Нийгэм

December, 2018

  • 10 December

    Анагаахын шинэ цогцолбор сургуулийн А, Б блокийн барилга ашиглалтад орлоо

    Их сургуулиудыг цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх бодлого Монгол Улсын Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусган ажиллаж буй. Тус ажлын эхлэл болгож АШУҮИС-ийн цогцолбор хотхоны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн билээ. Өнөөдөр  эл цогцолбор хотхоны эхний ээлжийн А, Б блок буюу эмнэлэг, сургалтын төвийг нээлээ. Нээлтийн ёслолын арга хэмжээнд АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй …

  • 10 December

    “Хүүхдийн кабинет” уртасгасан цагаар ажиллаж байна

    Томуу, томуу төст өвчин ихсэж байгаатай холбогдуулан дүүргийн эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрүүдэд дээрх цагийн хуваарийн дагуу уртасгасан цагаар ажиллаж иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар үзүүлэхээр зорьж байна. Түүнчлэн эцэг, эхчүүд бага насны хүүхдээ ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах, өвчний шинж тэмдгийг хэдийд таньж мэдэх, тохирох эм бэлдмэлийг ямар байдлаар сонгож …

  • 10 December

    Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Хотын даргад талархал илэрхийллээ

    Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл 2018 оны ажлаа дүгнэж, ирж байгаа оноо угтан салбарын шилдэгүүдээ тодруулах “Ган үзэг” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг анх удаагаа зохион байгууллаа. Уг арга хэмжээг нээж Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэлэхдээ “Улиран одож буй 2018 он дөрөв дэх засаглалынхны хувьд уран бүтээлийн амжилтаар дүүрэн жил байлаа. Мэргэжлийн байгууллагын зүгээс сэтгүүлчдийнхээ нийгмийн асуудалд онцгойлон анхаарахын зэрэгцээ …

  • 10 December

    Эрүүл мэндийн сайд жирэмсэн хүнд ямар ч эмнэлэг хүндрэлгүй үйлчлэх албан даалгавар гаргалаа

    ЭХЭМҮТ-ийн гадаа жирэмсэн эх төрсөн асуудалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл албан даалгавар гаргажээ. Албан даалгаварт эмнэлгүүдийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн хаягжилтыг сайжруулах, шөнө өдөр ямар ч цагт олоход хялбар болгох, эмнэлгүүд жирэмсэн эмэгтэйд хүндрэл учруулахгүй, харьяалал харгалзахгүй тусламж үзүүлэхийг эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг болгожээ. Мөн эмнэлгийн ажилтнуудын үр дүнгийн гэрээ, ажил дүгнэх үзүүлэлтүүдэд харилцаа, хандлагын алдаа зөрчил гаргасан эсэхийг …

  • 10 December

    Хоолны газарт согтуу эр буу гарган бусдыг айлган сүрдүүлжээ

    Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо, Сансарт байрлах “KFC” хоолны газарт согтуу хүн танхайрч, буу гарган ажилтнууд болон үйлчлүүлэгчдийг сүрдүүлсэн хэрэг гарчээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүр “Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах  “Сансарын “KFC” хоолны газар буу гаргаж танхайраад байна” гэсэн мэдээллийг 12 дугаар сарын 8-ны 05:50 цагт хүлээн авч шалгахад тус зоогийн газар БЗД-ийн хоёрдугаар хороонд оршин суух хаягтай “Э” /эр.40н/ согтуурсан үедээ …

  • 10 December

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна. 2018 оны 12 дугаар сарын 10-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ,  зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  Дархадын хотгороор 28-33 хэм,  Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн …

  • 8 December

    Улаанбаатарт 18 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларна. 2018 оны 12 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгороор 27-32 хэм, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Хүрэн …

  • 7 December

    БЗД-ийн “Насан урт” өрхийн эмнэлэг биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ авдаг боллоо

    НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, БЗД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгч П.Төмөрхуяг нарын санаачлагаар Баянзүрх дүүргийн 16-р хорооны “Насан урт” өрхийн эрүүл мэндийн төвд биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ авах боломжтой иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө. Ингэснээр биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ авдаг анхны өрхийн эрүүл мэндийн төв болж байгаа юм. Уг тоног төхөөрөмжүүдийн тусламжтайгаар цусны ерөнхий шинжилгээний хариуг 23 үзүүлэлтээр нэг минутын …

