Нийгэм

December, 2018

  • 13 December

    Саун массажны газарт 18-28 насны 15 эмэгтэй биеэ үнэлж байжээ

    Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ сарын 11-ний өдөр Нийслэлийн зарим дүүрэгт саун массаж нэрийн дор биеэ үнэлэлт зохион байгуулж буй газруудад гэнэтийн шалгалтыг хийсэн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ. Гэнэтийн шалгалтаар таван газарт 15 эмэгтэй биеэ үнэлж байсныг илрүүлжээ. Тэднийг биеэ үнэлэхийг зохион байгуулсан, орон байраар хангаж өгсөн этгээдүүдэд мөн …

  • 13 December

    Ж.Чүлтэмсүрэн:Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод  өдөртөө 12-14 хэм хүйтэн байна

    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 21431 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх …

  • 13 December

    “Залуу энтрепренёруудын анхдугаар зөвлөгөөн” болно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл хамтран арванхоёрдугаар сарын 15-ны өдөр 14:00 цагт Төрийн ордны Их танхимд “Залуу энтрепренёруудын анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн залуу бизнес эрхлэгчдийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдах энэхүү зөвлөгөөнд Монгол Улс, БНСУ-ын залуу бизнес эрхлэгчид оролцох бөгөөд зөвлөгөөний үеэр шилдэг практик болон нөөц …

  • 13 December

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна. 2018 оны 12 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-26 хэм, Хангайн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир …

  • 12 December

    С.Ариунболд:Эмч, эмнэлгийн ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэж явахдаа гэмт халдлагад өртөх тохиолдол  эрс нэмэгдлээ

    Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч энэ сарын 11-нд шөнийн 01:10 цагт ажил үүргээ гүйцэтгэж явахдаа үйлчлүүлэгчийн нөхрийн халдлагад өртөж, гэмтэж бэртсэн асуудал олны анхаарлыг ихэд татсан билээ. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр НТТТ-ийн орлогч дарга С.Ариунболд албан ёсоор мэдээлэл хүргэж эмч, эмнэлгийн ажилчдын байр суурийг илэрхийллээ. “ХУД-ийн иргэн 35 настай эмэгтэй хэвлийгээр хүчтэй өвдөөд байна” гэсэн дуудлагын дагуу түргэний эмч гэрт …

  • 12 December

    Ил задгай авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүллээ

    Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, түгжрэлийг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлын хэмжээг багасгах зорилгоор хотын төвд байрлах ил задгай авто худалдаа эрхлэгчдийг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх ажлыг нийслэлийн Газрын албанаас зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохих зөвшөөрөлгүйгээр ил задгай авто машины худалдаа эрхэлж буй 40 иргэн, аж ахуйн нэгж байгааг судлан тогтоож,  үйл ажиллагааг нь зогсоох, …

  • 12 December

    Чили улс руу визгүй зорчдог болно

    Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чили Улсын засгийн газар хооронд энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрийн ноот бичиг солилцож улмаар өнгөрөгч 9-р сарын 27-ны өдөр хэлэлцээрийг байгуулсан. Уг хэлэлцээрт “Энэхүү хэлэлцээр нь түүний батлах дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангасан тухай Талуудын хооронд дипломат шугамаар мэдэгдсэн сүүлчийн ноот бичгийн огнооноос 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж заажээ. …

  • 12 December

    Төрийн ордны хашааг согтуу жолооч мөргөжээ

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах Төрийн ордны хашааг согтуу жолооч автомашинаараа мөргөсөн осол өнөөдөр гарчээ. Тодруулбал, өдрийн 10:00 цагийн орчимд Тоёота Приус-20 маркийн автомашин дээрх ослыг гаргасан байна. Согтуугаар автомашин жолоодож явсан этгээдийг эрүүлжүүлэх арга хэмжээ авчээ.  Төрийн ордон нь Монгол Улсын төрийн тусгай хамгаалалттай онцгой бүс учир хэргийг ослын хэргийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллага бус Төрийн тусгай хамгаалалтын …

