Нийгэм

December, 2018

  • 5 December

    Найзыгаа эхнэртэйгээ хардсаны улмаас зодож хөнөөжээ

    Сүхбаатар  дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах нэгэн байгууллагын оффист  энэ сарын 01-ний өдөр  хүн амины хэрэг гарчээ. Тодруулбал, тухайн хэрэг гарсан өдөр сэжигтэн болон түүний эхнэр хоёр эрэгтэйн хамт ажлын байран дээрээ архидан согтуурсан аж. Гэмт хэрэг үйлдсэн гэх сэжигтэн 39 настай эрэгтэй Т-г  хохирогч залууг эхнэртэйгээ хардаж улмаар амь насыг нь хохироожээ. Талийгаач гавлын ясандаа хүнд гэмтэл авч, …

  • 5 December

    “Хүүхдийн түлэгдэлт–Эцэг эхийн хариуцлага-2” аяныг зохион байгуулж байна

    Монгол Улсад түлэгдэл нь 5 хүртэлх насны хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэг болж байгаа бөгөөд нийт 0-5 насны хүүхдийн осол гэмтлийн өвчлөлийн 18.4%-ийг эзэлж байна. Түүнчлэн түлэгдэж гэмтсэн хүүхдүүдийн 90 гаруй хувь нь  гэртээ түлэгдсэн байдаг аж. Тиймээс бага насны хүүхдийг түлэгдлээс урьдчилан сэргийлэхэд, эцэг, эх асран хүмүүжүүлэгчдийн үүрэг хариуцлага, мэдлэг хандлагыг дээшлүүлэх нийгмийн анхаарлыг хандуулах зорилгоор “Хүүхдийн түлэгдэлт–Эцэг …

  • 5 December

    ТОСК-ийн захирал асан А.Гантулга ба барилгын компаниудад өгсөн 22 тэрбум

    Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан А.Гантулгатай холбоотой хэрэг хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа. Албан тушаал хашиж байхдаа их хэмжээний мөнгө хувьдаа завшсан байж болзошгүй, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан болон авлига зэрэг  асуудлуудад  тэрээр холбогдоод байсан юм. Үндэсний аудитын газраас ТОСК ТӨҮГ-т хийсэн аудитаар илэрсэн зөрчлүүдийн дийлэнх нь А.Гантулга даргатай холбогдсон байдаг аж. Хоёр жилийн өмнөөс шалгагдаж …

  • 5 December

    Э.Бат-Үүл, А.Гантулга нарын хэргийг шүүхэд шилжүүллээ

    Нийслэлийн прокурорын газраас төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон болон олны анхаарал татсан хэргүүдийг шуурхай шалгаж, шийдвэрлэх талаар Авлигатай Тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсгийг байгуулан, прокуроруудыг уртасгасан цагаар ажиллуулж байгаа талаар урьд нь  мэдээллэсэн. Дээрх ажлын хүрээнд зарим олны анхаарал татсан, төрийн албан тушаалтнуудад холбогдох хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Тухайлбал: 1. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг …

  • 5 December

    Д.Сарангэрэл: Жирэмсэн эмэгтэйг гадаа төрөхөд хүргэсэн буруутай хүмүүст хариуцлага тооцно

    Энэ сарын 3-ны орой нь 23.00 цагийн үед ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэг төрөх дөхсөн жирэмсэн ээжийг хүлээж аваагүйгээс жирэмсэн ээж хүйтэн шөнө гадаа төрсөн тухай мэдээлэл цахим орчинд тархсан билээ. Тус мэдээлэлтэй холбогдуулан ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөр“Залуу эх манай төрөх рүү явж байхдаа төрөх үйл ажиллагаа нь гэнэт эхэлсэн тул Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт очиход нь манай хүүхдийн эмч, сувилагч нар анхны …

  • 5 December

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад нийт нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг анхааруулж байна. 2018 оны 12 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц …

  • 4 December

    102 дугаар сургууль утаа цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулан, туршиж байна