  • 7 December

    Агаар, хөрсний бохирдлоос болж зүрхний гажигтай нярай төрж байна

    Монгол улсын  нийгэм эдийн засгийг хөдөлгөгч хүч нь яах аргагүй ард иргэд юм. Иргэд нь эрүүл байж ажил хөдөлмөр эрхэлж улсын төсөвт татвар төлснөөр улс эх орон маань хөгжин дэвшинэ. Тэгвэл энгийн нэгэн иргэдийн төлөөлөл болсон залуу гэр бүл болох Л.Баваасан, Э.Уянга нарын хоёр дахь хүүхэд Б.Мөнхсүлд төрөлхийн зүрхний ховдол хоорондын цоорхойтой төржээ. Одоогоор ЭХЭМҮТ, Шаштины 3-р төв эмнэлэгт хяналтанд …

  • 7 December

    БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо Монголд улсад айлчилна

        Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо 12 дугаар сарын 8-9-нд Монгол Улсад айлчлал хийнэ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-той албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, түүний дотор ГХЯ-д хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар …

  • 7 December

    Найруулагч Н.Наранбаатар Монгол Улсын соёлын элч боллоо

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатарт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээ гардууллаа. Уран бүтээлчид, спортын алдартнуудаараа дамжуулан Монгол орноо дэлхий нийтэд сурталчлах нь маш чухал, үр дүнтэй хэлбэр хэмээн үздэгээ Гадаад харилцааны сайд онцоллоо. Найруулагч Н.Наранбаатар нэр хүндтэй үүрэг хүлээж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Монголынхоо урлаг соёл, түүхийг сурталчлахад анхаарч ажиллах болно гэлээ.  

  • 7 December

    Пийшин, зуухны аюулгүй байдлыг хангаагүйгээс шалтгаалан есөн айлд гал гарчээ

    Хүйтний эрч чангарч гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа эрс нэмэгдсэнтэйгээр холбоотойгоор нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байгааг НОБГ-аас мэдээллээ. Нийслэлийн онцгой байдлын газар  өчигдөр  гал түймрийн 15 удаагийн дуудлагатай хоносон байна. Дээрх гал түймрийн 9 удаагийнхад нь пийшин зуухны аюулгүй байдлыг хангаагүйгээс шалтгаалан айл өрхийн байшин өртөж шатсан дуудлага байжээ.Дуудлагын дагуу Онцгой байдлын албаны алба хаагчид гарч ажиллаж, гал …

  • 7 December

    Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

    12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар мөс цөмөрсөн 13 удаагийн тохиолдлоор 7 хүн амь насаа алджээ.Түүнчлэн цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр арваннэгдүгээр сарын гуравдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд нимгэн мөсөн бүрхүүл тогтсон байна. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн …

  • 7 December

    “Малчин лавлах 109” мэдээллийн төв ажиллаж эхэллээ

    Малын хулгайтай тэмцэх, малын арьс шир, махны үнэ ханш зэрэг малчдын сонирхсон асуултад хариулт өгөх зорилгоор 2015 оны 11 дүгээр сард “Малчин лавлах-109” утсыг ажиллуулахаар шийдвэрлэсэн байдаг. 2016 оны 9 дүгээр сарын байдлаар 7000 гаруй малын хулгайн зар авч, 4700 малыг эзэнд нь олж өгч, үр дүнтэй ажиллаж байгаад лавлах утасны үйл ажиллагааг өргөжүүлэх, найдвартай ажиллагааг хангах зорилгоор хэсэг хугацаанд …

  • 7 December

    “Гэрэлтэй цонх”-ын хөтлөгч бусдын гарт амиа алджээ

    Монголын Үндэсний олон нийтийн телевизийн “Гэрэлтэй цонх” үдшийн хөтөлбөрийн хөтлөгч Б.Төгөлдөр бусдын гарт амиа алджээ. Энэхүү хэрэг арваннэгдүгээр сарын 30-аас арванхоёрдугаар сарын 1-нд шилжих шөнө Сүхбаатар дүүрэгт байрлах нэгэн төвд болжээ. Хэргийг цагдаагийн газар шалгаж байгаа юм байна. “Гэрэлтэй цонх” нэвтрүүлэгийн хөтлөгч, талийгаач Б.Төгөлдөр эхнэр, хоёр охины хамт амьдардаг байжээ. Тэрбээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Го.Бадарчийн хүү аж.