  • 12 December

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн спорт цогцолборыг нийслэлийн өмчид бүртгэв

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр  хуралдаж найман асуудал хэлэлцлээ. Хуралдааны үеэр төрийн өмчөөс нийслэлийн, нийслэлийн өмчөөс төрийн өмчид хөрөнгө шилжүүлэх болон зарим эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэх тухай асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Уг асуудлыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан танилцуулав. УИХ-аас нийтдээ таван тэрбум 16 сая 958 мянган төгрөгийн өртөг бүхий эд хөрөнгийг төрийн өмчөөс нийслэлийн өмчид шилжүүлэхээр энэ онд 61 …

  • 12 December

    Гачууртын уулзвараас Налайх чиглэлийн 20.9 км замыг ирэх оны дөрөвдүгээр сараас тавина

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг явцыг танилцууллаа. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра танилцуулсан юм. Тэрбээр тус замын барилгын ажлыг ирэх оны дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр бэлтгэж хангаж буйг хэллээ. Бүтээн байгуулалт өрнөх газрыг бүрэн чөлөөлж дууссан бөгөөд олон улсын стандартад нийцэхүйц хүнд даацын зам …

  • 12 December

    ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржханд М.Энхболдын өрөөнөөс салдаггүй байжээ

    Нийгэмд Хөдөлмөрийн Үндэсний нам хэмээн УИХ-ын гишүүн асан С.Ганбаатараар удирдуулан анх гарч ирсэн энэ нам дотор өнөөх “60 тэрбум”-ын гэх схем анх хийгджээ. Өчигдөр Алтан Дорнод Монгол компанийн захирал Т.Ганболд 25-р суваг телевизийн “Ам нээвэл” ярилцлагын нэвтрүүлэгт зочноор оролцлоо. Тэрээр алдарт “60 тэрбум”-ын гэх хэрэг бодит байсан эсэхийг бүр хаанаас эхлэлтэйд тайлбар хийлээ.  Тэрээр “2016 оны сонгуулийн өмнө “60 тэрбум”-ын хэрэг гэж нийтэд задарсан шүү дээ. Би …

  • 12 December

    Сэргээш хэрэглэсэн Н.Ганбаатар, А.Цацабшир, Ц.Бямба-Очир нарын барилдах эрхийг хоёр жилээр хаслаа

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлаар Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхийн сэргээшийн шинжилгээний дүгнэлттэй холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа. Итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтээр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон улсын гарьд Н.Ганбаатар, улсын харцага А.Цацабшир, улсын начин Ц.Бямба-Очир нарын Үндэсний их баяр …

  • 12 December

    Мөс цөмөрсний улмаас долоон хүн амь насаа алджээ

    2018 он гарснаас хойш арванхоёрдугаар сарын 03-ны өдрийн байдлаар мөс цөмөрсөн 13 удаагийн тохиолдлоор долоон хүн амь насаа алджээ. Түүнчлэн цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр арваннэгдүгээр сарын гуравдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд нимгэн мөсөн бүрхүүл тогтсон байна. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, …

  • 12 December

    Улаанбаатарт 12-14 градус хүйтэн байна

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. 2018 ОНЫ 12 ДУГААР САРЫН 11-НИЙ 20 ЦАГААС 12 ДУГААР САРЫН 12-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус, …

  • 11 December

    Иргэдийг өөрийн насны багцад багтсан үзлэг, шинжилгээнд хамрагдахыг уриаллаа

    Монгол Улсын 18-аас дээш насны Эрүүл мэндийн даатгалтай иргэн бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой. Иргэдийг харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг болон улсын хэмжээний лавлагаа төвүүдэд хандан өөрийн насны багцад багтсан үзлэг, шинжилгээнд хамрагдахыг Эрүүл мэндийн яам наас уриаллаа. Хэрэв иргэд харьяаллын бус газар түр оршин сууж байгаа бол ЭМД-ын гэрээт эмнэлгүүдээр үйлчлүүлэх боломжтой юм.