэт. Таргалалт, илүүдэл жин гэх түлхүүр үгээр гүүглэдэх турах таргалах …

  • 1 December

    “Гэрэлтэй хот” аяны хүрээнд 21 барилгын фасадыг гэрэлтүүлжээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын дэвшүүлж буй “Нэг хот-Нэг стандарт” зорилтын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Гэрэлтэй хот” аяныг хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар гудамж, зам талбай дахь гэрэлтүүлгийг үе шаттайгаар нэмэгдүүлэх зорилго бүхий ажлын хэсэг байгуулж, хотын томоохон 21 барилга байгууламжийн фасадыг гэрэлтүүлж, гэр хороолол болон орон сууцны хороолол дунд эзэнгүй орхигдсон, асахгүй …

  • 1 December

    Улаанбаатар “Ногоон хотууд” хөтөлбөрт нэгдсэн Азийн анхны хот боллоо

    Улаанбаатар хот нь Ногоон хотын үйл ажиллагааны төлөвлөгөөг Европын сэргээн босголт хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр боловсруулан байгаль экологи болон дэд бүтцийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Ингэснээр 1.4 сая хүн амтай Улаанбаатар хот, Европын Сэргээн босголт хөгжлийн банкны Ногоон хотуудын хөтөлбөрт нэгдэж буй Азийн анхны хот болох юм. Ногоон хотын үйл ажиллагааны төлөвлөгөөг БНСУ-ын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх ба Монгол Улсын нийслэлд нэн тэргүүнд тулгамдаж буй …

  • 1 December

    ЭМЯ: Цаг агаарын гамшигт үзэгдлийн эрсдэлээс амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг анхааруулж байна

    12  сарын нэгний өдөр Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 28-30 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсэж, хүчтэй салхи салхилж, хүчтэй цасан шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн билээ. Үүнтэй холбогдуулан 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, яаралтай тусламж, гамшгийн асуудал хариуцсан холбогдох мэргэжилтнүүдтэй, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл, Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтнүүд цахимаар …

  • 1 December

    Нүүрс тээврийн жолооч нарт мөнгөн тэтгэмж олгож эхэллээ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгойгоос Гашуунсухайт, Ганцмод боомтын чиглэлийн уртын урт тээврийг цуцалж, урт-богино болгохоор шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэж буй жолооч нарын нийгмийн  асуудалд анхаарах талаар салбар тус бүрт үүрэг чиглэл өгсөн юм. Тухайлбал, нүүрс тээвэрлэгч жолооч нарын цалинг нэмэх, тэдний нийгмийн баталгааг хангах, жолооч нарт зориулсан иж бүрэн үйлчилгээний цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлэх, …

  • 1 December

    Жирэмсэн эмэгтэйн биеийг хүчээр үнэлүүлж байсан этгээдүүдийг саатуулжээ

    Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид бусдын биеийг хүчээр үнэлүүлдэг бүлэг этгээдийг илрүүлэн, баривчилжээ. Сэжигтнүүд нийт таван эмэгтэйн биеийг хүчээр үнэлүүлдэг байсан бөгөөд биеэ үнэлж байсан эмэгтэйчүүдийн дунд насанд хүрээгүй гурван хүүхэд, хоёр жирэмсэн эмэгтэй байжээ. Дээрх хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа ба сэжигтэн этгээдүүдийг Шүүхийн шийвдэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа  Урьдчилан хорих 461-р ангид саатуулсан …

  • 1 December

    Улаанбаатарт 1-3 хэм дулаан

    Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж  секундэд 15-17 метр, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд  секундэд 28-30 метр хүрч цасан болон шороон шуурга шуурч, бусад нутгаар  секундэд 12-14 метр байна.  Увс нуурын хотгор, Монгол Алтайн нуруу, …

November, 2018

  • 30 November

    Үндсэн хуулийн цэц УИХ-ын тогтоолыг хүчингүй болгов

    Үндсэн хуулийн цэцэд хандаж нэр бүхий иргэд Улсын Их Хурал нь 2018 оны 62 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоохдоо иргэний тэгш байдлын зарчмыг алдагдуулж зарим иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлаж улмаар Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байна гэсэн өргөдөл, мэдээлэл ирүүлсэн билээ. Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа …

  • 30 November

    Төв талбайн сүлд модны гэрлийг 12 дугаар сарын 14-ний өдөр асаана

    Нийслэлчүүд шинэ оноо угтаж төв талбайдаа сүлд мод засдаг. Энэ жил уламжлал ёсоор төв талбайдаа сүлд модоо засч ирэх арванхоёрдугаар сарын 14-ний баасан гаригт гэрлийг нь асаахаар тогтсон байна. Мөн нийслэлчүүд шинэ оноо угтаж, хуучин оноо үдэхээр арванхоёрдугаар сарын 31-ний орой Д.Сүхбаатарын талбайдаа цуглаж “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн зохион байгуулдаг билээ. Түүнчлэн дүүргүүд ч өөрийн харьяа нутаг дэвсгэртээ шинэ оныг …

  • 30 November

    Тархины судасны оношлогоо ба тархины хавдрыг гамма цацрагаар эмчлэх нь

    Одоогоос 70 жилийн тэртээ 1948 онд Шведийн мэдрэлийн мэс засалч Б.Л.Лекселл 1948 хүний гавлын ясыг нь нээхгүйгээр тархины гүнд байрлах хавдрыг эмчлэх аргыг нээжээ. Өдгөө энэхүү арга нь улам боловсронгуй болж дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын мэс заслын салварт нэвтэрч, тархины хавдрыг эмчлэх алтан стандарт эмчилгээ болжээ. 1968 онд Швед улсын Електа компани нь гамма цацаргаар эмчлэх аппаратын анхны загварыг (Leksell …