    Агаарын бохирдлыг бууруулахаар нам даралтын халаалтаар дулаанаа шийддэг сургууль, цэцэрлэгийг төвлөрсөн дулаанд холбох болон халаалтын зууханд шүүлтүүр суурилуулах зэрэг арга хэмжээг холбогдох албанаас хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд БНХАУ-ын “Demister”, Монгол Улсын “Мон-китурами” компани Баянзүрх дүүргийн 102 дугаар сургуулийн халаалтын зууханд утаа цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулан, туршиж байна. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, …

  • 4 December

    Ирэх оны Нийслэлийн төсвийг маргааш батална

    Өнгөрсөн пүрэв гарагт хуралдсан нийслэлийн ИТХ-ын ээлжит XX хуралдааны эхний хэлэлцүүлгээр  “Нийслэлийн 2019 оны төсөв батлах тухай”, “Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”, “Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай”, “Концессын зүйлийн жагсаалт шинэчлэн батлах тухай” асуудлыг хэлэлцсэн. Улмаар хуралдааны дэгийн дагуу нийслэлийн ИТХ-ын хороод, …

  • 4 December

    Ш.Энхтөр:Эх, нярайн амь нас аврагдсан, биеийн байдал нь тогтвортой байна

    Өчигдөр 23.00 цагийн үед ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэг төрөх дөхсөн жирэмсэн ээжийг хүлээж аваагүйгээс жирэмсэн ээж  хүйтэн шөнө гадаа төрсөн тухай мэдээлэл цахим орчинд дэгдээд байна. Энэхүү асуудалтай холбогдуулан ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөр өөрийн фэйсбүүк хуудастаа дараах мэдээллийг оруулжээ. Тэрбээр”Өчигдөр орой нэгэн залуу эх манай төрөх рүү явж байхдаа төрөх үйл ажиллагаа нь гэнэт эхэлсэн тул Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт очиход нь манай …

  • 4 December

    Мисс А.Баярцэцэг О.Ундрал охины эмчилгээний зардалд хоёр сая төгрөг хандивлажээ

    Мисс А.Баярцэцэгийн 28 насны төрсөн өдөр /2018.11.29/-нд тохиожээ. Тэрбээр төрсөн өдрийн баяртаа зарцуулах мөнгөөрөө хэн нэгэнд хэрэгтэй юм хийчихмээр байна гэж мэдээлж байсан юм.Тэгвэл тэрээр Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн 7е ангийн сурагч О.Ундрал охины эмчилгээний зардалд хоёр сая төгрөгийн хандив үзүүлжээ. Энэ тухай цахим хуудастаа “Төрсөн өдрөөр минь ирсэн, ирж амжаагүй ч сэтгэлийн хандиваа өгсөн бүх найзууддаа чин сэтгэлээсээ …

  • 4 December

    Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурна

    Энэ сарын 6-нд зарим газраар ялимгүй цас, 4-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 3-нд Алтайн уулсаар, 4-нд зарим газраар, 5-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 …

  • 4 December

    Улаанбаатарт 18-20 градус хүйтэн байна

    2018 ОНЫ 20 ЦАГААС 12 ДУГААР САРЫН 04-НИЙ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө …

  • 3 December

    Монголд үйлдвэрлэсэн бяслаг дэлхийн зах зээлд гарахад бэлэн боллоо

    Өнгөрөгч онд “Монголиан Артизан Чийзмэйкерс Юнион” ХХК-ний хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах бяслагны MACU үйлдвэрийн үйл ажиллагаатай Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Н.Дорждулам болон холбогдох мэргэжилтнүүд, дүүргийн Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн Төсөл хөтөлбөрүүдийн төлөвлөлт хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Ч.Алтанцэцэг нар танилцаж, үйлдвэрийн газарт ажиллалаа. Хан-Уулын брэнд бүтээгдэхүүн бий болгох ажлын хүрээнд төдийгүй …

  • 3 December

    “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” тохиож байна

    НҮБ-аас 1981 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг анх “Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр” болгон зарласан бөгөөд дэлхий нийтээрээ жил бүрийн энэ өдөр уламжлал ёсоор тэмдэглэн өнгөрүүлж иржээ. Дэлхийн хүн амын 10 хувь орчим нь буюу 650 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй амьдарч байна гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргасан байдаг. Энэ тоон дээр хөгжлийн бэрхшээлтэй хэн нэгэн дотны хүнээ харж хандахын …